Бичлэгийн тоо 294

СЭТГЭЛИЙН ХӨНДҮҮР

Уншсан 8445 vote 0 2014.04.15 13:37:30


СЭТГЭЛИЙН ХӨНДҮҮР

Солонгост ирээд тав дахь хавартайгаа золгож байна. Анх ирэнгүүтээ эмнэлэгт суралцагч эмч хийж эхлэхдээ Монгол, Солонгос хоёрын эмнэлгийн газар тэнгэр шиг зөрүүтэй байдлыг хараад багтарч байснаа нуухгүй. Би бас зүрхний шигдээс болсон аавыгаа Монголд орхиод л ирж байсан, Монгол руу утасдах бүртээ аавынхаа цусны даралт тасралтгүй унаж, байнга дуслаар даралтыг нь барьж байгаа талаар сонсохдоо дотор минь хэрхэн харанхуйлдаг байсныг, аавтай минь адил оноштой Солонгос хүмүүс зүрхний шигдээс болонгуутаа эмнэлэгтээ ирээд яаралтай хагалгаа, мэс ажилбарт ороод гуравхан хоногийн дараа өрөөндөө гэр бүлийнхэнтэйгээ инээлдээд яриад сууж байгаа тэр жаргалтай дүр зургийг хараад дотор минь хэлэхийн эцэсгүй хар шуурга дэгддэг байснаа одоо санахаас ч айна. Аз болж аав минь одоо амьд сэрүүн болохоор тэр үеийн сэтгэлийн хөндүүрээ хэсэг мартжээ.

Гэвч тэр хөндүүрийг маань сэдрээх үйл явдал үргэлжилсээр байгаад харамсаж бичлээ.

Солонгост ирэх Монгол өвчтөнүүд 2010 оноос хойш тасралтгүй нэмэгдсээр өнөөдөр зарим эмнэлэг бараг л монгол эмнэлэг шиг болжээ. Тэдгээр эмнэлгийн нэг нь миний ажилладаг эмнэлэг. Би энд Солонгос эмнэлэг, Монгол эмнэлгийг харьцуулахыг хүссэнгүй. Харин хүнд амьдралыг туулж байгаа Монголчуудаа өмөөрч, өмгөөлмөөр байна.

Эрүүл Мэндийн яамнаас бэлгэвч үнэгүй тарааж эхэлж гэсэн мэдээг өнөөдөр аваад, хагалгааны ширээн дээр минь хэвтэж байгаа 35-хан настай, идэр залууг хараад сэтгэл минь шимширлээ.

Эрүүл Мэндийн яамнаас бэлгэвч үнэгүй тарааж эхэлж гэсэн мэдээг өнөөдөр аваад, хагалгааны ширээн дээр минь хэвтэж байгаа 35-хан настай, идэр залууг хараад сэтгэл минь шимширлээ. Энэ залуу гурван хүүхэдтэй, эхнэр нь бидний шинжилгээний хариуг хүлээгээд, хагалгааны өрөөний үүдэнд бүлтийтлээ сууж байгаа. Эхнэрт нь танай нөхөр зүрх солиулахаас өөр эмчилгээгүй болжээ гэдгийг яаж хэлэх вэ? Энэ залуугийн өвчнийн шалтгаан өөрийнх нь лав буруу биш, гэр бүлээ авч явах л гэж зүтгэсэн болохоос архи ууж элдэв болоод хүнд өвчин туссангүй. Монголын эмнэлэг, эмч нарын буруу биш, 2004 онд анх өвчин нь оношлогдсоноос хойш Монголын маань эмч нар манай орны нөхцөлд хийгдэж байгаа бүх л боломжит эмчилгээгээ хийж. Өвчний карт дээр нь тэмдэглээстэй байна. Хэрвээ манай эмч нарт энэхүү өвчнийг оношлодог тоног төхөөрөмж нь байгаад, эмчилдэг эм нь байсан бол энэ хүн зүрх солиулах хэмжээнд хүртэл хүндрэхгүй байсан нь тодорхой. Эмнэлгийн бус хүмүүс бодно л доо, тэгээд тэр хэрэгтэй төхөөрөмжөө аваад, эмийг нь оруулаад өвчтөндөө уулгах л хэрэгтэй, яагаад болохгүй байгаан гэх байх, их хадуурвал нөгөө хэдэн эмч нараа авлигач болохоороо авлига хараад олигтой эмчилгээ хийсэнгүй гэнэ.

