Бичлэгийн тоо 294

Хямралын загалмайлсан эцэг

Уншсан 11949 vote 0 2015.01.18 14:46:29
Дайны дараа европчууд Америк руу цагаачлах уу, Аргентин руу цагаачлах уу, аль нь дээр вэ хэмээн шийдэж ядан тээнэгэлздэг байсан гэвэл та нар итгэх үү?
goldfather.jpg

2-р дайнаас асар их олз олсон 2 л улс байдаг юм. Нэг нь АНУ, нөгөө нь Аргентин. Европ, Ази, Хойд Африк даяараа байлдаж байх зуур хойд өмнөд америкт нам тайван байсан нь дайтаж буй талуудад хүнс нийлүүлж асар ихээр баяжих боломжийг олгожээ. Хөдөө аж ахуй нь л дангаараа шахуу тэр  их ашиг орлогыг оруулсан хэрэг. Дайтаж буй талууд юун яасан тариа будаа, мах ногоотой манатай байсан нь тэдэнд том боломж нээжээ. АНУ, Аргентин хоёр дайнаас үнэхээр мөнгөжиж чадсан гэдэг. Гэвч дайны дараагаас л тэдний зам салсан билээ. Генерал Эйзэнхаур Америкийг замжуулж, технологижуулан орчин үеийн хөгжил рүү нь түлхсэн бол хурандаа Хуан Перон Аргентийг халамжилж, эдийн засгийг нь буцаан төржүүлж, эцэст нь юу болгосоныг энд дурьдаад ч яахав. Та нар бараг мэднэ.

Өнөөдөр Монголчууд хямарч байна. Их идсэнээсээ болж гэдэс нь базлан, ууснаасаа болж тархи нь заадлаараа янгинаж, одоо гэрийнхээ хүнд загнуулан төгрөгнийхөө ханшаар хошногоо эргэтэл зад гүйлгэн сууна. Хямралын буруутан болох захын хар овоохойгоор “Хаан жимс” амралтын хүрэн дүнзэн байшинг тодруулан баахан улс төржсөн боловч цорын ганц шалтгаан нь бас тэр бишийг бид өнөөдөр л мэдэрч эхэлж байна. Гэвч яг юунаас болоод байнаа. Бас л тодорхойгүй хэвээр.

90-д оны ирээдүй баргар, эрээн бараан амьдралыг Энхбаярын их өрийг тэглэлээ гэсэн мэдээ сэргээж өгтөл Монголын эдийн засаг бараг зогсонги байлаа. Алдагдалтай аж ахуйнууд их хувьчлалаар хувьд очсон ч татвар төлөх байтугай талаас илүү нь тарж алга болсон үе байсан юм. Гончигдоржийн зараалаар Энхбаяртай уулзсан Баярцогт, Сайханбилэг нарын хийсэн тохиролцоогоор  их хувьчлалыг буцаахгүй болсон нь хувийнханд сэргэх урам өгөв. Энхбаяр улсын мэдэлд алдагдал үйлдвэрлэн хий эргэж байсан АПУ, СББ, ХХБ, Говийг мэнэжмэнт сайтай нөхдүүдэд хувьчлан өгсөн нь өдгөө дэлхийн тэрбумтнуудыг төрүүлдэг томоохон бизнесүүд болцгоожээ. Мянганы зам эхэлж олон аймагт тоос шороогүй хүрэх боломж нээгдэв. Эдийн засаг илт сэргэж төрийн сан зузаарахын хэрээр төр томорч, төр томрохын хэрээр авилгалын шарилж монгол даяар жигд сайхан халиуран ургалаа. 2004 он гарч сонгууль эхлэв.

2000 онд хосоо шувтруулан төрөөс хөөгдсөн Ардчилсан Нам ард түмэнд анхны марихуаныг нь хорлонтойгоор сорууллаа. 10000 төгрөг хүүхэд бүрд! Гурил шуудай нь 3500-5000 байсан нийгэмд энэ бол жинхэнэ тэсрэх бөмбөг байсан юм. Энэ амлалт олон хүүхэдтэй малчин айлын хувьд сард нэг морин тэрэг дүүрэн 25 кг-н шуудайтай гурил болж харагдав. Сонгууль бөөн будилаан болж болж нэг юм МАХН давж АН унасангүй тэнцлээ. Энэ удаад Энхсайханы ялалтын сокыг эхэлж уух ээлж Элбэгдоржид ирэв. 96 оны хариу ч гэж харж болохоор.

