Бичлэгийн тоо 294
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Сөүл хотын захиргаатай хамтран БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн хүүхдүүдэд эх хэл, соёл, зан заншлын талаарх мэдлэгийг эзэмшүүлэх “Mongolian Weekend School” сургуулийг 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “Сөүл глобал төв”-д нээсэн байна.

Сургуулийг нээж Элчин сайд Б.Ганболд, Сөүл хотын Гадаад харилцаа хариуцсан Элчин сайд Ким Чан Бом нар баяр хүргэж үг хэлэв. Элчин сайд Б.Ганболд хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д айлчлах үеэрээ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүдэд төрөлх хэлээ эзэмших, түүх соёлоосоо суралцах боломжийг нээх үүднээс Сөүл хотод амралтын өдрүүдэд ажилладаг монгол сургууль байгуулах саналыг Сөүл хотын дарга Пак Вон Сүн-д тавьсан бөгөөд Сөүл хотын захиргаанаас хичээллэх анги танхимаар хангаж өгснөөр энэ санаачилга ажил хэрэг болж, “Mongolian Weekend School” сургууль байгуулагдаж байгааг онцлон тэмдэглэв.
Mongolian_weekend_school1.jpg
Нээлтийн арга хэмжээнд БНСУ-ын ГХЯ, Сөүл хотын захиргааны газар, хэлтсийн удирдлагууд болон Солонгос дахь Монгол иргэдийн холбоод, “Mongolian Weekend School” сургуулийн багш, эцэг, эхчүүд зэрэг 150 гаруй хүн оролцов.

Өнөөдрийн байдлаар манай 35 мянган иргэн БНСУ-д ажиллаж амьдарч байгаагаас 0-18 насны 2000 гаруй хүүхэд байгаа ажээ. ЭСЯ-наас иргэдийнхээ дунд онлайнаар санал асуулга явуулж, хүүхдүүдийн нас, хичээлийн агуулга зэргийн нарийн судалгааг гаргаж, бусад улсад үйл ажиллагаа явуулж буй монгол сургуулиудын туршлагаас судалсны үндсэн монгол хэлний суурь мэдлэг олгохоос гадна, танин мэдэхүйн хөгжөөнт тоглоом наадгай, дуу хөгжим гээд илүү сонирхол татахуйц хичээлийн хөтөлбөр боловсруулан гаргасан байна. Эхний ээлжийн элсэлтээр 7-12 насны бага, дунд ангид суралцаж байгаа хүүхдүүд хамрагдаж, хоёр бүлэгт хуваагдан Ням гариг бүр хичээллэх юм байна.




"MONGOLIAN WEEKEND SCHOOL"

ХҮНДЭТ ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭЭ

Монгол Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Монгол хэлний тухай хуулийн 11.1.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, БСШУСЯ-наас баталсан бага боловсролын шинэчилсэн “Цөм Хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлого зорилтын хүрээнд БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүдэд зориулан амралтын өдрүүдэд хичээллэх монгол хэл, соёлын “Mongolian Weekend School” сургууль нээгдэх гэж байна. 
Сургууль 2017 оны 3 дугаар сарын 5-наас 6 дугаар сарын 18-ны хооронд Ням гариг бүр 10:30-12:50, 14:00-16:20 цагийн хооронд хичээллэнэ. 
Уг сургалтад 7-12 насны бага, дунд ангид суралцаж байгаа хүүхдүүд хамрагдах боломжтой бөгөөд бүртгэлийг 2017 оны 2 дугаар сарын 22-ноос 3 дугаар сарын 1-ний хооронд онлайнаар бүртгэж авна. 
Та бүхэн ЭСЯ-ны www.mongolembassy.com вэб сайтаас Бүртгэлийн хуудсыг татаж авч бөглөөд seoul@mfa.gov.mn и-мэйл хаяг руу ирүүлнэ үү. 
Сургалт явагдах газар: Сөүл Глобал төвийн 405 тоот 
/Метроны 1 дүгээр шугамын Жунгаг буудлын 6 дугаар гарцаар гарах/ 
Төлбөр: 1 жилийн сургалтын элсэлтийн хураамж- 20,000 Вон /нэг удаа/ 
Сар бүрийн сургалтын төлбөр- 30,000 Вон 
Жич: Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сургуулиас хангана
Дэлгэрэнгүй мэдээллийг http://mongolembassy.com/…/downlo…/00001weekend%20school.pdf 
010-5862-2866, 010-7939-7191 дугаарын утаснаас лавлана уу.

