Бичлэгийн тоо 294

 

Хэвлэлийн мэдээ №2

 

 

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН

ХУРД ХАМТЛАГ БНСУ-Д СУУГАА МОНГОЛЧУУДДАА АЯ ДУУГАА

ӨРГӨН БАРИНА

 

Гал бичин жилийн сар шинийн баярын билэгт сайн өдрийг тохиолдуулан БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монгол зон олондоо Монголын рок поп урлагийн амьд домог Хурдхамтлаг Сөүл хотноо 2-р сарын 6, 7, 8-ны өдрүүдэд тоглолтоо хийх гэж байна.

 

Хурд хамтлаг эх нутгаасаа хол ажиллаж, амьдарч байгаа Монголчууддаа өөрсдийн ая дуугаараа дамжуулан амраг хань, энхрий бяцхан үрс, элгэн садныхны мэндийг хамтатган хүргэх бөгөөд нэгэн үдшийг фенүүдтэйгээ хамтдаа дуулж, хамтдаа доргин өнгөрөөх юм.

 

Энэхүү тоглолтын дэмжигч байгууллагаар Төрийн банк ажиллаж байгаа бөгөөд тоглолтын үеэр Төрийн банкны мэргэжилтнүүд банкны үйлчилгээнд тэр болгон хамрагдаж амждаггүй  иргэддээ цахим банк ашиглах талаар болон банкны үйлчилгээний талаар мэдээлэл зөвлөгөө өгөх, харилцагчийг урамшуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулан ажиллах юм байна.

 

Мөн энэхүү тоглолтонд “Чоно” хамтлагийн дуучин Дэрмээ “Чамдаа хайртай”, “Зөрөг цэцэг” зэрэг өөрийн хит уран бүтээлүүдээ хүргэхээс гадна тоглолтын үеэр “Хурд” хамтлагаас олон жилийн турш хамт байж, үргэлж уран бүтээлийг нь дэмжиж ирсэн фенүүдээсээ "Алтан пянз" хожих азтай үзэгчийг тодруулах, шилдэг тоглолтуудын зурагтай гарын үсэгтэй плакат, сувинер гардуулах гэх мэт олон гайхалтай бэлгүүдийг задлах аж.

 

Тоглолтын тасалбар 30,000-35,000 воны үнэтэй зарагдах бөгөөд тасалбарыг тоглолт болох өдрөө тоглолт болох газраас нь шууд худалдан авах боломжтой юм байна.

Poster_balck_lastfff1.jpg

 

Холбогдох мэдээллийг 010-7485-1881, 010-5628-7028, 010-4055-0976 дугаараас болон https://www.facebook.com/HurdFan/ Фэйсбүүк хаягаар авч болох ажээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

profile

www.mglclub.com Administrator

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8918428/c85/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5190
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6673
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5763
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8371
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9944
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11887
배너신청
자생병원

배너신청