Бичлэгийн тоо 294

 

 

Сөүлийн гадаад ажилчдын төвөөс монгол иргэдэд зориулж Солонгосын түүх соёл ба Сөүл хоттой танилцах нэг өдрийн автобустай аялалыг зохион байгуулах гэж байна.

 

Уг аялалд Солонгос улсад ажиллаж сурч байгаа монгол иргэн визний төрөл хамаарахгүй /визгүй байж болно/ оролцох боломжтой.

 

Хэзээ: 2010 оны 5 сарын 23 ний өдөр

Бүртгэл: 2010 оны 5 сарын 18-ны 18:00 цаг хүртэл

 

Холбоо барих: 010-8188-6623 монгол хэл

             

Вэб: www.withmigrants.org

 

Жич:  Бүртгүүлсэн дарааллаар эхний 40 хүнийг бүртгэнэ.

 

 

Аялалын хөтөлбөр

 

09:30-10:00  Цуглах /Дүндэмүн үндүнжан буудал 9-р гарц/

10:00-13:00 창덕궁, 창경궁/хааны ордон / танилцах

13:10-14:30  Өдрийн хоол /бүпе/

14:30-15:30  Сөүлийн түүхийн музей / танилцах

16:00-17:30  Намсан /Сөүл цамхаг/

17:30-18:00  Тарах /Монгол тауны урд /

rush in A attack

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3135472/6b4/trackback

forevermn

2010.05.11 12:17:55
*.70.251.162

Уг аялалын бүх зардлыг Сөүлийн гадаад ажилчдын төвөөс гаргаж байгаа учраас аялалд оролцогчидоос мөнгө гарахгүй. Тиймээс яаравчлан бүргүүлээрэй.

forevermn

2010.05.12 20:12:58
*.70.250.79

2010.5.12 ны 20 цаг 10 минуутаар тасалбар болгож бүртгэл дууслаа. Бүртгүүлсэн нийт хүмүүсийг 23ний өглөө товолсон газарт цагаа барьж хүрэлцэн ирж аялалдаа оролцохыг хүсч байна. Хэрэв бүртгүүлсэн хүмүүсээс явж чадахгүй хүн байвал зар дээр байгаа утасруу холбогдож мэдэгдэнэ үү. Учир нь бүртгүүлж чадаагүй явах хүсэлтэй олон хүн байгаа болно.

forevermn

2010.05.24 16:32:12
*.70.251.31

Сайн байцгаана уу?

Өчигдөр буюу 23 нд аялал маань амжилттай сайхан болж өнгөрлөө. Тэнгэр бурхан ч харж үзэж, бороо бараг орсонгүй. Нийт 40 хүн явах ёстой байснаас 30 хүн явлаа. Заавал ирнэ гэж бүртгүүлчихээд хэл сураггүй ирээгүй хүмүүс байсан нь харамсалтай. Уг нь ирж чадахгүйгээ мэдэгдсэн бол явах хүсэлтэй бүртгүүлж чадаагүй хүмүүс их байсан юм...

За ямар ч байсан аялалд идэвхитэй оролцсон оролцогчиддоо баярлалаа.

maksimus

2010.05.21 17:19:57
*.36.17.159

2010.05.17. Тавдугаар са­рын бороо цас болон лавсах үүрээр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын төмөр хашааг даган хэдэн зуун хүн бороонд норсон хонь шиг бөмбийтөл чичрэн дугаарлан зогсоно. Картын барааны үед ч харагдаагүй уртын урт дараалалд чичрэн зогсоо тэд Монголд өнөөдөр сайхан амьдралын ганц алтан боломж болоод байгаа Өмнөд Солонгос руу ажиллах жагсаалтад бүртгүүлэх гэсэн хүмүүс. Гадаадад ажиллах хүч илгээх төв /ГАХИТ/ хэмээх төрийн агентлаг монголчуудаа тийш хар ажил хийлгэхээр бүртгүүлэхээр зар гаргаж, дүүрэг болгонд бүртгэж авч байгаа нь энэ. Дүүрэг болгоны гадаа Монголдоо хар хүчээрээ зүтгээд ч бор ходоодоо тэжээх цалин авах найдваргүй, бүр ажил хийх гэж тавхайгаа эргэтэл гүйгээд ч амиа тэжээх ажил олдохгүй байгаа хүмүүс өнжин хонон дугаарлаж байгаа юм. Дарааллаа алдахгүйн тулд тэд бүгд энд жагсаалаараа хоносон бөгөөд алхам холдвол эгнээнээсээ шахагдан гарах тул төмөр хашаанаас байдаг чадлаараа зууран зогсоо нь энэ. Ядарсан тэднийг цагдаа нар журам сахиулах нэрээр чирж гулдран, түлхэж зандрахыг хэлэх үү? Нүд халтьрам энэ дүр зургийг тансаг Төрийн ордонд хэхрэн суугаа эрхмүүд хардаг болов уу? Хардаг сан бол хүн л юм болохоор зүрх нь шимширдэг л баймаар. 
  
