Бичлэгийн тоо 294
УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү хуулийн төслийг Засгийн газраас 2010 оны тавдугаар сард өргөн мэдүүлсэн бөгөөд Төсвийн байнгын хороо гаргасан санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх юм. Ингээд Ажлын хэсгээс гаргасан саналын томъёоллын талаар хэлэлцлээ.Төсвийн байнгын хорооны гишүүн Б.Чойжилсүрэн, энэхүү оруулж ирсэн томъёолол нь жирийн ард иргэдэд, татвар төлөгчдөд хэр зэрэг ойлгомжтой дөхүү байхыг тодруулж асууж байсан бол УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, роялтын татвар гэдгийг ингэж өсгөх хэрэг байсан эсэхийг тодруулан хэрэв зэсийн баяжмал дээр ингээд ороод ирэх юм бол цөөнх болно гэдгээ хэлсэн.

Харин Сангийн сайд хэлэхдээ, манай яам тооцоо судалгааг сайн хийсэн гэсэн юм. Мөн энэ үеэр А.Тлейхан гишүүн ч тайлбар хийж байв. УИХ-ын гишүүн Д.Загджав, Ш.Сайхансамбуу нарын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа дээрх асуудлаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалтыг нэг бүрчлэн явуулж, Төсвийн байнгын хорооны гишүүд дэмжлээ.

Дараагийн хэлэлцсэн асуудал нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай /шинэчилсэн найруулга/, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байв. Эдгээр нь Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслүүд юм.

Эдгээр хуулийн төслүүдийн талаарх ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Зоригт танилцуулсан. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн найруулгад гэхэд л салбарын онцлогтой нь уялдуулах, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн тухайд бол “...0,6-1%” гэх, мөн “2011-2013 он гэх, харин Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах, учир нь ЗГХЭГ, Сангийн яамнаас уг төсөл дээр хариуцлагагүй ажилласан. зэрэг Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн талаар гишүүд хэлэлцэж, асуулт асууж, саналаа хэлсэн. Мөн Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар байнгын хорооны гишүүн Ц.Батбаяр, Д.Загджав, Ш.Сайхансамбуу нар санал бодлоо илэрхийлж байв. Энэ үеэр Х.Баделхан гишүүн горимын санал гаргаж, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухайд түр хойшлуулах, учир нь Засгийн газрын саналыг сонсох хэмээсэн санал дэмжигдсэн юм. Ингээд санал хураалт явуулж, хэлэлцсэн асуудлууд дэмжигдсэн бөгөөд Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн төслийн тухайд зүйл, заалт тус бүрээр нь санал хураалт явуулсан. Түүнчлэн Ажлын хэсгийн гаргасан горимын саналын дагуу эдгээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь дэмжих санал мөн дэмжигдсэн. Төсвийн байнгын хорооны хурал орой 21 цаг 45 минутад өндөрлөсөн.

www.doldon.com

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3925107/686/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5194
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6675
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5766
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8372
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9945
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11893
배너신청
자생병원

배너신청