Мөнгөний хувьд, эмнэлгийн хөрөнгө оруулалт, зарцуулалт, эмийн худалдан авалтанд эмч оролцдоггүй юм. Эрүүл мэндийн яамны бэлгэвч үйлдвэрлээд тараагаад байдаг, дарга сайд нар оролцдог юм.

Ганцхан энэ залуу ч биш, энд ажилласан таван жил юу эсийг үзэж, үүнээс харамсмаар тохиолдолтой хичнээн таарав даа. Солонгос улс баян болохоороо ч тэгдэг юм уу, бүх эмч нараа урт богино хугацаагаар өндөр хөгжилтэй бусад орны эмнэлэг рүү сургахаар явуулдаг. Гадаад гэж намайг ч ялгалгүй явуулдагт нь талархаад баршгүй.

Солонгос, Америк, Европ, Хятад, Тайландын бүх эмнэлгүүдэд нийтлэг ганцхан, үнэхээр авууштай зүйл бий. Тэр нь хүнлэг байдал. Эдгээр оронд эмнэлэг нь хэдийгээр бизнесийн байгууллага боловч хүнлэг. Тэрхүү хүнлэг байдал нь хэрхэн илэрдэг вэ? Тухайн өвчтөнд тохирох хамгийн зөв эмчилгээг шууд хийдэг. Манай орны хувьд энэ байдал хэрэгжиж чаддаггүй. Хонх нь дугарахаар дамар нь таг, дамар нь дугарахаар лам нь таг гэдэг үг манай эмнэлгүүдэд хэрэгждэг. Эмчилгээг нь хийж чаддаг эмч нь байхаар тоног төхөөрөмж нь байхгүй, тоног төхөөрөмж нь байхаар эм нь байхгүй, эм нь байхаар өөр юу нь ч юм дутдаг үзэгдэл эмнэлэг дээр өдөр бүр тохиолддог. Харин энд өвчтэй хүнд хэрэгцээтэй бүх зүйлс эм тарианаас эхлүүлээд хэвтрийн өвчтөний памперс, халдаг гудас гээд дутуу зүйлгүй.

Солонгос, Америк, Европ, Хятад, Тайландын бүх эмнэлгүүдэд нийтлэг ганцхан, үнэхээр авууштай зүйл бий. Тэр нь хүнлэг байдал.

Үнэгүй бэлгэвч тарааж явахын оронд хэвтрийн өвчтөний хөтөвчөөр бүх эмнэлгээ хангамаар юм.

Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин хэцүү. Бидний хэнийг ч ялгахгүй. Тэр тусмаа өдрөөс өдөрт өтөлж буй хайртай дотны эцэг, эх, эмээ, өвөө нараа харахаар харамсах сэтгэл төрнө. Бидний эмээ, өвөө бүгд л социализмын үед эх орныхоо, үр хүүхдийнхээ төлөө ажилласан. Тэдний үед өнөөгийн биднийх шиг мөнгө хуримтлуулна, сая саяар нь хадгална гэсэн ойлголт байсангүй. Тиймдээ ч хөрөнгө зоорьтой нь цөөн биз. Харин өнөөдөр тэд өвдвөл эмнэлэгт очоод хэрэгтэй үйлчилгээгээ авч чадах уу? Монголд эмчлэгддэггүй тийм өвчтэй бол яанаа? Амьдралын боломжтой нэг нь гадаад руу эмчилгээнд аваад л явах байх, боломжгүй нэг нь яах вэ? Ямар ч эмчилгээгүйгээр хайртай дотны хүн чинь гар дээр чинь үхэж байгааг харах шиг сэтгэлийн там байхгүй. Тэгвэл бүх насаа Монгол орны төлөө зориулсан тэр буянт хүмүүс маань өнөөдөр юуны төлөө зүтгэсэн хэрэг вэ? Өнөөдрийн Монголын нийгэм ямар аймшигтай хатуу нийгэм вэ? Зах зээлийн нийгэм угаасаа хатуу гэж цэцэрхэх цэцэрхэгчдэд хэлэхэд “Үгүй ээ, тийм ч хатуу биш, дор хаяад өвдсөн бол эмчлүүлж болдог юм” гэж хэлнэ.