Энэ дүр зураг эхнийх биш. 2007.05.17. Мөн л Солонгост хар ажил хийхийг мөрөөдлийг дээд хэмээн зүтгэж байгаа мянга мянган монголчууд Төв цэнгэлдэх хүрээлэнд гурван өдөр, гурван шөнө дугаарлан зогссон юм.

Зөвхөн бүртгэл хийсэн гурван хоногийг энд хэлж байгаа хэрэг шүү дээ. Эртхэн дугаар авахын тулд зарим нь хоёр хоногийн өмнө ирж зогссон байлаа. Журам сахиулах нэрээр цагдаа нар энд тэндгүй дээс татан журамласан болохоор тэд зогссон байрнаасаа хөдлөхгүй тав хонож, аз таарсан нэг нь чулуу хашаа дэрлэн зүүрмэглэж, аз таарвал зогссон газраа “морь харж” ар гэрийнхэн нь дээс давуулан ширхэг талх, цэвэр ус шидэж өгч, голыг нь зогоож байлаа. Дөрөв таван хүн нийлээд олдсон ганц хагас литрийн цэвэр усаараа амаа чийглэж байсныг үүнийг бичигч нүдээрээ харсан билээ. Яг л аймшгийн зүүд шиг. Олон хүний хөлөөр дэгдсэн өлөн шороонд нүүр нь загалдан, ам нь холцруутсан мянга мянган залуус..., зарим нь халуун наранд ухаан балартан унах..., ар гэрийхэн нь цөхрөн хашгиралдах, овсгоотой нэг нь хамгаалалтын цагдаа нарыг аргалан дүүдээ, хүүдээ ганц цэвэр ус, талх, тариа дамжуулах гэж ханцуй дотроо “наймаалцан” цагдаа нарыг аргадах... Хаалганы орчимд үе үе, дугаарлагчид миегнэн хөдөлж, дуу шуугиан үүсгэнэ. Үе үе стадионы хаалгыг онгойлон нэг хаалгаар эмэгтэйчүүдийг, нөгөөгөөр нь эрэгтэйчүүдийг хэсэг, хэсгээр нь оруулж байгаа нь энэ. Хөлөө дааж ядан зогсох залуусыг арав, арваар нь хаалга руу түлхэн нүдчин оруулах нь Бухенвалдийн шоронгийн шатаах зуух руу хоригдлуудыг түлхэн оруулж асан киноны дүр зургийг санагдуулна. Энэ бол хэтрүүлэг биш, ХХI зуунд, тусгаар тогтносон эх орныхоо нийслэлд харсан энэ дүр зураг бидний уран сайхны киноноос л хардаг Ленинградын бүслэлтийн үеийн кинокадраас илүү эмгэнэлтэй байсан юм шүү. Тухайн үед энэ талаар халаглан бичиж байсан сурвалжлага “Ардын эрх” сонины хуудсанд өнөө ч дурайж буй. Төрийн ордонд тарвалзаж суугаад үүнийг харж байсан эрхмүүд зүрх нь багахан ч гэсэн ширхийсэн эсэхийг мэдэхгүй. Энэ бүртгэлийг Өмнөд Солонгосын тал өөрсдөө хийсэн бөгөөд бүртгэлийн хураамж хэмээн авсан мөнгөнөөс сохор зоос ч Монголын дансанд орж ирээгүй, татвар төлөөгүй гэсэн хэл ам дэгдэж байсныг санаж байна.   

