Бичлэгийн тоо 294
БНАСАУ-ЫН ИРЭЭДҮЙН УДИРДАГЧ СҮР ХҮЧЭЭ ХАРУУЛАВ УУ
Солонгосын хойгийн Ёнпён аралд болсон буудал - цаан дэлхийг түгшээж, БНСУ, БНАСАУ-ын геополитикийн хамт рагчдыг нойрноос сэрээлээ. Дэлхийн улс төрийн тав цанд голлон тоглодог АНУ, Японы засаг захиргаа болон НАТО болсон явдлын талаар өөрийн байр сууриа илэрхийлж, олон улсын тоймчид, ажиглагчдын таамаглал, нийт лэлүүд ар араасаа хөврөв.

1953 онд хоёр Солонгос эвлэрлийн (энхийн бус) гэрээ бай гуулж Шар тэнгис дэх хи лийн зурвасыг хамтын ажиллагааны бүс болгон тогтоосон. Өмнөд Солонгосын “Чхонан” хөлөг онгоц, экипажийн амь үрэгдсэн 46 гишүүн, Хойд Солонгосын өдөөн хатгалга гээд ах дүү хоёр ард түмний түнжинг хагалах шалтаг мундсангүй. Хагас зуун жилийн өмнөх Солонгосын дайны түгшүүр эргэн ирлээ хэмээн жирийн иргэд эмзэглэж байна. ЭМГЭНЭЛТ ЖҮЖГИЙН ХӨШИГНИЙ АРД

Яг юунаас болж, ямар зорилгоор Хойд Солонгос элэг нэгтнүүдээ өдөөн хатгасныг гадаадын хэвлэлүүдэд олон янзаар тайлбарлав. Энэ талаар гурван янзын таамаглал байна. Хоёр сарын хугацаанд “жирийн” иргэнээс Армийн генерал болтлоо дэвшиж, эрх баригч Хөдөлмөрийн намын чухал албан тушаалд томилогдсон Ким Чен Унтай буудалцааныг холбож үзэж байгаа аж. Төрийн албыг удам дамжин залгамжилдаг Хойд Солонгосын шинэ удирдагчаар тэрбээр тодрох нь бүхэнд ойлгомжтой болсон. 27, 28 орчим настай, төр удирдах туршлагагүй энэ ноёнтонг дэлхий нийт Ерөнхийлөгч Ким Чен Ирийн отгон хүү гэж хүлээж авдаг.

Цөмийн зэвсэгт, ардчилсан улсыг авч явах “Цогтой удирдагч” болохоо үзүүлэх гэж тэрбээр Өмнөд Солонгос руу халдсан гэж зарим шинжээчид таамаглаж байгаа юм. Хэр зоримог алхам хийж, хүчтэй хөдөлнө, төдийчинээ хурдан нэрд гарна хэмээн ирээдүйн удирдагч тооцоолсон бололтой. Түүх давтагддаг гэдэг дээ. 1980-аад онд яг одоогийн Ким Чен Ун шиг Ким Чен Ир “хаан ширээ” залгамжлахаар зэхэж байх үед Өмнөд Солонгосын дөрвөн сайдын сууж явсан нисдэг тэргийг Хойд Солонгосын цэргүүд дэлбэлж байсан.

Ёнпён аралд болсон явдлын дараа Сөүлийн гол хамтрагч Вашингтон байдлыг хурцатгахгүй байхыг зөвлөж байсан бөгөөд АНУ-ын хэвлэлүүдэд энэ буудалцааныг Ким Чен Уны сүр хүчээ үзүүлэх гэсэн оролдлого хэмээн бичиж байна. Харин өөр орнуудын хэвлэлд болсон явдлыг арай өөр талаас нь тайлбарлаж байгаа юм. Европын зарим ажиглагчид дэлхийн улс төр, цэргийн бодлого, эдийн засагт БНСУын нөлөө эрс ихсэж байгаа нь Хойд Солонгосыг ийм алхам хийхэд хүргэсэн гэж үзэж буй. Пхеньяны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцдэг өндөр хөгжилтэй орнууд дөнгөж сая Сөүлд чуулсан. Уран баяжуулахаа зогсоохгүй бол салан тусгаарлах бодлого баримтална гэдгээ АНУ удаа дараа Хойд Солонгост анхааруулав.

Олон улсын байгууллагууд, дэлхий нийтийн анхаарал ийнхүү Өмнөд Солонгост төвлөрч байгаа нь Ким Чен Ирт таалагдахгүй нь лавтай. Бас нэгэн түүх сөхье. 1988 оны Сөүлийн олимпийн өмнөхөн БНСУ-ын зорчигч тээврийн онгоцыг умард солонгосчууд бөмбөгдөж, 115 хүний аминд хүрсэн. Түүнчлэн 2002 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хоёр Солонгосын усан онгоцууд мөргөлдөөн үүсгэж, 19 далайчин нас барж байжээ.

Хамгийн сүүлчийн таамаглал нь АНУ-тай холбоотой. АНУ Өмнөд Солонгост хэрхэн нө - лөөлж байгааг Хойд Солонгос шалгах зорилгоор өдөөн хатгасан хэмээн олон улсын тойм - чид таамаглаж байна. Цөмийн зэвсгийг хязгаарлах зургаан талт гэрээг цуцлах хүсэлтэй БНАСАУ цөмийн шинэ реактор болон уран баяжуулах үйлдвэр барьж байгаагаа мэдэгдсэн. Ази, цаашлаад дэлхийд хүчирхэгжих гэсэн Хойд Солонгосын цө - мийн хөтөлбөрийг АНУ илт эсэргүүцдэг билээ.

Сүүлийн үед өмнөд солонгосчуудтай их “найзлаад” байгаа Америкийг Сөүлээр дамжуулан хатгаж байна гэх мэдээлэл ч гарсаар байна. НҮБ-аас эхлээд олон улсын байгууллагууд болон гуравдагч орнууд зөрчлийг даамжруулахгүй байхыг уриалж, хоёр улсын эрх баригчдад хэлэлцээр хийхийг зөвлөв. Хэдий Умард Солонгос “энэ зөвхөн эхлэл” гэж мэдэгдсэн ч цус урсгасан дайн болохгүй хэмээн ажиглагчид үзэж байгаа юм.

<script type="text/javascript"> </script>
www.Doldon.com  <script src="http://pagead2.googlesyndication.com/pagead/show_ads.js" type="text/javascript"> </script> <script src="http://pagead2.googlesyndication.com/pagead/js/r20101117/r20101122/show_ads_impl.js"></script> <script>google_protectAndRun("ads_core.google_render_ad", google_handleError, google_render_ad);</script>
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3925016/2b8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5187
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6671
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5761
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8370
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9943
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11885
배너신청
자생병원

배너신청