Өнгөрсөн зун хөдөө аймгуудаар үзлэг хийж явахдаа 37 настай эмэгтэйтэй танилцав. Бас л маш хүнд зүрхний өвчтэй, эмнэлэгт хэвтээд л гараад, гэртээ 3-4 хоноод л бие нь муудаад буцаж эмнэлэгтээ хэвтэж байгаа хүн байлаа. Тохирох уух эм нь Монголд олддоггүй болохоор эмчлэгч эмч нь манайд олддог хэдэн эмээ л бичсэн байлаа. Тэгсэн ч бие нь сайжирсангүй, тэр эмэгтэй бурхны орныг зорисонг сүүлд аймгийнх нь эмчээс сонссон. Боломжтой амьдралтай хүн байсан бол өвдөж эхлэхдээ л гадаад руу эмчилгээнд явах байсан байх даа?

Үнэгүй бэлгэвч тарааж явахын оронд хэвтрийн өвчтөний хөтөвчөөр бүх эмнэлгээ хангамаар юм.

Бас нэг тохиолдол Багануурын 70 настай хөгшинтэй уулзлаа. Өвөө баруун тийш хараад хэвтэхээрээ л ухаан алдчихдаг юм байна. Монголд эмчилж чадахгүй ээ. Тоног төхөөрөмж нь байхгүй. Харин Монголын хилийн дээс давсан л бол хаана ч дор хаяад Өвөр Монголд ч эмчлэнэ дээ. Харин өвөө өөрөө “Үхэхийн хооронд хэдэн хүүхдээ зовоож, мөнгө төгрөгийг үрээд юу хийхэв дээ” гэх юм. Уул нь хэнч амьдрахыг л хүсдэг. Ийм зүйлс бид бүгдийн амьдралд бишгүй л тохиолдож байгаа. Одоо яая гэхэв дээ, аймар юм гээд л өнгөрдөг.

Гэвч хэдий болтол ийм байдлаар үргэлжлэх вэ?

Солонгост эмчилгээнд ирж байгаа дийлэнхи нь Монголд эмчлэгдэхээргүй өвчтэй тул ирж байгаа. Эмнэлгийн төлбөрийн өндрийг нь гайхаж, шагшраад л. Өөрийн орны иргэддээ бол тийм өндөр үнэтэй биш ээ. Учир нь даатгалаас төлбөрийг нь төлдөг юм. Монгол өвчтөн даатгалгүй тул маш олон асуудал урган гардаг. Ямар ч улс орны эмчилгээ, оношлогооны удирдамжинд зааснаар эмчилгээ, мэс засал, оношлогоо бүр сонголттой байдаг. Өөрөөр хэлбэл А аргаар эмчлээд үр дүнгүй бол Б аргаар эмчил гэсэн удирдамж бий. Хүн бүрийн эмчилгээнд А арга тохирохгүй тэгвэл аль ч орны даатгалтай иргэд эргэлзэх зүйлгүйгээр Б эсвэл В аргын эмчилгээг сонгодог. Харин Монголчуудын хувьд энэ хэцүү. А аргаар өчнөөн мөнгө төгрөг төлөөд эмчилгээ хийлгэтэл үр дүн өгсөнгүй, одоо Б арга нь бас л баахан мөнгө гарна. Яах вэ? Хэрвээ Монголчууд маань эх орондоо эмчилгээгээ хийлгүүлж чаддаг бол ийм хүнд асуудлаас олон хүн тойрч гарах байсан.

Дараагийн том харуусал нь Монгол хүн хичнээн залуу байсан ч элэгний аль нэг вирусийн халдвар тээгч байх юм. Элэгний вирусийн халдваргүй дөчөөс дээш насны хүн ховор гэдгийг мэднэ ээ. Гэвч яагаад 40-өөс доош насныханд элэгний вирусийн тархалт өндөр байна. Энэ бол ирээдүйн том аюулын харанга. Одоо л үүний эсрэг тууштай арга хэмжээ авахгүй бол хожим нь бид эх орондоо хичнээн Элэг Солих төв байгуулаад ч хүчин мөхөстөж мэднэ.

Дэлхийн бусад улс орнууд биднээс илүү ухаантайдаа нэн тэргүүнд эрүүл мэндийн салбараа хөгжүүлжээ. Ард иргэд нь эрүүл байж улс орон хөгжинө гэдгийг их сайн ойлгож. Харин Монголчууд бид яагаад энэ энгийн зүйлийг ойлгохгүй байна аа?