Сонгууль улс төр ч яахав. 10000 төгрөгний эдийн засгийн импакт дэндүү нүсэр боллоо. Нэг сая хүүхдэд өгөх мөнгө ч яахав. Бага хэрэг. Харин үүнийг дагасан инфляц, үнийн өсөлт эдийн засгийг хэцүүдүүлэх нь ойлгомжтой болж ирлээ. Малчид малаа махлахгүйгээр мөнгөтэй байх боломж бүрдсэнээр мал өсөж эхлэв. Мал өссөн ч тэд хэрэгцээнээсээ илүүг нь нядлах нь багасч үр дүнд нь махны үнэ эрчимтэй нэмэгдлээ. Хот хүрээнд хүүхдийнхээ мөнгөөр голоо зогоогоод байгаад байх боломж бүрдмэгц 70-80-д онд эвлэлийн илгээлтээр хөдөө хөөгдсөн хулхи малчид голдуу айлууд олноороо нийслэл, төв суурингуудад нүүн ирж шивээлэн бууж эхэлвээ. Тэд МХЗЭ, мал 2-оос болж үрэгдсэн амьдрал, үгүй болсон цаг хугацаагаа үр удамдаа залгамжлуулахыг хүссэнгүй. Анхны боломж гармагц л хот руу дайран орж ирцгээлээ. Хот руу нүүхээсээ өмнө үлдсэн цөөхөн малаа зараад ганц ганц эксэл авч унацгаасан нь Улаанбаатрын их түгжрэлийн суурийг тавьсан билээ. Зүгээр л уулзвар нэвтрэх соёлд суралцаагүйгээс анхны түгжрэлүүд эхэлсэн юм. Утаа ч энэ үеээс хоолойнд илт мэдрэгдэж эхэллээ. Тун удалгүй 10000 төгрөгийн халамж нь ч өөрөө инфляцад цохиулж 20000 болов.

2007 онд стратегич С.Баяр төрд гарав.  МАХН-аа МАН болгож коммунист нэрээ албан ёсоор цуцлав. С.Баярын төлөвлөгөө анхнаасаа л тодорхой байлаа. Тэр эдийн засгийн өсөлтийг гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар сэргээхээр төлөвлөж байв. Учир нь олон жил сэмэртэл нь захласан уул уурхайн данга хөзөр түүний гарт ороод ирсэн байлаа. Гэвч АН-ынхан муугүй хөзөрчид гэдгээ дахин харуулж сонгуулиар бараг л гал (хос түүз) гаргаж шидэв. Хүүхдийн 20000 дээр нэмэх нь иргэн бүрд сая төгрөгний хувьцаа. Төлөвлөгөөгөө ямар ч үнээр хамаагүй биелүүлэхээр шийдсэн МАН зөрүүлээд 1.5 сая төгрөг бэлэн мөнгөөр амлав. Гэрлэсэн хос бүрд 500 мянга. Сонгууль энэ удаад найр биш нанчилдаан болов. Нанчилдаан нь намналцаан болов. Улаанбаатарт онц байдал зарлагдаж хуягт тэрэг төв зам дээр зогслоо. Энэ үед Түвшинбаяр олимпийн алт авчирч түвшин баяртай цагийг сэргээгээгүйсэн бол юу болж дуусах байсныг та бид мэднэ гэж үү. Хэрхэх байсныг ганцхүү тэнгэр л мэдэх байсан буйзаа.

Бужигнаан намжиж зөвшилцөөн эхэллээ. Сайдууд мөрөөдлийн сандлуудаа ч сайхан найртай хуваан авцгаав. Сонгуулийн амлалтуудаа ч хамтран “биелүүлж” эхлэв. Хүүхдийн 20 мянга, Хүний хөгжлийн 21 мянга, эхийн одонгийн 100-200 мянга, үдийн цай, Шинэ гэр бүл, шинэ хүүхэд, шинэ өндөр настан, шинэ өөр юу юу ч билээ.  Аан тийм, сураг нь гардаг ч бараа нь харагддаггүй 1072 ширхэг хувьцаа. Өгсөн халамжийг хэрэглэлгүй цааш нь хийсээр 4 хүүхэдтэй манайх гэдэг айлыг банкны хүүтэйгээ нийлээд бараг 15 орчим сая төгрөгөөр 10-д жилийн дотор төр хүчээр халамжилж орхив. Эхнэр бид 2 ч яахав төрийнхөө “ач”-ийг хариулж дарга нартаа дураараа дургих боломжийг нь  4, 4 жилээр олгосоор. Харин дарга нар маань давраад биднийг ажилгүй болгож холгосоор сүүлдээ сайдаа магтсангүй гэж шоронд хийв.

