Бичлэгийн тоо 294
Хүн ам, орон сууцны тооллогын асуулгын маягтыг 2,650,673 хүн бөглөжээ
Хүн ам, орон сууцны тооллогын үйл ажиллагаа амжилттай явагдаж байна. Одоогоор ХАОС-1 маягтаар асуулга бөглүүлэх ажиллагаа дуусчээ.

Одоо хяналтын тооллогыг 18,19, 20-ны өдрүүдэд санамсаргүй түүврийн маягаар 30 мянган хүнээс авч байгаа ажээ. Ингэснээр ХАОСТ-ын чанар, хамарсан хүрээг шалган гаргах гэнэ.

Маягтыг асуулгаар бөглөх ажиллагаанд иргэдийн зүгээс идэвх сайтай оролцсон бөгөөд тоологч нарын ажиллагаатай холбоотой элдэв хэрэг зөрчил гараагүй байна. Энэ үйл ажиллагаанд цагдаа болон эрүүл мэндийн байгууллагынхан сайн тусалсан болохыг Статистикийн хорооныхон онцолж байлаа.

Хүн ам, орон сууцны тооллогын урьдчилсан дүн ирэх оны хоёрдугаар сарын 20-иос хэтрэхгүй гаргахаар Үндэсний статистикийн хорооныхон ажиллахаа амлалаа.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын нутаг дэвсгэрт ХАОС-1 маягтыг 2,650,673 хүн бөглөжээ. Харин Улаанбаатарт 1,153,440 хүн уг маягтыг бөглөсөн байна.

Харин аймгуудад дараах байдлаар иргэдийн мэдээлэл цуглараад байна.

Архангай- 83816
Баян-Өлгий- 84983
Баянхонгор- 75293
Булган- 53474
Говь-Алтай- 53245
Дорноговь- 59512
Дорнод- 69077
Дундговь- 38403
Завхан-64720
Өвөрхангай- 99485
Өмнөговь- 63450
Сүхбаатар- 51216
Сэлэнгэ- 97046
Төв- 85288
Увс- 72322
Ховд- 76061
Хөвсгөл- 113982
Хэнтий- 64442
Дархан-Уул- 90475
Орхон-87492
Говьсүмбэр- 13451

Энэ тоо нь зөвхөн ХАОС маягтыг бөглөсөн байдал бөгөөд одоо үүн дээр хугацаат цэргийн албан хаагчид, хилийн цэргийнхэн, хоригдол, түр саатуулах байранд байгаа иргэд, гадаадад оршин суугаа Монгол иргэдийн тоо нэмэгдэх ажээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3925014/4ad/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5194
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6675
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5766
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8372
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9945
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11893
배너신청
자생병원

배너신청