Бичлэгийн тоо 294

“Эрчүүдээ хайрлая”

Уншсан 10142 vote 0 2013.03.18 11:57:31


Эмэгтэйчүүдийн эрх ашиг, эрүүл мэндийн асуудлаар хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагууд үргэлж ярьдаг хэрнээ эрчүүдийн нийгмийн байдал, эрүүл мэнд, боловсролын асуудлыг төдийлөн хөнддөггүй. Энэ нь зөвхөн тэдний хувьд гомдолтой төдийгүй нийгэмдээ сөрөг үр дагавар үүсгэж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Жишээлэхэд Монголын эмэгтэйчүүдийн дундаж наслалт 73,6 байхад эрэгтэйчүүдийнх  64,6 буюу есөн насаар бага байгаа нь тэд эмнэлэгт хандан үзүүлэх нь бага, эрүүл мэнддээ бага анхаардаг /гэхдээ тэдний олонхи нь эхнэр, хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө бол юу ч хийхээс буцахааргүй байдаг/, харьцангуй эрсдэл өндөртэй ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг олон шалтгаанаас болдог тухай мэргэжилтнүүд хэлж байна. Бодит байдал ийм байхад “Жинхэнэ эрчүүд ховордлоо”, “Хаана явна аа, Монголын эрчүүд” гэж дуу тавиад, үс гэзгээ зулгаагаад яах юм билээ. Эрчүүдийн эрт нас баралтын нэгдүгээр шалтгаан нь зүрх судасны болоод бусад төрлийн өвчлөл, хоёрдугаарт осол гэмтэл, гадны шалтгаантай буюу цаг бусын нас баралт эзэлж байна. 2012 оны жилийн эцсийн байдлаар нийт нас баралтын 61,7 хувь нь эрэгтэй, 38,3 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь дээрх мэдээллийг нотолдог.
 
Эрэгтэйчүүдийн цаг бусын нас баралтын шалтгаанд зонхилж архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, хордох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осолд өртөх, хурд хэтрүүлэн автомашин жолоодох, үйлдвэрлэлийн осол зэрэг шалтгаанууд эзэлдэг байна. Тиймээс бидний нэрлэж заншсан “Эрэгтэйчүүдийн баяр” буюу гуравдугаар сарын 18-ны “Монгол цэргийн баяр”-ын өдрийг “Эрчүүдээ хайрлая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх саналыг Эрүүл мэндийн яамнаас гаржээ. Яамны зүгээс энэ өдөр эрчүүдэд зориулсан үзлэг, шинжилгээ, эрүүл мэндийн зөвлөгөөг улсын хэмжээнд үнэ төлбөргүй зохион байгуулахаар болсон байна. Уг нь бол ганц баярын өдрөөр нь биш, өдөр бүр л хайрлаж халамжилж, саар муу бүхнээс харамлаж баймаар байгаа юм л даа. Энэ эрчүүдийг...

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №3

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7128391/bdf/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5194
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6675
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5766
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8372
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9945
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11893
배너신청
자생병원

배너신청