Ард түмэн сайд дарга нарын тэжээвэр pet болж хувирав. Хуц гэвэл хуцаад хурхир гэвэл хурхирч байдаг болцгоов. Залхуурал үндэсний соёл болтлоо цэцэглэлээ. Хийсэн бүтээсэн нь байвч хийхгүйтэй адилхан үнэлэгдэх тул тэгэсгээд сэхээтнүүдийн идэвх буурлаа. Эдийн засгийн өсөлтийг экскваторын шанагдалтын тоо л тодорхойлох хэмжээнд уул уурхайгаас Монгол улс хараат боллоо.  Гадныхантай гайгүй гэрээ байгуулж байж олж ирсэн мөнгөө дараагийн хөрөнгө оруулалтандаа нөөцлөх ухаан дутаж халамжинд тарааснаас Оюу Толгойн гэрээ ажил таг зогсов. Рио Гранд гол Мексикчүүдийн мөрөөдлийг хашиж хаадаг шиг Рио Тинто компани Монголыг доллараас тусгаарлан хашиж буланд шахав.

Тэгэж байтал оюутны 70000 сангийн яаман дээр аянга болон буулаа. Онцчуудыг бүтэн даадаг тэтгэлэг хааяагүй байдаг ч энэ бол хаана ч байхгүй, байгаагүй нүсэр халамж байлаа. Социализмын үед бүх оюутан тэтгэлэгтэй байсан ч бүгд шилдэгт нарийн шүүлтээр шигшигдэж байж дотоодын 15000, гадаадын 2000 орчим оюутны нэг болдог байсан үе гэдгийг сана. 80-д оны дунд үед хамгийн оргил үедээ л жилд 800 орчим оюутан гадаад явж байсныг УИД-д орж румын бэлтгэлийн хувцасанд очерлож байхдаа би мэдэж авч билээ. Ер нь бол 70 мянгын халамж оюутандаа наалдсан эсэх нь ёстой бүү мэд юутай ч үндэсний спирт, архи, пиавны бизнесээс дэлхийн хэмжээний анхны хоёр Монгол тэрбумтан төрсөн мэдээ 2014 оны сүүлчээр биднийг огшуулж билээ.
Хаягаа олоогүй халамж бол яг үнэндээ Монголыг удирддаг 500 гэр бүлийн хэдэн хүнд сандал олж өгөх, нам төрийн ордны нарийн тоостой хивсэн дээгүүр намс намс алхах эрхийг нээж өгөхөд л хэрэгтэй зүйл.  Нэгэнт төр авсан хүнд түүн шиг хэрэггүй юм уул нь байхгүй. Гэвч яалтай.

С.Баярын хөмхийгөө зуун байж байгуулсан засгийн газрын нэг том ололт нь уул уурхайг үнэнгээсээ хөдөлгөж чадсан явдал билээ. Үүнд хөрш хятадын эдийн засгийн өсөлт, австралийн үер гээд олон хүчин зүйл давхар нөлөөтэй.  Баярын амжилтын гол нууц нь сонгуульд ялсан хэрнээ сөрөг хүчнээ хажуудаа авч ажлаар даран завгүй болгоод сонгуулийн ялагдлын уурыг нь сарниаж чадсан нь хөрөнгө оруулагчдад улс төрийн тогтвортой байдлын баталгаа болж харагдсан явдал байлаа.  Мөнгө нэг хэсэг бороо шиг орсон ч  ахадсан мөрөөдлүүдээсээ болоод манан шиг замхарсан билээ. Мөнгөтэй болоод ирмэгц л Монголчуудын цээж баяны өвчин дээр дооргүй сэдэрсэн. 9 тэрбум доллар өгвөл аж үйлдвэрийн парк гээчийг барьвал чиг барилаа. Төмөр замыг хувийнхан барина гэж ямар балдууш нь байсын. Мөнгөтэйгөөрөө улс л барьчихъя. Алсдаа хятадтай байлдахдаа л нэг байлдах тул нэгмөсөн өргөн царигаар л барина. Та нарын тооцоо юу юмб. Энэ сумын засаг дарга нар гээд нэг сонгуульд мал шиг гүйдэг хэрнээ малчин шиг амьдралтай гарууд байна. Тэдэндээ засгийн удирдлагын ордонг нь ганц нэг заалтай барьж өгье. Нэг суманд 15 тэрбум төгрөг давай. Бүх аймгаа хар замаар холбоно. Гэх мэтээр миний мэдэх ганц хоёр сайдын хэмжээнд л гэхэд замбараагүй тоон дүнтэй том том амбицууд босож ирэв.  Мэдээж мөнгөөр, мөнгө байхгүй бол зээлээр. Хэн ч бартераар, бага мөнгөөр их ажил бүтээхээр төрд орж ирэхээ болив. Ардчилалын сүүлчийн найдвар Үүл баатар хүртэл хотын дарга болмогцоо хогны уут гэдэг үнэтэй хог тарааж өөрийнхөө хорин хэдэн жил үсчин байж хуримтлуулсан улс төрийн капиталаа хог дээр чулуудайдчихав.

