Бичлэгийн тоо 294

БНСУ-ын Үндэсний төв музей, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Богд Хааны ордон музейтэй хамтран зохион байгуулж буй “Тал нутгийн эзэнт гүрэн Монгол” тусгай үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Солонгосын Үндэсний төв музейд болов.

Нээлтийн ажиллагаанд БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд На Жон Мин, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэд сайд А.Ганбаяр, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд, Солонгосын Үндэсний музейн захирал Бэ Ги Дун, Солонгос дахь Монгол судлалын нийгэмлэгийн дарга Жан Жан Шиг, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Б.Рэгдэл, Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Монголын Үндэсний музейн захирал С.Дагвадорж, Богд Хааны ордон музейн захирал М.Отгонбилэг болон Солонгосын эрдэмтэн судлаачид, албаны бусад хүмүүс оролцов.

Элчин сайд Б.Ганболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, манай хоёр улс түүх, соёл, соёлын өвийг хамгаалах салбарт түншлэлийн үлгэр жишээ болохуйц урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг тэмдэглээд “Тал нутгийн эзэнт гүрэн Монгол” тусгай үзэсгэлэнг дэлхийн хамгийн олон үзэгчидтэй музейн нэг Солонгосын Үндэсний төв музейд анх удаа гаргаж буйд туйлын баяртай байна. Монголын түүх, соёлын хосгүй олдвор, дурсгалт зүйлийг Солонгосын ард иргэдэд дэлгэн үзүүлснээр Монголын түүх, соёл, урлагийн талаар өргөн ойлголтыг өгөх төдийгүй манай хоёр орны ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна гэв.

“Тал нутгийн эзэнт гүрэн Монгол” тусгай үзэсгэлэн нь Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Солонгосын Үндэсний музейтэй хамтран 1997 оноос хойш хэрэгжүүлж ирсэн “Мон-Сол” эрдэм шинжилгээний хамтарсан төслийн 20 жилийн ойн хүрээнд зохиогдож буй бөгөөд БНСУ-д болж буй олон улсын соёлын томоохон арга хэмжээний нэг болж байна. Үзэсгэлэнд Хүннүгийн булшнаас олдсон Грек-ромын домгийн бурхадын дүрст мөнгөн эдлэл, Түрэгийн Билгэ хааны алтан титэм, Монголын эзэнт гүрний үеийн язгууртны гутал зэрэг нэн эртний үеэс орчин үеийг хүртлэх Монголын тал нутагт оршин тогтнож байсан нүүдэлчдийн эзэнт гүрнүүдийн түүх, соёлыг төлөөлөхүйц 550 гаруй үзмэр, соёлын өвийг багтаасан байна. Үзэсгэлэн энэ оны 7 дугаар сарын 17-нийг хүртэл гарна.

m1.jpg m2.jpg m3.jpg m4.jpg m6.jpg

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9722690/9aa/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5187
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6671
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5761
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8370
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9943
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11885
24 Dj lesson 1:1 surgalt file [2] Levi`s 2016-04-08 3424
23 2016 оны 2 дахь удаагийн Солонгос хэлний “Түвшин тогтоох шалгалт”-д бэлтгэх ангийн бүртгэлийн хуваарь file [1] Levi`s 2016-04-26 3362
22 Гэрэл зургийн уралдаан file Korea News 2016-04-28 3267
21 2016 оны хаврын шатрын кей-лигийн тэмцээн амжилттай явагдаж байна. file Levi`s 2016-03-15 3134
20 2016 оны нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. file Levi`s 2016-04-05 3126
19 Худалдааны сургалтын бүртгэл явагдаж байна. file Levi`s 2017-08-02 3084
18 Та татвараа төлсөн үү?! Виз сунгуулахад бас нэгэн анхаарах зүйл нэмэгдлээ!!! file Levi`s 2017-11-20 2923
17 Дүндэмүн Глобал Төв Солонгос Хэлний Сургалтанд бүртгэж байна file [2] Levi`s 2018-02-05 2790
16 Dj From Nomads Crew Монгол залуус та бүхнийгээ Glow color part д урьж байна.! file Levi`s 2016-04-21 2732
15 2018 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7530 вон бологлоо. file [1] Levi`s 2018-01-02 2614
14 Монгол орны хөгжилд 13 чуулга уулзалт 5 сарын 13,14нд file [2] Levi`s 2017-04-07 2507
13 "Mongolian Weekend School" сургуулийн салбар "Сүвон" хотноо нээгдэхээр боллоо. file [1] Levi`s 2018-01-17 2485
12 БНСУ-ын Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албанд айлчиллаа file Levi`s 2018-08-07 2449
11 - Эрүүл Монгол хүн -2019.04.28 өдөр 12:00 ~ 17:00 цагт/үнэ төлбөргүй file [1] Levi`s 2019-04-11 2411
10 СЭРЭМЖЛҮҮЛЭГ file Levi`s 2020-02-24 2313
9 Хууль бус Виз мэдүүлбэл нэг сараас нэг жил хорино file Levi`s 2018-10-11 2309
8 "Миний Эх Орон" гар зураг, эссэ бичлэгийн уралдаан file Levi`s 2017-05-22 2185
7 Монголчуудын нээлттэй өдөрлөг 2018-06.09 (10:00) цагаас. file [1] Levi`s 2018-06-06 2136
6 ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖИЛД БНСУ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦОО file [1] Levi`s 2019-02-08 1915
5 Австралийн Виз болон Боловсролын өдөрлөг file Levi`s 2018-10-02 1756
4 Hутаг буцах мэдэгдэл имгрэйшинд ирж хийхдээ доорх анкетийг заавал бөглөж онгоцны билет паспортын хамт авч очохийг зөвлөж байна file Levi`s 2020-02-05 1737
» СӨҮЛ ХОТНОО “ТАЛ НУТГИЙН ЭЗЭНТ ГҮРЭН МОНГОЛ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙВ. file Levi`s 2018-05-17 1694
2 2018.12.31 21PM "IN SEOUL LAST CONSERT" & AFTER PARTY TAX W30.000 file admin 2018-12-25 1520
1 Монгол тэвэгний тэмцээн 2018.02.04нд Монгол таун file Levi`s 2019-01-17 1331
배너신청
자생병원

배너신청