Бичлэгийн тоо 294
Тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Коралли Гэвэрс Монгол Улсын Ерөнхийлөгчийн амлалтыг нь сануулав уу

Дэлхийн банкнаас Монгол Улсын ирэх оны төсвийн төсөлд дүн шинжилгээ хийжээ. Төсвийн төсөлд зардлыг ихээхэн нэмж тооцсоноос төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүн 8.6 хувьд хүрч огцом өссөн байна. Төсөв энэ хэвээр батлагдвал үнийн график гэдийсэн хэвээр байх нь. Энэхүү төсвийн төсөл Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг тогтоон барих зэрэг заалттай зөрчилдөж байна гэж Дэлхийн банкныхан үзэж байгаа аж.

Нэг унци алтны үнийг 1250-1350 ам.доллар болгон нэмж тооцжээ

Ирэх оны төсвийн орлогыг тооцохдоо эрдэс баялгийн гол бүтээгдэхүүн болох нэг тонн зэсийн үнийг 5983 ам.доллар, нэг тонн нүүрсний үнийг 98.8 ам.доллар байхаар тус тус тооцжээ. Гэхдээ төсвийн төслийг засварлахдаа төсвийн зарлагыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор санхүүжилтийн эх үүсвэрийг гаргаж ирэх болсон аж. Тиймээс унци алтны үнийг 1250 ам.доллараас 1350 ам.доллар болгон нэмж тооцсон байна. Үнийг ингэж өөрчилсөн нь хуулийн үзэл санаатай зөрчилдөж байна гэж Дэлхийн банкны эдийн засагчид үзэж байна.

Төсөв үнэ хөөрөгдөж, экспортыг “боомилно”

Дэлхийн банкнаас ерөнхий тэнцвэрийн динамик тооцооллын загвар ашиглан Монгол Улсын эдийн засагт туршилт шинжилгээ хийжээ. Энэ шинжилгээний үр дүнд УИХ ирэх оны төсвийн төслийг одоогийн хэлэлцэж буйгаар батлавал эдийн засагт хохирол авчирна гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Мөн туршилтийн шинжилгээгээр төсвийг тэлэх бодлого баримталж, уул уурхайн салбарт орж байгаа экспортын орлогыг иргэдэд бэлэн мөнгө болгож тараах нь үнийн дарамтыг өсгөж, төгрөгийн ханш огцом чангарахад хүргэнэ гэсэн хариулт гарсан аж. Ингэснээр экспортод суурилсан үйлдвэрлэл хоргодох юм.

Хөдөө аж ахуй, хувийн хэвшлийнхэн ч хумигдана

Төгрөгийн ханшийн чангаралт олон улсын худалдаанд гарах салбарын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлнө. Тиймээс боловсруулах бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд их хэмжээгээр гаргадаг хөдөө аж ахуйн салбар түрүүлж үүнд нэрвэгдэнэ гэж Дэлхийн банкныхан үзэж байна.

Учир нь хөдөө аж ахуйн салбарын түүхий эдийн үнэ дотооддоо нэмэгдвэл эцсийн бүтээгдэхүүний үнийг өсгөх боломжгүй байдаг аж. Ингэснээр чөлөөлөгдсөн түүхий эд олон улсын худалдаанд гарч чаддаггүй байна.

“2011 оны төсвийн төслийг одоогийн хэлэлцэж буйгаар батлавал Монгол Улс 1960-аад оны Нидерланд гэх мэт байгалийн нөөцөөр баялаг улс орнуудын алдаатай замыг дагана гэсэн үг. Эдгээр улсуудын алдаа юу байсан бэ гэхээр их хэмжээний татаас, шилжүүлгийг иргэддээ олгож, цалин хөлсний өсөх спиралийг бий болгосон нь хяналт тавихад бэрхшээлтэй болгосон.

Мөн дотоодын хөрөнгийн /жишээлбэл, орон сууцны/ үнэ өсч, олон улсын худалдаанд гарах салбарын ашигт маш их сөргөөр нөлөөлсөн. Нидерландын хувьд энэ нь эдийн засгийн тэсрэлтэд хүргэж, ихээхэн хохирол учруулсан” гэж Дэлхийн банкны Монголыг хариуцсан тэргүүлэх эдийн засагч Рожер ван Ден Бринк хэллээ.

