Бичлэгийн тоо 294

E-MART mongold

Уншсан 5030 vote 0 2016.01.20 17:01:53
Би үүнийг яг сайхан мэдээ гэх үү эсвэл муу мэдээ гэх үү хэлж сайн мэдэхгүй байна, МУУ л гэх байх даа, яагаад гэдгийг тайлбарлая. 2016 онд Улаанбаатар хотод Чингис Зочид Буудлын хойд талбай дээр Солонгосын хамгийн том худалдааны сүлжээ дэлгүүр болох Emart Монголын Алтай Холдинг ХХК-тай хамтран Монгол дахь анхныхаа салбарыг нээх гэж байгаа бөгөөд уг дэлгүүрийн барилгын ажил тун хурдацтай явагдаж байгаа билээ. 

Сайн мэдэхгүй нэгэнд нь хэлхэд Emart нь анх 1993 онд байгуулагдсан бөгөөд өдгөө зөвхөн Солонгос улсад 140 гаруй салбар дэлгүүртэй жинхэнэ SUPERMARKET юм. Тэд Америкийн Wal-Mart -ын Солонгос хувилбар гэж хэлж болно, дашрамд хэлхэд тэд 2006 онд Солонгос дахь Wal-Mart-ыг худалдаж авсан байна. Мөн тэд дэлхийн хамгийн том худалдааны сүлжээ дэлгүүр болох зорилгоор Хятадад 20 гаруй 
дэлгүүр нээсэн болов ч өдгөө 15 болтлоо буурсан байна. 

