Бичлэгийн тоо 294
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Сөүл хотын захиргаатай хамтран БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн хүүхдүүдэд эх хэл, соёл, зан заншлын талаарх мэдлэгийг эзэмшүүлэх “Mongolian Weekend School” сургуулийг 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “Сөүл глобал төв”-д нээсэн байна.

Сургуулийг нээж Элчин сайд Б.Ганболд, Сөүл хотын Гадаад харилцаа хариуцсан Элчин сайд Ким Чан Бом нар баяр хүргэж үг хэлэв. Элчин сайд Б.Ганболд хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д айлчлах үеэрээ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүдэд төрөлх хэлээ эзэмших, түүх соёлоосоо суралцах боломжийг нээх үүднээс Сөүл хотод амралтын өдрүүдэд ажилладаг монгол сургууль байгуулах саналыг Сөүл хотын дарга Пак Вон Сүн-д тавьсан бөгөөд Сөүл хотын захиргаанаас хичээллэх анги танхимаар хангаж өгснөөр энэ санаачилга ажил хэрэг болж, “Mongolian Weekend School” сургууль байгуулагдаж байгааг онцлон тэмдэглэв.
Mongolian_weekend_school1.jpg
Нээлтийн арга хэмжээнд БНСУ-ын ГХЯ, Сөүл хотын захиргааны газар, хэлтсийн удирдлагууд болон Солонгос дахь Монгол иргэдийн холбоод, “Mongolian Weekend School” сургуулийн багш, эцэг, эхчүүд зэрэг 150 гаруй хүн оролцов.

Өнөөдрийн байдлаар манай 35 мянган иргэн БНСУ-д ажиллаж амьдарч байгаагаас 0-18 насны 2000 гаруй хүүхэд байгаа ажээ. ЭСЯ-наас иргэдийнхээ дунд онлайнаар санал асуулга явуулж, хүүхдүүдийн нас, хичээлийн агуулга зэргийн нарийн судалгааг гаргаж, бусад улсад үйл ажиллагаа явуулж буй монгол сургуулиудын туршлагаас судалсны үндсэн монгол хэлний суурь мэдлэг олгохоос гадна, танин мэдэхүйн хөгжөөнт тоглоом наадгай, дуу хөгжим гээд илүү сонирхол татахуйц хичээлийн хөтөлбөр боловсруулан гаргасан байна. Эхний ээлжийн элсэлтээр 7-12 насны бага, дунд ангид суралцаж байгаа хүүхдүүд хамрагдаж, хоёр бүлэгт хуваагдан Ням гариг бүр хичээллэх юм байна.




"MONGOLIAN WEEKEND SCHOOL"

ХҮНДЭТ ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭЭ

Монгол Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Монгол хэлний тухай хуулийн 11.1.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, БСШУСЯ-наас баталсан бага боловсролын шинэчилсэн “Цөм Хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлого зорилтын хүрээнд БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүдэд зориулан амралтын өдрүүдэд хичээллэх монгол хэл, соёлын “Mongolian Weekend School” сургууль нээгдэх гэж байна. 
Сургууль 2017 оны 3 дугаар сарын 5-наас 6 дугаар сарын 18-ны хооронд Ням гариг бүр 10:30-12:50, 14:00-16:20 цагийн хооронд хичээллэнэ. 
Уг сургалтад 7-12 насны бага, дунд ангид суралцаж байгаа хүүхдүүд хамрагдах боломжтой бөгөөд бүртгэлийг 2017 оны 2 дугаар сарын 22-ноос 3 дугаар сарын 1-ний хооронд онлайнаар бүртгэж авна. 
Та бүхэн ЭСЯ-ны www.mongolembassy.com вэб сайтаас Бүртгэлийн хуудсыг татаж авч бөглөөд seoul@mfa.gov.mn и-мэйл хаяг руу ирүүлнэ үү. 
Сургалт явагдах газар: Сөүл Глобал төвийн 405 тоот 
/Метроны 1 дүгээр шугамын Жунгаг буудлын 6 дугаар гарцаар гарах/ 
Төлбөр: 1 жилийн сургалтын элсэлтийн хураамж- 20,000 Вон /нэг удаа/ 
Сар бүрийн сургалтын төлбөр- 30,000 Вон 
Жич: Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сургуулиас хангана
Дэлгэрэнгүй мэдээллийг http://mongolembassy.com/…/downlo…/00001weekend%20school.pdf 
010-5862-2866, 010-7939-7191 дугаарын утаснаас лавлана уу.

