Бичлэгийн тоо 294

ТӨРӨХ ЭМНЭЛГҮҮДИЙН ҮНЭН ТӨРХ

Уншсан 13597 vote 0 2010.12.07 16:57:43
                                                                                                                                    www.doldon.com
“Нийслэлийн нэгдүгээр амаржих газарт 2010 оны нэгдүгээр сард сантехникийн шугам нь бөглөрч, бохир хальснаас нярайн үжил халдвар дэгдэлт хэлбэрээр гарч, улмаар нярай эндсэн ноцтой хэрэг гарсан. Энэ бол халдвар гарсан анхны тохиолдол биш. Өмнө нь ийм халдвар олон удаа гарч арга хэмжээ авч ирсэн юм. Хамгийн гол нь хө рөнгө хүч дутагдаж бодитой арга хэмжээ авч чадалгүй өдий хүрсэн нь ийм эрсдэлд хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Сүүлийн зургаан жилд улсын хэмжээнд төрөлт 40 гаруй хувиар, Улаанбаатарт хоёр дахин нэмэгдсэн байхад амаржих газруудын орны тоо огт нэмэгдээгүй, цалин хөлс бага байгаа нь амаржих газруудыг сульдуулжээ. Энэ их ачаал лыг үүрэн ажиллаж байгаа эмч мэргэжилтний аж лын ачаалалд нийцсэн бодит үнэлгээ, урамшуулал байхгүй”.

Энэ бол Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн энэ оны зургадугаар сард УИХ-ын чуулганы үеэр С.Оюун, Д.Оюунхорол нарын асуулгад өгсөн хариултын нэг хэсэг нь. Аливаа дутагдал доголдлоо эмч нар цалин урамшуулал бага, ажлын ачаалал нэмэгдсэн гэх үгээр хаацайлан далдалж ирлээ. Тэдний цалин бага, ачаалал хэтэрсэн нь үнэн ч угтаа бол тэдэнд сэтгэл дутаж байгааг нэгдүгээр төрөхөд охиноо төрүүлэхдээ өөрийн биеэр мэдэрсэн юм.

2009 оны тавдугаар сарын 22. Төрөх болоогүй байна гээд өдөр нь буцаасан эмч нар орой нь очиход дуртай дургүй үзлэг хийгээд “Өнөө шөнө төрөх юм шиг байна. Ор байхгүй. Гэхдээ дахиад буцаалтай биш, хэвтүүлэхээс” гээд хоёр дугаартай өрөөнд орууллаа. Тэр хүйтэн өрөөнд хоёр эмэгтэй ноосон бүтээлгээр давхар хучаад нам унтаж байхыг хараад гайхаж, бас атаархав. Үүр цайхаас эхлээд дуншиж, өдрөөс хойш өвдөж эхэлсэн тул ачааллаа дийлэхгүй байгаа төрөх эмнэлгүүд амаржих дөхсөн эхчүүдийг л хүлээж авдаг гэж ойлгож бай сан нь тийм биш байжээ. Удал гүй сувилагч орж ирээд намайг өөр өрөөнд оруулсан нь хонгилд байрлах жижүүрийн эмч нарын ширээний яг өөдөөс харсан хаалгатай байж таарав.

Давхар биетэй хүн байтугай эрүүл хүн ч гарахад түвэгтэй өндөр ор надад таарлаа. Нөгөө орон дээр байсан охиныг жижүүрийн сувилагч байсхийгээд эргэж тойрч, ах дүүг нь асууж лавлана. Охины ээж тэр сувилагчийг таньдаг болох нь ярианаас нь анзаарагдав. Удалг үй тэр охиныг авч явснаа 30-аад минутын дараа өөр нэг сувилагч орж ирээд цүнхтэй юм хумыг нь аваад гарлаа. Суларсан ор хэдхэн минутын дараа эзэнтэй болсон ч гар утсаараа “Ээж ээ, ...эмч өнөөдөр жижүүртэй юм байна. Би сая уулзлаа. Одоохон төрүүлээд өгье гэж байна” гэдэг юм байна.

