Бичлэгийн тоо 294

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе өчигдөр "Өршөөлийн хууль"-д гарын үсэг зурлаа. Өршөөлд нийтдээ 6527 хүн хамрагдсан бөгөөд тэдний талаар тоон мэдээллийг ил болгожээ. Амьдрахын эрхээр хулгай, залилан, дээрэм зэрэг хэрэг үйлдэн хөнгөн ял эдэлж буй 3650, эдлэх ялынхаа гуравны хоёрыг эдэлж дуусгасан хөнгөн ялтай, сахилга баттай, засарсан онц хүмүүжигч 588, эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн ч хохирлоо барагдуулж дуусч буй 50 хүн тус тус багтжээ. Харин Ерөнхийлөгч Пак Гын Хе "Өршөөлийн хууль"-ндаа авилга хээл хахууль өгч авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, эдийн засгийн луйварын хэрэгт ял эдлэж байгаа болон шалгагдаж байгаа улстөрийн албан тушаалтнуудыг хамруулаагүй юм. Түүний үзэж буйгаар дээрх төрлийн гэмт хэрэгтнүүд нь татвар төлөгчдийн мөнгийг ичгүүргүйгээр "хулгайлж", Солонгосын ард түмний нэр хүндийг шившигтэйгээр гутаасан учраас оноосон ялыг хэвээр үлдээх ёстой гэж үзжээ. Харин Монголын эрх баригчид эсрэгээрээ Өршөөлийн хуулиндаа улсад онц их хэмжээний хохирол учруулсан нэр бүхий луйварчдыг хэдэн арваар нь суллахаар болж байна. Тухайлбал АТГ-т шалгагдаж буй 45 хэргийн 30-ийнх нь эзэн холбогдогчыг өршөөж, учруулсан хохиролыг нь эргэн төлүүлэх талаар тодорхойгүй байгаа нь иргэдийн бухимдалыг төрүүлж байна. Дээрх шалгагдаж буй эдийн засгийн гэмт хэрэгтнүүдийн олонх нь одоо төр барьж буй Ардчилсан намынхан бөгөөд тэднийгээ суллахаар тусгай хууль гаргаж байгаа нь шударга биш зүйл билээ. Хэдийгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөлийн хуульд хэсэгчлэн хориг тавих эрхтэй ч фэйсбүк, твиттертээ хий хоосон халаглаж, спортыг дэмжих зарлиг энэ тэр гэсэн тэс хөндлөн юм ярьж сууна. Харин энэ хооронд 50 сая хүн амтай Өмнөд Солонгосчууд ард иргэдээсээ хулгай хийсэн луйварчдыг яавч өршөөхгүй гэдгээ дэлхий дахинд харуулсан бол 3-хан сая хүнтэй Монголын парламент өнөөх хулгайч нарынхаа хэргийг хэрэгсэхгүй болгож, шоронгоос гаргахаар зэхэж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар БНСУ-ын Ерөнхийлөгч, хатагтай Пак Гын Хегийн эх оронч, үнэнч шударга, ёс зүйтэй чанараас суралцвал таарна. Өнөөдөр дэлхийн олон улс дуу нэгтэйгээр Монголын "арчаагүй" ардчилалыг элэглэн шоолж, дүрс эсгэсэн ардчилал ямар хортойг бусаддаа сэрэмжлүүлж байна. Үнэхээр харамсалтай...


11.jpg

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8699985/8fa/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5187
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6671
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5761
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8370
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9943
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11885
배너신청
자생병원

배너신청