Бичлэгийн тоо 294

Монгол Улс тунхагласны 86 жилийн ойг угтан Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах Зөвлөлөөс Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамтай хамтран хилийн чанадад суугаа монголчуудын дунд Эх орныхоо хөгжилд – Миний оролцоо“  сэдэвт зохион бичлэгийн уралдааныг  зохион байгуулах гэж байна. Уралдаанд оролцох хүсэлтэй иргэд 10 дугаар сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх  хугацаанд цахим хэлбэрээр холбогдон  оролцох боломжтой.

 

Онцлог: Хилийн чанадад амьдарч буй монголчуудын   эх орныхоо хөгжил дэвшилд оюуны хөрөнгө оруулалт хийж, хувь нэмрээ оруулахаар гаргаж буй бүтээлч, шинэ санал санаачлагаа зохион бичлэгээрээ дамжуулан төр засагтаа хүргэх боломжийг нээж өгч байгаа явдал юм.

 

Зохион бичлэгт тавигдаж буй шаардлага:  

Arial 12 фонтоор, А4 хэмжээтэй цаасан дээр. Үгийн тоо: 500-750.

 

 

Бүтээлийг 2010 оны 11 дүгээр сарын 22-ны 18.00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд 25 нас хүртэлх  ба  25-аас дээш насны оролцогчид гэсэн хоёр  ангиллаар шалгаруулах болно.

 

 Уралдаанд ирсэн бүтээлүүд нь 11 дүгээр сарын 22-ноос 11 дүгээр сарын 25-ны өдрүүдэд www.cooperation.gov.mn вэбсайт дээр нээлттэй тавигдах бөгөөд вэбсайтад орсон уншигчид таалагдсан зохион бичлэгтээ саналаа өгснөөр уралдааны шагналтнуудыг шалгаруулна. Уралдааны дүнг 11 дүгээр сарын 26-ны  өдөр мэдээлж, амжилттай оролцогсдыг тухайн улсад суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яам, Консулын газраар дамжуулан шагналыг гардуулна.

 

Шагналын сан:

 

• Нэгдүгээр байр – 2 – Ерөнхий Сайдын өргөмжлөл, мөнгөн шагнал (500.000 төгрөг)

• Хоёрдугаар байр – 2 – Талархалын бичиг, мөнгөн шагнал (250.000 төгрөг)

• Гуравдугаар байр – 2 – Талархалын бичиг, мөнгөн шагнал (100.000 төгрөг)

• Тусгай байр – 10 – Дурсгалын зүйл, мөнгөн шагнал (50.000 төгрөг)

• Шалгарсан бүтээлүүдийг олон нийтийн хүртээл болгоно.

 

 

Эссэг доорх хаягаар хүлээж авна:

 

ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛД - МИНИЙ ОРОЛЦОО сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд гэж хаяглан, бүртгэлийн анкеттай хамт

Монгол Улс

Улаанбаатар-12

Төрийн ордон

#469, 195

хаягаар биечлэн хүргэх эсвэл

uranzaya@cooperation.gov.mn

narankhuu@cooperation.gov.mn и-майлээр явуулах

Лавлах утаc: 00976-51-264077, 00976-11-323401

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.cooperation.gov.mn авна уу.

rush in A attack

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3820400/46c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5193
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6674
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5765
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8372
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9945
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11891
배너신청
자생병원

배너신청