Бичлэгийн тоо 294
 
Анхны вирус тээгчээс халдвар аваад 2, 3 дугаар үеийн вирус тээгч болон бусад хүмүүст халдвар өгсөн хүмүүсийн биеийн байдал сайнгүй байгаа мэдээ өнөөдөр мэдээгээр гарлаа.
 
Одоогийн байдлаар нийт 19 хүн амь насаа алдсан бөгөөд хамгийн сүүлд амь насаа алдсан хүмүүсийн ихэнх нь 4 дүгээр үеийн халдвар авсан вирус тээгч нар байсан гэнэ.
 
Биеийн байдал нь харьцангүй гайгүй, өндөр настан биш байсан бөгөөд тэд эмнэлэгт хүн эргэхээр очихдоо 3 дугаар үеийн вирус тээгчээс халдвар авсан нь тодорхойлогджээ.
(өвчин зовлонгүй бол эмнэлгийн зүгт зүглэх шаардлагагүй!)
 
Вирусын тооны хэмжээгээс шалтгаалж халдвар авсан хүний эрүүл мэндийн байдал, амь нас яах нь шийдэгддэг гэж мэдээгээр мэдээллэв. Жишээ нь залуу бөгөөд дархлаа сайтай хүн байсан ч түүнд их хэмжээний корона вирус халдвал амь насаа алдах магадлал нь өндөр байна гэнэ.
 
Хамгийн гол нь өөрийн ариун цэвэр болон дархлаа сайн байх нь чухал гэж "Эм Би Си" мэдээний агентлагаас мэдэгдэв.
 
Мөн 137 тоот халдвар тээгч Соүль хотын метроны 2 дугаар шугамаар олон өдөр зорчсон талаарх мэдээлэл тархаж иргэдийг тав тухтай байдлыг алдагдуулж эхэллээ. Тэрээр Соүль Үндэсний их сургуулийн метроны буудал (2-р шугам), Гюудэ (2,3-р шугамны огтоцоо, дамжин өнгөрөх буудал), Ильвон буудал (3-р шугам)-уудаар зорчиж байснаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд энэ талаар 2015 оны 6-р сарын 16-ны өдөр иргэдийн мэдээлэлтэй танилцах эрх ашгийг хөндөхгүйн үүднээс олон нийтэд зарлах гэж байгаа гэнэ.
 
Соүль хотын захиргаа дээрх метроны буудлуудыг ариутгах арга хэмжээ авсан хэдий ч вирусны тархалт улам их газар авч байгааг зогсоох, урьдчилан сэргийлсэн арга хэмжээ авах нь хүндрэлтэй байна. Хэрэв хувь хүн халуурч, хүнд хэлбэрээр ханиалгаж эхэлвэл даруй маск зүүж эмнэлэгт очин өөрийн сайн дураар хяналтанд орох нь зүйтэй юм байна.
 
БНСУ-д оршин суугаа солонгос хэл мэдэхгүй Монгол ахан дүүстээ энэхүү мэдээллийг уламжлаарай! Энэ бол өнөөгийн Солонгос дахь бодит байдал юм.
 
Орчуулж эмхэтгэсэн,
 
Содномцогийн Сүх-Очир.
Соүль Үндэсний их сургуулийн Бизнесийн удирдлагын докторант. БНСУ, Соүль хот.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8619976/3d8/trackback

Бамбаруу.

2015.06.23 22:26:36
*.214.173.176

Доктор болж байгаа хүн байж алдаатай бичээд соүль биш Сөүл гэж бичих нь зөв.

Ажилхайх

2017.12.10 14:09:29
*.1.111.22

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5193
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6674
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5765
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8372
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9945
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11892
배너신청
자생병원

배너신청