Бичлэгийн тоо 290
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үг

-Миний Монголын сайн нэр, суу алдар мандан бадрах болтугай-

Сайн байцгаана уу
Эрхэм хүндэт ард иргэд ээ

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах нь хүн бүрт ер бусын сэтгэгдэл төрүүлдэг.

Аливаа он цаг нь тухайн үед амьдарч буй хүмүүсийн амьдралын тусгал болж үлддэг. Улирч буй 2009 он ч ялгаагүй. Хэдхэн хормын дараа Монголчууд та бидний хамтын бүтээл болсон эдүгээгийн 2009 он түүх болж үлдэнэ.

Өнгөрч буй онд хамгийн олон хос хуримлаж, бас сүүлийн хорин жилийн түүхэнд хамгийн олон шинэ хүн Монголд мэндэлжээ. 2009 онд Монгол улс 68 мянган шинэ иргэнээр бүл нэмжээ. Энэ онд олон мянган 6-н настнууд анх удаа сургуулийн алтан босгоор алхсан бол, мөн олон мянган залуус сургуулиа төгсөж ажил амьдралын их гараанд хөл тавьжээ.

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр хичээж зүтгэсэн олон монголчууд амжилтын эзэд болцгоожээ. Тэдний дотроос манай спорт урлагийнхан, уран бүтээлчид, чөлөөт үйлдвэрлэгчид өнгөтэй байлаа. Манай тариаланчид атар газар эзэмшсэнийхээ хагас зууны ойг арвин ургац, өндөр амжилтаар угтлаа. Халх голын ялалтын түүхт 70 жилийн ой тохиож ард иргэд маань ахмад үеийнхнийхээ баатарлаг, гавъяат үйлсийг бахархан тэмдэглэлээ. Монголчууд ардчилсан түүхэн сонголтоо баталгаажуулж, ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг Монгол түмний нийтлэг ололт, үнэт зүйл, үндэсний бахархал болгож олон жилийн хуваагдалдаа цэг тавьж чадлаа. Ардчилал, эрх чөлөөнийхөө ололтыг газар бүр агуулгын хувьд баталгаажуулан бэхжүүлэх их ажил үргэлжилсээр байна.

Өнгөрч байгаа онд эдийн засгийн хямрал, дэлхийн дулаарал, олны сэтгэлийг түгшээсэн түгээмэл хүндрэл сорилтууд ч биднийг тойрсонгүй. Гэхдээ Монголчууд энэ бүхнээс сургамж авч, Монгол хүн Монголоо дэмжин улсаараа урагшлахын үлгэр дууриаллыг бас үзүүллээ. Монголын ард түмний аж амьдралыг дээшлүүлэх, эдийн засгийн боломж хүчин чадлыг огцом нэмэгдүүлэх, ард иргэдийнхээ эд баялагтаа эзэн байх эрхийг баталгаажуулахад чиглэсэн зарим чухал шийдлүүд гарч, гэрээ хэлцлүүд батлагдлаа.

Цаашид Монгол түмний нийтлэг эрх ашиг, хөгжил дэвшилд хувь нэмэр болох олон сайн шийдэл, олон бүтээн байгуулалт өрнөнө гэдэгт итгэлтэй байна.

Дэлхий хэмээх нэгэн гэр бүлийн хүндтэй, нэр төртэй, бүрэн эрхт гишүүний хувьд Монгол Улс ч олон улс, хүн төрөлхтний анхаарал татсан чухал асуудлаар байр сууриа илэрхийлж идэвхтэй ажиллаа.

Ирж буй 2010 онд Монголынхоо сайн нэрийг, аав ээжийнхээ сайхан алдрыг, ус нутгийнхаа нэр төрийг хүн бүр сайнаар гаргаж, өндөрт өргөнө гэдэгт би итгэж байна.

Азай буурал ахмадууддаа, алаг бяцхан үрсдээ Монгол гэдэг нэгэн айлын нийт аав ээж, ах дүү, охид хөвгүүддээ ирж байгаа шинэ оны мэнд хүргэе.