Харин Монгол дахь салбар нь миний дээр бичсэнчлэн анхны салбар бөгөөд дахин нэмж хэд хэдийг барих төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Гэвч энэ миний гол санаа биш юм. Би энд Emart-ыг сурталчилж магтан дуулах гэсэнгүй. 
Харин энэ нь манай "үндэсний" хэдэн компаниудад том дохио болж байгааг анхаарах хэрэгтэй байх. Магадгүй энэ дэлгүүр нь нээгдсэнээр Номин Супермаркет баяртай, Миний Дэлгүүр баяртай, бас бусад бөөний худалдааны сүлжээ дэлгүүрүүд баяртай болохвий дээ.
Монголчууд маань 1990-ээд оны дунд үеээс эхлэн амьдралаа дээшлүүлэх зорилготой Солонгос улс руу "хар" ажил хийхээр олноороо явсан, тэндээ ч манайхан сайн муугаараа дуудуулж, Сөжү дарсыг нь ууж, Кимчи кимбабных нь амтанд нь орсон билүү. Харин Солонгос руу явах Монголчуудын урсгалыг сөрөөд залуу ардчилсан орны шинэхэн зах зээл дээр шинэ боломжийг эрэлхийлсэн Солонгосчууд Монгол руу шуурсан юм. Тэд нааш ирэхдээ өөрсдийн бизнесс ухаан болон соёлынхаа хэсгээс нь чирээд ирсэн. Ингээд л Солонгос улсын Монгол руу зарлалгүй эхлүүлсэн Соёлын Довтолгоо эхэлсэн юм. Шинэ Солонгос хоолны газрууд, Со эзэдтэй сайн душ, Со эзэнтэй видео прокат, Со эзэнтэй дэлгүүрүүд... Ер нь л дандаа баялаг бүтээдэг бус илүүтэй үйлчилгээ үзүүлдэг салбарт илүүтэй нэвтэрсэн гэж хэлж болно. Ер нь нэг тийм ашгийн 80 хувь нь Солонгост 20 хувь нь Монголд үлдэнэ гэсэн ард түмнээрээ хэлэлцүүлж батлуулаагүй ч гэсэн бүгд хүлээн зөвшөөрсөн хэний ч хараагүй гэрээ байгуулсан. За тэгээд араас нь Солонгосын олон ангит кинонуудаар Монголчуудын тархийг угаах аян эхэлсэн. Хүүхэд залуу нь ч K-Pop сонсож, Корея стильтэй хүүхдүүд ч олон болов. Энэхүү контентын довтолгоонд ч гэсэн Солонгосчууд Монгод ямар ч баялаг бүтээхгүй ч гэсэн тархийг нь хөөрхөн угаачихаад манайхантай "ашгийн 80 хувь нь манайх 20 хувь нь танайх" гэдэг гэрээ байгуулж байв. Бүгд инээмсэгэлэн хүлээн зөвшөөрөөд Жангум аа үзэж уйлцгааж сэтгэлийн таашаал авав. Цааш юу болсон болон юу болж байгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байлгүй дээ... хамгийн сүүлийн онигоо нь бол Монголын зэвсэгт хүчнийхэн Чингисийн талбай дээр новшийн Gangnam Style-аа бүжиглэж энэхүү Соёлын дайнд бид ялагдаж байгааг улам тод харуулсан юм.
За Emart дээрээ эргээд очъё. Emart нь өөрөө "E-Mart is the oldest and largest discount store chain in Korea" (wikipedia) буюу "Солонгос дахь хамгийн хуучны бөгөөд хамгийн том хямдралтай барааны сүлжээ дэлгүүр" юм. Энд Discount буюу Хямдрал гэдгийг онцлох хэрэгтэй. Хэрэв та нар мэддэггүй бол иймэрхүү Аврага сүлжээ дэлгүүрүүд нь үйлдвэрлэгч нараас барааг нь бөөнөөр нь маш хямдаар худалдаж авдаг юм. Тиймээс тэд өөрсдийн дэлгүүрүүдээр ижил барааг бусдаас хамаагүй илүү хямд үнээр хэрэглэгч нарт хүргэх боломжтой байдаг. Тэгхээр Emart-аар