2004.09 сар. Буянт-Ухаа. Төрийн оролцоотой Зуучлах товчоо хэмээх байгууллага анх удаагаа бүтэн онгоц гаруй буюу 100 гаруй залуусыг албан ёсоор Өмнөд Солонгост ажиллуулахаар “баяр жавхлан”-тай үдэв. Манцуйндаа үнэгчлэн нойрсох төрөөд арав гаруйхан хонож байгаа үрээ аав нь үнэрлээд, хоргодон хоргодон гаалийн зүг алхана. Ээжийнхээ хормойд наалдан өмөлзөх хүүгээ “Аав нь зөндөө их мөнгө олоод эргээд ирнэ ээ” гэж аргадах зүрх шимрэм дүр зургийн талаарх сурвалжлага эдүгээ “Өдрийн сонин”-ы шарласан хуудсанд бий. Нисэх онгоцны буудлын шилэн хананд битүү хүмүүс шаван гааль руу алхаж байгаа хүү, дүү, аав, ах, эр нөхөр рүүгээ гар даллан, сарвалзаж, ээжүүд нулимсаа унаган сүүн цацлаа өргөж байсан. Тэдний хэд хэчнээн нь “мөрөөдөл”-өө биелүүлээд зөндөө их мөнгө өвөртлөн ирснийг хэлж мэдэхгүй. Хэд хэчнээн нь эрүүл биеэ сийчин байж мөрөөдлөө биелүүлснийг, хэд нь үүрдийн тахир дутуу болоод ирснийг мэдэхгүй. Элгэн садан, ээж аав нь тэнгэрт халихад эх нутагтаа ирж алтан шарилд нь атга шороо цацах эрхгүй хүний нутагт нулимсаа залгин суугаа олон хүн байдгийг би харин мэднэ. Эх нутаг дайн дажин болоогүй атал эцгээ танихгүй үр нь өсч, эрээ үгүйлэн бүсгүйчүүд өнчирч, эжий нь цацлаа өмнө зүгийг чиглүүлэн өргөдөг айл өрх өнөөдөр ч өч төчнөөнөөрөө олон бий гэдгийг би мэднэ ээ. Олон айлын хойморь хонхойж, алсад байдаг аав, ээжийнхээ сургаар нь “таньж”, явуулсан мөнгөөр нь л амьдарч өссөн бүхэл бүтэн нэгэн үеийнхэн бий болж, эдүгээ эхнээсээ эрийн цээнд хүрч байгааг мэднэ. Зурвас түүх сөхөхөд хүмүүсийг гадаад руу “импортлох” энэ ажлаа хүртэл ашиг орлогын нэг хэрэгсэл болгон, Зуучлах товчоо хэмээх байгууллагыг мэдэлдээ авах гэж тэмцэлдэж, эцэст нь тухайн үеийн Зуучлах товчооны дарга нь цаг бусаар амиа алдаж, ГАХИТ хэмээх байгууллага байгуулагдаж байсныг хор найруулж, хомхойрон тэмцэж байсан хүмүүс нь мартаагүй байгаа байх.

Өнөөдөр мөн л эмгэнэлт дүр зураг үргэлжилсээр. ГАХИТ 5900 хүнийг Солонгост ажиллуулахаар илгээсэн бөгөөд энэ жил 3100 хүн явуулна гэх. Энэ баярт мэдээ мөн үү? Амьдрах гэж ядаж байгаа монголчуудад бол энэ тоо тэнгэрийн умдгийг атгах мэт бол “мөрөөдөл”. Гэвч тэд хүсэн тэмүүлсэндээ, жаргалтай сайхандаа ингэж харь орныг зүдэн зүтгэж байгаа гэж үү? 

Хоёрхон сая хүнийг сайхан амьдруулах тийм хэцүү биш, харин муу амьдруулах нь ямар ч тэнэг хүн хийж үл хүчрэх “хэцүү” ажил гадныхан толгой сэгсэрдэг юм билээ. Харин “манайхан” харьд хүмүүсээ хар ажил хийлгэхээр явуулахдаа “алтан боломж” олгож байна гэж андуураад байх шиг?

