Бичлэгийн тоо 294
АНУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаад Монгол руугаа буцаж очсон, хэд хэдэн хүнийг мэдэх юм. Тэднийг очоод амьдралаа төвхнүүлж, ажлаа хөөцөлдөх үед, танилууд нь "За найз минь, мобикомын 9911..... дугаартай утас, үнэтэй машин унаагүй л бол, Монголд чамтай хэн ч тоож харьцахгүй шүү" хэмээн сануулсан гэнэ. Ердийн хэрэглээ, энгийн байдалдаа дассан тэд, эхэндээ баахан гайхсан боловч, яваандаа энэ бүхэн үнэн болохыг мэдэрсэн аж. Хүнийг өмсөж, эдэлсэн зүйлээр нь ялгаварлан харьцах ийм үзэгдэл, "бусдад таалагдах", " амьтан хүнд муу хэлэгдэхгүйн төлөө" учир утгагүй хийрхэлийг дэгдээж буй.

-За чи, овоо гайгүй ажил хийж байж, ийм хөгийн машин унаад байхдаа яахав дээ. Амьтан хүн муу хэлнэ.

-Өө чи, өдий болтол цагаан алт олж зүүгээгүй байгаа юм уу? Амьтан хүн муу хэлнэ. Найз нь олоод өгөх үү.

-Зээл аваад ч болсон байраа шинэчлэхээс. Амьтан хүн муу хэлнэ. Чи Балдангийн шинэ байрыг үзээ биз дээ.

-Чи арай ч дээ, ийм хөгийн утас бариад байх даа яaхав дээ. Амьтан хүн муу хэлнэ. Ядаж арай гайгүй утас олж барь л даа.

-Найз нь нэг гайгүй хүнтэй танилцсан юм. Чиний гоёлын хувцаснаас чинь түр өмсөе. Намайг тоож магадгүй.

Өдгөө монгол оронд "амьтан хүнд муу хэлэгдэхгүйн төлөө" их аян, аугаа хийрхэл дэгджээ. Гэтэл ийм боломжууд нь хаана байнаа. Монгол оронд ажилгүйдэл, ядуурал өдрөөс өдөрт өссөөр хэрнээ, чамирхал, баярхал даган өссөөр. Гадаадад ажиллаж буй монголчуудын гэр орон, ах дүүдээ илгээж буй мөнгө сардаа хэдэн сая $-оор тоологдож, монголын эдийн засгийн тоон үзүүлэлтэд ихээхэн жийрэг болдог. Дээр нь хулгай, луйвар, хээл хахууль, биеэ үнэлэх зэрэг муу аргаар олж буй мөнгөнүүд ийм хийрхэл, солиоролд зарцуулагдаж буй.

Сүүлийн үед Монголын хэвлэл мэдээллээр байнга сурталчлагдан, "сүр жавхлантай" мэдээлэгдэж буй гэмт хэрэг, залилан, луйврын хэргүүдийн уг шалтгаан, үүдлийг ажиглаад үзээрэй. Ердөө л өчүүхэн шунал, зовлон болсон хоосон мөрөөдлүүд л үүний шалтаг нь болж байна.

Зовлон болсон "хоосон мөрөөдөл"

Хүсэл мөрөөдөл хүнийг өөдрөг сайхан руу хөтөлж, өөрийгөө хөгжүүлэх урам зориг нь болдог. Харин бусдаас илүү гарах гэсэн өчүүхэн атгаг санаа, боломжоосоо давсан хоосон мөрөөдөл нь эсрэгээрээ эзэндээ зовлон авчирдаг ажээ. Боломж гэдэг хязгаарлагдмал, бас хүн болгонд адил заяадаггүй.

-Өнөө боломж үгүй атал, өрөөл бусдад гайхуулахын тулд үнэтэй машин, тансаг харш мөрөөдөхийн зовлон. Өр зээл, элдэв аргаар хүслээ биелүүллээ ч өөрөө түүнийхээ боол нь болохын гутамшиг.

-Дунд сургуульд олигтой суралцаагүй атлаа, бусдад гайхуулахын тулд, ямар ч хамаагүй дээд боловсролтой болох мөрөөдлийн зовлон. Өөртөө мэдлэг биш, өрөөл бусдад үзүүлэхийн тулд, диплом "худалдаж авах" нь үнэн хэрэгтээ өөрөө өөрийгөө л хуурч буй хэрэг.

