Бичлэгийн тоо 294
Монголын нийт ард иргэд ээ,
Манай оронд ажиллаж, амьдардаг гадаадын харъяат болон харъяалалгүй хүмүүс ээ.
Энэ оройны 00 (тэг.тэг) цагт товлож Монгол орон даяар хүн ам, орон сууцны тооллогыг эхлүүлэх гэж байна.
Улс орнууд хүн амаа 10 жил тутам тоолж байх НҮБ-ын зөвлөмжийн дагуу ээлжит тооллогоо “Хүмүүнд төр эрхэм, төрд хүмүүн эрдэнэ” гэсэн уриан дор Монгол Улс явуулахаар бэлтгэлээ базаагаад байна. Өнөөгийн байдлаар дэлхийн 53 улсын 2,6 тэрбум хүн тоологдоод байна. Манай хөрш ОХУ өнгөрсөн 10 дугаар сарын 14-25-нд, БНХАУ энэ сарын 1-ээс хүн амаа тоолж өнөөдөр дуусаж байна. БНСУ, Аргентина улсад мөн ийм ажил өрнөж байна. Энэ онд дэлхийн нийт хүн амын 58 хувь тоологдох юм. Манай улс 1918 оноос хойш хүн амаа 10 дахь удаагаа тоолох гэж байна.
Хүн ам, орон сууцны тооллого нь хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн байдалд гарсан өөрчлөлт, шалтгаан нөхцөлийг судлах, нийгэм эдийн засгийн олон чухал хөтөлбөрийн хэрэгжилтийг тооцох, ирээдүйн хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн хөгжлийг төлөвлөх, бодлого, хөтөлбөрийг боловсруулах, эрдэм шинжилгээний ажил, судалгаанд шаардлагатай статистикийн тулгуур мэдээлэл бүрдүүлэх зэрэг олон чухал ач холбогдолтой.
Энэ тооллогын үр дүнд тулгуурлан улс орны нийгэм, эдийн засгийн цаашдын хөгжлийн төлөвлөлт, хөгжлийн бодлогыг боловсруулахад нэн чухал шаардлагатай мэдээллийн эх сурвалж бүрдэнэ. Тухайлбал, цаашид шинээр барьж байгуулах нийгэм соёлын газрууд, сургууль, эмнэлгийг хаана ямар багтаамжтай, хүчин чадалтайгаар баривал оновчтой болох, хүн ам зүй, нийгмийн мөн шилжилт хөдөлгөөний, эдийн засгийн болон хүн амын орон сууцны нөхцөл, хангамжийн талаарх мэдээллүүдийг цуглуулан авч цаашдын бодлого үйл ажиллагаандаа ашиглах боломж нөхцөл бүрдэнэ. Тооллого бол үнэт лавлагаа болж үлдэнэ.
Хүн ам, орон сууцны тооллого явуулах урьдчилсан бүх нөхцөл хангагдсан гэж улсын комисс үзэж байгаа.
Энэ удаагийн тооллогын ажилд улсын хэмжээнд 30 гаруй мянган хүн дайчлагдан ажиллаж байгаагийн дотор 17 мянган тоологч, шалгагч нар тооллогын ажлыг гардан гүйцэтгэнэ. Бэлтгэл ажлын хүрээнд эдгээр хүмүүсийн шат шатны сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тооллогын үр дүнг нэгтгэн гаргах, гадаадад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдийг интернэтээр тоолох программ хангамж, асуулга, заавруудыг бэлтгээд байна.
Одоо ажил хариуцсан хүн бүр үүрэг, хариуцлагаа хэрхэн ухамсарлаж, ажилдаа чин сэтгэлээсээ, зүтгэл чармайлт гарган ажиллахаас энэ чухал ажлын эцсийн үр дүн шалтгаалах мөч тулж ирлээ.
