Бичлэгийн тоо 294

БНСУ-ын Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албанд айлчиллаа

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль зүйн яамны харьяа Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны урилгаар 2018.07.29-08.01-ний өдрүүдэд Сөүл хотноо албан айлчлал хийв.

Айлчлалаар БНСУ-ын Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны үйл ажиллагаатай танилцан, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн сайжруулах, хоёр орны иргэдийн харилцан зорчих нөхцөл зэрэг олон талт асуудлыг тусгасан удирдлагын түвшиний албан уулзалтууд хийж, харилцан мэдээлэл солилцсон байна. Уулзалтаар БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөр эрхэлж буй Монгол ажилчдын гэр бүлийн гишүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгох, тэднийг ар гэрийнхэнтэй уулзуулах нөхцөл боломжийг судлах, хэлний бэлтгэл болон их дээд сургуульд суралцаж буй Монгол оюутнуудад барьцаа хөрөнгө байршуулан виз сунгадаг тогтолцоог өөрчлөн барьцаа авах явдлыг зогсоох, 2012 онд байгуулсан хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол иргэдэд олон удаагийн визийг олгох, БНСУ-ын визийг зохих журмын дагуу авсан Монгол иргэдийг хил нэвтрүүлэлгүй нутаг буцаах явдлыг зогсоох зэрэг асуудлыг шийдвэрлүүлэх санал тавьсан байна.

elchin.jpg 

elchin2.jpg 

Түүнчлэн айлчлалын үеэр БНСУ-ын Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны Пусан хот дахь “Кимхэ” олон улсын нисэх буудал болон Монгол Улсын “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гадаадын иргэн, харьяатын газар хооронд хамтран ажиллах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулав.

Эх сурвалж: http://immigration.gov.mn/

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9748218/9d4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5187
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6671
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5761
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8370
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9943
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11885
배너신청
자생병원

배너신청