Бичлэгийн тоо 294

Өмнөд Солонгост МЕРС өвчний тархалт улам нэмэгдэж болзошгүй тухай ДЭМБ санууллаа. Лхагва гараг гэхэд тус улсад МЕРС-ийн 30 тохиолдол илэрсэн бөгөөд тэдэнтэй шууд харилцсан 1369 хүнийг тусгаарлажээ. Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын Амьсгалын замын хам шинж илэрсэн хоёр хүн амиа алдсан байна.

Вирусын тархалтаас сэрэмжлэн 540 гаруй сургуулийг хаасан гэж БНСУ-ын Боловсролын яамнаас мэдэгдсэн байна. Эрүүл мэндийн системээрээ дэлхийд тэргүүлдэг Өмнөд Солонгост вирус хурдтай тархаж байгаа нь олон хүнийг гайхашруулж байна. Вирус хурдтай тархаж байгаа шалтгаан нь Өмнөд Солонгосын эмнэлгийн соёлтой холбоотой байж магадгүй юм.

Өвчтөний гэр бүлийн хүмүүс эмнэлгийн өрөөнд хамт байж, асаргаа сувилгааг үзүүлдэг юм. МЕРС-ийн эсрэг арга хэмжээг шуурхай аваагүй нь үнэн гэдгийг тус улсын Ерөнхийлөгч Пак Кын Хе хүлээн зөвшөөрчээ. Тэрээр лхагва гарагт МЕРС-ийн асуудлаар шуурхай хурал хуралдуулсан байна. МЕРС өвчний анхны тохиолдол 2012 онд Саудын Арабт илэрсэн юм.

Түүнээс хойш Оман, Алжир, Малайз болон Өмнөд Солонгос улсад вирусаар халдварласан өвчтнүүд нас баржээ. Энэ сарын 3-ний байдлаар МЕРС өвчний нийт 1179 тохиолдол 25 улсад бүртгэгдсэн гэж ДЭМБ мэдээлжээ. Үүнээс 442 нь буюу арван хүн тутмын дөрөв нь амиа алдсан байна. МЕРС өвчин анх тэмээнээс халдварласан байж болзошгүй гэж зарим судлаачид үзэж байна. Гэвч үүнийг баталж чадаагүй бөгөөд МЕРС-ийг анагаах эм, эмчилгээ байхгүй байна.

-МЕРС-ийн тархалт Өмнөд Солонгост хэрхэн эхлэв-

Өмнөд Солонгост бүртгэгдсэн МЕРС-ийн анхны тохиолдол 68 настай эрэгтэй байжээ. Тэрээр Ойрхи Дорнодын улсуудаар аялсны дараа тавдугаар сарын 4-нд эх орондоо ирсэн байна. Түүнийг Саудын Араб, Катар, Арабын Нэгдсэн Эмирт, Бахрайн улсуудад албан томилолтоор очсон гэж ДЭМБ мэдээлжээ. Нислэгийн үеэр түүнд өвчний ямар ч шинж тэмдэг илрээгүй гэнэ. Эх орондоо ирснээс нэг долоо хоногийн дараа түүний бие хүчтэй өвджээ.

Тэрээр тавдугаар сарын 20-нд МЕРС туссан гэж оношлуулах хүртлээ дөрвөн ч эмнэлгээр үйлчлүүлсэн байна. Өвчтөнийг үзсэн эмч нар МЕРС гэж огт сэжиглээгүй бөгөөд түүнийг тусгаарлаагүй гэнэ. Үүний улмаас өвчний тархалт хурдасчээ. Анхны өвчтөний тавдугаар сарын 15-17-нд эмчлүүлсэн “Б” гэдэг эмнэлгээс 22 тохиолдолд бүртгэгджээ. Тус эмнэлэг одоо үйл ажиллагаагаа зогсоосон байна. Дээрх эмнэлгүүдээс МЕРС-ийн тохиолдол дахин илэрч болзошгүй гэж ДЭМБ лхагва гарагт гаргасан сэрэмжлүүлэгтээ бичжээ. Халдвар авсан зарим хүн анхны өвчтөнтэй хамт нэг өрөө буюу нэг тасагт байсан байна.

Харин тусгаарлах шийдвэрийг үл хайхарсан 44 настай нэг эрэгтэй тавдугаар сарын 26-нд Хонконг руу нисчээ. Тэрээр Хятадын Гуандон мужийн Хюзон хот руу автобусаар очсоны дараа Хонконгийн нислэгт суужээ. Үүнийг мэдсэний дараа Өмнөд Солонгосын Засгийн газраас тус эрэгтэйг яаралтай саатуулахыг Хюзон хотын удирдлагаас хүссэн байна.

МЕРС-ийн өвчтөнтэй ойр харилцаж байсан уг эрийг тавдугаар сарын 27-нд саатуулж, Хюзон хотын төв эмнэлэгт тусгаарласан бөгөөд тавдугаар сарын 29-нд МЕРС-ээр өвчилсөн нь тогтоогджээ. Хятадын эрх баригчид тус өвчтөнтэй харилцсан 67 хүнийг тусгаарлаж, бусад 10 хүнийг хайж байна гэж Сынхуа мэдээлж байна. Харин Хонконгт Солонгосын аялагчтай ойр харилцсан 18 хүнийг тусгаарлаж, 27 хүнийг эмнэлгийн хяналтанд оруулжээ. Тусгаарлагдсан болон хяналтанд орсон хүмүүсээс сэжигтэй шинж тэмдэг илрээгүй байна.