Хоёр оны зааг дээр шинэ хүн өлгийдөж байгаа эх баригчдад, ээлжийн ажилтай байгаа хүн бүрт, газар газар алба хааж байгаа цэрэг дайчиддаа шинэ оны мэнд хүргэе. Малчид, тариаланчид, багш, эмч, ажилчид, төрийн түшээд, оюутан залуус, гадаад дотоод хаана ч бай шинэ оноо угтаж байгаа нийт иргэддээ шинэ оны мэнд хүргэе. Амьдралын хүнд хүчрээс шалтгаалан шинэ оноо сэтгэл хангалуун угтаж чадахгүй байгаа хүмүүст шинэ жилийн гал халуун мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Өөрийн улс орон, байгууллагаа төлөөлөн манай оронд ажиллаж амьдарч байгаа дэлхийн олон орны иргэдэд, манай улсыг дэмжин тусалж, хамтран ажиллагч нийт хүмүүст шинэ оны нөхөрсөг, халуун мэнд хүргэе. Happy New Year.

Одоо та бүхэн оргилуун дарсаа бариарай. Бие биендээ баяр хүргээрэй. Сайхан ерөөл хэлээрэй. Энхрий бяцхан үрсээ үнсээрэй. Аав ээж, өвөө эмээ, настан буурлууддаа баярлалаа гэж хэлээрэй. Хол газар яваа нэгэндээ, дотнын хүмүүстээ шинэ оны мэнд хүргээрэй.

Та бүхний зарим нь шинэ оны баяраа тэмдэглэсэн, зарим нь одоо тэмдэглэж байгаа байх. Харин бид бүгдээрээ одоо шинэ оноо угтан авах гэж байна. Шинэ оны баяраар хүн бүр бие биендээ сайхан ерөөл өргөж, билэгтэй үгс хэлэлцдэг. Одоо гарч буй шинэ-2010 он хүн бүрийн, та бүхний бие биендээ хандаж хэлсэн ерөөл, билэг бүхэн биелсэн, Монгол түмний хийморь өөдөө сайхан жил байх болтугай. Шинэ оны мэнд хүргэе. Аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Миний Монголын сайн нэр, суу алдар мандан бадрах болтугай. Баяртай 2009 он, Сайн байна уу 2010 он. Баярлалаа.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2611548/159/trackback

xovorxon

2010.01.16 17:50:11
*.213.239.228

Erunxiilogchuu   baga  ideerei 

yongung

2010.01.19 22:29:15
*.203.140.234

hovorhon guluguu! chi huniig uurteigee zuirlej bitgii bodoj bai za!

munkoojeonju

2010.01.22 16:22:28
*.127.76.112

2 eregtei ondor tsalintai ajil d avna gereeeniih bh estoi utas 010 7549 8002

mgldevochka

2010.02.17 15:12:32
*.162.52.107

bj bgaag ni yag xujaa   ...... mgl ex orniig mini xudaldsan muu novsh ...........

moot

2012.04.19 22:24:46
*.160.5.51

elbegee   yanhaniig    gadniihand    avilgalaar   biye    unelj     baihad   ni    medrel   mongolchuudtai     ni    hamt    buudaad   ustgachih    ymsan   xa    xa    xa    xa

