Бичлэгийн тоо 294

오늘 대한민국 공정거래위원회에 대한항공에 대한 민원을 제출하였습니다.

Өнөөдөр дөнгөж сая БНСУ-ын Шударга өрсөлдөөнийг дэмжих хороонд Солонгосын Корэйн Эйр ХХК-нийг шалгуулахаар иргэний гомдол гаргалаа.

Корэйн Эйр ХХК нь өнгөрсөн 14 жилийн турш монополи давуу эрхээ далимдуулан Монгол Улс-БНСУ хооронд өндөр үнээр зорчих тийз борлуулж хэрэглэгч биднийг хохироож ирсэн билээ.

Энэ удаагийн мэдүүлгээр дараах зүйлсийг шалгаж хариуцлага тооцуулахыг хүсэв. Үүнд:
Монгол улс-БНСУ хооронд зорчих нисэх онгоцны тийзийн өндөр үнийг 40 хувь бууруулах, Монгол Улсын авилгалтай тэмцэх тухай хууль болон Шударга өрсөлдөөнтэй холбогдох хууль дүрмийг чандлан сахих, өнгөрсөн 14 жилийн хугацаанд Шударга бус өрсөлдөөнөөр дамжуулж олсон ашиг болон нэмүү өртгөө зорчигч нарт буцаан олгох, тэднээс албан ёсоор уучлалт гуйх зэрэг зүйлс орсон.

Удалгүй хариу ирвэл Та бүхэнд танилцуулъя.

Мэдүүлэг өгч хэл ам гаргаж буй миний бие хараал идэж Корэйн Эйр ХХК-ны тусгай хяналтанд орж нисэх буудлаар зорчих болгонд тав тухгүй байдлыг тэд гаргах хэдий ч цаашид Корэйн Эйр ХХК-наар хэрэглэгчийн хувьд байнга үйлчлүүлч тэднээс нэхэмжлэх эрхээ баталгаажуулах болно.

Миний найз нөхөд болон БНСУ-д суралцаж байсан нөхдүүдээр дамжуулж гомдлоо буцаах, эсхүл намайг шүүмжлэх болно гэдгийг мэдэж байна. Солонгос хэлтэй болон солонгостой холбоотой манай дийлэнх иргэд аж ахуйн нэгжүүдийг энэхүү компани эрхшээлдээ оруулсан байдаг тул бид өөрсдийн эх орны эрх ашгийг хамгаалахын тулд дуу хоолойгоо гаргадаггүй бололтой...

Та бүхэн намайг дэмжинэ гэдэгт итгэл төгс байна! Бид 3 дахин үнээр БНСУ-аас Монгол руугаа зорчиж байна. Бид энэ их үнийг төлчөөд VIP үйлчилгээ бус харин ч манай иргэд БНСУ-ын нисэх онгоцны буудал дээр эзгүй хаягдаж хүйтэн өрөөнд хоригдож байна. Тэдний биеийн байдал ямар ч байсан тэдэнд хамаагүй бололтой... (сонинд гарсан мэдээллийг хавсаргав).

Тэмцлийг эхлүүлсэн, үргэлжлүүлсэн:
Содномцогийн Сүх-Очир.
2015 оны 10-р сарын 23-ны өдөр.
БНСУ, Соүль хот.

Sukh-Ochir Sodnomtsog

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8785959/7de/trackback

serana

2015.10.28 15:45:46
*.1.242.212

zob demjij bna


List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5187
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6671
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5761
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8370
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9943
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11885
배너신청
자생병원

배너신청