Тооллого энэ сарын 11-17-ны хооронд долоохон хоногт улс орон даяар нэгэн зэрэг явагдах ихээхэн хэмжээний хүн хүч, зохион байгуулалт, идэвхи зүтгэл шаардсан ажил байгаа юм. Бүх шатны Засаг дарга нарт энэ ажилд онцгой анхаарч тооллогын комиссоо удирдлагаар хангаж, биечлэн оролцож зохион байгуулах үүрэг даалгавар өгч байна. Үйлчилгээний газруудын хуваарийг оновчтой зохицуулах, ялангуяа, согтууруулах ундааг хязгаарлах талаар өөр өөрсдийн эрх мэдлийн хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгож байна.
Зарим аймагт шүлхий өвчин гарсныг Та бүхэн мэднэ. Эдгээр аймгийн удирдлагууд хорио цээрийн дэглэмээ чанд сахиж, тооллогын ажилдаа нэгэн зэрэг анхаарч ажиллах хэрэгтэй.
Тооллогын комиссын гишүүдийн олонх нь манай Засгийн газрын гишүүд байгаа. Сайд бүр хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу тооллогын ажилд онцгой ач холбогдол өгч оролцохыг мөн анхааруулъя.
Тооллогын ажлыг амжилттай явуулахад манай нийт иргэдийн оролцоо, эх оронч сэтгэл нэн чухлыг эцэст нь тэмдэглэе.
Улс орны төдийгүй дэлхийн хэмжээнд ач холбогдолтой 10 жилд ганцхан удаа явагддаг хүн ам, орон сууцны тооллогод иргэн бүр нийгмийн өмнө хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу идэвхитэй оролцохыг уриалж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.
www.Doldon.com
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3925071/cce/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5193
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6674
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5765
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8372
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9945
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11892
159 40 настай эр метронд зорчиж байсан зоригчдыг 10 минутын турш айлган сүрдүүллээ. [3] "MK" 2010-12-07 15392
158 Та дүрмээрээ яв, эсвэл хуулийн хариуцлага хүлээ... [1] "MK" 2010-12-07 11801
157 ТӨРӨХ ЭМНЭЛГҮҮДИЙН ҮНЭН ТӨРХ [4] "MK" 2010-12-07 13597
156 МИАТ-ИЙН МЭДЭН БУДИЛАХ, МЭЛЗЭХ АЖИЛЛАГАА ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ "MK" 2010-12-07 12270
155 Хойд Солонгос улсын Torpedo бөмбөг "MK" 2010-12-07 13091
154 Манай улс хүний хөгжлийн үзүүлэлтээрээ 169 оноос 100-д жагсчээ [1] "MK" 2010-12-05 11222
153 Солонгос улсад Хөрөнгө оруулалтын визээр амьдарч буй гадаад иргэдэд зориулав. [2] "MK" 2010-12-05 13282
152 Солонгос улсын Цагаач иргэдийн төвөөс мэдээллэх нь [7] "MK" 2010-12-05 15289
151 Дэлхийн шилдэг хөрөнгийн биржүүдийн жагсаалтад Өмнөд Солонгосын ХБ орж байна "MK" 2010-12-05 13720
150 БНСУ-ын ЭСЯ нь 2011 оны Засгийн газрын бакалаврын түвшний сургалтанд гадаад оюутан сонгон шалгаруулна. [2] "MK" 2010-12-05 12031
149 2022 оны Дэлхийн хөл бөмбөгийн тэмтцээнд Солонгос улс дахин эрх авч чадсангүй. "MK" 2010-12-03 11334
148 Сөүл метроны буудалаас Инчон олон улсын нисэх онгоцны буудал хүртэл 43 минут зарцуулах боллоо. [1] "MK" 2010-12-03 12652
147 Өмнөд Солонгосын өмнөх ерөнхийлөгч асан Ну Мү Хён ий бодол.. [3] "MK" 2010-12-03 12140