Байгалийн баялгаар орж ирж байгаа эхний мөнгөөрөө Богд боов тарааж байгаа юм шиг 70 мянган төгрөг өгч гийгүүлэхдээ, “Ийм мөнгө авах гэж өнжин хонон оочерлоод байхдаа яах вэ дээ” гэж тамшаалах “эрхэм”-тэй таарч байлаа. Өнөөдөр ч түүнд Солонгост очиж, шал угааж сардаа 800 мянган вон авахын төлөө үхэлдэн тэмцэлдэж байгаа нь эмгэнэлтэй бус инээдэмтэй санагдаж байх вий.

Үнэндээ бол тэр “эрхэм”-ээс илүүтэй хүний нутагт шал угааж, тоосго зөөж байгаа тэд ар гэрийнхнийгээ тэжээж, бүр Монголынхоо эдийн засагт ч хувь нэмэр оруулж байгаа. Тэд бас өнөөдөр төмөр хайснаас зууран дугаарлаж зогсоо энэ залуус, сайхан амьдралын төлөө мэрийн зүтгэж байгаа. Өөрийн нутгаасаа олоогүйг хүний нутгаас хайх тэдэнд эх орноо гэх элгэн халуун сэтгэл байгаа. Гунигтай ч гэсэн тэдэнд аз болж хэлний шалгалтдаа тэнцээд, солонгос эзэн нэрийг нь сугалж таараад их мөнгө олоод эх орондоо эрүүл саруул, энх мэнд эргээд ирээрэй гэж ерөөе дөө.     

Үнэндээ бол гурав, үгүйдээ 20 жилийн дараа Монголд хүмүүс ирж ажиллах гэж дараалан зогсч байхыг бид хүсч байна. Гурван жилийн дараа яг үүн шиг хүмүүсээ харь орон руу заяа нь мэдэг гэж туух мөрөөрөө туухгүй, хонь шиг бөөвийлгөж, нохой шиг арцалдуулж байх ахул эрх баригчид гээд байгаа усан нүдэт цусан зүрхт нөхөд рүү элс байтугай хутга шидэхэд буруутахгүй биз ээ.