Ирэх оны төсвийн зарлага өнгөрсөн оныхоос 30 хувиар нэмэгджээ


Ирэх оны төсвийн зарлага өнгөрсөн оныхоос 30 хувиар нэмэгджээ. Энэхүү төсвийн зарлагын өсөлтөд төрийн албан хаагчийн цалин 30 хувиар нэмсэн нь нөлөөлсөн гэнэ. Харин төсвийн шилжүүлгийн зардал 50 хувиар өсчээ. Уул уурхайн орлогоос хүний хөгжлийн сангийн мөнгийг хоёр дахин нэмж, 805 тэрбум төгрөг болгосон нь шилжүүлгийн зардал ийн нэмэгджээ.

Хүний хөгжлийн санд төвлөрсөн мөнгийг хуульдаа тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр, орон сууц худалдан авах, бэлэн мөнгө тараах, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний төлбөрт зарцуулна гэж заасан байдаг. Харин Засгийн газар Хүний хөгжлийн сангийн 700 тэрбум төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр тарааж байгаа аж.

Ирэх оны төсөв ямар эрсдэл дагуулж байна вэ?

Төсвийн төсөл хэд хэдэн эрсдэл агуулж байгааг Дэлхийн банкныхан онцолж байна. Инфляц эрс өснө. Төгрөгийн ханш чангарна. Экспортын орлого буурна. Инфляцын өсөлтийг дагаад Төв банкны үнэт цаасны хүү өсөхгүй.

Мөн УИХ төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах чиглэлийн талаар хэлэлцэхгүй байгаа нь Монголбанкны эрх үүргийг тодорхойгүй болгож байна. Ингэснээр Төв банкны үйл ажиллагаанд харшилж болзошгүй. Төсвийн төслийг одоогийн хэлэлцэж буйгаар батлавал Монгол Улс 2006-2008 оны эдийн засгийн өндөр өсөлт, 2009 оны хямралыг давтана. Банкны салбар дахь итгэлгүй байдал эргэж сөхөгдөхгүй гэх газаргүй хэмээн Дэлхийн банкныхан эрсдлийг тооцлоо.

