Бичлэгийн тоо 294

3-р сарын 8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэж байна. Энэ өдрийг анх 99 жилийн өмнө олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгожээ.

Дараа нь энэ өдрийг цагаач эмэгтэйчүүд өөрсдийн эрх ашгийг хамгаалах өдөр болгожээ. Энэ өдөр эмэгтэйчүүд ажил хаялт зарлан, жагсаал цуглаан зохион байгуулж эрхээ хамгаалан тэмцэх өдөр болгон тэмдэглэж ирсэн байна.
Ийнхүү тэмцэж байсан эмэгтэйчүүдийн ихэнх нь Орос, Итали, Польшоос ирсэн цагаачид байлаа. Тэд өдөрт 15 цаг тасралтгүй хөдөлмөрлөдөг байсан ч үүнийхээ төлөө тал цалин авдаг байжээ. 1908 онд оёдлын үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд ажлын цагийг багасгах, илүү цаг ажилласан хөлсийг нь олгохыг шаардан, ажил хаялт зарлаж байсан юм. Гэвч тухайн нийгмийн цаг үеэс шалтгаалан эмэгтэйчүүдийн дуу хоолойг төдий л хүлээж авдаггүй, тоодоггүй байсан учир эмэгтэйчүүд өөрсдийн тэмцлийг олон улсын хэмжээний болгон өргөжүүлж, 1909 оны 11-р сарын 22-нд “20 мянгын бослого” нэртэй олон улсыг хамарсан эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах аян өрнүүлжээ. Энэ жагсаал цуглаан хүрээгээ хоромхон зуурт тэлж, хэдэн сар үргэлжилж, өдөр ирэх тусам эгнээгээ өргөжүүлсээр байсан юм. Энэ бүх хүчин чармайлт ч талаар өнгөрсөнгүй, цагаач эмэгтэйчүүд өөрсдийн дуу хоолойг хүргэж, эрх ашгаа тодорхой хэмжээгээр хамгаалж чадсан байна.
Энэ явдлаас жилийн дараа буюу 1910 онд болсон социалист, коммунистуудын олон улсын чуулга уулзалтаар 3-р сарын 8-ны өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарлажээ. 3-р сарын 8-ны өдрийг эмэгтэйчүүдийн өдөр болгох чуулга уулзалтын санаачлагыг дэмжиж байсан хүмүүсийн дотор Оросын аугаа удирдагч Владимир Ленин байжээ. Энэ цагаас хойш энэ өдрийг ихэнхдээ ажилчин ангийн эрх ашгийг хамгаалах, хүйсээр ялгаварлан гадуурхахын эсрэг өдөр болгон тэмдэглэж ирсэн ч өнөөдөр энэ баяр бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн гол баяр болж хувираад байна. Энэ өдөр тэмцэл жагсаал хийхээс илүүтэй, эрчүүд хайртай бүсгүй, эхнэр, ээж, эгч дүүгээ баярлуулдаг эрхэм сайхан баярын нэг болон хувирчээ.

Эрхэм Mglclub ын гишүүд та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!


Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2885913/8fa/trackback

mgldevochka

2010.03.08 23:21:25
*.162.52.107

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын  мэнд хүргэе !!!

eej mini

2010.06.04 20:30:46
*.199.131.115

end sotoi suuj bgaa hunii bichig barimt mgld bataluulj ugnu har bj bolno 01046379091

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5187
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6671
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5761
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8370
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9943
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11885
배너신청
자생병원

배너신청