globalcenter.png


www.krmongolian.net site naas

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9462574/d72/trackback

geneee

2017.05.28 21:42:09
*.10.22.80

buudal  ger bul abna

geneee

2017.05.28 21:43:51
*.10.22.80

buudal  ger bul abna

Week.mn

2020.05.02 03:41:07
*.181.176.197

Amjilt
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5192
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6674
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5764
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8372
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9945
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11888
204 СОЛОНГОС ДАХь МОНГОЛ НИЙГЭМЛЭГ file [27] [3] Korea News 2012-05-14 29086
203 ӨНДӨР ШАГНАЛТАЙ ТЭМЦЭЭН file [2] admin 2010-08-19 29054
202 АЖЛЫН БАЙР, ОРОН СУУЦ-2012 ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ [5] ADVertisement 2012-05-08 28938
201 Солонгосын цагаач иргэдийн эрүүл мэндийн нийгэмлэгийн 10 жилийн ой file [2] ADVertisement 2009-12-18 27655
200 ХҮН АМЫН ТООЛЛОГОТОО ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА file [2] admin 2010-08-19 27128
199 대한민국 국회방송 출연 섭외 file ADVertisement 2009-11-03 26726
198 mglclub сайтыг гар утасаараа ч хэрэглэх боломжтой боллоо. file [6] ADVertisement 2011-06-14 26592
197 Монголын телевизийн сувгууд Ази даяар гарч эхэллээ. file [9] admin 2010-04-30 26061
196 Амьдрал хайрлья Монголчуудаа! [4] "MK" 2011-06-23 25995
195 Солонгос дахь Монгол Нийгэмлэг [2] "MK" 2011-09-28 25869
194 Та гитар тоглож сурахыг хүсэж байна уу? [6] "MK" 2011-06-22 25770
193 АНСАН ШИВА "ТОП ТЕН " NIGHT CLUB -д УРЬЖ БАЙНА file [1] ADVertisement 2011-06-06 25732
192 외국인청소년과 한국청소년의 문화교류프로그램 file [2] ulsaan 2011-09-26 25607
191 8.13~8.21 Хооронд mglclub.com амарна. [3] admin 2011-08-08 25558
190 여주- руу хамтдаа аялцгаая [1] "MK" 2011-06-23 25066
189 ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД АНХ УДАА CHINA UNIONPAY ЮАНИЙ КАРТ НЭВТРҮҮЛЛЭЭ file [1] admin 2010-01-10 24741
188 зарлал [3] "MK" 2011-07-22 24508
187 Шинийн 1-н хоёр өдөр тохиожээ file [1] Levi`s 2010-01-21 24300
186 Гадаад иргэдийг хөлслөн ажиллуулах хуулийг хэрэгжүүлэх журам, өөрчлөх төлөвлөгөө file [1] ADVertisement 2010-02-17 24291
185 БНСУ-н уламжлалт ангаах ухааны эмчилгээ / үнэ төлбөргүй / [1] "MK" 2011-04-22 24264
184 H1N1-ийн вакцин 60 ам.доллараар үнэлэгдэж байна file [1] Levi`s 2010-01-04 23913
183 Иргэний харьяалалтай болох ярилцлагын шалгалт file [3] ADVertisement 2010-02-16 23698
182 외국의료인진료코디네이터 양성과정 몽골 교육생 모집 (전액국비지원) : 한국보건복지인력개발원 file [11] ADVertisement 2010-03-12 23502
181 Батнэгдэл холбооноос БНСУ-д амьдардаг 8-18насны Монгол хүүхдүүдийн дунд судлагаа явуулж байна [2] ADVertisement 2010-04-26 23326
180 Дахин ажиллуулах тогтолцоонд өөрчлөлт [5] Korea News 2010-04-20 23256
179 Kim Yu-na wins gold and sets new world record file [5] ADVertisement 2010-02-26 23189
178 Бид бол ажилчид , бид бол нэг чуулган 05-сарын -02өдөр [10] Levi`s 2010-04-20 23083
177 SUWON HOTIIN TSAGAAN SAR [1] ADVertisement 2010-02-05 22808
176 ИНЧОН ХОТЫН ГАДААД АЖИЛЧДЫГ ДЭМЖИХ ТӨВ [2] admin 2010-04-06 22778
175 Гадаад иргэдийн хуучин барааны яармаг худалдаа [1] Korea News 2010-04-13 22651
174 mglclub.com Баннер хийх хүн хайж байна. [9] admin 2011-05-12 22625
173 Гадаад иргэдэд зориулсан “Мэдээллийн Яармаг” [3] Korea News 2010-05-07 22549
172 Үйлдвэрийн осолын талаарх мэргэжилийн үнэгүй зөвөлгөө "MK" 2011-08-05 22187
171 СОЛОНГОСЫН СОЁЛЫН СУРГАЛТ file [1] ADVertisement 2010-01-28 22112
170 БНСУ-дахь Монгол нийгэмлэг [2] "MK" 2011-05-24 21555
169 Эх үрсийн баярын Мэнд! "MK" 2011-06-02 21530
168 Улаанбаатар хотоос 180 км зайд хоёр солир унажээ file [6] Levi`s 2010-02-23 21490
167 Бүх Монголчуудын сонорт [4] "MK" 2011-05-10 21174
166 БАРИА ЗАСАЛ ГОО САЙХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ [5] admin 2011-04-18 21132
165 Солонгосын түүх соёлтой танилцах нэг өдрийн аялал [4] Korea News 2010-05-11 20993
164 УЛСАНД УГЖ ДУУЧИН С.ЖАВХЛАН ТОГЛОНО [6] admin 2010-02-14 20852
163 ГОЛОМТ БАНК - МОНГОЛЧУУДДАА file [5] admin 2010-06-11 20653
162 Happy Valentain Day file ADVertisement 2012-02-14 20502
161 ~Mongol emegtei songuulid ylj chadlaa~~ [6] eegiinaa 2010-06-03 20165
160 Нүүдлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ [1] Korea News 2010-05-07 19927
배너신청
자생병원

배너신청