Бичлэгийн тоо 290

СОЛОНГОСЫН ХОЙГИЙН БАЙДЛЫН ТУХАЙ ИРГЭДДЭЭ ХҮРГЭХ МЭДЭЭ

 

Солонгосын хойгт гарсан хэрэг явдлын өрнөл:

 

Өмнөд Солонгос 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Умардын зүгээс хийж болзошгүй дайралтаас хамгаалах тэнгисийн цэргийн тактикийн сургуулийг 9 хоногт хийх болсноо мэдэгдэв. Уг сургуулийг АНУ-тай хамтран зохиохоор ярилцаж байсан боловч АНУ тодорхой бус шалтгаанаар үүнд оролцохоос татгалзсан аж.

Энэ нь 1996 оноос эхлэлтэй хамтарсан хээрийн “Тим спирит” сургуулийн үргэлжлэл бөгөөд Өмнөд Солонгосын тал энэ жил “Hoguk” /”Улс үндэстнээ батлан хамгаалах”, коммунист орны орны эсрэг батлан хамгаалах чадавхиа бэхжүүлэх зорилготой/- хэмээн томъёолсон тэнгисийн цэргийн байлдааны буудлагатай сургуулиа Даваа гаригт эхлүүлж Банён болон Енпен /Bangnyeong, Yuonpyeong/ арлын ойролцоо тэнгисийн бүст 5 удаа буудлага хийжээ.

Үүнийг Умардын тал 8.30 цагт цэргийн сургуулиа зогсоохыг анхааруулж мэдэгдэл ирүүлсний дараа өөрийн усан хилд халдсан гэж үзэж 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2.34-2.55 цагт /3.10-3.42 цагт дахин давтаж/  Умард Солонгос Гэмори болон Мудо дахь баазаас уулын агуйд далдлан байрлуулсан эргийн артиллерийн батарейн их буугаар 170 удаа БНСУ-ын чигт буудсан байна. Үүний 80 сум нь Енпен арлыг онож, 90 нь усанд тусчээ.

Үүний улмаас Өмнөд Солонгосын 2 цэргийн албан хаагч, 2 энгийн иргэн алагдаж, 18 хүн шархдаж,  иргэний барилга, 30 орон сууц, цэргийн байгууламж өртөж, 5 орчим млрд. воны хохирол учирсан байна. Шархадсан иргэд, цэргийн албан хаагчдыг Инчон хот руу шилжүүлэн байрлуулах, гал түймэр унтраах ажиллагаа шуурхай явагдаад дуусав.

Өмнөдийн тал байлдааны дүрмийн дагуу К-9 өөрөө явагч их буугаар 2.50 цагт бөөгнөрүүлсэн галын буудлагыг 50 мм-ийн 80 сумаар Умардын эргийн артиллерийн 2 бааз руу хийж хариу арга хэмжээ авлаа. Учруулсан хохирлын талаар мэдээ гараагүй байна.

БНСУ зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдлын зэрэглэл “Jingdogae Hana”  /Дайны өмнөх өндөржүүлсэн бэлэн байдал/-ийг хамгийн дээд түвшинд зарлан тогтоов. 

 

Енпен арлын тухай:

Хоёр Солонгосын хооронд эдүүгээ хүртэл хилийн маргаантай байгаа Шар тэнгис дэхь Хойд хязгаарын шугам /ХХШ/-д орших Енпен арал нь БНСУ-ын нутаг дэвсгэрт тооцогддог бөгөөд Умард Солонгосын эргээс 12 км-т байршилтай. Арлыг хүрээлсэн тэнгисийн ус загасны нөөцөөр баялаг.

Энэ арал дээр Тэнгисийн цэргийн байнгын артиллерийн батарей, цэргийн барилга байгууламж, иргэний 930 орчим барилга, орон сууцны байшин байрладаг. Тус арал дээр 1700 орчим энгийн иргэд, цэргийн албан хаагчид оршин сууж байсныг шилжүүлэн нүүлгээд байна.