Төрд итгэх итгэл найдвар хавтгайгаараа уналаа. Захын хар овоохойд тодорсон "хаан жимс"-ний байшингийн эзнийг шоглосоор байгаад засгаас татаад унагаачихав. Гэвч хямрал үргэлжилсээр. Мэдээж үргэлжилж л таарна. Учир нь хямрал дан ганц түүнээс болоогүй. Бас шинээрээ сайхнаараа байгаа ерөнхий сайд ч хямралын шалтгаан биш тул түүнийг сольсон ч хямарсаар л байх болно.   

Алтанхуягийн хувьд засгийн газраа ганцаараа удирдаж 3 долоо хоноод л уналаа. Эхлээд засгаасаа талыг нь гарга гэсэн шахаанд орж гаргангуут нь МАН-тай хавсарч хийсэн мэхэнд орж унав. Болд сайд тамгаа Ерөнхийлөгчийн зөвлөхөд зүгээр өгчихсөн бол засаг бүхлээрээ унахгүй ч байх боломж бол байсан л байж гэж засгийн бүтцийн өөрчлөлтийн яамдын нэр уснаас анзаарсан. Гэвч болсон юм болоод л өнгөрлөө.
Алтанхуягийн засгийн газар 3 ерөнхий сайдтай байснаас болж маш зовлонтой байсан нь үнэн. Тэр засгийн газарт Алтанхуягаас гадна Жэнко, Портуун гэж ерөнхий сайдууд байлаа. Дор дороо мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалттай тийм ерөнхий сайдуудыг удирдах боломж байсан эсэхэд би одоо ч эргэлздэг. Тохиролцооны томилгооны л сүүдэр байх.

Бонд гаргаж өр тавьсан боловч түүний төлбөрийн хугацаа болоогүй тул чингис бондыг хямралд буруутгах шалтаг олоход хүнд. Мэдээж зарцуулалт асар буруу байсан. Очиж очиж 888 байхдаа ч яахав дээ. Бидний аз болоход 1.5 тэрбумханы бондоор тоглосоныхоо ачаар 5-10 тэрбумын өр тавих нүүргүй болж ирээдүй хойч маань аврагдах шив. Монголын крединт рэйтингийг унагааж өгч цаашдын асар их өр зээлнээс аварлаа. They were perfectly brilliant, thank you very much.

Дээгүүр ийм байхад доогуур паралич байдал хавтгай байв. 2012 оны 11 сард томилогдсон МИАТ-н захирал компаниа өөрөө удирдаад дөнгөж 3 сар болж байна. Гэвч бас л халаа сэлгээнд өртөх шахлаа. Өмнөх 2 жилд МИАТ-г Энхтайвны гүүрний дэргэдээс гардан удирдаж байсныг бүгд мэднэ. Үр дүн нь өнөөгийн мухардал. МИАТ ч яахав. Засгийн компани. Засаг нь босгоно гэвэл босгоод боож унагаана гэвэл унагаагаад зарна гэвэл зарна л биз. Миний мэдэх газруудад л ийм байсан юм чинь улс орны хэмжээгээр зураг гаргаж харъя гэвэл ардчилалынхан, ардын намынхны хийсэн хоёр том понарам зургийг нийлүүлсэнээс ч том зураг гарч магадгүй л юм. Базарваань.

