Бичлэгийн тоо 294
  Хэвлэх И-мэйл

Зөвлөгөөний зорилго:

Уг зөвлөгөөн нь иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн газрууд нэгдсэнээс хойш зохион байгуулагдаж буй анхны хурал, зөвлөгөөн ба дээрх гурван байгууллагуудын удирдлагууд танилцах, үйл ажиллагааны тайлан, мэдээг хэлэлцэх, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулахад үйл ажиллагааг уялдуулах, нэгдсэн системийн сүлжээг боловсронгуй болгох зорилготойгоор зохион байгуулагдав.

Түүнчлэн иргэний бүртгэлд шинээр нэвтрүүлж буй ухаалаг, цахим бүртгэлийн систем, ололттой тал зэргийг танилцуулан нэгдсэн ойлголттой болоход уг зөвөлгөөний зорилго оршиж байв.

Зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудал:

Эхний өдрийн зөвлөгөөнөөр харилцан танилцаж, мэдээлэл солилцон, үйл ажиллагаагаа танилцуулав.

Хоёр дахь өдрийн зөвлөгөөн нь 2010 онд зохион байгуулагдах үйл ажиллагаагаа хэлэлцэх, ажлын уялдааг хангах, хариуцсан газар, хэлтэс бүрийн үүрэг, хариуцлагын талаар зөвлөлдсөн ба гол зохион байгуулагдах үйл ажиллагааны нэг буюу 2010 оны иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлын зохион байгуулах асуудлаар ярилцаж, газар, хэлтэс бүр танилцуулга, илтгэл, презентаци хийлээ.

Уг иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлыг 2 үе шаттайгаар зохион байгуулах ба эхний үе шатыг 2010 оны 7 дугаар сарын 1-нээс эхлүүлэн улс даяар явуулах, 2 дугаар үе шатыг түүнтэй зэрэгцүүлэн эсхүл эхний шатны бүртгэл дуусах үед гадаадад байгаа иргэдийг тоолох ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Эхний шатны бүртгэлийг зохион байгуулах ажлын зардал улсын төсөвт тусгагдсан, дотоодод чиглэгдсэн ажлын хэсэг зохион байгуулагдсан, мөн шинээр нэвтрүүлж буй ухаалаг ID-г хэрэгжүүлэхэд систем, хөрөнгө санхүү, хүний нөөц зэрэг бэлэн болсон байна.

Эхний шатны бүртгэл дууссаны дараа ажлын дэд хэсэг байгуулж гадаадад чиглэсэн бүртгэл явуулахаар хэлэлцэж байгаа ба Засгийн газар, гадаадад байгаа монголчуудын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, ГХЯ-ны Консулын газраас зохион байгуулалттай арга хэмжээ авч, хилийн чанадад бүртгэл явуулах тоног төхөөрөмж, хүний нөөцийн зардлыг улсын төсвөөс гаргуулах талаар бодитой арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар хэлэлцэж байлаа. Иргэний бүртгэлийн цахим, ухаалаг системийг нэвтрүүлснээр гадаадад байгаа монголчуудын сонгуулийн эрх, нийгмийн даатгалд (БНСУ-д байгаа иргэдийн жишээгээр) бусад оронд амьдарч байгаа иргэд хамрагдах боломж бүрдэх эхлэлийг тавьж байна.

2010 оны иргэний шинэчилсэн бүртгэлээр иргэн бүрийн үнэмлэх шинэчлэгдэн, мэдээллийн санд орох ба үнэмлэх бүр баркод-той болж баркодоор бүх мэдээллийг цахим архиваас харах боломж бүрдэнэ.

  • Түүнчлэн гадаадад байгаа иргэдийг бүртгэлжүүлэхэд Эх орны хишиг-тэй уялдуулан, иргэн бүрт хүртээх боломжийг давхар бүрдүүлж байгаа юм. Эх орны хишгийг гадаадад байгаа иргэн нь “Гадаадад байгаа иргэдийн сан”-д байршуулж байгаад эх орондоо эргэн ирэхдээ авч ашиглах эсхүл өөрийн төрөл, төрөгсөд, гэр бүлийн хэн нэгэнд итгэмжлэл өгч тухайн мөнгийг авах боломжийг бүрдүүлж болохоор зохион байгуулж байгаа ба энэ нөхцөлд иргэн өөрийн амьдарч байгаа улс дахь Монгол Улсын ЭСЯ, дипломат төлөөлөгчийн газарт хүсэлтээ гаргах ба ингэснээр иргэний бүртгэлээ шинэчилэн хийлгэх боломжтой болно.
  • Иргэний шинэчилсэн бүртгэл –нийгмийн халамжийн бодлоготой уялдаж байгаа нь ял эдэлж байгаа иргэн Эх орны хишгээс хүртэх боломжийг бүрдүүлж байна. Тухайн хүний хүртэх хишиг мөн тодорхой санд байршсан байх ба иргэн ялаа эдэлж дуусаад өөрөө авч ашиглах боломжтой болно.
  • Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолд үндэслэн уг тогтоол батлагдснаас хойш Монгол Улсын иргэний харъяаллаас гарч байгаа иргэдэд сүүлийн жилд түүнд олгогдох хишгийн хувь хэмжээг 3 дахин нэмэгдүүлж олгохоор заасан байна.
  • Харин Монгол Улсын харъяатаар шинээр орж байгаа тохиолдолд харъяатаар орсон жилийн  дараагийн жилээс хишиг хүртээх боломжийг олгохоор  төлөвлөж байна.
  • Иргэний шинэчилсэн бүртгэл гурван сарын хугацаанд зохион байгуулагдаж 2010 оны 10 дугаар сард дуусахаар төлөвлөгдөж байна.

    ХЧАБМУИХЭЭАХ Зөвлөл 2 дугаар үе шатны иргэний бүртгэлийг зохион байгуулах гол асуудлыг хариуцан ажлын хэсэг бүрдүүлэх, хөрөнгө санхүүгийн тооцоог гарган асуудлыг Засгийн газарт тавих, иргэний бүртгэлийг хилийн чанадад хийх ажлыг гүйцэтгэхэд хамтран ажиллах талаар уг зөвөлгөөнөөр хэлэлцэн санал тавилаа.

rush in A attack

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3269395/091/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5193
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6674
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5765
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8372
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9945
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11891
배너신청
자생병원

배너신청