-Өөрийн биедээ таацуулж бус, өрөөл бусдын атааг хөдөлгөхийн тулд, зохисон зохиогүй гоёл, таарсан таараагүй хувцас, эд мөрөөдөхийн зовлон. Хуруу дүүрэн бөгж, хүзүү дүүрэн зүүлт, биедээ нөмөрсөн үнэтэй болгон хүнийг сайхан харагдуулдаггүй.

-Өөрийн хэрэгцээндээ бус, өрөөл нэгнээс дутахгүй гэсэндээ үнэтэй гар утас, сонин содон дугаар, "үнэтэй" гэсэн бүхнийг мөрөөдөхийн зовлон. Хэрэгцээнээсээ илүү, чамирхал болсон энэ үзэгдэл, үргүй зардал, үгүйрэл ядуурал руу хөтөлдөг юм.

- Үр хүүхдийнхээ авьяас сонирхол, ирээдүй гэхээсээ, үнэтэй л бол ямар ч хамаагүй сургуульд сурган чамирхах мөрөөдлийн зовлон. Үнэн хэрэгтээ үр хүүхдийн хүсэл сонирхолд биш, өрөөл бусдад гайхуулан чамирхах сэтгэлийг өвлүүлж буй, муу зуршил. Энэ бүхнийг эргэцүүлэн нэг ажиглахад, монголчууд бид "баян" хүний дүрд их тоглох болж дээ. Баяжих гэж бус "баян хүн" болж харагдах гэдэг хүслэн, олон хүний зовлонгийн үндэс болж буй. Өөрийн боломж, чадалдаа таацуулан, эгэл хирнээ тайван амьдрахын оронд, өрөөл бусдаас илүү, бас "баян" болж харагдах гэдэг энэ зовлон, олон олон монголчуудыг хийрхэл, солиоролд хүргэж байнаа. Хүн баян болохын тулд, их суралцаж, их хөдөлмөрлөх хэрэгтэй болдог. Бусдаас илүү болохыг хүсвэл бусдаас илүү, илүү , бүр илүү суралцаж хөдөлмөрлөх хэрэгтэй болно.

"Эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн" гэдэгчлэн, их суралцаж, их хөдөлмөрлөн, ихийг бүтээх тусмаа, бусдаас онцгойрч, содон харагдах хүсэл нь арилдаг. Эрдэмтэй, ажилсаг хэрнээ энгийн даруу амьдарч байгаа олон хүмүүс бий. Харин амар хялбар аргаар баяжиж, зоволгүй мөнгө олж, зогсолтгүй жаргах хүслэн л хүнд их зовлон авчирдаг аж. Цаг ямагт өрөөл бусадтай өөрийгөө харьцуулж, дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэх хүслэн, сэтгэлийг нь амраахгүй. Элдэв муу аргаар баяжиж, олны өмнө "од" болон гялалзаж, бусдын атааг хөдөлгөх сонирхолтой хүмүүсийг сурталчлаад байх нь, өнөөгийн залууст муугаар нөлөөлж буй. Эрдэм мэдлэг, ажил хөдөлмөргүйгээр баяжих, энэ хөдөлгөөн, хийрхэл хэдий болтол үргэжлэх бол...

Хар ба цагаан хөдөлмөр

Ажил хөдөлмөрийг хар ба цагаан хэмээн социализмын үеэс л ангилж байсан. Биеийн хүчний хөдөлмөрийг "хар", оюуны чиглэлийн хөдөлмөрийг "цагаан" хэмээн өнгөлөн нэрлэж байсан хэрэг. Бусдаас оюуны чадвар, авьяас билгээр илүү хэсэг нь, үргэлжлүүлэн суралцаж, өөрсдийгөө хөгжүүлж, энэ хэрээрээ бусдад "оюунлаг" илч түгээж, нөлөөлж байдаг. Үлдсэн хэсэг нь өөрийн сонирхол, чадвартаа таарсан хөдөлмөр хийж, амьдралаа авч явах учиртай. Энэ бол нийгмийн жам. Харин ажил хөдөлмөр нь хар ба цагаан байхаас үл хамааран, өөрсдийнх нь хичээл зүтгэлд тохирсон үнэлгээтэй байж, түүнийгээ л хүн өөрийн амьдралдаа зарцуулдаг. Тийм болохоор "Хүн хэрээрээ, тэмээ тэнгээрээ", "хөнжлийн хэрээр хөлөө жийх" гэдэг хэллэгүүд гарсан биз. Харин өнөөгийн монголд авьяаслаг жүжигчид, мундаг уран бүтээлчид нь ядуу амьдарч, ажил хөдөлмөр хийж үзээгүй, арга зальтай нэгэн баян амьдарч байгаа нь манай тогтолцооны "гажуудал" гэлтэй.