дамжин Монголын зах зээл дээр хямд үнэтэй ч гэсэн сайн чанартай Солонгос барааны урсгал хүчтэй орж ирэх болно. Бас Emart нь мэдээж өөрсдийн менежмент, гайхалтай үйлчилгээг оруулж ирэх болно. Тэгхээр худалдан авагч үйлчлүүлэгч нарт зориулсан таатай орчин, өндөр зэрэглэлийн үйлчилгээ болон хямд үнийг тэд санал болгож чадна гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэхдээ тэрэн хэрээр нөгөө л ашгийн 80 хувь нь Солонгос руу, үлдсэн 20 хувь нь Монголд үлдэх гэрээнд бид дуртай дургүй гарынхаа үсгээ зурж байгаа бололтой. Солонгосчууд Монголд "ГОЁ" үйлчилгээгээ л авчирч байна. Баялаг бүтээж байгаа үгүйн хариуг та нар өөрсдөө тунгааж бодно биз дээ?
Харин манай Монголын хэд маань энэ өрсөлдөөнд тэсэх болов уу??? Номин супермаркет, Миний супермаркет, Оргил супермаркет тэгээд бас бусад СУПЕР МИНИ МАРКЕТ-ууд бүгд навс даруулах байх даа. Тэд хөөрхий тэгээд энүүхэндээ л үйлчилгээгээ сайжруулах гэж ажилчидтайгаа дайтна, илүү том дэлгүүр нээнэ, илүү хямд үнээр өрсөлдөнө, тэгээд хүмүүс нь ч гэсэн тэр дэлгүүрүүдээр орох ангилал зиндаатай болсон мэт. Гайгүй мөнгөтэй хэд нь Номингийн фэнүүд харин мөнгө муутай дундаж нэг нь Миний болон бусад хэдэн суперуудаар нь үйлчлүүлнэ. Би ч гэсэн заримдаа Миний дэлгүүрийн өглөөний 8-аас 12 цаг хүртлэх Тусгай Хямдралтай Үнээр нь үйлчлүүлдэг юмөө. Гэхдээ би магадгүй хичнээн эх оронч царайлаад ч сэтгэл гаргаад ч нэмэргүй нөгөө илүү таатай орчинтой, илүү сайхан үйлчилгээтэй, олон машины зогсоолтой, хямд үнэтэй Emart руу нь л гүйж байх л байх даа. Үүн дээр мөн Predatory Pricing гэж байна, Emart мэдээж бизнессийн байгууллага учраас өрсөлдөгч нарыгаа зах зээлээс шахах бодлоготой байж таарна. Тэд Predatory Pricing буюу Араатны Үнэ тогтоох бодлогыг явуулна. Үүн дээр Шудрага Бус Өрсөлдөөнийхөн арга хэмжээ аваад ч амжихгүй өрсөлдөгч нь хэдийнээ зах зээлээс арчигдчихсан байна биз. Үүн дээр манай цөөн хэдэн үндэсний гэгдэх үйлдвэрлэгч нар ямар байдалтай байх бол гэдэг асуулт байна. Тэд хожих бол уу эсвэл магадгүй хямд үнээр орж ирэх гадаадын бараанд цохиулах болуу? Ер нь яг Монгол эзэнтэй манай энэ хэдэн супермаркетын нөхдүүд бодож байгаа байлгүй дээ цаашид яах аа?
Эцэст нь УИХ-ын гишүүн Уянга нэгэнтээ Уул уурхайн салбарынхан бол баялаг бүтээгчид БИШ гээд хэлчихсэн байдаг. Бас ардын баатар эх оронд Ганбаатар гишүүн Оюу Толгойн гэрээ Монголчуудад ашиггүй гээд л тэмцээд байгаа. Гэтэл цаана чинь Солонгосчууд нь чимээгүйхэн далд дайн хийсээр Монголыг эзэлчихээд байгаа юм бишүү? Тэд Монгол улсад үлдэцтэй баялаг бүтээхгүй, бидний "баасыг" бэлдэж өгчихөөд, өөрсдөө ашигаа аваад л явчихаж байна. Энэ талаар УИХ-ын гишүүд Уянга, эсвэл Ганбаатар, Бат-Эрдэнэ аврага, Алтай Холдингийн эзэн Сү.Батболд болон МАН, АН-ынхан юу гэмээр байгааг сонсохсон.

