Бичлэгийн тоо 294
Сансраас унасан төмөр биетийг хиймэл дагуулын хэсэг гэж урьдчилан дүгнэжээ

Төв аймгийн Бүрэн сумын нутагт шинийн таванд буюу өнгөрсөн баасан гаригийн 12 цагийн үед тэнгэрээс үл мэдэгдэх төмөр биет унажээ. Асар их дуу чимээ, галтай биет тус аймгийн Өндөрширээт сумаас баруун урагш 33, Бүрэн сумын төвөөс зүүн хойш 30 километрт унасан байна.

Ханангийн өвөр хэмээх газарт, нутгийнхны нэрлэдгээр Хүйтэнхошуу толгодын орчимд төмөр биет сансраас газарт унахад тэнгэр дуугарч, газар хүчтэй доргижээ. Аз болж айл байгаагүй учир хүн, мал өртөөгүй байна. Төмөр биет буусан газрын эргэн тойрон 60 километрт дуу чимээ, доргилт мэдрэгдэж адуу, мал үргэсэн байна.

Нутгийн иргэд энэ талаар өнгөрсөн бямба гаригт мэдэгдэж ОБЕГ, ЦЕГ-ынхан уржигдар тус газрыг хамгаалалтад авсан байв. Оршин суугчдын ярьж буйгаар дуу чимээ их, галтай төмөр биет унахдаа ойр орчмынхоо чулуунуудыг хайлуулж, газарт ан цав үүсгэжээ. Онцгой, цагдаагийнхны дараа ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажаваар ахлуулсан онцгой комиссынхон өчигдөр тэнд ажиллаад буцсан юм.

Тэд задгай сансраас унасан хиймэл дагуулын нэг хэсэг байж магадгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан байна. Төмөр биетийг анх солир гэж мэдээлсний дагуу ШУА-аас археологчид ч очсон байв. Тус газарт хамгийн ойр айлын гадна аваачиж хамгаалалтад авсан ч өчигдөр үдээс хойш гэхэд 200 гаруй хүн дээрх зүйлийг сонирхохоор цуглажээ. Тэнгэрээс унасан үл мэдэгдэх биет 400-500 орчим килограмм жинтэй, жижиг суудлын тэрэгтэй дүйх хэмжээтэй байлаа. Мөн ойролцоох 10 орчим километр газарт түүн­тэй адил арван литрийн хувинтай дүйх хэлтэрхийнүүд унасныг зарим иргэд нотолно гэж байв.

Бүрэн сумын Засаг дарга Р.Очирбат тэнгэрээс буусан зүйлийг солир хэмээн хэлтэрхийг нь өрөөндөө залсан тухай зарим нь хэллээ. Үл мэдэгдэх биетийн нэг хэсгийг УАЗ-469 машиндаа ачиж сумын төвд авчирсан аж. Төмөр биетийг өнөөдөр нийслэлд авчирч сансраас буусан хог, сүйрсэн онгоцны сэгийн аль нь эсэхийг тодорхойлно. Энэ тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг маргаашийн дугаараас уншаарай.

Д.Болормаа


gogo.mn ees sonirhuulj tavilaa kkk

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2829068/b35/trackback

Levi`s

2010.02.23 15:00:07
*.117.203.189

Солир бол цацраг идэвхи ялгаруулдаг аймшигийн хортой эд.Тvvнд ойртсон цаг, гар утас бvгд унтардаг. Бvр механик цаг хvртэл зогсоно гээч. Ийм юмнаас адис авч байдаг юмар мулгуу засаг дарга вэ? Ийм юмтай таарвал ойртож ч болохгvй шvv дээ.

Levi`s

2010.02.23 15:02:29
*.117.203.189

Бvрэн суманд унасан солир алдагдав 
Энэ сарын 19-ний єдєр Тєв аймгийн Бvрэн сумын нутагт том, жижиг хоёр тэнгэрийн биет унасан мэдээллийг манай сонин єчигдрийн дугаартаа нийтэлсэн билээ.

Levi`s

2010.02.23 15:05:29
*.117.203.189

Ongod gej sonin yumaa iim ued orj baih gej. Neg iimerhuu mortuud bichlee. Ingeed ta buhendee ooriin bytshan uran buteelee hurgii... *** Solir gemeene solir bilee Solir zarimdaa garig anduurch unadag bilee Darga gemeene darga bilee Darga zarimdaa sumtai gedgee notoldog bilee *** Darga solir hoyor... Darga solir harsan Solir harsan darga Solir uneheer unav uu Darga solir harav uu Yavch solir unaagui bol Ydaj darga ooroo solir baij taaraa *** 

profile

~ELLY~

2010.02.25 13:02:11
*.176.78.166

wow sonin yumaaa yu yum bol hurdan medeh yumsan hari garigiin biet bol MGL baitugai Delhiin hemjeen yrigdah yum bn

profile

★♣♥ MUZZ ♥♣★

2010.02.25 17:22:11
*.176.119.130

                   sonirholtoi yum bolj de

profile

kolon

2010.03.07 19:56:57
*.194.119.122

хиймэл дагуулийн хог л унасан байна лээ юун сүртэй юум бэ дээ. сэтгүүлч нар худлаа мэдээлэл тараагаад цуурхаад


List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5187
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6671
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5761
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8370
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9943
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11885
배너신청
자생병원

배너신청