Саяхан МУГЖ , олны дунд "Гармаа" дүрээрээ танил болсон, жүжигчин Алтан-Өлзийн амьдрал байдлыг харуулсан теле нэвтрүүлэгийг үзээд харамсах сэтгэл төрснийг нуух юун. Аугаа авьяас, оюуны шидэг бүтээлүүд монгол оронд "үнэ цэнэгүй" байгаагийн бодит жишээ энэ. Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудаа "хар ажилчин", "аяга таваг угаагч", бусдын боол" гэхчилэн шоолж тохуурхаж бичсэнийг мэр сэр уншиж байсан. Аяга таваг угаах, айлын гэр цэвэрлэх, хэн нэгэн өндөр настныг асрах нь бас л ажил хөдөлмөр. Хаа хаанаа хэрэгцээ нь байгаад, нэг нь хийж нөгөө нь хийлгэж, хийсний төлөө хөлсөө авч байгаад "ичингүйрэх" шалтаг юун.

Ямар бусдаас хулгайлж, бусдыг хуурч эсвэл бусдаас зээлж мөнгө олж байгаа бус. Ажил хөдөлмөрийн үнэ цэнэ багаддаггүй, хүн ажлыг голох бус ажил нь хүнийг голдог гэдэг үнэнийг гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд сайтар ойлгож мэдэрч байдаг. Ямар ч хүн хийсэн хөдөлмөрийн хөлсөөрөө, өөрийн хэрэгцээ боломжоо ханган амьдрах эрхтэй. АНУ-д өдөр нь бидэнтэй адил ажлын хувцас өмсөж, адилхан ажил хөдөлмөр хийж байсан америкчууд, орой нь төрөл арилжсан мэт, сайхан хувцас өмсөж, үнэтэй машин хөлөглөн, тансаг зоогийн газар сууж, алжаалаа тайлж байх нь ердийн үзэгдэл. Яагаад болохгүй гэж?

Баян байлаа гээд хүн 2 хувцас давхарлан өмсөж, 2 таваг хоол идэх биш. Гагцхүү өөрийн хөдөлмөр, чадвар, чадлаараа олж буй мөнгө л хүнд сэтгэлийн амар амгалан, бас эрх чөлөө, хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгодог ажээ. Өдгөө монгол оронд ажил олдохгүй, ажилгүйдэл ихэсч, үүнийг дагаад ядуурал, гэмт хэрэг ихээр гарч байгаа тухай зөндөө л уншиж байна. Гэсэн атлаа барилга барихаар, зам тавихаар хятад ажилчид ихээр орж буй гэх.

40 сая хүрч буй малаа маллах, газар тариалангаа хөгжүүлэхэд ажиллах залуус төдийлэн олдохгүй гэх. Монголдоо их дээд сургууль төгсөж, дээд боловсрол зээмшсэн залуусын ихэнх нь наймаа болон худалдаа эрхэлж буй. Гараа бохирдуулж, биеэ зовоохыг хүсэхгүй атлаа, их мөнгө, бүр их мөнгө олохыг хүсэцгээнэ. Бие амар их мөнгө олох арга нь хулгай луйвар, өөрийгөө болон өрөөл бусдыг худалдах л юм даа.

-Мөнгө зээлээч, ажил олдохгүй байна гэх.

-Зээлсэн мөнгөө яаж төлөх вэ? гэхээр

-Арга нь олдох байхаа гэнэ. Олдох арга нь юу байж болох?

-Ажил олдохгүй, амьдрал хэцүү байнаа гэх.

-Барилгын ажил байгаа юм бишүү гэхэд

-Хн. Ядарсан ч тэгж доошоо орохгүй шүү гэнэ. Ядрах болоогүй байнаа.

