Бичлэгийн тоо 294
Эх орондоо эзэн байцгаая, хүмүүс ээ

“Нээлттэй нийгэм форум”-аас гаргасан Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл ба нийгмийн эмзэг байдал, ядуурлын талаар хийсэн судалгаагаар өнөөдөр манай улсын нийт хүн амын таван хувь нь баян, 10 хувь нь дундаж, 25 хувь нь дундаас доош, 60 хувь нь ядуу аж амьдралтай байна гэж тэмдэглэжээ.

Монгол хүн эх орондоо эзэн нь байж аз жаргалтай хангалуун, эрүүл саруул амьдарч, мэргэжил боловсролтой, ажил хөдөлмөртэй байхыг хүсдэг ч бидний өнөөгийн аж амьдрал улам л уруудаад байгааг энэ судалгаа нотолж байна.

Нийслэл, дүүрэг, аймаг, сум бүрт ажилгүй залуус олширсон нь манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн чадамжийг эрс бууруулж байгаа төдийгүй тэднээс цөөнгүй нь гэмт хэрэг үйлдэж, архидан согтуурч бие, сэтгэл, эрүүл мэндээрээ хохирох болсон нь нууц биш. Энэ бүхэн нь бидний хийсэн буруу сонголтын үр дагавар. Ялангуяа төр засгийн алс хэтээ харсан бодлого алдагдсантай шууд холбоотой.

Монголчуудыг ийм буруу сонголтыг хийхэд ард олны тархийг угааж сүүдэрт нь нуугдаж эх оронч дүр эсгэн явдаг цөөн хэдхэн хувиа хичээгч, амар хялбараар ашиг хонжоо хайгч, атгаг санаатнууд онцгой үүрэг гүйцэтгэж байна. Монголчуудын 20 жилийн өмнөх хүсэл зоригийг мохоож, улс орны хөгжлийн хурдыг сааруулагчдын оролцоо өнөөдөр улам л бэхжсээр байгаагийн гол буруутан нь, тэднийг өөгшүүлэгч “Эзэн байхын мөн чанар”-ыг мэдрэх чадвараа гээсэн эгэл жирийн монголчууд. Харин тэднийг “Эзэн байх” эрх, үүргээ мэдрүүлэхгүй байлгах нь олз ашиг хайгчдын өөрийгөө хамгаалах зэвсэг гэдгийг иргэн та ухаарах цаг иржээ.

Монголчуудын энэ залхуу, хэнэггүй байдлаар нь халхавч хийж, үе үе тараах өдөр хоног аргацаасан тэтгэмжээр хуурсаар 2010 онтой золголоо. Амьжиргааны түвшин доогуур иргэдэд олгох тэтгэмж, тэтгэлэг, хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлд олгох тэтгэмжээс эхлээд ханш нь унасан хэдэн төгрөгөөр “Эзэн байх” эрх, үүргийг нь худалдаж авдаг жишиг нэгэнт тогтжээ. Төрийн эрх барьж байгаа хоёр том намын эрх мэдэл бүхий төрийн түшээд нь “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь” хэмээх сүржин нэрийн дор Монгол Улсын иргэний “эзэн байх” эрхийг хөсөр хаяж байна уу гэлтэй.

“Сүүлийн 20 гаруй жилд Монгол Улс төчнөөн хүн амтай боллоо” гэдгийг ганц ч удаа тоолж чадаагүй л байна. Хэдэн ам бүлтэй, хэд нь ажилтай, ажилгүй гэдгээ мэддэггүй айл яаж орлого, зарлагаа тооцож, хэт алсаа төлөвлөх  билээ. Нийслэл болон аймаг, дүүрэг, сум, багт хэчнээн хүн оршин суугаа, Монгол орны хаана, аль сум, газар, уул, гуу жалганд хэчнээн”нинжа” байгааг мэддэг, бүртгэдэг газар, албан тушаалтныг өнөөдөр Та хаанаас ч олохгүй. Гадаадын аль улс оронд манай улсын хэдэн мянган хүн ажиллаж, амьдарч, суралцаж байгаа гэдгийг төр нь мэдэхгүй, харин тэнд байгаа эх орноо, Монголоо гэсэн сэтгэлтэй монголчууд гадарлах байх шүү. Нийслэл хотдоо орж, гарч байгаа иргэдээ байтугай, гадаадын хэдэн иргэн Монголын хаана хаана байгааг ч мэдэх боломжгүй болсон үе. 

Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг омогшил дүүрэн олон монгол хүний цог жавхаа өдрөөс өдөрт гундаж байгаа дүр зургийг Монгол орны хаана ч харж болно. ХХI зууны Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн байдал, эмх замбараагүй газар ашиглалт, утаа, усны болон хөрсний бохирдол нь хэрээс хэтэрч гамшгийн хэмжээнд хүрчхээд байна. Үүний зэрэгцээ ядуурал, ажилгүйдэл, өвчин, тахал, зуд, байгалийн гамшиг, цөлжилт, агаарын бохирдол, авлига, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглахаас эхлээд хөрөнгө мөнгө завшсан, хүний амь эрсдүүлсэн гэмт хэрэг, осол аваар жил ирэх тусам нэмэгдэх болов. Ялангуяа улс орны ирээдүйн эзэд болсон хүүхэд, залуусыг үлбэгэр, сул дорой нэгэн болгоход чиглэсэн бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлсэн төрийн бодлого нь Монгол Улсын хөгжлийг ухрааж, зогсонги байдалд оруулж байна. Харин бодит амьдралд хэрэгжих боломжгүй төр засгийн бодлого шийдвэрийн золиос нь өнөөгийн хүүхэд залуус болох учиргүй.

Өнөөгийн манай нийгмийн тогтолцоонд нийгмийн баялгийн дахин хуваарилалтыг иргэн бүрт тэгш, тэнцүү хуваарилах талаар УИХ, Засгийн газраас тодорхой тогтоол, шийдвэр гаргадаг ч бодит үр дүнд хүрэхгүй л байна. Ардчилсан, хүмүүнлэг нийгмийг буй болгохыг зорьж байгаа Монгол Улсын Үндсэн хуулинд “иргэн бүр тэгш эрхтэй” гэсэн хүний эрхийн түгээмэл тунхаглалыг ишлэл болгосон билээ. Уг тунхаглалд “хүн бүхэн нийгмийн хангамж эдлэх, адилхан хөдөлмөр эрхлэхэд адил хэмжээний хөлс авах, ажилгүйдэх, өвчлөх, хөгжлийн бэрхшээлтэй болох, бэлэвсрэх, өтлөх, эсвэл өөрөөс үл хамаарах  шалтгаанаар амь зуулгаа алдсан тохиолдолд тэтгэмж авах эрхтэй” гэсэн заалт байдаг. Энэ заалт хүндэтгэх шалтгаангүй үед бүгдээрээ адил тэнцүү, ялгаваргүйгээр тэтгэвэр тэтгэмжинд хамрагдана гэсэн хэрэг биш. Харин иргэн хүнд өөрөөс нь хамаарахгүйгээр амьдралын тодорхой бэрхшээл тулгарвал нийгмээс тусламж дэмжлэг үзүүлэх ёстой.

Манай улсын нийт хүн амын дундаас доош болон ядуу амьдралтай гэгдэх иргэдийн аж амьдралыг өөд татахуйц нүдээ олсон тэтгэмж нь хамгийн оновчтой шийдэл юм. Харин энэ тэтгэмж нь ганц нэг удаагийн өчүүхэн бэлэн мөнгө олгох бус тэдний аж амьдралд хэрэгтэй, өрхийн орлогыг нэмэгдүүлсэн ажлын байртай болгох хэмжээний тэтгэлэг байх ёстой. Гэтэл манай төрийн халамжийн бодлого нь хүн ардынхаа яг тэр тусламж дэмжлэг шаардлагатай хэсэгт нь хүрч очдоггүй, очсон ч нийтэд нь тараасан тэр тэтгэмж нь тус биш ус болж орхидог. Тиймээс ч өнөөдрийг хүртэл өнөөх халамж хүртэгсэд маань өөрсдийн амьжиргааг сайжруулж, ядуурлаас гарч чадахгүй л байна. Харин ч амь зогоох төдий энэ тэтгэлэг нь иргэдээ идэвхгүй, өөртөө итгэлгүй, хүний гар харсан, залхуу хойрго нэгэн болоход онцгой нөлөөлж ажилгүйдэл, ядуурлыг улам гааруулж байна.            