Хятадад шинэ удирдагч Ши гарав. Авилгалтай тэмцэхээ зарлалаа. Хятадад авилгыг бэлэн мөнгөөр бус байр буюу үл хөдлөх хөрөнгөөр өгдөг байсан бололтой. Хуулиар нэг айл нэг хотод нэг л байртай байх ёстой тул авилгын байруудыг өөр өөр хотод өгч эхэлжээ. Хятадын дундаж дарга л янз бүрийн хотуудад 40-50 байртай болсон нь үл хөдлөх хөрөнгийн мэдээлэлийг үндэсний хэмжээнд нэгтгэсэн ажлын  үр дүнд ил болов. Хятадын дарга нар агшив. Цааз элбэгшив. Үүнийг дагаад хятадад үл хөдлөх хөрөнгийн эрэлт огцом уналаа. Барилгын үндсэн түүхий эд болох гангийн эрэлт буурав. Гангийн эрэлтийн бууралтыг дагаад манай коксжих нүүрс шороо боллоо. Хятад том эдийн засаг тул системийн засвартаа том зардал гаргаж, түүнийхээ пянг дааж чадлаа. Харин Монгол л  чирэгдэн элгээрээ мөлхөхдөө тулав.

Монголд бас авилгалтай тэмцэв. Авилгал өгсөнийг, авсаныг заримдаа өгөөгүйг нь ч АТГ-р айлгаж орхив. Шударгаар өрсөлдөөд шовхоо үзсэнээс АТГ-д ховлож төрийн зардлаар өрсөлдөгчөө замаасаа зайлуулах нь хамаагүй амар хямд арга зам болж хувирлаа. АТГ ирсэн мэдээлэл бүрд нухацтай хандан, шалгаж мухарлах үүрэгтэй. Ажил нь тэр юм. АТГ өөрөө ч мэдэлгүй улс төр, бизнесийн шударга бус өрсөлдөөний багаж болж орхив. Үр дүнд нь авилгалтай хийх тэмцэл утгаа алдаж эхэллээ. Шальдар бульдар жиргээг хүртэл АТГ-д ховлож суудаг, дүү нь ажилладаг АТГ-с гаргуулсан тодорхойлолтоор жиргээчийг шүүх дээр ялдаг сайдтай болов. Тэндэр булаалдсан компаниуд, сандал булаалдсан дарга нар нэгнээ ховлож хорлох нь хэрээс хэтрэв. Олон мөрөөрөө бизнесмэн намс хийн агшлаа. Тэд төртэй бизнес хийхээс цааргалах болов. Гай болж гэрээ хийсэн дарга нь өөр хэргээр ч хамаагүй АТГ-д дуудагдвал түүний бизнесийг ч бас зүгээр байлгахгүй нь тодорхой болж ирмэгц бизнесийн тэлэлтийн плануудаа хойш нь тавьцгааж эхлэв. Ажлын байр шинээр нэмж үүсгэх олон төлөвлөгөө on hold болон царцлаа. Айж эмээлгүй эргэлдүүлж байсан мөнгөнүүдээ ч гудсан дороо нууцгаав. Зарим тооцоогоор 2-3 тэрбум доллар нууц байдалд орж, эргэлтээс татагдан тэр хэрээр улсын эдийн засаг агшсан байна.  