Монголчууд бидний ялимгүй хэрнээ цамаан зан, ямаан омог, мөнгөгүй байлаа ч зээлээд, аргалаад, болохгүй бол эцэг эх ,ах дүүгээрээ тэжээлгээд амьдраад байж болдог энэ боломж, монгол орны хөгжилд үнэхээр саад болж байнаа. Хүнээс мөнгө зээлж, "урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж", эсвэл муу аргаар мөнгө олж, өөрийгөө ч төдийгүй, өрөөл бусдыг ч зовоож байснаас, хатуу хэцүү ч гэлээ ажил хөдөлмөр голохгүй хийж, олсон мөнгөөрөө мөр бүтэн, нүүр бардам амьдрах нь хэцүү биш байлтай. Амьдралд хар цагаан гэж байхаас ажил хөдөлмөрт хар цагаан гэж үгүй.

Ажлыг ч өөрийгөө ч голохгүй хөдөлмөрлөвөл, олсон мөнгөөрөө өөрөө ч хөгжиж, амьдралаа ч дээшлүүлж, улс орон, өрөөл бусдад гавьяа байгуулдаггүй юм гэхэд гай болохгүй амьдрах боломж дүүрэн аж.

Төгсгөл

-Ажил амьдрал ямархуу байна даа?

-Өө дажгүй, Одоо уул уурхай руу ордог юм уу? гэж бодож байна гэсэн шог яриа дэлгэрээд удаж буй.

Сүүлийн жилүүдэд монгол орон даяараа бүх зүйлийг умартаж. зөвхөн уул уурхайгаар амьсгалж байна. Энгийн иргэд ч, эрхэм түшээд ч зөвхөн уул уурхай ярьж, олон толгойн зүг амьсгаа даран, ширтэж буй. Ажил хөдөлмөр, хүний үнэ цэнэ, боловсрол мэдлэг, их боломжууд ард орхигдож, амар хялбар аргаар баяжина гэсэн гэнэн мөрөөдлөөр уул уурхай зүүдэлнэ, бас маргалдана. Энэ уул уурхайг ашиглавал, монголчууд бид баяжиж, ажил хийхгүйгээр, "амар сайхандаа жаргах болно" гэж ухуулж буй эрх мэдэлтэн болон улс төрийн хүчнийхэнд өрөөл бусдаас илүү өөрсдөө л хагартлаа баяжиж , ханатлаа цэнгэх хүсэл мөрөөдөл илүүтэй бий.

Авралын од, аз жаргалын түлхүүр нь ажил хөдөлмөр, эрдэм мэдлэг бус зөвхөн уул уурхай болсон монголчууд минь гүн нойрноосоо гэрж, сайхан зүүднээсээ салах цаг болжээ. Удирдах эрхмүүд, уугуул иргэд бид улс орноо хөрсөн доорхи "толгой" гоор бус, хүний мөрөн дээрх толгой болон хөдөлмөр зүтгэлээр хөгжүүлэн, баяждаг гэдгээ ухаарах цаг болсон биш үү? Хоосон мөрөөдөл, солиорол, хийрхэл нь хүний нүдийг нь таглаж, хөлийг нь тушдаг гэнэм. Сансар огторгуйн мэт мөрөөдлөөсөө газар бууж, бодит орчиндоо бодитоор сэтгэж, боломжоороо амьдрах цаг болжээ.

Зовж зүтгэж, хөдөлмөрлөж олсон бүхэн жаргал болдог буюу

Зоволгүй, хялбар олдсон бүхэн зовлон болдог буюу

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7068361/475/trackback

zuvlulguu

2013.03.15 16:30:08
*.111.4.150

Ymar unen yum bicheevdee,eniign oilgoj huleej avah bumuusn hir olon bgaa boldoo,ugaasaa yum uzeegui humuusiin gargadag uil hudlul yumdaa bayn dur esgehn.
profile

FR4Y

2013.03.16 15:45:52
*.36.135.108

Bitii sha~aldaa .bvh gazar l adilhan shd . Yum l bol mongolchuud gej ireel sha-ahiin. Ter americchuud chin ch gsn ajil heregch humuus n yamar vnetei huwtsas omsdog gej bodjiin . Arai jeans omsood yawdag gej bodooguizde.
profile

FR4Y

2013.03.16 15:50:06
*.36.135.108

Jeans ch gsn harahad engiin yum shig mortloo ted nar chin ck ~n 500~800nogoonii jeans omsjoogooshd. 50 n nogoonii jeans omstson bwal huwtsasnii songolt medremjgui geed eleg bolno . Manaihan terii n harchaad daruuhan humuus jeans omsood yawjeediin geed ooriinhoo omsdog omdtei adilhan unetei ged bodood ergvvteed
profile

Leader CEO

2013.03.17 17:19:56
*.199.166.159

Америкийн их сургууль, коллежийн урилга 100% найдвартай авч өгч байна.