Энэ бүхэнд хууль тогтоогч, төрийн эрх барих дээд байгууллагуудын буруутай бодлого, үйл ажиллагаа нөлөөлсөн нь хэнд ч тодорхой. Гэхдээ Монголоо гэсэн сэтгэлтэй эх оронч хүн бүрийн оролцоо, идэвх санаачилга хамгаас чухал. “Миний гэр бүл, ах дүү, хамтран зүтгэгчид болж байна” гэж зөвхөн өөрийн эргэн тойрны хүрээнд явцуухнаар бодож боломгүй цаг иржээ.   

Хэрвээ та эх орондоо амар амгалан аж төрөхийг хүсч байгаа л бол Үндсэн хуулиндаа заасан “Эзэн шиг эзэн байх” эрхэм үүрэг, эрхээ эдэл. Та иргэнийхээ үүргийг биелүүлж, өөрийн болон үр хүүхэд, элэг нэгтнийхээ эрх ашгийг хамгаалан байж гэмээнэ Монгол Улс хөгжинө, дэвжинэ.

Та ч, би ч, монголчууд бид бүгдээрээ эх орныхоо эзэн билээ. Хүн бүхэн өөрийн оршин суугаа нутаг орон, баг, хороо, сум, дүүрэг, аймаг, хотынхоо өдөр тутмын болон ирээдүйн дотоод амьдралд идэвхтэй оролц. Хэрвээ та цэвэр цэмцгэр орчинд ая тухтай, амар тайван, элбэг хангалуун аз жаргалтай амьдрахыг хүсдэг бол ямар нэг нам, улс төр огт хэрэггүй. Харин монгол хүн бүр өөрийн сайн сайхан, улс орныхоо хөгжлийн төлөө хамтран хичээж зүтгэхэд сайн үйлс бүхэн бүтнэ. 

Харин таныг нийгэмдээ, амьдралдаа идэвх оролцоогүй, гараа хумхин сууж хэн нэгнээс хараат, мэдрэмжгүй, амар хялбарыг хайгч болгохыг хүсэгчид байгаа гэдгийг мартах учиргүй. Хэрвээ та энэ эрхэм үүрэг, хариуцлага, эдлэх ёстой эрхээ умартах аваас та, таны гэр бүл, үр хүүхэд, улс орны ирээдүйн хувь заяа бүрхэг байна гэдгийг ямагт санах ёстой.

Ямар ч ажил, мэргэжлийг эзэн хүн шиг эзэмшсэн байхад л та эх орныхоо жинхэнэ эзэн байх болно. Өнөөдөр бид алдаа оноогоо олж харан засч сайжруулах хөгжлийн хамгийн зөв замыг сонгох цаг иржээ. Бид хэн нэгнийг дагах бус, өөртөө байгаа эд баялаг, эрдэм мэдлэг, түүхэн сургамж, туршлагадаа тулгуурлаж нөөц бололцоогоо дайчлан саад бэрхшээлийг даван гарах зурвасхан үед бидэнд ирчхээд байна. Цаг хугацаа биднийг хүлээхгүй...

Харин энэ алдаа завхралыг харсаар байж дуугүй өнгөрөөж байгаа нь бидний эрх, үүргээ ойлгохгүй болсныг нотолж байна. Үзэл бодлоо, санал санаачилгаа чөлөөтэй хэлж нийгмийнхээ  амьдралд идэвхтэй оролцох нь Монгол Улсын иргэн бүрийн үүрэг гэдгийг Та ухамсарлах ёстой. Өнөөдөр манай улсын иргэн бүхэн аль нэг нам, улс төр ярилгүй, зөвхөн ажилтай, орлоготой,   эрүүл энх, цэвэр цэмцгэр орчинд, амар тайван, аз жаргалтай аж төрөх тийм эрүүл орчинг бий болгохын төлөө дор бүрнээ хичээвэл монголчууд биднийг гэрэлт ирээдүй ойрхон хүлээж байна.