 

Шар тэнгис /Өмнөд Солонгосын нэршлээр - Баруун тэнгис/-ийн эрэг орчим дахь цэргийн хүч, хэрэгсэл:

 

Умард Солонгосын баруун урд эрэгт орших Өмнөд Хванхэ муж орчмын фронтын шугамд Армийн 4 дүгээр корпус байрладаг бөгөөд энэ бүст 20000-30000 тэнгисийн цэргийн бие бүрэлдэхүүн байна. Нампо, Сагот болон Чодо дахь баруун эргийн тэнгисийн цэргийн 3 баазад усан доор явагч завь, десантын сэнст ховер хөлөг онгоц зэрэг 560 байлдааны хөлөг онгоц байрлаж байна.

Умардын Гэмори болон Мудо бааз дахь эргийн артиллерийн батарейд 27 км тусгалтай 130 мм-ийн гаубиц найм, 12 км тусгалтай 76 мм-ийн их буу найм буй гэж тооцож байгаа. Ер нь Хойд Хязгаарын Шугам /ХХШ/-ын ойролцоох арлууд дээр Умард Солонгосын тал 1000 нэгж артиллерийн зэвсэг /ихэнх нь агуй, хонгилд/ байрлуулсан гэж хэвлэлд мэдээлж байна.

Хэвлэлийн мэдээнээс үзвэл Өмнөд Солонгосын Хоёрдугаар флотын командлалын 3500 тн усан багтаамжтай мин устгагч, 1000 тн усан багтаамжтай corvette хөлөг зэрэг 35 байлдааны хөлөг онгоц Баруун тэнгист байрладаг.

Өмнөд Солонгосын Енпен болон Банён арал дээр тус бүр зургаан К-9 өөрөө явагч гаубиц бий. Дахин 6 гаубиц нэмж байрлуулахаар төлөвлөж байна. Мөн Банён арал дээр 155 мм-ийн зургаан 155 мм-ийн гаубиц байрлуулсан байна. Банён арал дээрх Тэнгисийн цэргийн 6 дугаар бригадын 4000, Енпен арал дээр 1000 цэргийн албан хаагч байгаа болно.

Парламентын шийдвэр:

БНСУ-ын Үндэсний Ассамблей 25-ны Пүрэв гаригт Енпен арал руу их буугаар буудсантай холбогдуулан Умард Солонгосыг хатуу буруушаасан тогтоолыг 261 хүний саналаар /татгалзсан-1, түдгэлзсэн-9/ батлав. Уг баримт бичигт маргаантай тэнгисийн усан хилийн ойролцоох арал руу 23-нд хийсэн артиллерийн довтолгоог “зэвсэгт өдөөн хатгалга” гэж тодорхойлсон байна. Энэ өдөөн хатгалга нь Солонгос хоорондын энхийн гэрээ болон НҮБ-ын дүрмийг зөрчсөн гэж цохон тэмдэглэсэн байна.

Үндэсний Ассамблейн тогтоолд:

·         Хэрэв дахин өдөөн хатгалга үйлдвэл Умардын эсрэг нэн даруй, шийдвэртэй арга  хэмжээ авахыг Засгийн газарт уриалж,

·         Умард Солонгосыг их буугаар буудаж довтолсон хариуцлагыг хүлээлгэхээр дипломат хүчин чармайлт гаргахыг Засгийн газар үүрэг болгосон байна.

Үндэсний Ассамблейн гишүүд Умардын зэвсэгт өдөөн хатгалгад бэлтгэлгүй, хариу арга хэмжээг хэт хожуу авлаа гэж батлан хамгаалах хүчний удирдлагыг шүүмжилж байна.

 

Засгийн газрын үйл ажиллагаа:

 

Енпен арал дээр болсон үйл явдалтай холбогдуулан Солонгосын Засгийн газар Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу Баруун Тэнгисийн орчимд цэргийн хүчийг өндөржүүлсэн бэлэн байдлын 5 дугаар зэрэгт оруулаад байгаа /аюулгүй байдлын хамгийн өндөр зэрэглэл/ бөгөөд цаашид асуудлыг олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтарч шийдвэрлэх байр суурь баримтлахаа мэдэгдсэн болно.