 

 

 

TOEFL-ийн оноо шаардахгүй.

  • Элчингийн цаг авах, анкет бөглөх
  • SEVIS төлбөр хийх
  • Ярилцлагад бэлтгэх
  • Материал бүрдүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлж байна.

                             Tel: 01021362026

                             Email: izzat.baba@yahoo.com

Хаяг- Доксан ёог 2-р гарц

 

Жич: Бүртгэлийн тоо хязгаартай тул та яарагтун!

temuun_01

2013.03.28 18:36:25
*.111.8.98

UJINBUUD DAAWUUNII UILWERT 2 EREGTEI HUN AWNA ( YAGAANTAII) 010-6492-4545

profile

***12-р***сар

2013.06.11 15:36:25
*.199.151.99

Солонгос гэр бүлтэй бүсгүйчүүдээ урьж байна***Чат***

 http://gerbul.blog.banjig.net/daraad or.

tseegii2013

2013.07.24 11:02:30
*.32.65.82

Яаг үнэн сая Монгол очоод ирсэн яг дээрхтэй адил зүйлүүд ажиглагдсан маш ихээр. Өглөө юмнууд онгоохгүй орой болхоор баар сав хайсан хүмүүс дээр ихэнх нь хоосон толгойнууд ямар ажил хийж байгаа вэ хө гэж асуувал нэг юи хийж байгаа гэж хариулана утас зогсоо зайгүй завгүй би лав ойлгоогүй зүйлүүд маш их. АНУ -г манайхдаа яаж зүйрлэх вээ

tryit

2014.01.06 15:06:44
*.125.106.11

Gadaadad olon jil amidarsan humuust bur sain medregdej bgaa mongoliin ene soliorol...bi ch bas 9911 utas bairnii une hurdeg gj sonsood eruul uhaantai humuus bish boljdee manaihan gej bodson. tegeed oor nomeroos utas ireheer avdaggui gej bagaam daa ...tiim ch yum bilee manai nutgiin har bagaasaa tanidag nz nuhud gej yavsan hun ch zalgaad utsaa avahgui bsan engiin nomeroos zalgahaar avdaggui yum gj manai geriinhen helj bilee ineed hureed dahij zalgaagui...bi ch hunii nutagt olon jil bolson nutgaa sanaad ochood ireheeree tolgoi segserch argaa baraad irdeg geech...Mongonii une tseniig ch medehgui denduu amar olj denduu amar urdeg bolson bnalee...Hun zovj olson mongooroo heden zuun myangiin gutal nehii deel, heden saya.n utasnii dugaar, aimaar tugjreetei zamdeer benzin ih iddeg mashinaa soichood l mongoo hair nairgui utga uchirgui urchdeg bolson bnlee gaihaltai sanagdaad heleh ugee ch olohgui dotor maani  davchdaj bilee...Gehdee bas zov setgeed zov amidraad yavdag ni bgaal daa eronhiidoo l niigmiin handlaga ni ongo mongonii orsoldoon bolson haragdaj bnlee minii mongol ㅠㅠ