Үнэхээр төд удалгүй нэг сувилагч орж ирээд түүнийг дагуулан гарснаа гарт нь дусал залгачихсан, дуслын шингэнийг нь өлгөсөн төмөр өлгүүрийг нь нөгөө сувилагч барьсаар ороод ирлээ. Дуу аялах шахах тэр эмэгтэй надаас “Чи усаа хагалуулсан уу” гэж байна. Хүнтэй үг солих чадалгүй байсан би толгой сэгсрэхээс цааш хэтэрсэнгүй. Дусал дундаа орох үед нөгөө эмэгтэйг аваад явлаа. Бас л хагас цаг орчмын дараа сувилагч юм хумыг нь аваад гарсан. Энэ мэтээр хажуугийн ор хэдэн ч эзэн сольсон юм бүү мэд.

Эмч нарын “Чи өнөөдөр хэдэн “балиашигтай” байгаа вэ. Найз нь яахав, ганцхан “балиашигтай”, онцгүй өдөр байна”, “Манай “балиашгийн” хаялагаас амс” хэмээн ярилцаж, “балиашгуудынхаа” өрөөг хэсэн, эргэлтээр ирсэн хоол унд, амттанаас нь хорооно. Тэдний ширээ, сандал миний хэвтсэн өрөөний яг харалдаа болохоор тэнд болж буй бүх үйл явдал алган дээр байгаа мэт ил байсан юм. Сүүлдээ тэднийг анзаарах ч чадалгүй болсон. Шөнө дунд өвдөлт улам ойртож, гол тасрах шахаж байх үед нэг ааш муутай сувилагч үзээд “Болоогүй л байна даа” гэчихээд яваад өглөө. Нар мандах үеэс өвдөлт хоорондын зай эргээд холдож, ядарч сульдсан амьтан тэр хооронд нам унтчихдаг болов.

Эмч нар “балиашгуудынхаа” хоол, цайнаас өглөөний ундаа ууж аваад ээлж солилцохоор алга болцгоолоо. Цаг 08.00 өнгөрч байсан ч хаана, яаж ээлж солилцдог юм бүү мэд. Таг болов. Цагийн зүү 11.00 рүү дөхөх үед “Бүх эмэгтэйчүүд үзлэгийн өрөөнд ороорой” хэмээн нэгэн сувилагчийн дуу хонгилд хадав. Миний төрөх хугацаа аль хэдийнэ өнгөрөөд, хүүхэд хэвлийдээ бүтэж эхэлжээ. Үзлэг хийсэн эмч “Бүтэлттэй байна, ус нь ногоорчихож. Хагал. ....тариа хий, ...дусал залга” гэж дэргэ дэх сувилагчдаа хэлэхэд “Миний хүүхэд амьгүй болчихож” гэсэн айдас тархинд харвав.

Амаржих газруудад танилгүй, эсвэл хэн нэг эмчийнх нь балиашиг болохгүй л бол эсэн мэнд амаржих талаар саналтгүй юм билээ. Өдөр тутам, цаг минут тутам хийх ёстой үүрэгт ажлаа эмч, эх баригч, сувилагч хүн хийхгүй, зүгээр сууж байхад л эх, нялхас эндэж, ээжүүд хүндрэлтэй төрнө. Үхэх, төрөх хоёр адилхан гэж монголчууд ярьсаар ирсэн. Ийм айхтар зүйлд тэгж хайнга хандаж боломгүй.

Сүү шиг цагаан, цэлмэг тэнгэр шиг цэнхэр өнгийн халаад өмсөн, тангараг өргөсөн эмч нарыг бид алтан гартан, авралт эмч, ариун үйлстэн, ач буянтан, энэрлийн дээд хэмээн байж болох хамгийн сайхан үгээр тодорхойлон дээдэлдэг билээ. Харин тэдний алтан гар мөнгө атгахгүй бол хөдлөхөө байж, арын хаалгаар очоогүй хүнд аврал буянаа хайрлахаа байжээ. Үүнийгээ ч өөрсдөө нотлов.

“Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилт” гэх урт нэртэй судалгааг эмч нар өөрсдөө хийжээ. Өөрөө өөрсдийнхөө ажлыг судалж, дүгнэсэн эл судалгааг 2009 онд Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг “Бутайн оргил” төрийн бус байгууллагатай хамтран 10 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо эмчилгээний нэг төв, Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, Улаанбаатар хотын амаржих газрууд, Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэг, сум, сум дундын 43 эмнэлэг зэрэг 62 эмнэлэгт хийсэн байна. Эл судалгаанд дүн бүртгэл, статистик, хүний нөөцийн ажилтан, их эмч, төрөлт удирдахад оролцдог бусад эмч, мэдээгүйжүүлэгч эмч, эх баригч, нярайн болон хүүхдийн эмч, хүлээн авах, хагалгааны өрөөний асрагч, түргэн тусламжийн эмч гээд амаржих газрын бүхий л мэргэжлийн ажилтан хамрагджээ.

Судалгаа хийх үед төрөх газарт байсан эхчүүд, сүүлийн нэг жилийн дотор төрсөн эмэгтэйчүүд, тэдний гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, бусад хүмүүсийг ч хамруулсан. Дээрээс нь хөндлөнгийн хэн нэгэн биш ажлаа мэддэг эмч нар өөрсдөө улсын хэмжээнд хийсэн гэхээр үнэн бодит судалгаа болсон гэж үзэх үндэстэй юм. Жирэмсэн эхийн хаван, даралт хоёроос эмч нар айдаг гэж ээж минь ярьдаг. Харин одооны эмч нар үүнээс айхаа больжээ. Хавантай, даралт өндөртэй эхийг хүндрэлгүй төрүүлж чаддаг болсондоо айхаа больсон бус, зүгээр л тоохоо больсон аж.

Дээрх судалгааг хийж байх үед эмнэлгүүдийн хүлээн авахад өндөр даралттай ирсэн жирэмсэн эхийн даралтыг буулгах хэрэгсэл аль ч эмнэлэгт байгаагүй гэнэ. Энэ нь эхийн даралтыг төрөхөөс нь өмнө буулгах эмчилгээ хийхгүй байгаагийн баримт юм. Гарын дор байнга бэлэн байлгах ёстой хэрэгслээ байлгахгүй байгаа нь эх амиа алдана уу, байна уу хамаагүй гэж байгаа хэрэг. Төрөх эмнэлгүүдийн яаралтай тусламжийн өрөөнд шаардлагатай бүх эм, хэрэгсэл бэлэн байх үүрэгтэй. Энэ үүргээ дээрх 62 эмнэлгээс ганц нь л биелүүлжээ.

Бэлэн байлгах ёстой зүйлээ байлгаагүй эмч нар төрөлт ихсэн, ачаалал нэмэгдсэн энэ үед яаралтай тус ламжийг яаж үзүүлж байгааг төсөөлөхөөс ч аймаар. Бүр эм нэлгийн хэрэгсэл, багажаа огт хэрэглээгүй, ариутгаа гүй эмнэлэг ч таарчээ. Улаанбаатарын амаржих газруудад цус сэлбэх багаж төхөөрөмж байгаагүй гэнэ. Нийслэлд өнгөрсөн оны сүүл чээр эх барих эмэгтэйчүү- дийн эмч 100, нярайн эмч 29, хүүхдийн эмч гурав, эх баригч 101, бага эмч 30, сувилагч 320, мэдээгүйжүүлэгч эмч 23 ажиллаж байж. Тэднийг бүгдээрээ үүргээ умартсан гэж хэлэхгүй ч олонх нь хийх ёстой ажлаа хийдэггүй юм билээ.

