Бичлэгийн тоо 294

Өмнөд Солонгост МЕРС өвчний тархалт улам нэмэгдэж болзошгүй тухай ДЭМБ санууллаа. Лхагва гараг гэхэд тус улсад МЕРС-ийн 30 тохиолдол илэрсэн бөгөөд тэдэнтэй шууд харилцсан 1369 хүнийг тусгаарлажээ. Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын Амьсгалын замын хам шинж илэрсэн хоёр хүн амиа алдсан байна.

Вирусын тархалтаас сэрэмжлэн 540 гаруй сургуулийг хаасан гэж БНСУ-ын Боловсролын яамнаас мэдэгдсэн байна. Эрүүл мэндийн системээрээ дэлхийд тэргүүлдэг Өмнөд Солонгост вирус хурдтай тархаж байгаа нь олон хүнийг гайхашруулж байна. Вирус хурдтай тархаж байгаа шалтгаан нь Өмнөд Солонгосын эмнэлгийн соёлтой холбоотой байж магадгүй юм.

Өвчтөний гэр бүлийн хүмүүс эмнэлгийн өрөөнд хамт байж, асаргаа сувилгааг үзүүлдэг юм. МЕРС-ийн эсрэг арга хэмжээг шуурхай аваагүй нь үнэн гэдгийг тус улсын Ерөнхийлөгч Пак Кын Хе хүлээн зөвшөөрчээ. Тэрээр лхагва гарагт МЕРС-ийн асуудлаар шуурхай хурал хуралдуулсан байна. МЕРС өвчний анхны тохиолдол 2012 онд Саудын Арабт илэрсэн юм.

Түүнээс хойш Оман, Алжир, Малайз болон Өмнөд Солонгос улсад вирусаар халдварласан өвчтнүүд нас баржээ. Энэ сарын 3-ний байдлаар МЕРС өвчний нийт 1179 тохиолдол 25 улсад бүртгэгдсэн гэж ДЭМБ мэдээлжээ. Үүнээс 442 нь буюу арван хүн тутмын дөрөв нь амиа алдсан байна. МЕРС өвчин анх тэмээнээс халдварласан байж болзошгүй гэж зарим судлаачид үзэж байна. Гэвч үүнийг баталж чадаагүй бөгөөд МЕРС-ийг анагаах эм, эмчилгээ байхгүй байна.

-МЕРС-ийн тархалт Өмнөд Солонгост хэрхэн эхлэв-

Өмнөд Солонгост бүртгэгдсэн МЕРС-ийн анхны тохиолдол 68 настай эрэгтэй байжээ. Тэрээр Ойрхи Дорнодын улсуудаар аялсны дараа тавдугаар сарын 4-нд эх орондоо ирсэн байна. Түүнийг Саудын Араб, Катар, Арабын Нэгдсэн Эмирт, Бахрайн улсуудад албан томилолтоор очсон гэж ДЭМБ мэдээлжээ. Нислэгийн үеэр түүнд өвчний ямар ч шинж тэмдэг илрээгүй гэнэ. Эх орондоо ирснээс нэг долоо хоногийн дараа түүний бие хүчтэй өвджээ.

Тэрээр тавдугаар сарын 20-нд МЕРС туссан гэж оношлуулах хүртлээ дөрвөн ч эмнэлгээр үйлчлүүлсэн байна. Өвчтөнийг үзсэн эмч нар МЕРС гэж огт сэжиглээгүй бөгөөд түүнийг тусгаарлаагүй гэнэ. Үүний улмаас өвчний тархалт хурдасчээ. Анхны өвчтөний тавдугаар сарын 15-17-нд эмчлүүлсэн “Б” гэдэг эмнэлгээс 22 тохиолдолд бүртгэгджээ. Тус эмнэлэг одоо үйл ажиллагаагаа зогсоосон байна. Дээрх эмнэлгүүдээс МЕРС-ийн тохиолдол дахин илэрч болзошгүй гэж ДЭМБ лхагва гарагт гаргасан сэрэмжлүүлэгтээ бичжээ. Халдвар авсан зарим хүн анхны өвчтөнтэй хамт нэг өрөө буюу нэг тасагт байсан байна.

Харин тусгаарлах шийдвэрийг үл хайхарсан 44 настай нэг эрэгтэй тавдугаар сарын 26-нд Хонконг руу нисчээ. Тэрээр Хятадын Гуандон мужийн Хюзон хот руу автобусаар очсоны дараа Хонконгийн нислэгт суужээ. Үүнийг мэдсэний дараа Өмнөд Солонгосын Засгийн газраас тус эрэгтэйг яаралтай саатуулахыг Хюзон хотын удирдлагаас хүссэн байна.

МЕРС-ийн өвчтөнтэй ойр харилцаж байсан уг эрийг тавдугаар сарын 27-нд саатуулж, Хюзон хотын төв эмнэлэгт тусгаарласан бөгөөд тавдугаар сарын 29-нд МЕРС-ээр өвчилсөн нь тогтоогджээ. Хятадын эрх баригчид тус өвчтөнтэй харилцсан 67 хүнийг тусгаарлаж, бусад 10 хүнийг хайж байна гэж Сынхуа мэдээлж байна. Харин Хонконгт Солонгосын аялагчтай ойр харилцсан 18 хүнийг тусгаарлаж, 27 хүнийг эмнэлгийн хяналтанд оруулжээ. Тусгаарлагдсан болон хяналтанд орсон хүмүүсээс сэжигтэй шинж тэмдэг илрээгүй байна.

