Бичлэгийн тоо 294
БНСУ-ын ЭСЯ нь 2011 оны Засгийн газрын бакалаврын түвшний сургалтанд гадаад оюутан сонгон шалгаруулна. 
Журамтай танилцан материалаа ЭСЯ-нд ирүүлэхийг хүсье.
2011 оны БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах журам
1. Суралцах хугацаа: Хэлний бэлтгэл 1жил, бакалаврын сургалт 4 жил
※ Шилжин суралцах боломжгүй
2. Сонгон шалгаруулах салбар:
※ Олон улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгээс сонгогдсон сургуульд солонгос хэлний бэлтгэл болон бакалаврын сургалтанд 4 жил суралцана. (Дэлгэрэнгүй мэдээллийг Олон улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгийн www.niied.go.kr вэб хуудаснаас авна уу. )
※ Анагаах ухаан, шүд эрүү нүүр, барилгын салбар зэрэг 4-өөс дээш жил суралцдаг салбарт элсүүлэх боломжгүй.
3. Сонгон шалгаруулах хүний тоо: 2 хүн
4. Тавигдах шаардлага:
① Өөрөө болон эцэг эх нь Монгол улсын иргэн байх (Солонгосын иргэний харъяалалгүй байх)
② 2011.03.01-ний байдлаар 25 нас хүрээгүй байх
③ Эрүүл мэндийн хувьд Солонгост урт хугацаагаар суралцах боломжтой байх 
(жирэмсэн болон одоогоор эмчилгээ хийлгэж байгаа хүн боломжгүй)
④ 2011.03.01-ний байдлаар бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх 
※ 2011.04.01-ний байдлаар дунд сургуулиа төгсөх хүний хувьд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын(TOPIK) 3 дугаар шатанд тэнцсэн тохиолдолд материал бүрдүүлж өгөх боломжтой.  
⑤  Сүүлд төгссөн сургуулийн голч 80% хувиас дээш байх эсвэл сурлагаараа эхний 10-т ордог     тэргүүний сурагч байх
⑥ Урьд өмнө нь БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөрбөрт хамрагдаж байгаагүй байх
⑦ БНСУ-д бакалаврын чиглэлээр суралцахаар бүртгүүлээгүй байх
⑧ Солонгос болон Англи хэлний өндөр мэдлэгтэй байх
5. Тэтгэлэгт хамрагдах оюутны сонгон шалгаруулалт болон хэрэгжих хугацаа
2010.11.15~19 Өргөдөл хүлээн авна. (Хүлээн авах газар БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ)
2010.12.08  Өргөдлийг шалгасны дараа ярилцлаганд орох оюутнуудад мэдэгдэнэ.
2010.12.10  Ярилцлаганд орно(Солонгос болон англи хэлээр явагдана.)
2010.12.15  Эхний шалгаруулалтанд тэнцсэн оюутнуудад мэдэгдэнэ.
6. Бүрдүүлэх бичиг баримт
- Бүртгэл хүлээн авах газар: БНСУ-ын ЭСЯ
- Хугацаа: 2010.11.15(Даваа гариг) – 2010.11.19(Бааса            н гариг)
- Бүрдүүлэх бичиг баримт: (Маягтыг Олон улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгийн www.niied.go.kr вэб хуудаснаас татаж авна уу.)
- Анкет (RD-1 Маягтын дагуу)
- Амлалт бичиг(RD-2 Маягтын дагуу)
- Өөрийн тухай танилцуулга(RD-3 Маягтын дагуу)
- Суралцах төлөвлөгөө(RD-4 Маягтын дагуу)
-Тодорхойлолт 2 хувь 
(Төгссөн сургуулийн багш эсвэл захирал, харъяа байгууллагын дарга) (RD-5 Маягтын дагуу)
- Эрүүл мэндийн тодорхойлолт (Маягтын дагуу)
- Эмчээр дүгнүүлсэн эрүүл мэндийн тодорхойлолт (RD-7 Маягтын дагуу )
※Элчин Сайдын яамнаас нэр дэвшсэн тохиолдолд бүрдүүлж өгнө)
- Бүрэнд дунд боловсролын гэрчилгээ 1 хувь
- Дунд сургуулийн дүнгийн хуулбарын жагсаалтын хуулбар 1 хувь
- Өөрийн гадаад паспортын хуулбар
- Өөрийн болон эцэг эхийн иргэний харъяаллыг батлах бичиг баримтын хуулбар
- Солонгос, Англи хэлний түвшин тогтоох шалгалтын дүнгийн хуулбар (Шалгалт өгсөн хүнд хамааралтай. 2011.03.01-ний байдлаар буюу сүүлийн 2 жилийн дотор өгсөн байх)
※ Баримт бичиг солонгос болон англи хэлээр хийгдээгүй тохиолдолд заавал баталгаат орчуулгын хамт хавсаргана.
6. Тэтгэлгийн хэмжээ:
Тэтгэлгийн хугацаа: 2011.03.01~2016.02.28(Солонгос хэлний бэлтгэл 1 жил + бакалавр 4 жил)
Тэтгэлгийн хэмжээ: амьжиргааны мөнгө(сар бүр 800,000вон), сургалтын төлбөр, суурьших зардал, нутаг буцахад бэлдэх зардал, хэлний бэлтгэлийн төлбөр, эрүүл мэндийн даатгал, онгоцны зардал
7. Лавлах газар:
Материал хүлээн авах газар: БНСУ-ын ЭСЯ (Утас: 1132-1548)
Олон улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэн Гадаад харилцааны хэлтэс
Вэб хуудас: www.niied.go.kr
- Korean version: 정부초청외국인장학생- Q&A( 또는 공지사항)
- English version: Korean Government Scholarship Program-Q&A(or NOTIC)
Утас: + 82-2-3668-1357
Факс:+ 82-2-743-4992
Е-майл: gukje@mest.go.kr 
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3872960/554/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5194
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6675
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5766
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8372
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9945
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11893
배너신청
자생병원

배너신청