Гараа угаах бол эмч нарын хүмүүст зөвлөдөг хамгийн наад захын зөвлөгөө. Ачир дээрээ тэдний ам ажил зөрдөг, бусдад өгдөг тэр зөвлөгөөгөө өөрөө ч хэрэгжүүлдэггүй байх юм. Нярайг халдвараас хамгаа лахын тулд гараа заавал угааж, ариутгасан бээлий өмсөх ёс той ч 78 хувь нь л энэ журмыг мөрд дөг байжээ. Үлдсэн 22 хувь нь ариут гасан бээлийд найд даг ч тэр нь урагдвал, цоор вол юу болох вэ. Хорвоод дөнгөж мэндэлж байгаа турьхан амьтны биед нян, вирус ямар ч эсэргүүцэлгүй нэвтэрнэ. Үүнээс гадна нярай хүүхдэд аливаа ажилбар хийхийн өмнө бас л гараа угаах дүрэмтэй ч үүнийг мөрдсөн эмч, сувилагч судалгааны үеэр ганц ч таараагүй байна.

Энэ оны нэгдүгээр сард нэг, хоёрдугаар амаржих газарт нярайн халдвар гарч, 20 гаруй хүүхэд өвчлөн, дөрвөн нярайн амь насыг авч одсон. Тухайн үед холбогдох байгууллагууд нярайн халдвар гарсныг эмнэлгүүдийн бохир заваан байдалтай холбон тайлбарласнаар улсаас өдий төдий хөрөнгө гарган амаржих газруудын байрыг засварласан. Эхчүүдийг “Ачтан”, “Таны төлөө бид” эмнэлэгт шилжүүлсэн ч тэнд төрсөн хүүхдүүдийн биеэр идээт тууралт гарч, тархи, нугас идээлэх зэргээр нярайн халдвар тархсаар байжээ. Засвар хийсэн эмнэлгүүд ашиглалтад ороод удаагүй байтал зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 5-ны хооронд нэгдүгээр амаржих газарт нярайн халдвар дахин дэгджээ. Тус амаржих газрын нярайн тасагт зургадугаар сарын 30-нд хоёр эмэгтэйн хүүхэд хүндээр өвчилжээ.

Тэднийг үзсэн зөвлөх эмч хүүхд үүдийг нярайн халдварын сепсисээр өвчилснийг тогтоо сон байна. Ингээд эмчилж байсан есөн нярайг гурван хэсэгт хувааж, ариутгасан тасаг руу шилжүүлжээ. Долдугаар сарын 2-нд ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд тус амаржих газарт ирж, эмч ажилчдад зөвлөгөө өгсөн аж. Шинжилгээгээр зургадугаар сарын 30-нд халдвар авсан хоёр нярайд Staphylacoccus aureus, Klebsiella oxytoca гэх хоёр төрлийн нян, иргэн Б-гийн найм хоногтой нярайд Klebsiella oxytoca гэх нэг төрлийн нян, иргэн М-ийн зургаа хоногтой нярайд Staphylacoccus aureus, Entercoccus faecini гэх хоёр төрлийн нян халдварласныг тогтоожээ.

Дөнгөж төрсөн нярай хоёр төрлийн хүчтэй нянгаар өвчилс өн тохиолдол маш ховор гардаг аж. Харин манай улсад ийм явдал тохиолджээ. Үүнийг ЭМЯ, бусад байгууллагын эмч нар төрөх газрын ачаалал хэрээс хэтэрч, нэг эх болон нярайд ногдох талбай стандартаас гурав дахин доогуур байгаагаас төрөхийн дараах хүндрэл болох үжил, нярайн халдвар гарах аюултай нөхцөл бүрдсэн хэмээн тайлбарласан ч өдөр тутам хийх ёстой ажлаа хийдэггүй, ядаж гараа угаачихдаггүй эмч нарын балаг ч байж болохыг үгүй гэх аргагүй. Эмч нарын мэдлэгийг энэ судалгаагаар давхар шалгажээ.