Хүн бүр эх орондоо, амьдарч байгаа баг, хороо, дүүрэг, сум, аймаг, хотдоо эзэн хүний ёсоор хандаж, эрхэлж буй ажил мэргэжил, эрдэм номдоо шамдвал бидэнд өргөн боломж, эд баялаг, тэгш эрх мэдэл байгаа гэдгийг ухамсарлаж  үзэл бодлоо уралдуулах аваас монгол айл бүхэн элбэг хангалуун амьдрах бүрэн боломжтой. Бидний үр сад аз жаргалтай, мэдлэг боловсролтой, эрхэлсэн ажилтай, эрүүл энх амьдрах нөхцөлийг бүрдүүлэх талаар төр засгаас олон ажил зохион байгуулж байгаа ч бодит амьдрал дээр хэрэгжсэн нь хангалтгүй байгааг бидний аж амьдрал харуулж байна.      

Монгол Улсын ирээдүй, хувь заяа гэрэл гэгээгүй харанхуй бүүдгэр болчхоогүй ч саар зүйл нь давамгайлсаар  байгаа нь жирийн монгол хүн байтугай, харийн хүний нүд, тэдний дүгнэлтээс илхэн байгааг нуух аргагүй. Гэхдээ илүү их гэрэл гэгээг монголчууд бид өөрсдөө л гаргаж чадна. Өөдрөг амьдарцгаая монголчууд аа. Үүнийг бид чадна. Биднийг сайхан гэрэлт ирээдүй хүлээж байна.