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [3] admin 2017-07-13 2969
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 4590
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 3607
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 6418
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 8132
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 9798
245 НИЙТ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД!! [8] admin 2009-09-28 45895
244 БАРИВЧИЛГАА ЯВАГДНА [6] [2] jak27 2011-09-27 44509
243 Солонгос хэлээр сайн ярих ! – асуудал биш ээ! [1] ADVertisement 2009-10-14 42398
242 Гэрээний хугацаа дахин сунгах тухай хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт орлоо. [5] ADVertisement 2009-10-28 41619
241 СОЛОНГОС УЛСАД ОД БОЛОХЫГ ХҮССЭН ХҮМҮҮСТ [7] admin 2010-09-03 40823
240 АНХААРУУЛГА! АНХААРУУЛГА! АНХААРУУЛГА! [10] admin 2010-09-17 39685
239 Үнэгүй тараана- Солонгос хоол хийх аргын заавартай 2010оны календар file [9] ADVertisement 2009-11-12 39513
238 НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА [5] [2] admin 2011-11-28 39139
237 Хууль бусаар оршин суугч иргэдийн анхааралд [6] "MK" 2011-07-22 38647
236 외국인근로자 한국말 잘하기 대회 [11] ADVertisement 2009-05-22 38011
235 Төвийн танилцуулга - Төвийн зорилго үйл ажиллагааны чиглэл ADVertisement 2009-10-19 37839
234 Хууль бус иргэдийн баривчилгаа [3] "MK" 2011-09-28 37350
233 МОНГОЛ ЗАЛУУСТ file [9] admin 2010-09-25 37263
232 Хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоо өөрчлөгдлөө file ADVertisement 2009-10-20 36974
231 САНАЛААА ҮЛДЭЭГЭЭД НОМ АВААРАЙ~ file [41] [1] admin 2010-03-26 36963
230 E-9 оршин суух эрхийг E-7 оршин суух эрхээр солих болов. [2] [5] "MK" 2011-10-12 36478
229 Гэрээт ажилчид E7 статусаар ангилал солиуулах [10] manaa 2011-10-13 35619
228 Хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоон дахь дахин ажиллуулахыг хэрэгжүүлэх явдал file [1] ADVertisement 2009-10-28 35486
227 Бүртгэлгүй цагаач ажилчны асуулдлыг хэлэлцэх [9] [1] ADVertisement 2009-11-18 35284
226 Air market file [4] [4] ADVertisement 2010-11-22 34731
225 ЭХ ХЭЛЭЭРЭЭ ИНТЕРНЭТ БАНК АШИГЛАЦГААЯ admin 2010-09-17 34569
224 Анхааруулага!!!!!!!!!!! [6] admin 2010-10-29 34506
223 *** ГЭРЭЭТ АЖИЛЧДАД (E-9) ЗОРИУЛАВ *** file admin 2011-05-11 34025
222 Гадаад эмэгтэйчүүдийн хүссэн хөдөлмөрийн төсөл file ADVertisement 2009-10-26 33750
221 Гахайн ханиадны тархалтаас сэргийлэх арга хэмжээ file [3] ADVertisement 2009-11-05 33571
220 Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе! [2] Levi`s 2010-03-08 32871
219 Гэр бүл болсон цагаач иргэн ч гэсэн давхар иргэншилтэй байх боломжтой [3] ADVertisement 2009-11-26 32868
218 Солонгос хэлний багш бэлтгэх богино хугацааны сургалт. file [1] ADVertisement 2009-11-02 32812
217 АНХААРУУЛГА АНХААРУУЛГА АНХААРУУЛГА [9] admin 2011-03-04 32696
216 Шууд очиж үзэх үйлчилгээ [3] ADVertisement 2009-11-26 32577
215 Та визний асуудалаар толгой өвдөж байна уу? file [20] "MK" 2011-06-14 32534
214 Сөүл Инчоны нутаг дэвсгэр дэх цагаач иргэдийн дууны наадам [1] ADVertisement 2009-11-18 32375
213 БҮЧОНЬ ХОТОД ЗОХИОГДСОН МОНГОЛ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УУЛЗАЛТ [2] ADVertisement 2009-11-11 32375
212 Солонгосын цагаач ажилчин нь нэг удаагийн хэрэгцээ? file ADVertisement 2009-11-11 32307
211 Шинэ Ерөнхий сайд тамгаа хүлээн авав file Levi`s 2009-10-30 31852
210 үнэ төлбөргүй зөвлөгөө file [1] ADVertisement 2009-11-05 31557
209 Халлим олон улсын их сургуулийн Халлим хэлний курс file [2] ADVertisement 2010-12-01 31349
208 Хилээр нэвтрэх үед амьтан, ургамалыг хянаж шалгах тухай file ADVertisement 2009-11-11 30656
» Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үг file [5] Levi`s 2010-01-04 30226
206 ЦАЛИН, ХАНГАМЖ САЙТАЙ АЖЛЫН БАЙР ЭХ ОРОНД ТАНЬ ХҮЛЭЭЖ БАЙНА! [4] ADVertisement 2011-06-06 30126
205 ЮНИТЕЛ КОМПАНИ ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ file [3] admin 2010-11-12 29955
204 축산농가 외국인 근로자 방역지침 file ADVertisement 2009-11-05 29914
203 Солонгос – ILO(олон улсын хөдөлмөрийн байгууллага)цагаач хөдөлмөрчдийг урих сургалт file ADVertisement 2009-11-04 29876
202 Танд өөрийгөө нээх боломжийг олгож байна. [10] "MK" 2011-10-15 29742
201 Солонгос Дахь Урлагийн Анх Дугаар Их Наадам file [10] ADVertisement 2009-11-10 29707
배너신청
배너신청
자생병원

배너신청