Бичлэгийн тоо 294

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Уншсан 2331 vote 0 2020.02.24 13:03:14

БНСУ-д Коронавирусын халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Иймд иргэд та бүхэн Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй дараах зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа чанд мөрдөж өөрийгөө болон гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүсээ вирусын халдвар авахаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна!

-Амны хаалт /маск/тогтмол зүүх;

-Гараа урсгал ус, савангаар 30 секундаас дээш угаах;
-Гар халдваргүйжүүлэгч байнга хэрэглэх;
-Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх;
-Олон нийтийн газраар аль болох явахгүй байх, явах тохиолдолд амны хаалт зүүх;
-Онц шаардлагагүй бол эмнэлгээр явахгүй байх, амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих;
-Түүхий ногоо, хүнсийг бүрэн боловсруулж хэрэглэх;
-Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх.
Хэрэв таньд өндөр халуурах, ханиалгах, хо
олой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллаж буй/

Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандаарай. БНСУ дах нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээлэл авах боломжтой.
Мөн өвчний тархалтын нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар 

ЭСЯ-ны Консулын хэлтсийн “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудас, www.mongolembassy.com цахим хуудас, 

ЭСЯ-ны 010-8205-3464, 02-798-3464 

утаснаас мэдээлэл авна уу.

corona.jpg



Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9872466/507/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5190
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6673
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5763
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8371
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9944
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11887
배너신청
자생병원

배너신청