Бичлэгийн тоо 294

                 2009 онд 4 тэрбум байсан сонгуулийн зардал энэ жил 15.8 тэрбум болсонд олон гишүүн эсэргүүцлээ илэрхийллээ


сонгууль    2009 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал дөрвөн тэрбум төгрөг байсан бол энэ жил 15.8  тэрбум төгрөг зарцуулагдана.  Гэхдээ энэ мөнгө зөвхөн улсын төсвөөс гарах мөнгө юм. Зардал ингэж ихээр өсөх болсон шалтгааныг дөрвөн жилийн өмнөхөөс Монгол Улсын сонгуулийн насны хүн амын тоо өссөн, автоматжуулсан системтэй холбоотой зардал нэмэгдсэн гэх мэтээр албаныхан тайлбарлаад байгаа юм. Тэгвэл энэ бүхнээс шалтгаалаагүйгээр өөр зардал  хэд хэдээр нэмэгдсэн байгааг та бүхэн анзаарсан биз ээ.  Тухайлбал, Сонгуулын ерөнхий хорооны гишүүн, нам эвслийн ажилтан, ухуулагч, нэр дэвшигч, ажиглагчийн үнэмлэх хэвлүүлэх зардал 2009-2013 он хүртэл 5 дахин нэмэгдсэн байна. Мөн СЕХ-ны гишүүдийн ажиллах хугацааны урамшуулал, хоолны мөнгө зэрэг нь хоёр дахин нэмэгджээ.  Тодруулбал, дөрвөн жилийн өмнөхөөс Монгол Улсын хүн амын тоо 260 орчим мянгаар өссөнөөс болж сонгуулийн зардал тухайн үеийнхээс 187 сая 235 мянгаар өсчээ.  Харин автоматжуулсан систем хэрэглэхтэй холбоотойгоор 4 тэрбум 58 сая төгрөг нэмэгдсэн бол бусад зайлшгүй шаардлагаар өссөн зардал нь 25 сая төгрөг байгаа юм.  Дээрх өсөлтүүдийг энэ удаагийн сонгуулийн зардал өсөх болсон гол шалгаан гэж Үндэсний Аудитын газраас тайлбарлаад байгаа юм.
 
Тэгвэл энэ хэмжээний зардлыг батласанд зарим нэг гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

images Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал нь өмнө болж байсан сонгуулийн зардалтай харьцуулахад 4.5 хувиар нэмэгдлээ. Санал тоолох машиныг худалдаад аваад өгчихсөн, өдий төдий хөрөнгө зарж шаардлагатай техник хэрэгслийг нь шийдээд өгсөн атал энэ их хэмжээний зардлыг гаргах нь хэтэрсэн хэрэг” гэв.

527-1344477632559122_268372926604942_1465861332_nХарин УИХ-ын дарга З.Энхболд “Төрийн албан хаагч ажилласныхаа төлөө цалин авч байж, дахиад сонгуульд ажилласан гэж давхар урамшуулал авдаг. Ингэхдээ бүр хоёрхон хоногт 8.6 тэрбум төгрөг зарцуулах нь хэтэрсэн хэрэг. Тиймээс сонгуулийн зардлын төлөвлөлт, гүйцэтгэл, явцад нь аудит хийх шаардлагатай” гэсэн юм.

Ямартаа ч энэ удаагийн сонгуулийн зардал ингэж ихээр өссөн байдлыг бууруулах боломжтой гэж  Үндэсний аудитын газраас дүгнэснээ СЕХ-нд хүргүүлээд байгаа. Ингэхдээ “Гадаадад амьдарч байгаа иргэдийн саналыг авахад зориулж тодорхой хэмжээний зардал нэмэгдсэн байгаа. Мөн нисдэг тэрэг хөлслөх, бичиг хэрэг, унаа, СЕХ-ны шагналын болон урамшуулал, хоолны мөнгөний зардал гэх мэт зүйлд 2.4 тэрбум төгрөг хэмнэх бололцоо байгаа” хэмээн тэд дүгнэлтдээ тусгажээ.
24tsag.mn

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7301990/348/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5193
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6674
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5765
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8372
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9945
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11891
배너신청
자생병원

배너신청