Бичлэгийн тоо 294

ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД АНХ УДАА

a3IMG_2133.jpg a11.jpg a22.jpg

 

 

             Монгол улсын картын төлбөр тооцооны 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэж буй  Голомт банк  дэлхий даяар тархсан өргөн сүлжээ бүхий China UnionPay  байгууллагын  юаний картыг олон улсын зах зээлд анхлан нэвтрүүлэгч боллоо.

            

             China UnionPay  байгууллага нь БНХАУ-аас өөр улсын банкинд олон улсад хэрэглэгдэх юаний карт гаргах онцгой эрхийг өмнө нь олгож байгаагүй бөгөөд Голомт банкинд өндөр итгэл хүлээлгэн ийнхүү анхны юаний картаа олон улсын зах зээлд нэвтрүүлж байна.

 

             Зах зээлд шинээр нэвтэрч буй энэхүү картанд харилцагч  юань байршуулах бөгөөд БНХАУ-ын нутаг дэвсгэрт төлбөр тооцоогоо юаниар гүйцэтгэх юм.  Харин Хятадаас бусад улс оронд тухайн улсын үндэсний валютаар тухайлбал Монгол улсад төгрөгөөр төлбөр тооцоо хийгдэж, тухайн валютын юаньтай харьцах албан ханшаар тооцогдож гүйлгээ хийгдэнэ.

 

             Монгол улсын гадаад худалдааны нийт эргэлтийн 50 орчим хувь нь БНХАУ-тай хийгдэж буй энэ үед манай бизнес эрхлэгчид, оюутан залуус, БНХАУ-д ажиллаж амьдарч буй Монголчуудын хувьд бэлэн мөнгөний эрсдэлээс сэргийлж, хэтэвчиндээ юань бус карт хийж, БНХАУ-ын  2,3 сая худалдаа үйлчилгээний байгууллага, 200 мянган АТМ , дэлхийн 630 мянган худалдаа үйлчилгээний байгууллага, 690 мянган АТМ-ээр үйлчлүүлж төлбөр тооцоогоо гүйцэтгэх боломжтой боллоо.

            

             Дэлхий даяар China UnionPay картыг 2 тэрбум гаруй хүн хэрэглэж байгаа бөгөөд тэд мөн Монгол улсын 800 гаруй худалдаа үйлчилгээний байгууллага, 100 орчим АТМ-ээр үйлчлүүлэх боломжтой болж байна.

 

             China UnionPay юаний картын нээлтийн ажиллагаанд БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ю Хон Яао, Монголбанкны дэд ерөнхийлөгч Д.Энхжаргал, China Union Pay байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгч Cai Jianbo,  Голомт банкны ТУЗ-ын дарга Д.Баясгалан, Гүйцэтгэх захирал Жон Финиган нар оролцлоо.  Ноён Cai Jianbo  энэ удаагийн хамтын ажиллагааны гол ач холбогдол нь China UnionPay-н сүлжээ өргөжиж байгаа гэдгээсээ илүүтэй хоёр орны хоорондох гадаад худалдааны салбарт төлбөр тооцооны аюулгүй, тааламжтай нөхцөл бий болж байгаа нь чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ.

 

             China UnionPay юаний картыг эзэмшснээр БНХАУ-ын нутаг дэвсгэрт төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэж ханшийн зөрүүний алдагдал хүлээхгүйгээс гадна урд хөршид ажиллаж амьдарч, зорчиж байгаа хэн нэгэнд тань бэлэн мөнгөний хэрэгцээ гарвал өндөр шимтгэл хураамж төлөх шаардлагагүйгээр карт луу нь юань  шилжүүлэхэд хангалттай юм.

 

             Монгол улсад олон улсын картын систем анхлан нэвтрүүлэгч Голомт банк салбартаа тэргүүлэгч байр сууриа дахин бататгаж олон улсын зах зээлд China UnionPay юаний картыг ийнхүү амжилттай нэвтрүүллээ.


forum&tb

2010.02.13 14:56:31
*.133.154.236

eniig bichisen nohor jaahan ynen um bicheechee naad kartiig chin ali barag jiliin omno XAAN bank oruulaad irsen hereglegdej bgaa shy dee mongoliin har zahiin naimaachid ihenh ni medne dee yaah gej ingej hudlaa um bihdeg um bee


List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5187
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6671
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5761
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8370
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9943
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11885
배너신청
자생병원

배너신청