Бичлэгийн тоо 294

Өмнөд Солонгост МЕРС өвчний тархалт улам нэмэгдэж болзошгүй тухай ДЭМБ санууллаа. Лхагва гараг гэхэд тус улсад МЕРС-ийн 30 тохиолдол илэрсэн бөгөөд тэдэнтэй шууд харилцсан 1369 хүнийг тусгаарлажээ. Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын Амьсгалын замын хам шинж илэрсэн хоёр хүн амиа алдсан байна.

Вирусын тархалтаас сэрэмжлэн 540 гаруй сургуулийг хаасан гэж БНСУ-ын Боловсролын яамнаас мэдэгдсэн байна. Эрүүл мэндийн системээрээ дэлхийд тэргүүлдэг Өмнөд Солонгост вирус хурдтай тархаж байгаа нь олон хүнийг гайхашруулж байна. Вирус хурдтай тархаж байгаа шалтгаан нь Өмнөд Солонгосын эмнэлгийн соёлтой холбоотой байж магадгүй юм.

Өвчтөний гэр бүлийн хүмүүс эмнэлгийн өрөөнд хамт байж, асаргаа сувилгааг үзүүлдэг юм. МЕРС-ийн эсрэг арга хэмжээг шуурхай аваагүй нь үнэн гэдгийг тус улсын Ерөнхийлөгч Пак Кын Хе хүлээн зөвшөөрчээ. Тэрээр лхагва гарагт МЕРС-ийн асуудлаар шуурхай хурал хуралдуулсан байна. МЕРС өвчний анхны тохиолдол 2012 онд Саудын Арабт илэрсэн юм.

Түүнээс хойш Оман, Алжир, Малайз болон Өмнөд Солонгос улсад вирусаар халдварласан өвчтнүүд нас баржээ. Энэ сарын 3-ний байдлаар МЕРС өвчний нийт 1179 тохиолдол 25 улсад бүртгэгдсэн гэж ДЭМБ мэдээлжээ. Үүнээс 442 нь буюу арван хүн тутмын дөрөв нь амиа алдсан байна. МЕРС өвчин анх тэмээнээс халдварласан байж болзошгүй гэж зарим судлаачид үзэж байна. Гэвч үүнийг баталж чадаагүй бөгөөд МЕРС-ийг анагаах эм, эмчилгээ байхгүй байна.

-МЕРС-ийн тархалт Өмнөд Солонгост хэрхэн эхлэв-

Өмнөд Солонгост бүртгэгдсэн МЕРС-ийн анхны тохиолдол 68 настай эрэгтэй байжээ. Тэрээр Ойрхи Дорнодын улсуудаар аялсны дараа тавдугаар сарын 4-нд эх орондоо ирсэн байна. Түүнийг Саудын Араб, Катар, Арабын Нэгдсэн Эмирт, Бахрайн улсуудад албан томилолтоор очсон гэж ДЭМБ мэдээлжээ. Нислэгийн үеэр түүнд өвчний ямар ч шинж тэмдэг илрээгүй гэнэ. Эх орондоо ирснээс нэг долоо хоногийн дараа түүний бие хүчтэй өвджээ.

Тэрээр тавдугаар сарын 20-нд МЕРС туссан гэж оношлуулах хүртлээ дөрвөн ч эмнэлгээр үйлчлүүлсэн байна. Өвчтөнийг үзсэн эмч нар МЕРС гэж огт сэжиглээгүй бөгөөд түүнийг тусгаарлаагүй гэнэ. Үүний улмаас өвчний тархалт хурдасчээ. Анхны өвчтөний тавдугаар сарын 15-17-нд эмчлүүлсэн “Б” гэдэг эмнэлгээс 22 тохиолдолд бүртгэгджээ. Тус эмнэлэг одоо үйл ажиллагаагаа зогсоосон байна. Дээрх эмнэлгүүдээс МЕРС-ийн тохиолдол дахин илэрч болзошгүй гэж ДЭМБ лхагва гарагт гаргасан сэрэмжлүүлэгтээ бичжээ. Халдвар авсан зарим хүн анхны өвчтөнтэй хамт нэг өрөө буюу нэг тасагт байсан байна.

Харин тусгаарлах шийдвэрийг үл хайхарсан 44 настай нэг эрэгтэй тавдугаар сарын 26-нд Хонконг руу нисчээ. Тэрээр Хятадын Гуандон мужийн Хюзон хот руу автобусаар очсоны дараа Хонконгийн нислэгт суужээ. Үүнийг мэдсэний дараа Өмнөд Солонгосын Засгийн газраас тус эрэгтэйг яаралтай саатуулахыг Хюзон хотын удирдлагаас хүссэн байна.

МЕРС-ийн өвчтөнтэй ойр харилцаж байсан уг эрийг тавдугаар сарын 27-нд саатуулж, Хюзон хотын төв эмнэлэгт тусгаарласан бөгөөд тавдугаар сарын 29-нд МЕРС-ээр өвчилсөн нь тогтоогджээ. Хятадын эрх баригчид тус өвчтөнтэй харилцсан 67 хүнийг тусгаарлаж, бусад 10 хүнийг хайж байна гэж Сынхуа мэдээлж байна. Харин Хонконгт Солонгосын аялагчтай ойр харилцсан 18 хүнийг тусгаарлаж, 27 хүнийг эмнэлгийн хяналтанд оруулжээ. Тусгаарлагдсан болон хяналтанд орсон хүмүүсээс сэжигтэй шинж тэмдэг илрээгүй байна.

 

MERS вирусын тухай мэдвэл зохих баримтууд1.jpg

 

А.Дэлгэрмаа

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8607517/e7d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5193
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6674
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5765
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8372
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9945
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11891
배너신청
자생병원

배너신청