Яагаад эх орондоо нохой шиг биш хүн шиг амьдрах хувьгүй ард түмэн юм бэ, монголчууд бид? Үүний буруутан нь хэн бэ? Та нар хэл дээ... 
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5187
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6671
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5761
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8370
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9943
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11885
114 ӨНДӨР ШАГНАЛТАЙ ТЭМЦЭЭН file [2] admin 2010-08-19 29054
113 ХҮН АМЫН ТООЛЛОГОТОО ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА file [2] admin 2010-08-19 27128
112 Монголчуудын Наадам2010(NAMYANG-JU) file Levi`s 2010-08-17 15665
111 НXX -ИЙН сайд Т.Гандийн БНСУ-д ажиллаж ,амьдарч, сурч буй монгол иргэдтэй хийх уулзалт [2] Levi`s 2010-08-11 13810
110 Олон соёлт гэр бүлийн хүүхдүүдэд зориулсан хос хэлний сургалт file ADVertisement 2010-08-05 13394
109 ШИНДАН ДУНГД- NINE WEST BAR admin 2010-07-29 14172
108 7-р сарын 10-ны өдөр хэрэглээний саатал гарсанд хүлцэл өчие admin 2010-07-12 14157
107 кино “Шисон ширижи” ADVertisement 2010-06-25 15213
106 Глобал төвийн " Явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээ" Korea News 2010-06-23 15414
105 Хүний эрхийн сургалтанд хамрагдана уу Korea News 2010-06-23 15270
104 ОЮУТАН ЗАЛУУСЫН САГСАН.. ADVertisement 2010-06-22 16665
103 Сөүлийн Олон Улсын Оюутны чуулган/SISF/ Korea News 2010-06-22 16987
102 Элчин Сайд Күгмин.... ADVertisement 2010-06-22 16280
101 Солонгост амьдарч буй Монголчуудын Наадам2010 file [25] Levi`s 2010-06-16 63124
100 Улсын бүртгэлийн ерөнхий газрын олон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн Korea News 2010-06-15 16088
99 Хүний эрхийн сургалтанд урьж байна [2] Korea News 2010-06-13 16214
98 Иргэдийн санал гомдол хүлээн авах портал сайт Korea News 2010-06-12 16315
97 ГОЛОМТ БАНК - МОНГОЛЧУУДДАА file [5] admin 2010-06-11 20653
96 ~Mongol emegtei songuulid ylj chadlaa~~ [6] eegiinaa 2010-06-03 20165
95 Дотооддоо томд тооцогдох Олон соёлт номын сан нээгдлээ file ADVertisement 2010-05-25 17319
94 “Бизнес эрхлэгчдэд зориулсан сургууль”д элсэлт [2] Korea News 2010-05-20 18760
» Солонгосын түүх соёлтой танилцах нэг өдрийн аялал [4] Korea News 2010-05-11 20993
92 Нүүдлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ [1] Korea News 2010-05-07 19927
91 Гадаад иргэдэд зориулсан “Мэдээллийн Яармаг” [3] Korea News 2010-05-07 22549
90 2010 0ны 5 сарын 6 -с эхлэн 8 сарын 31 хүртэл ,солонгос улсад хууль бусаар ажилллаж амьдарч буй гадаадын иргэдийг эх оронд нь албадан буцаана. [34] Levi`s 2010-05-03 66918
89 Монголын телевизийн сувгууд Ази даяар гарч эхэллээ. file [9] admin 2010-04-30 26061
88 Батнэгдэл холбооноос БНСУ-д амьдардаг 8-18насны Монгол хүүхдүүдийн дунд судлагаа явуулж байна [2] ADVertisement 2010-04-26 23326
87 Дахин ажиллуулах тогтолцоонд өөрчлөлт [5] Korea News 2010-04-20 23256
86 Бид бол ажилчид , бид бол нэг чуулган 05-сарын -02өдөр [10] Levi`s 2010-04-20 23083
85 Солонгос улс руу 2012 оноос хурууны хээгээр нэвтэрдэг болно. [17] Levi`s 2010-04-15 78237
84 Гадаад иргэдийн хуучин барааны яармаг худалдаа [1] Korea News 2010-04-13 22651
83 ИНЧОН ХОТЫН ГАДААД АЖИЛЧДЫГ ДЭМЖИХ ТӨВ [2] admin 2010-04-06 22778
82 САНАЛААА ҮЛДЭЭГЭЭД НОМ АВААРАЙ~ file [41] [1] admin 2010-03-26 37396
81 외국의료인진료코디네이터 양성과정 몽골 교육생 모집 (전액국비지원) : 한국보건복지인력개발원 file [11] ADVertisement 2010-03-12 23502
80 Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе! [2] Levi`s 2010-03-08 33054
79 Эх орондоо эзэн байцгаая, хүмүүс ээ Levi`s 2010-03-04 18987
78 Kim Yu-na wins gold and sets new world record file [5] ADVertisement 2010-02-26 23189
77 Улаанбаатар хотоос 180 км зайд хоёр солир унажээ file [6] Levi`s 2010-02-23 21489
76 Гадаад иргэдийг хөлслөн ажиллуулах хуулийг хэрэгжүүлэх журам, өөрчлөх төлөвлөгөө file [1] ADVertisement 2010-02-17 24291
75 Иргэний харьяалалтай болох ярилцлагын шалгалт file [3] ADVertisement 2010-02-16 23698
74 УЛСАНД УГЖ ДУУЧИН С.ЖАВХЛАН ТОГЛОНО [6] admin 2010-02-14 20852
73 SUWON HOTIIN TSAGAAN SAR [1] ADVertisement 2010-02-05 22808
72 СОЛОНГОСЫН СОЁЛЫН СУРГАЛТ file [1] ADVertisement 2010-01-28 22112
71 Шинийн 1-н хоёр өдөр тохиожээ file [1] Levi`s 2010-01-21 24299
70 ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД АНХ УДАА CHINA UNIONPAY ЮАНИЙ КАРТ НЭВТРҮҮЛЛЭЭ file [1] admin 2010-01-10 24741
배너신청
자생병원

배너신청