Өнөөдөр Монголчууд бид яагаад эх орондоо эмнэлгийн бүх үйлчилгээгээ авч болдоггүй юм бэ? Яагаад гадаадад эмчлүүлэх өвчний жагсаалт гээд өвчний жагсаалтыг гаргаад тавьчихсан байгаа вэ? Хэрэглэдэг тоног төхөөрөмж нь үнэтэй юу? Эмч нь байхгүй юу?

Гэтэл энэ бүхнээс илүү их мөнгөөр бэлгэвч тарааж байна.

Бүх нэршлээр нь оруулаад тавьчихвал Эрүүл Мэндийн яам өөрийн ямар ч чадавхигүйг нийтэд зарлах учраас багцлаад 27 өвчин болгосон юм.

Яг үнэндээ Гадаадад эмчлүүлэх 27 өвчний жагсаалт гэх боловч тэрхүү жагсаалтыг нарийн задлаад үзвэл өчнөөн олон өвчин бий. Бүх нэршлээр нь оруулаад тавьчихвал Эрүүл Мэндийн яам өөрийн ямар ч чадавхигүйг нийтэд зарлах учраас багцлаад 27 өвчин болгосон юм. Зүрхний хэм алдагдлын WPW syndrome л гэхэд дангаараа 3 эмгэгийг төлөөлнө. Мөн энэхүү өвчнийг оруулсан хэрнээ энэ өвчнөөс хүнд зүрхний хэм алдагдлуудыг огт оруулаагүй нь албаар мэдэн будилснаас зайлахгүй. Хүмүүс энэхүү жагсаалтыг хараад Монголчууд их цөөн өвчнийг л эмчилдэггүй юм байна. Иймэрхүү байхад болно доо гэсэн хоосон тайтгарал үүсгэх л гэж 27 болгож багцалсан байх.

Өнөөдөр бидэнд газар буухуйц үр дүнтэй эрүүл мэндийн бодлого үгүйлэгдэж байна. Эрүүл мэндийн салбарыг улс төрөөс салгах цаг нэгэнт болсон, эрүүл мэндийн яамыг салбараа мэддэг эмч нарт нь даатгая.