Мягмар гаригт Ерөнхийлөгч Ли Мён Баг хэрэв коммунист Умардын талаас цаашид цэргийн өдөөн хатгалга хийх шинж тэмдэг илэрвэл Баруун тэнгис дэхь хоёр Солонгосын хилийн ойролцоох Умардын пуужингийн баазад цохилт өгөх тушаал буулгасныг түүний туслах мэдээлэв.

Умардын болзошгүй өдөөн хатгалгад илүү хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадах чадавхийг бий болгох зорилгоор Баруун тэнгист орших 5 арал дээр тэнгисийн цэргийн тоог 5000 хүртэл нэмэгдүүлнэ гэж БНСУ-ын Засгийн газраас мэдэгдэв.  

 

Америк, Өмнөд Солонгосын цэргийн харилцан ажиллагаа:

 

БНАСУ-ын зүгээс их буугаар гал нээснээс хойш 4 цагийн дараа Цагаан ордон мэдэгдэл хийж АНУ Умард Солонгосыг хатуу буруушааж, түрэмгий ажиллагаагаа зогсоохыг шаардсан болно. Уг мэдэгдэлд Солонгосын дайны төгсгөлд байгуулсан энхийн гэрээг мөрдөхийг Умардад шаардаж, дагуу өөрийн холбоотон Өмнөд Солонгостой нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн. Цагаан ордны мэдэгдэлд:-“Вашингтон Сөүлийг хамгаалах, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах үүргээ чанд биелүүлэх болно” гэсэн байна.

АНУ, Солонгосын тал хамтарсан тэнгисийн цэргийн сургуулийг 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 1-нд хийв. Ийнхүү АНУ-ын нисэх онгоц тээгч ирэх болсон шалтгааныг Өмнөд Солонгосын ГХХЯ төлөвлөсөн арга хэмжээ хэмээн тайлбарласан.

Өмнөд Солонгос, АНУ-ын тэнгисийн цэргийн хамтарсан сургууль нь Шар тэнгис/Солонгосын нэр томъёогоор Баруун тэнгис/-т өнгөрсөн 11 дүгээр сарын 28-ны Ням гаригт эхэлж 4 хоног үргэлжилсэн бөгөөд үүнд төлөвлөгөөт маневрт оролцох 97000 тн усан багтаамжтай, цөмийн хөдөлгүүртэй, байлдааны 75 нисэх онгоц, 6000 бие бүрэлдэхүүнтэй USS George Washington нисэх онгоц тээгч онгоц оролцов. Түүнийг хоёр KDX-II  мин устгагч дагалдаж ирсэн байна.

 

Эдүүгээ бий болоод буй орчин, эдийн засгийн нөлөөлөл.

 

2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Азийн хөрөнгийн биржийн индексүүд 1-2 хувиар буурсан байна. Энэ нь Ирландын өрийн хямрал болон Хойд Солонгосын зэвсэгт хүчин Өмнөд Солонгосын арал руу их буугаар гал нээснээс болж хөрөнгө оруулагчид өөрийн хувьцаануудыг дотоодын зах зээл дээр зарж эхэлсэнтэй холбоотой гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

Гэхдээ Өмнөд Солонгосын KOSPI-ийн индекс нь Азийн бусад хөрөнгийн биржүүдийн индексээс арай багаар буурсан байна. Жишээлбэл, өнгөрсөн 11 дүгээр сарын 23-ны өдөр KOSPI-ийн индекс зөвхөн 0,79 хувиар буурсан байхад Гонгконгийн Hang Seng-ийн индекс 2,67 хувиар,  Шанхайгийн SSE –ийн индекс 1,94 хувиар тус тус буурчээ.

Их буугаар гал нээсэн хэрэг явдал нь ам. долларын ханшийг өсгөсөн гэж Ройтерс агентлаг тэмдэглэж байна. Олон улсын валютуудтай харьцуулахад 0,4 хувиар үнэ нь нэмэгджээ. Харин Солонгосын воны ханш унасан байна.