Д.Өлзийсайхан

 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2868863/0b2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5192
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6674
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5764
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8372
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9945
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11888
159 ХАЛУУН ДОТНО УУЛЗАЛТ- ын тайлан file [4] admin 2012-05-06 19446
» Эх орондоо эзэн байцгаая, хүмүүс ээ Levi`s 2010-03-04 18987
157 “Бизнес эрхлэгчдэд зориулсан сургууль”д элсэлт [2] Korea News 2010-05-20 18760
156 Дотооддоо томд тооцогдох Олон соёлт номын сан нээгдлээ file ADVertisement 2010-05-25 17319
155 2011 외국의료인진료코디네이터양성과정 몽골 교육생 모집 (전액국비무료 [1] ADVertisement 2011-04-04 17205
154 Сөүлийн Олон Улсын Оюутны чуулган/SISF/ Korea News 2010-06-22 16987
153 ОЮУТАН ЗАЛУУСЫН САГСАН.. ADVertisement 2010-06-22 16665
152 Иргэдийн санал гомдол хүлээн авах портал сайт Korea News 2010-06-12 16315
151 Элчин Сайд Күгмин.... ADVertisement 2010-06-22 16280
150 Сөүл хотын захиргаа ажилтан шалгаруулж авах гэж байна. [7] "MK" 2011-05-02 16278
149 Хүний эрхийн сургалтанд урьж байна [2] Korea News 2010-06-13 16214
148 Улсын бүртгэлийн ерөнхий газрын олон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн Korea News 2010-06-15 16088
147 ОНЛАЙН ТООЛЛОГО ЯВАГДАЖ БАЙНА file [8] admin 2010-10-26 15868
146 Монголчуудын Наадам2010(NAMYANG-JU) file Levi`s 2010-08-17 15666
145 Дахин Хойд Солонгосын дайралтанд зориулсан АНУ ба Өмнөд Солонгосын хамтарсан уулзалт [14] "MK" 2010-12-09 15625
144 ***ТОМ ГУАНЖҮД HAVANA NIGHT CLUB НЭЭГДЭНЭ***. file [3] admin 2011-04-12 15463
143 Глобал төвийн " Явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээ" Korea News 2010-06-23 15414
142 40 настай эр метронд зорчиж байсан зоригчдыг 10 минутын турш айлган сүрдүүллээ. [3] "MK" 2010-12-07 15392
141 Солонгос улсын Цагаач иргэдийн төвөөс мэдээллэх нь [7] "MK" 2010-12-05 15289
140 Хүний эрхийн сургалтанд хамрагдана уу Korea News 2010-06-23 15270
139 кино “Шисон ширижи” ADVertisement 2010-06-25 15213
138 2011 оны 4 сард Party night ҮЙЖОНГБҮ ХОТОД НЭЭГДЭНЭ file [4] ADVertisement 2011-03-26 14920
137 Гадаадад байгаа Монголчууддаа хүргэх мэдээлэл ADVertisement 2011-02-25 14444
136 ШИНДАН ДУНГД- NINE WEST BAR admin 2010-07-29 14172
135 7-р сарын 10-ны өдөр хэрэглээний саатал гарсанд хүлцэл өчие admin 2010-07-12 14157
134 14:34 цагт хойд солонгос өмнөд солонгосын хилийг давуулан их буугаар гал нээсэн байна. өмнөд солонгосын төр, засгийн удирдагчид бункерт хуралдаж, дайны бус иргэний дээд хэмжээний онц байдлыг зарлалаа. [3] Levi`s 2010-11-23 13913
133 Бөмбөг унаж байхад цэргийн хурандаанууд үзэмний дарсатай түүхий загас [2] "MK" 2010-12-07 13890
132 НXX -ИЙН сайд Т.Гандийн БНСУ-д ажиллаж ,амьдарч, сурч буй монгол иргэдтэй хийх уулзалт [2] Levi`s 2010-08-11 13810
131 Дэлхийн шилдэг хөрөнгийн биржүүдийн жагсаалтад Өмнөд Солонгосын ХБ орж байна "MK" 2010-12-05 13720
130 ТӨРӨХ ЭМНЭЛГҮҮДИЙН ҮНЭН ТӨРХ [4] "MK" 2010-12-07 13597
129 Хэрэглээнд төвөг учруулсандаа хүлцэл өчие! [1] admin 2011-03-31 13559
128 Монголчуудын оюуны хоосрол ба хий хоосон баярхал(дуустал нь уншаарай.) [8] Levi`s 2013-02-25 13454
127 Олон соёлт гэр бүлийн хүүхдүүдэд зориулсан хос хэлний сургалт file ADVertisement 2010-08-05 13394
126 БНСУ-дахь Монголчуудын Төрийн бус байгууллага "MK" 2011-03-04 13345
125 3 БҮДҮҮН хамтлаг file [12] Levi`s 2010-11-16 13289
124 Солонгос улсад Хөрөнгө оруулалтын визээр амьдарч буй гадаад иргэдэд зориулав. [2] "MK" 2010-12-05 13282
123 World Peace Festival -2012 он file [1] mnsocial.org 2012-09-08 13251
122 2013ОНЫ СОЛОНГОС ХЭЛНИЙ СУРГАЛТ -БҮРТГЭЛ ЭХЛЭЛЭЭ [3] Korea News 2013-01-07 13145
121 Хойд Солонгос улсын Torpedo бөмбөг "MK" 2010-12-07 13091
120 БНСУ-ын ЭСЯ нь 2011 оны Засгийн газрын бакалаврын түвшний сургалтанд гадаад оюутан сонгон шалгаруулна. ADVertisement 2010-11-12 13082
119 Элчин сайдын яамнаас иргэддээ хүргэх мэдээ "MK" 2010-12-03 13042
118 ЧАТ АШИГЛАЛТАНД ОРЛОО file [1] admin 2010-12-16 12926
117 Каргоны үйл ажилгааны талаар [4] "MK" 2010-12-03 12870
116 Сөүлийн гадаад ажилчдын төвийн Солонгос хэлний хичээл [2] Korea News 2010-08-25 12759
115 Сөүл метроны буудалаас Инчон олон улсын нисэх онгоцны буудал хүртэл 43 минут зарцуулах боллоо. [1] "MK" 2010-12-03 12652
배너신청
자생병원

배너신청