Э.Солонго

Зууны мэдээ

Мэдээллийг
www.Doldon.com
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3925027/f54/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5192
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6674
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5764
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8372
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9945
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11891
111 Кимчи болон Монгол хоолны өдөрлөгт хүрэлцэн.. file "MK" 2010-11-09 12535
110 МИАТ-ИЙН МЭДЭН БУДИЛАХ, МЭЛЗЭХ АЖИЛЛАГАА ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ "MK" 2010-12-07 12270
109 Өмнөд Солонгосын өмнөх ерөнхийлөгч асан Ну Мү Хён ий бодол.. [3] "MK" 2010-12-03 12140
108 НИЙТ ГИШҮҮД ТА БҮХЭНДЭЭ ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ~ [4] admin 2010-12-31 12075
107 БНСУ-ын ЭСЯ нь 2011 оны Засгийн газрын бакалаврын түвшний сургалтанд гадаад оюутан сонгон шалгаруулна. [2] "MK" 2010-12-05 12031
106 Хямралын загалмайлсан эцэг [2] Levi`s 2015-01-18 11949
105 Импортоор оруулж ирж байгаа автомашины татварыг нэмнэ [2] "MK" 2010-11-29 11876
104 Монголд “харласан” солонгосууд Levi`s 2014-02-24 11869
103 Та дүрмээрээ яв, эсвэл хуулийн хариуцлага хүлээ... [1] "MK" 2010-12-07 11801
102 “Монгол-Солонгос нөхөрсөг тоглолт” [2] ADVertisement 2013-03-21 11798
101 ГОЛОМТ БАНК МЭДЭЭЛЖ БАЙНА admin 2010-09-01 11776
100 Ёнпён өдөөн хатгалт 12 сарын 15ны өдөр үдээс хойш нийт иргэдийг хорогдох байрлуу зугатах болон иргэдийг хамгаалах сургалт [1] "MK" 2010-12-03 11563
99 Бямба Ням гаригийн Солонгос хэлний сургалтын бүртгэл" Сөүл глобал төв" [2] Korea News 2013-07-11 11335
98 2022 оны Дэлхийн хөл бөмбөгийн тэмтцээнд Солонгос улс дахин эрх авч чадсангүй. "MK" 2010-12-03 11334
97 Манай улс хүний хөгжлийн үзүүлэлтээрээ 169 оноос 100-д жагсчээ [1] "MK" 2010-12-05 11222
96 Бараа худалдан авч байгаа гишүүдийн анхааралд [2] admin 2013-04-16 11150
95 Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах газрын Сургалт, судалгааны төвийн нээлт "MK" 2010-11-29 11142
94 БНСУ дахь Монгол Иргэдийн Холбооны нээлтийн ажиллагаанд ирэгдийг урьж байна. file Levi`s 2014-03-18 11081
93 ТҮРГЭН ШУУРХАЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ АРГА [1] admin 2010-11-11 10990
92 Монголчууд цахилгаан станц барьж байна "MK" 2010-11-29 10931
91 Солонгос дахь Гадаад иргэдийн дууны тэмцээн 2013-6-рсарын 2-ний / Ням / file [1] Korea News 2013-04-24 10865
90 ‘Нутаг буцахад зориулсан хөтөлбөр’ийн тухай тайлбар сургалт Korea News 2010-09-19 10810
89 Онцгой албан татварын хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулжээ "MK" 2010-11-29 10701
88 2013он /Бямба Ням гаригийн Солонгос хэлний сургалт /Сөүл глобал төв [1] Korea News 2013-02-21 10695
87 2009 онд 4 тэрбум байсан сонгуулийн зардал энэ жил 15.8 тэрбум болсонд олон гишүүн эсэргүүцлээ илэрхийллээ Levi`s 2013-05-22 10672
86 Migrants Arirang Festival 10. 23 - 24 file [2] ADVertisement 2010-10-13 10557
85 Хүнсний буудайн тонн тутамд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно "MK" 2010-11-29 10511
84 БНАСАУ-ЫН ИРЭЭДҮЙН УДИРДАГЧ СҮР ХҮЧЭЭ ХАРУУЛАВ УУ "MK" 2010-11-29 10317
83 Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллого эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий Сайд, Тооллогын улсын комиссын дарга С.Батболд ард түмэндээ хандаж хэллээ "MK" 2010-11-29 10180
82 “Эрчүүдээ хайрлая” Levi`s 2013-03-18 10142
81 “ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛД - МИНИЙ ОРОЛЦОО”ЗОХИОН... Korea News 2010-10-27 10042
» Дэлхийн банк: Монгол Улсын шинэ төсөв хуулиа зөрчлөө "MK" 2010-11-29 9961
79 "ИНЧОН 2014" АЗИЙН НААДАМД ОРОЛЦОЖ БАЙГАА МОНГОЛ ТАМИРЧИДАА ДЭМЖИЦГЭЭЕ! file [1] Levi`s 2014-09-19 9680
78 Хүн ам, орон сууцны тооллогын асуулгын маягтыг 2,650,673 хүн бөглөжээ "MK" 2010-11-29 9635
77 Сөүл глобал төвийн зөвлөгөө өгөх үйлчилгээ Korea News 2013-07-10 9404
76 Монгол Тауны Солонгос хэлний сургалт 2013.04.24/Мяг/ 10:00~12:00 цагын хооронд бүртгэл явагдана Korea News 2013-04-04 9375
75 Сөүл глобал төвийн /Монгол Таун/ 2013оны 3-р улирлын сургалт [1] Korea News 2013-08-16 9319
74 Гадаад иргэдэд зориулсан хуулийн сургалт Korea News 2010-10-27 9257
73 제 4회 외국인근로자 건강검진을 무료 [1] Korea News 2013-10-17 8919
72 Эрлийз цариг (НЭГЭН НИЙТЛЭЛ ) file [2] Levi`s 2014-06-23 8744
71 Гэр Бүл ,Хөгжил сургалт file [3] Levi`s 2014-07-28 8531
70 СЭТГЭЛИЙН ХӨНДҮҮР Levi`s 2014-04-15 8445
배너신청
자생병원

배너신청