Үүнээс  гадна хөрөнгө оруулагчид АНУ-ийн арван жилийн облигацуудыг худалдаж авч эхэлсэн байна. Энэ облигацууд нь хөрөнгийн зах зээл дэх хамгийн найдвартай үнэт цаасанд тооцогддог бөгөөд үнэ нь 0,4 хувиар өссөн байна.

БНСУ-д нийгмийн байдал тайван, хүнс болон өргөн хэрэгцээний барааны хангамж хэвийн, зах зээл дээр ямар нэг хомсдол гараагүй. Үнэ харьцангуй тогтвортой байна.   Өмнөд Солонгосын Засгийн газар дотоод улс төрийн нөхцөл байдал, эдийн засаг, зах зээл, нийгмийн байдлыг өөрийн бүрэн хяналтанд хэвийн байлгаж, зохицуулж байна.

 

Эх орон нэгт монголчууд аа,

 

Өрнөж буй үйл явцыг ЭСЯ тогтмол ажиглаж, судалж байгаа бөгөөд цаашид үнэн бодит байдлыг иргэддээ мэдээлж, та бүхний төлөө анхаарал тавьж байх болно. Суугаа оронд тогтоосон дотоодын хэв журмыг чанд сахихыг зөвлөж, амгалан тайван ажиллаж амьдрахыг хүсэн ерөөж байна.

 

Солонгосын хойгт болсон үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яамны Хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл гарсныг www.gov.mn -ээс олж үзнэ үү.

 

 

 

 