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5192
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6674
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5764
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8372
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9945
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11888
69 Бурхан хүн танаас гуйж байна file [6] Levi`s 2010-01-06 47957
68 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үг file [5] Levi`s 2010-01-04 30419
67 H1N1-ийн вакцин 60 ам.доллараар үнэлэгдэж байна file [1] Levi`s 2010-01-04 23913
66 Солонгосын цагаач иргэдийн эрүүл мэндийн нийгэмлэгийн 10 жилийн ой file [2] ADVertisement 2009-12-18 27655
65 Шууд очиж үзэх үйлчилгээ [3] ADVertisement 2009-11-26 32772
64 Гэр бүл болсон цагаач иргэн ч гэсэн давхар иргэншилтэй байх боломжтой [3] ADVertisement 2009-11-26 33070
63 Монгол иргэдийн анхааралд file [7] Levi`s 2009-11-21 65800
62 Сөүл Инчоны нутаг дэвсгэр дэх цагаач иргэдийн дууны наадам [1] ADVertisement 2009-11-18 32594
61 Бүртгэлгүй цагаач ажилчны асуулдлыг хэлэлцэх [9] [1] ADVertisement 2009-11-18 35481
60 Үнэгүй тараана- Солонгос хоол хийх аргын заавартай 2010оны календар file [9] ADVertisement 2009-11-12 39725
59 БҮЧОНЬ ХОТОД ЗОХИОГДСОН МОНГОЛ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УУЛЗАЛТ [2] ADVertisement 2009-11-11 32579
58 Солонгосын цагаач ажилчин нь нэг удаагийн хэрэгцээ? file ADVertisement 2009-11-11 32494
57 Хилээр нэвтрэх үед амьтан, ургамалыг хянаж шалгах тухай file ADVertisement 2009-11-11 30844
56 Солонгос Дахь Урлагийн Анх Дугаар Их Наадам file [10] ADVertisement 2009-11-10 29927
55 Гахайн ханиадны тархалтаас сэргийлэх арга хэмжээ file [3] ADVertisement 2009-11-05 33785
54 축산농가 외국인 근로자 방역지침 file ADVertisement 2009-11-05 30108
53 үнэ төлбөргүй зөвлөгөө file [1] ADVertisement 2009-11-05 31755
52 Солонгос – ILO(олон улсын хөдөлмөрийн байгууллага)цагаач хөдөлмөрчдийг урих сургалт file ADVertisement 2009-11-04 30067
51 대한민국 국회방송 출연 섭외 file ADVertisement 2009-11-03 26726
50 Солонгос хэлний багш бэлтгэх богино хугацааны сургалт. file [1] ADVertisement 2009-11-02 33014
49 Шинэ Ерөнхий сайд тамгаа хүлээн авав file Levi`s 2009-10-30 32046
48 Гэрээний хугацаа дахин сунгах тухай хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт орлоо. [5] ADVertisement 2009-10-28 41810
47 Хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоон дахь дахин ажиллуулахыг хэрэгжүүлэх явдал file [1] ADVertisement 2009-10-28 35680
46 Гадаад эмэгтэйчүүдийн хүссэн хөдөлмөрийн төсөл file ADVertisement 2009-10-26 33943
45 Хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоо өөрчлөгдлөө file ADVertisement 2009-10-20 37211
44 Төвийн танилцуулга - Төвийн зорилго үйл ажиллагааны чиглэл ADVertisement 2009-10-19 38034
43 Солонгос хэлээр сайн ярих ! – асуудал биш ээ! [1] ADVertisement 2009-10-14 42626
42 12-ны өдрөөс шалгалт, баривчилгаа эхэлнэ file [8] ADVertisement 2009-10-14 51481
41 Гадаад ажилчныг хууран мэхлэх явдлаас сэрэмжил file [3] ADVertisement 2009-10-05 46681
40 НИЙТ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД!! [8] admin 2009-09-28 46116
39 Сүвонь хот дахь Монгол - Наадам 2009. 7. 19 ням гариг 12:00 цагт file [4] Levi`s 2009-07-11 79610
38 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ 7.12nd file [8] ADVertisement 2009-07-01 80912
37 Photos - NAADAM 6-28nd file [6] moderator 2009-06-15 84032
36 ''Амьдрал бэлэглэe залуусаа''уулзалт file [4] daruuhan01 2009-06-01 108521
35 Амьдрал бэлэглэe залуусаа file [2] Levi`s 2009-05-26 83901
34 Бага насны хүүхдийн асаргаа, боловсролын талаарх цогц мэдээллийг интэрнэтээр дамжуулан авах боломжтой боллоо. [2] ADVertisement 2009-05-22 87857
33 Дэлхийн иргэний өдөр file [2] ADVertisement 2009-05-22 107364
32 외국인근로자 한국말 잘하기 대회 [11] ADVertisement 2009-05-22 38218
31 "Долоон бөхтэй тэмээ" file [4] ADVertisement 2009-04-22 85988
30 Гадаадын ажиллах хүчний тоог баталлаа. file [1] ADVertisement 2009-04-21 99380
29 “Жэ-тек”! Хэцүү биш ээ file ADVertisement 2009-04-19 90255
28 Гадаад ажилчид байр хоолны зардлаа хариуцах тухай шийдвэр гаргалаа file [8] ADVertisement 2009-04-17 91892
27 Гадаад ажилчдыг өндөр настны халамжийн даатгалаас чөлөөллөө file ADVertisement 2009-04-17 87808
26 Вирусээс болгоомжил file [2] admin 2009-04-07 89976
25 MGLCLUB-д баннераа гаргаарай file admin 2009-04-03 89198
배너신청
자생병원

배너신청