Бичлэгийн тоо 294
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Сөүл хотын захиргаатай хамтран БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн хүүхдүүдэд эх хэл, соёл, зан заншлын талаарх мэдлэгийг эзэмшүүлэх “Mongolian Weekend School” сургуулийг 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “Сөүл глобал төв”-д нээсэн байна.

Сургуулийг нээж Элчин сайд Б.Ганболд, Сөүл хотын Гадаад харилцаа хариуцсан Элчин сайд Ким Чан Бом нар баяр хүргэж үг хэлэв. Элчин сайд Б.Ганболд хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д айлчлах үеэрээ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүдэд төрөлх хэлээ эзэмших, түүх соёлоосоо суралцах боломжийг нээх үүднээс Сөүл хотод амралтын өдрүүдэд ажилладаг монгол сургууль байгуулах саналыг Сөүл хотын дарга Пак Вон Сүн-д тавьсан бөгөөд Сөүл хотын захиргаанаас хичээллэх анги танхимаар хангаж өгснөөр энэ санаачилга ажил хэрэг болж, “Mongolian Weekend School” сургууль байгуулагдаж байгааг онцлон тэмдэглэв.
Mongolian_weekend_school1.jpg
Нээлтийн арга хэмжээнд БНСУ-ын ГХЯ, Сөүл хотын захиргааны газар, хэлтсийн удирдлагууд болон Солонгос дахь Монгол иргэдийн холбоод, “Mongolian Weekend School” сургуулийн багш, эцэг, эхчүүд зэрэг 150 гаруй хүн оролцов.

Өнөөдрийн байдлаар манай 35 мянган иргэн БНСУ-д ажиллаж амьдарч байгаагаас 0-18 насны 2000 гаруй хүүхэд байгаа ажээ. ЭСЯ-наас иргэдийнхээ дунд онлайнаар санал асуулга явуулж, хүүхдүүдийн нас, хичээлийн агуулга зэргийн нарийн судалгааг гаргаж, бусад улсад үйл ажиллагаа явуулж буй монгол сургуулиудын туршлагаас судалсны үндсэн монгол хэлний суурь мэдлэг олгохоос гадна, танин мэдэхүйн хөгжөөнт тоглоом наадгай, дуу хөгжим гээд илүү сонирхол татахуйц хичээлийн хөтөлбөр боловсруулан гаргасан байна. Эхний ээлжийн элсэлтээр 7-12 насны бага, дунд ангид суралцаж байгаа хүүхдүүд хамрагдаж, хоёр бүлэгт хуваагдан Ням гариг бүр хичээллэх юм байна.




"MONGOLIAN WEEKEND SCHOOL"

ХҮНДЭТ ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭЭ

Монгол Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Монгол хэлний тухай хуулийн 11.1.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, БСШУСЯ-наас баталсан бага боловсролын шинэчилсэн “Цөм Хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлого зорилтын хүрээнд БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүдэд зориулан амралтын өдрүүдэд хичээллэх монгол хэл, соёлын “Mongolian Weekend School” сургууль нээгдэх гэж байна. 
Сургууль 2017 оны 3 дугаар сарын 5-наас 6 дугаар сарын 18-ны хооронд Ням гариг бүр 10:30-12:50, 14:00-16:20 цагийн хооронд хичээллэнэ. 
Уг сургалтад 7-12 насны бага, дунд ангид суралцаж байгаа хүүхдүүд хамрагдах боломжтой бөгөөд бүртгэлийг 2017 оны 2 дугаар сарын 22-ноос 3 дугаар сарын 1-ний хооронд онлайнаар бүртгэж авна. 
Та бүхэн ЭСЯ-ны www.mongolembassy.com вэб сайтаас Бүртгэлийн хуудсыг татаж авч бөглөөд seoul@mfa.gov.mn и-мэйл хаяг руу ирүүлнэ үү. 
Сургалт явагдах газар: Сөүл Глобал төвийн 405 тоот 
/Метроны 1 дүгээр шугамын Жунгаг буудлын 6 дугаар гарцаар гарах/ 
Төлбөр: 1 жилийн сургалтын элсэлтийн хураамж- 20,000 Вон /нэг удаа/ 
Сар бүрийн сургалтын төлбөр- 30,000 Вон 
Жич: Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сургуулиас хангана
Дэлгэрэнгүй мэдээллийг http://mongolembassy.com/…/downlo…/00001weekend%20school.pdf 
010-5862-2866, 010-7939-7191 дугаарын утаснаас лавлана уу.