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2010-11-30

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3940118/784/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [3] admin 2017-07-13 3001
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 4618
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 3643
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 6450
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 8146
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 9819
155 Хойд Солонгос улсын Torpedo бөмбөг "MK" 2010-12-07 12953
154 Манай улс хүний хөгжлийн үзүүлэлтээрээ 169 оноос 100-д жагсчээ [1] "MK" 2010-12-05 11059
153 Солонгос улсад Хөрөнгө оруулалтын визээр амьдарч буй гадаад иргэдэд зориулав. [2] "MK" 2010-12-05 13122
152 Солонгос улсын Цагаач иргэдийн төвөөс мэдээллэх нь [7] "MK" 2010-12-05 15135
151 Дэлхийн шилдэг хөрөнгийн биржүүдийн жагсаалтад Өмнөд Солонгосын ХБ орж байна "MK" 2010-12-05 13562
150 БНСУ-ын ЭСЯ нь 2011 оны Засгийн газрын бакалаврын түвшний сургалтанд гадаад оюутан сонгон шалгаруулна. [2] "MK" 2010-12-05 11880
149 2022 оны Дэлхийн хөл бөмбөгийн тэмтцээнд Солонгос улс дахин эрх авч чадсангүй. "MK" 2010-12-03 11182
148 Сөүл метроны буудалаас Инчон олон улсын нисэх онгоцны буудал хүртэл 43 минут зарцуулах боллоо. [1] "MK" 2010-12-03 12511
147 Өмнөд Солонгосын өмнөх ерөнхийлөгч асан Ну Мү Хён ий бодол.. [3] "MK" 2010-12-03 11981
» Элчин сайдын яамнаас иргэддээ хүргэх мэдээ "MK" 2010-12-03 12879
145 Каргоны үйл ажилгааны талаар [4] "MK" 2010-12-03 12705
144 Ёнпён өдөөн хатгалт 12 сарын 15ны өдөр үдээс хойш нийт иргэдийг хорогдох байрлуу зугатах болон иргэдийг хамгаалах сургалт [1] "MK" 2010-12-03 11409
143 Халлим олон улсын их сургуулийн Халлим хэлний курс file [2] ADVertisement 2010-12-01 31349
142 Импортоор оруулж ирж байгаа автомашины татварыг нэмнэ [2] "MK" 2010-11-29 11709
141 Онцгой албан татварын хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулжээ "MK" 2010-11-29 10551
140 Монголчууд цахилгаан станц барьж байна "MK" 2010-11-29 10773
139 Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах газрын Сургалт, судалгааны төвийн нээлт "MK" 2010-11-29 10983
138 Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллого эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий Сайд, Тооллогын улсын комиссын дарга С.Батболд ард түмэндээ хандаж хэллээ "MK" 2010-11-29 10023
137 Хүнсний буудайн тонн тутамд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно "MK" 2010-11-29 10355
136 Дэлхийн банк: Монгол Улсын шинэ төсөв хуулиа зөрчлөө "MK" 2010-11-29 9808
135 БНАСАУ-ЫН ИРЭЭДҮЙН УДИРДАГЧ СҮР ХҮЧЭЭ ХАРУУЛАВ УУ "MK" 2010-11-29 10140
134 Хүн ам, орон сууцны тооллогын асуулгын маягтыг 2,650,673 хүн бөглөжээ "MK" 2010-11-29 9468
133 14:34 цагт хойд солонгос өмнөд солонгосын хилийг давуулан их буугаар гал нээсэн байна. өмнөд солонгосын төр, засгийн удирдагчид бункерт хуралдаж, дайны бус иргэний дээд хэмжээний онц байдлыг зарлалаа. [3] Levi`s 2010-11-23 13740
132 Air market file [4] [4] ADVertisement 2010-11-22 34733
131 3 БҮДҮҮН хамтлаг file [12] Levi`s 2010-11-16 13111
130 БНСУ-ын ЭСЯ нь 2011 оны Засгийн газрын бакалаврын түвшний сургалтанд гадаад оюутан сонгон шалгаруулна. ADVertisement 2010-11-12 12917
129 ЮНИТЕЛ КОМПАНИ ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ file [3] admin 2010-11-12 29955
128 ТҮРГЭН ШУУРХАЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ АРГА [1] admin 2010-11-11 10810
127 Кимчи болон Монгол хоолны өдөрлөгт хүрэлцэн.. file "MK" 2010-11-09 12367
126 Анхааруулага!!!!!!!!!!! [6] admin 2010-10-29 34506
125 “ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛД - МИНИЙ ОРОЛЦОО”ЗОХИОН... Korea News 2010-10-27 9860
124 Гадаад иргэдэд зориулсан хуулийн сургалт Korea News 2010-10-27 9091
123 ОНЛАЙН ТООЛЛОГО ЯВАГДАЖ БАЙНА file [8] admin 2010-10-26 15704
122 Migrants Arirang Festival 10. 23 - 24 file [2] ADVertisement 2010-10-13 10378
121 МОНГОЛ ЗАЛУУСТ file [9] admin 2010-09-25 37263
120 ‘Нутаг буцахад зориулсан хөтөлбөр’ийн тухай тайлбар сургалт Korea News 2010-09-19 10650
119 ЭХ ХЭЛЭЭРЭЭ ИНТЕРНЭТ БАНК АШИГЛАЦГААЯ admin 2010-09-17 34569
118 АНХААРУУЛГА! АНХААРУУЛГА! АНХААРУУЛГА! [10] admin 2010-09-17 39685
117 СОЛОНГОС УЛСАД ОД БОЛОХЫГ ХҮССЭН ХҮМҮҮСТ [7] admin 2010-09-03 40823
116 ГОЛОМТ БАНК МЭДЭЭЛЖ БАЙНА admin 2010-09-01 11604
115 Сөүлийн гадаад ажилчдын төвийн Солонгос хэлний хичээл [2] Korea News 2010-08-25 12600
114 ӨНДӨР ШАГНАЛТАЙ ТЭМЦЭЭН file [2] admin 2010-08-19 28891
113 ХҮН АМЫН ТООЛЛОГОТОО ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА file [2] admin 2010-08-19 26961
112 Монголчуудын Наадам2010(NAMYANG-JU) file Levi`s 2010-08-17 15504
111 НXX -ИЙН сайд Т.Гандийн БНСУ-д ажиллаж ,амьдарч, сурч буй монгол иргэдтэй хийх уулзалт [2] Levi`s 2010-08-11 13651
배너신청
배너신청
자생병원

배너신청