Бичсэн: У.Үнэнхүү

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8901218/d6a/trackback

몽골변호임

2016.01.22 14:43:12
*.228.129.31

Ямарваа нэгэн бизнест ~~
Өрсөлдөгч байж биесээ хөгжүүлдэг юм шүү дүү нар минь эерэгээр хүлээн авсан нь дээр


ayoen

2017.01.31 21:30:47
*.210.244.125

үнэншүү  монголчууд өөрсдөө толгойгоо ажилуулж улс орноо хөгжүүлж хийж бүтээж өөрсдийн бүтээгдхүүнг улам чанаржуулж боловсруулж борлуулавал улс оронч хөгжиж олон иргэд ажилтай болохсон 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5187
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6671
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5761
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8370
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9943
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11885
66 Сөүл глобал төв Солонгос хэлний Бямба Ням гаригийн сургалтын хөтөлбөр Korea News 2014-07-04 8346
65 Мартахын аргагүй гадаад өвчтөнгүүд Levi`s 2014-05-16 8288
64 Сөүл хотод оршин суугаа Монгол иргэдтэй хийх Сөүл таун уулзалт [1] Korea News 2014-03-18 7977
63 БНСУ дахь Корона вирус(MERS)-ийн өнөөгийн байдал.(06.18. file [2] Levi`s 2015-06-18 7966
62 ГX-Сайд Л.Болд Солонгос дах Монгол иргэд, байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзлаа (хэрэгцээт мэдээллүүд хавсаргав) file Levi`s 2014-02-13 7721
61 сөүл глобал төвийн солонгос хэлний сургалтын бүртгэл эхлэж байна Korea News 2014-04-10 7654
60 2014 Itaewon Global Village Festival file Levi`s 2014-10-08 7613
59 Зохион бичлэгийн уралдаан 15-н хүртэл. file [1] Levi`s 2015-04-15 7613
58 Хоёр Солонгосын нэгтгэхэд бэлтгэх хороо байгуулна гэнэ Levi`s 2014-02-25 7611
57 Амар байна уу. Ерөнхийлөгч Элбэгдоржоо Levi`s 2015-02-24 7239
56 1 дэх удаагийн Олон соёлыг ойлгож мэдрэх уралдаан [1] Korea News 2013-10-17 7064
55 Монгол–Солонгосын бизнес форум байгуулагдав Levi`s 2014-02-17 6974
54 Сөүл хотын захиргаанаас Гадаад Иргэдэд зориулсан Цагаан сарын үйл ажилалгаа зохион байгуулаж байна Korea News 2014-01-14 6848
53 Бямба Ням гаригийн Солонгос хэлний сургалтын бүртгэл Сөүл глобал төв Levi`s 2014-01-27 6829
52 Корона вирус "МЕРС"-ийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ! БНСУ-ын Соүль хот. [2] Levi`s 2015-06-17 6765
51 С.Эрдэнэ сайд солонгос дахь монголчуудтай уулзав file Levi`s 2014-02-06 6754
50 Глобал төв солонгос хэлний сургалт 2014он 1сарын 15,16нд бүртгэл явагдан Korea News 2014-01-06 6674
49 "DONGDAEMUN GLOBAL CENTER" Байгуулагдлаа. file [1] Levi`s 2015-11-06 6629
48 БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе өчигдөр "Өршөөлийн хууль"-д гарын үсэг зурлаа. file Levi`s 2015-08-15 6626
47 Монгол иргэн Корэйн Эйр ХХК-нийг шалгуулахаар иргэний гомдол гаргалаа. file [1] Levi`s 2015-10-23 6494
46 Өмнөд Солонгост мерс вирусийн тархалт нэмэгдсээр байна file Levi`s 2015-06-06 6460
45 -Гаднынхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй- file Levi`s 2015-04-10 6351
44 Сөүл Глобал төвийн 2015 Солонгос хэлнийTOПИК- бэлтгэх ангийн бүртгэлийн хуваарь file Korea News 2015-08-18 6261
43 сөүл глобал төвийн солонгос хэлний сургалтын бүртгэл эхлэж байна file Korea News 2015-07-21 5596
42 Солонгос хэлний сургалт (Үнэгүй) file Levi`s 2016-02-17 5520
41 БНСУ-д оршин суугаа эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэх нь file [3] Levi`s 2017-01-30 5466
40 Солонгост Бизнес эрхлэж буй Монгол иргэдэд семинар. 2015.11.13 хүртэл бүртгэнэ. file Levi`s 2015-11-04 5256
» E-MART mongold file [2] Levi`s 2016-01-20 5030
38 Бизнесийн боловсрол олгох сургалтанд 20 хүн бүртгэх юм байна. file [1] Levi`s 2016-05-02 4858
37 МУСТА М.Отгонгэрэл Солонгос улсад аялан тоглолтоо хийх гэж байна.. file Levi`s 2016-03-02 4748
36 "Хүүхдийн наадам 2016" зурагнаас file [3] Levi`s 2016-06-21 4705
35 ТӨРИЙН БАНК ХУРД ХАМТЛАГТАЙ ХАМТРАН БНСУ-Д СУУГАА МОНГОЛЧУУДАД БЭЛЭГ БАРИНА. file admin 2016-02-02 4433
34 Монгол тэвэг - 2 тэмцээн 2016.03.20 танилцуулга file Levi`s 2016-03-22 4401
33 MADE IN MONGOLIA 2019, IN KOREA file [3] Levi`s 2019-05-21 4287
32 БНСУ-дахь Монгол Иргэдийн холбооноос зохиож буй Сөүл хотын иммигрэшн, Монголын Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвтэй хамтарсан уулзалтанд та бүхнийг урьж байна. file [1] Levi`s 2016-02-21 4173
31 Corona 19 board ADVertisement 2020-03-20 4088
30 сайн дураар нутаг буцах [2] Korea News 2020-02-25 4015
29 "Хүүхдийн Наадам " 어린이 대축제 2016 file [1] Levi`s 2016-05-16 3977
28 МОНГОЛ ТЭВЭГ file [3] Levi`s 2016-01-27 3659
27 Солонгос улсад анх удаа Монгол тоглоомууд Зарагдаж эхэллээ. file [2] Levi`s 2016-04-21 3531
26 СӨҮЛ ХОТНОО МОНГОЛ СУРГУУЛИЙН НЭЭЛТ БОЛОВ. file [3] Levi`s 2017-03-13 3489
25 DJ гэж хэн бэ? file [2] Levi`s 2016-01-18 3440
배너신청
자생병원

배너신청