За томчуудын толхилцоон ч яахав. Төрийн бужигнаан ард түмний амьдрал дээр яаж бууж байгааг харъя. Ганц үгээр хэлэхэд шинээр засаглагчдын цомхотгол, хэмнэлт, бүсээ чангалалт гэсэн дуу тасгийн пулементны жигдхэн тургиа шиг л тачигнаж байна.  Хэмнэлт ч хийнэ л гэнэ. Мөнгө хэрэгтэй л гэнэ. Нөгөө сайн эрсийн агуу мөрөөдлийг биелүүлэх мөнгө хэрэгтэй бололтой. 2013 оноос эрчээ авч одоо ид хурдандаа орж байгаа цомхотгол, халаа сэлгээний давалгаа л эдийн засагт хамгийн сөрөг үр дүн дуудаад байна. Хэний ч ажлын байр баталгаагүй болоод ирэхийн цагт үл хөдлөх хөрөнгийн зах зээл дагаад уналтанд орчихлоо. Ажлын байрны баталгаа алдагдсанаас айсан агшилтаас болж байр авах, моргэжийн гэрээнд итгэлтэй зоригтой гарын үсэг зурагчдын тоо эрс цөөрлөө. Барилгын салбар бажгадаж эхлэв. Үнээ буулгасан ч ажлын байрны баталгаа сэргээгүй тул үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт нь уруудсаар. Асар их зээлээр тэтгэсэн барилгын салбарынх нь хөөс хагарч, өрөм нь шалчийж эхэлмэгц банкууд сандарч эхлэв. Банк, барилга, худалдан авагч гэсэн чухал хэлхээсийн нэг тулгуурыг хөрөөдөж хаясан намчин, фракцчид бие биенээсээ өрсөн нэгэндээ бурууг тохохоор уралдацгаав. Ингэхдээ засгаа сольж тэр мөчирийг тайран хаях хөрөөг улам л ирлэж орхилоо.  Цомхотгол, халаа сэлгээ, үүсгээгүй ажлын байр бүхэн монголын бизнесүүдийн худалдан авагчийн тоог цөөрүүлэх, монголын бизнестэй хийж буй дайн юм. Энэ дайнд намууд ялж, над мэт нь ялагдав.

Харвардын шинэхэн төгсөгч Элбэгдоржтой 2003 оны намар МЗХ-ны 310 тоот дахь Эрх чөлөө төвийн өрөөнд нэлээд хэдэн удаа ярилцан суудаг байв. Мань хүн Нүүх үү Үлдэх үү алдарт лекцийнхээ content development дээр ид ажиллаж надаас мэргэжилийн хүний хувьд агаарын хаабын талаар асууж тодруулж байсан юм.  Бид хөгжлийн тухай, Хар Хорины тухай, засгийн зарчмын тухай сэтгэл хөдлөм зүйлс олныг ярилцсан.
Эби нэг удаа надаас асууж байна
Монголын хөгжлийн хамгийн том дайсан юу вэ
Популизм гэж би бодох ч үгүй шууд хариуллаа. Тэр санал нийлж байгаагаа илэрхийлж толгой дохиод, ноот бичдэг дөрвөлжин жижиг цаасан дээрээ юм тэмдэглэж авлаа.
Тиймээ миний хариулт бэлэн байсан юм. Тэр үед би Мадоннагийн Don’t Cry For Me Argentina дууг хэдийнээ сонсоод хямралын загалмайлсан эцэг Хуан Пероны тухай нэлээд судалчихсан байлаа. 
Энэ ярианаас хойш яг 9 сарын дараа ардчилсан нам хүүхдийн 10000-г зарлан, яг 69 сарын дараа Элбэгдорж дарга үндэсний эцгээр тодорсон юм даа.

http://batengineer.blogspot.kr/2015/01/blog-post.html?spref=tw&m=1

Үргэлжлэл ... “Магеллан хаагуур гарах вэ”

