Бичлэгийн тоо 294


Манай улсын Засгийн газар хүний томуугийн А хүрээний H1N1 вирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Францаас 60 мянган хүн тун вакцин оруулж ирээд удаагүй байна. Тиймээс халдварт өвчин тусах магадлалтай эмзэг бүлгийн хүүхдүүдэд эхэлж тарихаар болж төрөөс хуваарилалт хийгээд, Эрүүл мэндийн яамнаас дүүргийн эмнэлгүүдэд тарааж эхэлсэн. Гэтэл хэн нь ч юм нэг этгээд гаднаас авчирсан вакцины хүртээмж муу байгаа учраас яаравчлан тариулах хэрэгтэй гээд “бор шувуу” дэгдээчихсэн юм байх. Магадгүй энэ үгний цаадах эзэн нь Эрүүл мэндийн сайд нар бололтой. Тэд өөрсдөө ингэж ам алдсан дэг шүү. Тиймээс л өнөөдөр амьтнаас урьтаж хамгаалах тун тариулчих гэсэн бодолтой амин хувиа хичээгсэд нялх хүүхдүүдэд зориулсан вакцины араас шунгинан орлоо. Харин зовлонгоор бизнес хийгчид үүнийг нь овжноор ашиглаж, Францаас ирсэн вакциныг үнэ хүргэн зарж эхэлжээ.

Энд нэг жишээ дурдъя. Өнгөрсөн баярын өдөр буюу арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүүхдээ тэвэрсэн залуухан бүсгүй машинд гар өргөн суужээ. Нүдэндээ доголон нулимстай тэрбээр “Ядуу хүний хүүхэд амьд явах эрхгүй юм байна л даа” гэсээр уйлж эхэлсэн юм. Учир байдлыг тодруулбал, ханиад хүрсэн хүүхэддээ гаднаас ирсэн вакцин хийлгэчих санаатай дүүргийнхээ эмнэлэгт очсон байна.

Харин “60 ам.доллар аваад ир” гэсэн үгээр амаа таглуулаад эмчийн өрөөнөөс гарсан гэнэ. Энэ явдал Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны өрхийн эмнэлэг дээр болсон аж. Уг дүүргийн эрүүл мэндийн нэгдлийнхэн төрөөс өгсөн вакциныг 60 ам.доллараар үнэлж байгаа бол бусад дүүрэг харилцан адилгүй зарж байна лээ. Зарим нь 40, бүр 70 ам.доллараар ч үнэлэх нь байгаа гэсэн. Ямартай ч вакциныг хөлс төлөн байж хийлгэж байгаа иргэн олон тааралдсан.

Сүр дуулиантай гадны орноос гуйж авчирсан вакцинаа хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийнэ гээд зарлаж тунхаглаад байсан Эрүүл мэндийн сайд нар одоо хаана байна вэ. Өвчнөөр бизнес хийж байгаа тэдгээр хүмүүс нь тангараг өргөсөн эмч гэхээр бүр ч аймшигтай.

H1N1 вирүсийн халдварын эсрэг тарилгыг үнэ төлбөртэй тарьж байгаа эсэхийг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Энхбаатараас тодрууллаа.

-Вакциныг ямар үнээр хийж байгаа юм бэ?

-Үнэ төлбөргүй хийж байгаа шүү дээ.

-Тэгвэл зарим дүүргийн эмнэлгийнхэн, тэр дундаа хорооны эмч нар вакциныг 40-60 ам.доллараар үнэлж байна. Ийм байж болох уу?

-Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Сайн мэдэх хүн нь Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон байх ёстой. Түүнтэй ажлын өдрөөр уулзаж, тодорхой хариулт авч болох байх. Одоо бол хариулт өгөх нэг ч хүн байхгүй амарч байна.

Ямартай ч албаны хүний тайлбар энэ. Өнөөдөр ажлын өдөр. Тиймээс ашиг хонжоо харж, хүний амиар наймаалцаж байгаа гүйцэтгэх ажилтнуудаа анхааралдаа авч, хүлээсэн үүрэг, өргөсөн тангаргаа зөрчиж байгаа эсэхэд нь хяналт тавих цаг нь болжээ. Эрүүл мэндийн эрхэм сайд нараа.

Б.Өлзийдэлгэр

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2611516/bcd/trackback

munkoojeonju

2010.01.22 16:22:00
*.127.76.112

2 eregtei ondor tsalintai ajil d avna gereeeniih bh estoi utas 010 7549 8002
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5193
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6674
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5765
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8372
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9945
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11892
배너신청
자생병원

배너신청