Ц.Саруул



Манай Үндэсний портал GoGo.mn сайтын news@mongolcontent.mn хаягт дараах захидал мэйлээр ирлээ. БНСУ-ын Сөүл хотын "Кореа" их сургуулийн "Анам" эмнэлэгийн зүрх судасны төвд ажиллаж буй Ц.Саруул гэх бүсгүйн захидал та бүхэнд нэгийг бодогдуулна биз ээ. Ингээд захидлыг бүрэн эхээр нь хүлээн авна уу.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8045528/114/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5187
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6671
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5761
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8370
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9943
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11885
246 Сөүл Глобал төвийн 2015 Солонгос хэлнийTOПИК- бэлтгэх ангийн бүртгэлийн хуваарь file Korea News 2015-08-18 6261
245 -Гаднынхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй- file Levi`s 2015-04-10 6351
244 Өмнөд Солонгост мерс вирусийн тархалт нэмэгдсээр байна file Levi`s 2015-06-06 6460
243 Монгол иргэн Корэйн Эйр ХХК-нийг шалгуулахаар иргэний гомдол гаргалаа. file [1] Levi`s 2015-10-23 6494
242 БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе өчигдөр "Өршөөлийн хууль"-д гарын үсэг зурлаа. file Levi`s 2015-08-15 6626
241 "DONGDAEMUN GLOBAL CENTER" Байгуулагдлаа. file [1] Levi`s 2015-11-06 6629
240 Глобал төв солонгос хэлний сургалт 2014он 1сарын 15,16нд бүртгэл явагдан Korea News 2014-01-06 6674
239 С.Эрдэнэ сайд солонгос дахь монголчуудтай уулзав file Levi`s 2014-02-06 6754
238 Корона вирус "МЕРС"-ийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ! БНСУ-ын Соүль хот. [2] Levi`s 2015-06-17 6765
237 Бямба Ням гаригийн Солонгос хэлний сургалтын бүртгэл Сөүл глобал төв Levi`s 2014-01-27 6829
236 Сөүл хотын захиргаанаас Гадаад Иргэдэд зориулсан Цагаан сарын үйл ажилалгаа зохион байгуулаж байна Korea News 2014-01-14 6848
235 Монгол–Солонгосын бизнес форум байгуулагдав Levi`s 2014-02-17 6974
234 1 дэх удаагийн Олон соёлыг ойлгож мэдрэх уралдаан [1] Korea News 2013-10-17 7064
233 Амар байна уу. Ерөнхийлөгч Элбэгдоржоо Levi`s 2015-02-24 7239
232 Хоёр Солонгосын нэгтгэхэд бэлтгэх хороо байгуулна гэнэ Levi`s 2014-02-25 7611
231 Зохион бичлэгийн уралдаан 15-н хүртэл. file [1] Levi`s 2015-04-15 7613
230 2014 Itaewon Global Village Festival file Levi`s 2014-10-08 7613
229 сөүл глобал төвийн солонгос хэлний сургалтын бүртгэл эхлэж байна Korea News 2014-04-10 7654
228 ГX-Сайд Л.Болд Солонгос дах Монгол иргэд, байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзлаа (хэрэгцээт мэдээллүүд хавсаргав) file Levi`s 2014-02-13 7721
227 БНСУ дахь Корона вирус(MERS)-ийн өнөөгийн байдал.(06.18. file [2] Levi`s 2015-06-18 7966
226 Сөүл хотод оршин суугаа Монгол иргэдтэй хийх Сөүл таун уулзалт [1] Korea News 2014-03-18 7977
225 Мартахын аргагүй гадаад өвчтөнгүүд Levi`s 2014-05-16 8288
224 Сөүл глобал төв Солонгос хэлний Бямба Ням гаригийн сургалтын хөтөлбөр Korea News 2014-07-04 8346
» СЭТГЭЛИЙН ХӨНДҮҮР Levi`s 2014-04-15 8445
222 Гэр Бүл ,Хөгжил сургалт file [3] Levi`s 2014-07-28 8531
221 Эрлийз цариг (НЭГЭН НИЙТЛЭЛ ) file [2] Levi`s 2014-06-23 8744
220 제 4회 외국인근로자 건강검진을 무료 [1] Korea News 2013-10-17 8919
219 Гадаад иргэдэд зориулсан хуулийн сургалт Korea News 2010-10-27 9257
218 Сөүл глобал төвийн /Монгол Таун/ 2013оны 3-р улирлын сургалт [1] Korea News 2013-08-16 9319
217 Монгол Тауны Солонгос хэлний сургалт 2013.04.24/Мяг/ 10:00~12:00 цагын хооронд бүртгэл явагдана Korea News 2013-04-04 9375
216 Сөүл глобал төвийн зөвлөгөө өгөх үйлчилгээ Korea News 2013-07-10 9404
215 Хүн ам, орон сууцны тооллогын асуулгын маягтыг 2,650,673 хүн бөглөжээ "MK" 2010-11-29 9635
214 "ИНЧОН 2014" АЗИЙН НААДАМД ОРОЛЦОЖ БАЙГАА МОНГОЛ ТАМИРЧИДАА ДЭМЖИЦГЭЭЕ! file [1] Levi`s 2014-09-19 9680
213 Дэлхийн банк: Монгол Улсын шинэ төсөв хуулиа зөрчлөө "MK" 2010-11-29 9961
212 “ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛД - МИНИЙ ОРОЛЦОО”ЗОХИОН... Korea News 2010-10-27 10041
211 “Эрчүүдээ хайрлая” Levi`s 2013-03-18 10142
210 Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллого эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий Сайд, Тооллогын улсын комиссын дарга С.Батболд ард түмэндээ хандаж хэллээ "MK" 2010-11-29 10180
209 БНАСАУ-ЫН ИРЭЭДҮЙН УДИРДАГЧ СҮР ХҮЧЭЭ ХАРУУЛАВ УУ "MK" 2010-11-29 10317
208 Хүнсний буудайн тонн тутамд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно "MK" 2010-11-29 10511
207 Migrants Arirang Festival 10. 23 - 24 file [2] ADVertisement 2010-10-13 10557
206 2009 онд 4 тэрбум байсан сонгуулийн зардал энэ жил 15.8 тэрбум болсонд олон гишүүн эсэргүүцлээ илэрхийллээ Levi`s 2013-05-22 10672
205 2013он /Бямба Ням гаригийн Солонгос хэлний сургалт /Сөүл глобал төв [1] Korea News 2013-02-21 10694
배너신청
자생병원

배너신청