globalcenter.png


www.krmongolian.net site naas

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9462574/6eb/trackback

geneee

2017.05.28 21:42:09
*.10.22.80

buudal  ger bul abna

geneee

2017.05.28 21:43:51
*.10.22.80

buudal  ger bul abna

Week.mn

2020.05.02 03:41:07
*.181.176.197

Amjilt
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5187
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6671
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5761
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8370
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9943
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11885
292 Монгол тэвэгний тэмцээн 2018.02.04нд Монгол таун file Levi`s 2019-01-17 1331
291 2018.12.31 21PM "IN SEOUL LAST CONSERT" & AFTER PARTY TAX W30.000 file admin 2018-12-25 1520
290 СӨҮЛ ХОТНОО “ТАЛ НУТГИЙН ЭЗЭНТ ГҮРЭН МОНГОЛ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙВ. file Levi`s 2018-05-17 1694
289 Hутаг буцах мэдэгдэл имгрэйшинд ирж хийхдээ доорх анкетийг заавал бөглөж онгоцны билет паспортын хамт авч очохийг зөвлөж байна file Levi`s 2020-02-05 1737
288 Австралийн Виз болон Боловсролын өдөрлөг file Levi`s 2018-10-02 1756
287 ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖИЛД БНСУ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦОО file [1] Levi`s 2019-02-08 1915
286 Монголчуудын нээлттэй өдөрлөг 2018-06.09 (10:00) цагаас. file [1] Levi`s 2018-06-06 2136
285 "Миний Эх Орон" гар зураг, эссэ бичлэгийн уралдаан file Levi`s 2017-05-22 2185
284 Хууль бус Виз мэдүүлбэл нэг сараас нэг жил хорино file Levi`s 2018-10-11 2309
283 СЭРЭМЖЛҮҮЛЭГ file Levi`s 2020-02-24 2313
282 - Эрүүл Монгол хүн -2019.04.28 өдөр 12:00 ~ 17:00 цагт/үнэ төлбөргүй file [1] Levi`s 2019-04-11 2411
281 БНСУ-ын Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албанд айлчиллаа file Levi`s 2018-08-07 2449
280 "Mongolian Weekend School" сургуулийн салбар "Сүвон" хотноо нээгдэхээр боллоо. file [1] Levi`s 2018-01-17 2485
279 Монгол орны хөгжилд 13 чуулга уулзалт 5 сарын 13,14нд file [2] Levi`s 2017-04-07 2507
278 2018 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7530 вон бологлоо. file [1] Levi`s 2018-01-02 2614
277 Dj From Nomads Crew Монгол залуус та бүхнийгээ Glow color part д урьж байна.! file Levi`s 2016-04-21 2732
276 Дүндэмүн Глобал Төв Солонгос Хэлний Сургалтанд бүртгэж байна file [2] Levi`s 2018-02-05 2790
275 Та татвараа төлсөн үү?! Виз сунгуулахад бас нэгэн анхаарах зүйл нэмэгдлээ!!! file Levi`s 2017-11-20 2923
274 Худалдааны сургалтын бүртгэл явагдаж байна. file Levi`s 2017-08-02 3084
273 2016 оны нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. file Levi`s 2016-04-05 3126
272 2016 оны хаврын шатрын кей-лигийн тэмцээн амжилттай явагдаж байна. file Levi`s 2016-03-15 3134
271 Гэрэл зургийн уралдаан file Korea News 2016-04-28 3267
270 2016 оны 2 дахь удаагийн Солонгос хэлний “Түвшин тогтоох шалгалт”-д бэлтгэх ангийн бүртгэлийн хуваарь file [1] Levi`s 2016-04-26 3362
269 Dj lesson 1:1 surgalt file [2] Levi`s 2016-04-08 3424
268 DJ гэж хэн бэ? file [2] Levi`s 2016-01-18 3440
» СӨҮЛ ХОТНОО МОНГОЛ СУРГУУЛИЙН НЭЭЛТ БОЛОВ. file [3] Levi`s 2017-03-13 3489
266 Солонгос улсад анх удаа Монгол тоглоомууд Зарагдаж эхэллээ. file [2] Levi`s 2016-04-21 3531
265 МОНГОЛ ТЭВЭГ file [3] Levi`s 2016-01-27 3659
264 "Хүүхдийн Наадам " 어린이 대축제 2016 file [1] Levi`s 2016-05-16 3977
263 сайн дураар нутаг буцах [2] Korea News 2020-02-25 4015
262 Corona 19 board ADVertisement 2020-03-20 4087
261 БНСУ-дахь Монгол Иргэдийн холбооноос зохиож буй Сөүл хотын иммигрэшн, Монголын Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвтэй хамтарсан уулзалтанд та бүхнийг урьж байна. file [1] Levi`s 2016-02-21 4173
260 MADE IN MONGOLIA 2019, IN KOREA file [3] Levi`s 2019-05-21 4287
259 Монгол тэвэг - 2 тэмцээн 2016.03.20 танилцуулга file Levi`s 2016-03-22 4401
258 ТӨРИЙН БАНК ХУРД ХАМТЛАГТАЙ ХАМТРАН БНСУ-Д СУУГАА МОНГОЛЧУУДАД БЭЛЭГ БАРИНА. file admin 2016-02-02 4433
257 "Хүүхдийн наадам 2016" зурагнаас file [3] Levi`s 2016-06-21 4705
256 МУСТА М.Отгонгэрэл Солонгос улсад аялан тоглолтоо хийх гэж байна.. file Levi`s 2016-03-02 4748
255 Бизнесийн боловсрол олгох сургалтанд 20 хүн бүртгэх юм байна. file [1] Levi`s 2016-05-02 4858
254 E-MART mongold file [2] Levi`s 2016-01-20 5030
253 Солонгост Бизнес эрхлэж буй Монгол иргэдэд семинар. 2015.11.13 хүртэл бүртгэнэ. file Levi`s 2015-11-04 5256
252 БНСУ-д оршин суугаа эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэх нь file [3] Levi`s 2017-01-30 5466
251 Солонгос хэлний сургалт (Үнэгүй) file Levi`s 2016-02-17 5520
250 сөүл глобал төвийн солонгос хэлний сургалтын бүртгэл эхлэж байна file Korea News 2015-07-21 5596
배너신청
자생병원

배너신청