 

MERS вирусын тухай мэдвэл зохих баримтууд1.jpg

 

А.Дэлгэрмаа

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8607517/cc0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5193
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6674
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5765
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8372
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9945
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11891
66 Сөүл глобал төв Солонгос хэлний Бямба Ням гаригийн сургалтын хөтөлбөр Korea News 2014-07-04 8346
65 Мартахын аргагүй гадаад өвчтөнгүүд Levi`s 2014-05-16 8288
64 Сөүл хотод оршин суугаа Монгол иргэдтэй хийх Сөүл таун уулзалт [1] Korea News 2014-03-18 7977
63 БНСУ дахь Корона вирус(MERS)-ийн өнөөгийн байдал.(06.18. file [2] Levi`s 2015-06-18 7966
62 ГX-Сайд Л.Болд Солонгос дах Монгол иргэд, байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзлаа (хэрэгцээт мэдээллүүд хавсаргав) file Levi`s 2014-02-13 7721
61 сөүл глобал төвийн солонгос хэлний сургалтын бүртгэл эхлэж байна Korea News 2014-04-10 7654
60 2014 Itaewon Global Village Festival file Levi`s 2014-10-08 7614
59 Зохион бичлэгийн уралдаан 15-н хүртэл. file [1] Levi`s 2015-04-15 7613
58 Хоёр Солонгосын нэгтгэхэд бэлтгэх хороо байгуулна гэнэ Levi`s 2014-02-25 7611
57 Амар байна уу. Ерөнхийлөгч Элбэгдоржоо Levi`s 2015-02-24 7239
56 1 дэх удаагийн Олон соёлыг ойлгож мэдрэх уралдаан [1] Korea News 2013-10-17 7064
55 Монгол–Солонгосын бизнес форум байгуулагдав Levi`s 2014-02-17 6974
54 Сөүл хотын захиргаанаас Гадаад Иргэдэд зориулсан Цагаан сарын үйл ажилалгаа зохион байгуулаж байна Korea News 2014-01-14 6848
53 Бямба Ням гаригийн Солонгос хэлний сургалтын бүртгэл Сөүл глобал төв Levi`s 2014-01-27 6829
52 Корона вирус "МЕРС"-ийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ! БНСУ-ын Соүль хот. [2] Levi`s 2015-06-17 6766
51 С.Эрдэнэ сайд солонгос дахь монголчуудтай уулзав file Levi`s 2014-02-06 6754
50 Глобал төв солонгос хэлний сургалт 2014он 1сарын 15,16нд бүртгэл явагдан Korea News 2014-01-06 6675
49 "DONGDAEMUN GLOBAL CENTER" Байгуулагдлаа. file [1] Levi`s 2015-11-06 6629
48 БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе өчигдөр "Өршөөлийн хууль"-д гарын үсэг зурлаа. file Levi`s 2015-08-15 6626
47 Монгол иргэн Корэйн Эйр ХХК-нийг шалгуулахаар иргэний гомдол гаргалаа. file [1] Levi`s 2015-10-23 6494
» Өмнөд Солонгост мерс вирусийн тархалт нэмэгдсээр байна file Levi`s 2015-06-06 6460
45 -Гаднынхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй- file Levi`s 2015-04-10 6351
44 Сөүл Глобал төвийн 2015 Солонгос хэлнийTOПИК- бэлтгэх ангийн бүртгэлийн хуваарь file Korea News 2015-08-18 6261
43 сөүл глобал төвийн солонгос хэлний сургалтын бүртгэл эхлэж байна file Korea News 2015-07-21 5596
42 Солонгос хэлний сургалт (Үнэгүй) file Levi`s 2016-02-17 5523
41 БНСУ-д оршин суугаа эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэх нь file [3] Levi`s 2017-01-30 5470
40 Солонгост Бизнес эрхлэж буй Монгол иргэдэд семинар. 2015.11.13 хүртэл бүртгэнэ. file Levi`s 2015-11-04 5256
39 E-MART mongold file [2] Levi`s 2016-01-20 5030
38 Бизнесийн боловсрол олгох сургалтанд 20 хүн бүртгэх юм байна. file [1] Levi`s 2016-05-02 4861
37 МУСТА М.Отгонгэрэл Солонгос улсад аялан тоглолтоо хийх гэж байна.. file Levi`s 2016-03-02 4749
36 "Хүүхдийн наадам 2016" зурагнаас file [3] Levi`s 2016-06-21 4708
35 ТӨРИЙН БАНК ХУРД ХАМТЛАГТАЙ ХАМТРАН БНСУ-Д СУУГАА МОНГОЛЧУУДАД БЭЛЭГ БАРИНА. file admin 2016-02-02 4437
34 Монгол тэвэг - 2 тэмцээн 2016.03.20 танилцуулга file Levi`s 2016-03-22 4403
33 MADE IN MONGOLIA 2019, IN KOREA file [3] Levi`s 2019-05-21 4303
32 БНСУ-дахь Монгол Иргэдийн холбооноос зохиож буй Сөүл хотын иммигрэшн, Монголын Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвтэй хамтарсан уулзалтанд та бүхнийг урьж байна. file [1] Levi`s 2016-02-21 4176
31 Corona 19 board ADVertisement 2020-03-20 4108
30 сайн дураар нутаг буцах [2] Korea News 2020-02-25 4036
29 "Хүүхдийн Наадам " 어린이 대축제 2016 file [1] Levi`s 2016-05-16 3980
28 МОНГОЛ ТЭВЭГ file [3] Levi`s 2016-01-27 3663
27 Солонгос улсад анх удаа Монгол тоглоомууд Зарагдаж эхэллээ. file [2] Levi`s 2016-04-21 3535
26 СӨҮЛ ХОТНОО МОНГОЛ СУРГУУЛИЙН НЭЭЛТ БОЛОВ. file [3] Levi`s 2017-03-13 3493
25 DJ гэж хэн бэ? file [2] Levi`s 2016-01-18 3440
배너신청
자생병원

배너신청