globalcenter.png


www.krmongolian.net site naas

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9462574/2bb/trackback

geneee

2017.05.28 21:42:09
*.10.22.80

buudal  ger bul abna

geneee

2017.05.28 21:43:51
*.10.22.80

buudal  ger bul abna

Week.mn

2020.05.02 03:41:07
*.181.176.197

Amjilt
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5194
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6675
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5766
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8372
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9945
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11893
24 Dj lesson 1:1 surgalt file [2] Levi`s 2016-04-08 3430
23 2016 оны 2 дахь удаагийн Солонгос хэлний “Түвшин тогтоох шалгалт”-д бэлтгэх ангийн бүртгэлийн хуваарь file [1] Levi`s 2016-04-26 3365
22 Гэрэл зургийн уралдаан file Korea News 2016-04-28 3270
21 2016 оны хаврын шатрын кей-лигийн тэмцээн амжилттай явагдаж байна. file Levi`s 2016-03-15 3136
20 2016 оны нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. file Levi`s 2016-04-05 3129
19 Худалдааны сургалтын бүртгэл явагдаж байна. file Levi`s 2017-08-02 3088
18 Та татвараа төлсөн үү?! Виз сунгуулахад бас нэгэн анхаарах зүйл нэмэгдлээ!!! file Levi`s 2017-11-20 2926
17 Дүндэмүн Глобал Төв Солонгос Хэлний Сургалтанд бүртгэж байна file [2] Levi`s 2018-02-05 2794
16 Dj From Nomads Crew Монгол залуус та бүхнийгээ Glow color part д урьж байна.! file Levi`s 2016-04-21 2737
15 2018 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7530 вон бологлоо. file [1] Levi`s 2018-01-02 2617
14 Монгол орны хөгжилд 13 чуулга уулзалт 5 сарын 13,14нд file [2] Levi`s 2017-04-07 2512
13 "Mongolian Weekend School" сургуулийн салбар "Сүвон" хотноо нээгдэхээр боллоо. file [1] Levi`s 2018-01-17 2491
12 БНСУ-ын Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албанд айлчиллаа file Levi`s 2018-08-07 2450
11 - Эрүүл Монгол хүн -2019.04.28 өдөр 12:00 ~ 17:00 цагт/үнэ төлбөргүй file [1] Levi`s 2019-04-11 2415
10 СЭРЭМЖЛҮҮЛЭГ file Levi`s 2020-02-24 2341
9 Хууль бус Виз мэдүүлбэл нэг сараас нэг жил хорино file Levi`s 2018-10-11 2312
8 "Миний Эх Орон" гар зураг, эссэ бичлэгийн уралдаан file Levi`s 2017-05-22 2198
7 Монголчуудын нээлттэй өдөрлөг 2018-06.09 (10:00) цагаас. file [1] Levi`s 2018-06-06 2140
6 ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖИЛД БНСУ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦОО file [1] Levi`s 2019-02-08 1921
5 Австралийн Виз болон Боловсролын өдөрлөг file Levi`s 2018-10-02 1760
4 Hутаг буцах мэдэгдэл имгрэйшинд ирж хийхдээ доорх анкетийг заавал бөглөж онгоцны билет паспортын хамт авч очохийг зөвлөж байна file Levi`s 2020-02-05 1754
3 СӨҮЛ ХОТНОО “ТАЛ НУТГИЙН ЭЗЭНТ ГҮРЭН МОНГОЛ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙВ. file Levi`s 2018-05-17 1698
2 2018.12.31 21PM "IN SEOUL LAST CONSERT" & AFTER PARTY TAX W30.000 file admin 2018-12-25 1526
1 Монгол тэвэгний тэмцээн 2018.02.04нд Монгол таун file Levi`s 2019-01-17 1333
배너신청
자생병원

배너신청