146 Элчин сайдын яамнаас иргэддээ хүргэх мэдээ "MK" 2010-12-03 13045
145 Каргоны үйл ажилгааны талаар [4] "MK" 2010-12-03 12870
144 Ёнпён өдөөн хатгалт 12 сарын 15ны өдөр үдээс хойш нийт иргэдийг хорогдох байрлуу зугатах болон иргэдийг хамгаалах сургалт [1] "MK" 2010-12-03 11563
143 Халлим олон улсын их сургуулийн Халлим хэлний курс file [2] ADVertisement 2010-12-01 31541
142 Импортоор оруулж ирж байгаа автомашины татварыг нэмнэ [2] "MK" 2010-11-29 11876
141 Онцгой албан татварын хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулжээ "MK" 2010-11-29 10701
140 Монголчууд цахилгаан станц барьж байна "MK" 2010-11-29 10931
139 Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах газрын Сургалт, судалгааны төвийн нээлт "MK" 2010-11-29 11142
» Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллого эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий Сайд, Тооллогын улсын комиссын дарга С.Батболд ард түмэндээ хандаж хэллээ "MK" 2010-11-29 10180
137 Хүнсний буудайн тонн тутамд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно "MK" 2010-11-29 10511
136 Дэлхийн банк: Монгол Улсын шинэ төсөв хуулиа зөрчлөө "MK" 2010-11-29 9961
135 БНАСАУ-ЫН ИРЭЭДҮЙН УДИРДАГЧ СҮР ХҮЧЭЭ ХАРУУЛАВ УУ "MK" 2010-11-29 10317
134 Хүн ам, орон сууцны тооллогын асуулгын маягтыг 2,650,673 хүн бөглөжээ "MK" 2010-11-29 9635
133 14:34 цагт хойд солонгос өмнөд солонгосын хилийг давуулан их буугаар гал нээсэн байна. өмнөд солонгосын төр, засгийн удирдагчид бункерт хуралдаж, дайны бус иргэний дээд хэмжээний онц байдлыг зарлалаа. [3] Levi`s 2010-11-23 13913
132 Air market file [4] [4] ADVertisement 2010-11-22 34941
131 3 БҮДҮҮН хамтлаг file [12] Levi`s 2010-11-16 13289
130 БНСУ-ын ЭСЯ нь 2011 оны Засгийн газрын бакалаврын түвшний сургалтанд гадаад оюутан сонгон шалгаруулна. ADVertisement 2010-11-12 13082
129 ЮНИТЕЛ КОМПАНИ ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ file [3] admin 2010-11-12 30165
128 ТҮРГЭН ШУУРХАЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ АРГА [1] admin 2010-11-11 10990
127 Кимчи болон Монгол хоолны өдөрлөгт хүрэлцэн.. file "MK" 2010-11-09 12535
126 Анхааруулага!!!!!!!!!!! [6] admin 2010-10-29 34710
125 “ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛД - МИНИЙ ОРОЛЦОО”ЗОХИОН... Korea News 2010-10-27 10042
124 Гадаад иргэдэд зориулсан хуулийн сургалт Korea News 2010-10-27 9257
123 ОНЛАЙН ТООЛЛОГО ЯВАГДАЖ БАЙНА file [8] admin 2010-10-26 15868
122 Migrants Arirang Festival 10. 23 - 24 file [2] ADVertisement 2010-10-13 10557
121 МОНГОЛ ЗАЛУУСТ file [9] admin 2010-09-25 37477
120 ‘Нутаг буцахад зориулсан хөтөлбөр’ийн тухай тайлбар сургалт Korea News 2010-09-19 10810
119 ЭХ ХЭЛЭЭРЭЭ ИНТЕРНЭТ БАНК АШИГЛАЦГААЯ admin 2010-09-17 34751
118 АНХААРУУЛГА! АНХААРУУЛГА! АНХААРУУЛГА! [10] admin 2010-09-17 39885
117 СОЛОНГОС УЛСАД ОД БОЛОХЫГ ХҮССЭН ХҮМҮҮСТ [7] admin 2010-09-03 41024
116 ГОЛОМТ БАНК МЭДЭЭЛЖ БАЙНА admin 2010-09-01 11776
115 Сөүлийн гадаад ажилчдын төвийн Солонгос хэлний хичээл [2] Korea News 2010-08-25 12759
배너신청
자생병원

배너신청