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8447720/966/trackback

babydoll0601

2017.09.04 06:58:57
*.7.59.216

брроссзд

babydoll0601

2017.09.04 06:59:20
*.7.59.216

хаана
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5194
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6675
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5766
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8372
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9945
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11893
249 НИЙТ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД!! [8] admin 2009-09-28 46116
248 БАРИВЧИЛГАА ЯВАГДНА [6] [2] jak27 2011-09-27 44701
247 Солонгос хэлээр сайн ярих ! – асуудал биш ээ! [1] ADVertisement 2009-10-14 42626
246 Гэрээний хугацаа дахин сунгах тухай хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт орлоо. [5] ADVertisement 2009-10-28 41810
245 СОЛОНГОС УЛСАД ОД БОЛОХЫГ ХҮССЭН ХҮМҮҮСТ [7] admin 2010-09-03 41024
244 НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА [5] [2] admin 2011-11-28 39912
243 АНХААРУУЛГА! АНХААРУУЛГА! АНХААРУУЛГА! [10] admin 2010-09-17 39885
242 Үнэгүй тараана- Солонгос хоол хийх аргын заавартай 2010оны календар file [9] ADVertisement 2009-11-12 39725
241 Хууль бусаар оршин суугч иргэдийн анхааралд [6] "MK" 2011-07-22 38841
240 외국인근로자 한국말 잘하기 대회 [11] ADVertisement 2009-05-22 38218
239 Төвийн танилцуулга - Төвийн зорилго үйл ажиллагааны чиглэл ADVertisement 2009-10-19 38034
238 Хууль бус иргэдийн баривчилгаа [3] "MK" 2011-09-28 37545
237 МОНГОЛ ЗАЛУУСТ file [9] admin 2010-09-25 37477
236 САНАЛААА ҮЛДЭЭГЭЭД НОМ АВААРАЙ~ file [41] [1] admin 2010-03-26 37396
235 Хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоо өөрчлөгдлөө file ADVertisement 2009-10-20 37211
234 E-9 оршин суух эрхийг E-7 оршин суух эрхээр солих болов. [2] [5] "MK" 2011-10-12 36664
233 Гэрээт ажилчид E7 статусаар ангилал солиуулах [10] manaa 2011-10-13 35819
232 Хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоон дахь дахин ажиллуулахыг хэрэгжүүлэх явдал file [1] ADVertisement 2009-10-28 35680
231 Бүртгэлгүй цагаач ажилчны асуулдлыг хэлэлцэх [9] [1] ADVertisement 2009-11-18 35481
230 Air market file [4] [4] ADVertisement 2010-11-22 34941
229 ЭХ ХЭЛЭЭРЭЭ ИНТЕРНЭТ БАНК АШИГЛАЦГААЯ admin 2010-09-17 34751
228 Анхааруулага!!!!!!!!!!! [6] admin 2010-10-29 34710
227 *** ГЭРЭЭТ АЖИЛЧДАД (E-9) ЗОРИУЛАВ *** file admin 2011-05-11 34215
226 Гадаад эмэгтэйчүүдийн хүссэн хөдөлмөрийн төсөл file ADVertisement 2009-10-26 33943
225 Гахайн ханиадны тархалтаас сэргийлэх арга хэмжээ file [3] ADVertisement 2009-11-05 33785
224 Гэр бүл болсон цагаач иргэн ч гэсэн давхар иргэншилтэй байх боломжтой [3] ADVertisement 2009-11-26 33070
223 Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе! [2] Levi`s 2010-03-08 33054
222 Солонгос хэлний багш бэлтгэх богино хугацааны сургалт. file [1] ADVertisement 2009-11-02 33014
221 АНХААРУУЛГА АНХААРУУЛГА АНХААРУУЛГА [9] admin 2011-03-04 32909
220 Шууд очиж үзэх үйлчилгээ [3] ADVertisement 2009-11-26 32772
219 Та визний асуудалаар толгой өвдөж байна уу? file [20] "MK" 2011-06-14 32733
218 Сөүл Инчоны нутаг дэвсгэр дэх цагаач иргэдийн дууны наадам [1] ADVertisement 2009-11-18 32594
217 БҮЧОНЬ ХОТОД ЗОХИОГДСОН МОНГОЛ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УУЛЗАЛТ [2] ADVertisement 2009-11-11 32579
216 Солонгосын цагаач ажилчин нь нэг удаагийн хэрэгцээ? file ADVertisement 2009-11-11 32494
215 Шинэ Ерөнхий сайд тамгаа хүлээн авав file Levi`s 2009-10-30 32046
214 үнэ төлбөргүй зөвлөгөө file [1] ADVertisement 2009-11-05 31755
213 Халлим олон улсын их сургуулийн Халлим хэлний курс file [2] ADVertisement 2010-12-01 31541
212 Хилээр нэвтрэх үед амьтан, ургамалыг хянаж шалгах тухай file ADVertisement 2009-11-11 30844
211 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үг file [5] Levi`s 2010-01-04 30419
210 ЦАЛИН, ХАНГАМЖ САЙТАЙ АЖЛЫН БАЙР ЭХ ОРОНД ТАНЬ ХҮЛЭЭЖ БАЙНА! [4] ADVertisement 2011-06-06 30309
209 ЮНИТЕЛ КОМПАНИ ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ file [3] admin 2010-11-12 30165
208 축산농가 외국인 근로자 방역지침 file ADVertisement 2009-11-05 30108
207 Солонгос – ILO(олон улсын хөдөлмөрийн байгууллага)цагаач хөдөлмөрчдийг урих сургалт file ADVertisement 2009-11-04 30067
206 Танд өөрийгөө нээх боломжийг олгож байна. [10] "MK" 2011-10-15 29929
205 Солонгос Дахь Урлагийн Анх Дугаар Их Наадам file [10] ADVertisement 2009-11-10 29927
배너신청
자생병원

배너신청