 

MERS вирусын тухай мэдвэл зохих баримтууд1.jpg

 

А.Дэлгэрмаа

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8607517/78e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5193
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6674
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5765
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8372
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9945
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11891
288 Corona 19 board ADVertisement 2020-03-20 4108
287 сайн дураар нутаг буцах [2] Korea News 2020-02-25 4036
286 СЭРЭМЖЛҮҮЛЭГ file Levi`s 2020-02-24 2336
285 Hутаг буцах мэдэгдэл имгрэйшинд ирж хийхдээ доорх анкетийг заавал бөглөж онгоцны билет паспортын хамт авч очохийг зөвлөж байна file Levi`s 2020-02-05 1749
284 MADE IN MONGOLIA 2019, IN KOREA file [3] Levi`s 2019-05-21 4303
283 - Эрүүл Монгол хүн -2019.04.28 өдөр 12:00 ~ 17:00 цагт/үнэ төлбөргүй file [1] Levi`s 2019-04-11 2414
282 ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖИЛД БНСУ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦОО file [1] Levi`s 2019-02-08 1919
281 Монгол тэвэгний тэмцээн 2018.02.04нд Монгол таун file Levi`s 2019-01-17 1332
280 2018.12.31 21PM "IN SEOUL LAST CONSERT" & AFTER PARTY TAX W30.000 file admin 2018-12-25 1524
279 Хууль бус Виз мэдүүлбэл нэг сараас нэг жил хорино file Levi`s 2018-10-11 2311
278 Австралийн Виз болон Боловсролын өдөрлөг file Levi`s 2018-10-02 1759
277 БНСУ-ын Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албанд айлчиллаа file Levi`s 2018-08-07 2450
276 Монголчуудын нээлттэй өдөрлөг 2018-06.09 (10:00) цагаас. file [1] Levi`s 2018-06-06 2139
275 СӨҮЛ ХОТНОО “ТАЛ НУТГИЙН ЭЗЭНТ ГҮРЭН МОНГОЛ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙВ. file Levi`s 2018-05-17 1697
274 Дүндэмүн Глобал Төв Солонгос Хэлний Сургалтанд бүртгэж байна file [2] Levi`s 2018-02-05 2793
273 "Mongolian Weekend School" сургуулийн салбар "Сүвон" хотноо нээгдэхээр боллоо. file [1] Levi`s 2018-01-17 2489
272 2018 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7530 вон бологлоо. file [1] Levi`s 2018-01-02 2617
271 Та татвараа төлсөн үү?! Виз сунгуулахад бас нэгэн анхаарах зүйл нэмэгдлээ!!! file Levi`s 2017-11-20 2926
270 Худалдааны сургалтын бүртгэл явагдаж байна. file Levi`s 2017-08-02 3087
269 "Миний Эх Орон" гар зураг, эссэ бичлэгийн уралдаан file Levi`s 2017-05-22 2194
268 Монгол орны хөгжилд 13 чуулга уулзалт 5 сарын 13,14нд file [2] Levi`s 2017-04-07 2511
267 СӨҮЛ ХОТНОО МОНГОЛ СУРГУУЛИЙН НЭЭЛТ БОЛОВ. file [3] Levi`s 2017-03-13 3493
266 БНСУ-д оршин суугаа эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэх нь file [3] Levi`s 2017-01-30 5470
265 "Хүүхдийн наадам 2016" зурагнаас file [3] Levi`s 2016-06-21 4708
264 "Хүүхдийн Наадам " 어린이 대축제 2016 file [1] Levi`s 2016-05-16 3980
263 Бизнесийн боловсрол олгох сургалтанд 20 хүн бүртгэх юм байна. file [1] Levi`s 2016-05-02 4861
262 Гэрэл зургийн уралдаан file Korea News 2016-04-28 3270
261 2016 оны 2 дахь удаагийн Солонгос хэлний “Түвшин тогтоох шалгалт”-д бэлтгэх ангийн бүртгэлийн хуваарь file [1] Levi`s 2016-04-26 3364
260 Солонгос улсад анх удаа Монгол тоглоомууд Зарагдаж эхэллээ. file [2] Levi`s 2016-04-21 3535
259 Dj From Nomads Crew Монгол залуус та бүхнийгээ Glow color part д урьж байна.! file Levi`s 2016-04-21 2736
258 Dj lesson 1:1 surgalt file [2] Levi`s 2016-04-08 3429
257 2016 оны нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. file Levi`s 2016-04-05 3128
256 Монгол тэвэг - 2 тэмцээн 2016.03.20 танилцуулга file Levi`s 2016-03-22 4403
255 2016 оны хаврын шатрын кей-лигийн тэмцээн амжилттай явагдаж байна. file Levi`s 2016-03-15 3136
254 МУСТА М.Отгонгэрэл Солонгос улсад аялан тоглолтоо хийх гэж байна.. file Levi`s 2016-03-02 4749
253 БНСУ-дахь Монгол Иргэдийн холбооноос зохиож буй Сөүл хотын иммигрэшн, Монголын Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвтэй хамтарсан уулзалтанд та бүхнийг урьж байна. file [1] Levi`s 2016-02-21 4176
252 Солонгос хэлний сургалт (Үнэгүй) file Levi`s 2016-02-17 5523
251 ТӨРИЙН БАНК ХУРД ХАМТЛАГТАЙ ХАМТРАН БНСУ-Д СУУГАА МОНГОЛЧУУДАД БЭЛЭГ БАРИНА. file admin 2016-02-02 4437
250 МОНГОЛ ТЭВЭГ file [3] Levi`s 2016-01-27 3663
배너신청
자생병원

배너신청