Нярайг сэхээн амьдруулахтай холбоотой дөрвөн алхмыг нийт эмч нарын ядаж 50 хувь нь ч зөв мэдэхгүй байжээ. Бүтэлттэй нярайд үзүүлэх анхан шатны алхмуудыг 41 хувь нь, ийм нярайг хүүдий маскаар амьсгалуулахыг 24 хувь нь, зүрхэнд нь иллэг хийхийг 17 хувь нь, бүр болохгүй бол хүйн судсаар эмчилгээ хийх ёстойг 19 хувь нь л мэдэж байсан аж. 2000 онд 81 эх энджээ. Эрүүл мэндийн яам “Эхийн эндэгдлийг бууруулах стратеги”- ийг 2000-2004, 2005-2010 онд боловсруулж, хэрэгжүүлж байна.

Энэхүү бодлого стратеги нь эрсдэл өндөртэй жирэмсэн эмэгтэйчүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах, эрсдэлийг эрт илрүүлж тусламж үзүүлэх, эх нярайн яаралтай тусламжийн байнгын бэлэн байдлыг хангах, удирдамж стандартыг мөрдлөг болгох, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, түншлэлийг сайжруулах зэрэгт илүүтэй анхаарсан гэнэ. Үүний үр дүнд эх эндэх нь цөөрч, 2004 онд 44 эх эндэн, эхийн эндэгдэл 100.000 амьд төрөлтөд 98.9 болсноор Монгол Улс эхийн эндэгдэл өндөртэй орноос дунд зэрэгтэй орны тоонд багтсан байна. Эхийн эндэгдэл 2005, 2006, 2008 онд буурч, 2007, 2009 онд өмнөх онтой нь харьцуулахад нэмэгдэж, байнгын хэлбэлзэлтэй байсаар байна. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 68.544 эх амаржиж, өмнөх оноос 5457-гоор нэмэгджээ.



Энэ хугацаанд 56 эх эндсэн нь өмнөх оноос 25- аар олон байгаа юм. Түрүү жил Говьсүмбэр, ДарханУул, Дорноговь, Дорнод, Увс аймагт эх эндээгүй бол Баян- Өлгий, Завхан, Хөвсгөл аймаг, нийслэлийн Сонгинохайран, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт эхийн эндэгдэл өндөр байжээ. Өнгөрсөн жил эндсэн эхчүүдийн 66.1 хувь архаг суурь өвчин болон халдварт өвчний улмаас нас барсан байна. Харин 33.9 хувь нь жирэмсэлт, төрөх, төрсний дараах үеийн хүндрэлтэй холбоотой эх бари хын алдаанаас болж энджээ.

Тэднийг бүгдийг нь биш юм гэхэд дийлэнхийг нь аврах боломж байсан л байх. Эх барихын яаралтай тусламж үзүүлэхдээ эмч мэргэжилтнүүд умайд үлдсэн эдийг авахад гар соруулын аргыг жигд хэрэглэдэггүй, энэ талаарх мэдлэг хомс, цус сэлбэх талаар мэдлэг чадвар нимгэн байгааг дээрх судалгаа харуулав. Энэ мэтээр мэдэх ёстой зүйлээ мэддэггүй, хийх ёстой ажлаа хийхгүй хэрнээ зөвхөн цалингаа нэмүүлэх талаар ярьж, “балиашгийн” өгөх юманд шунаад байвал XXI зуунд эх, нярай эндэж, элдэв өвчин, хүндрэл гарсаар байх нь мэдээж.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар дээрх судалгааны талаар “Эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтан бид наад захын хийх ёстой ажлаа хийдэггүй юм байна. Бид өөрсдийгөө толинд харж байгаа юм шиг л энэ судалгаанаас бодит байдал, үнэн төрхөө олж харлаа” гэж дүгнэсэн юм шүү, эмч, сувилагч, эх баригчид аа.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3954383/505/trackback

erka77737

2011.05.12 11:30:46
*.164.218.177

estoi vnene yum bichijee.ene solongos ylsad ch tiim yum bnaa

taniltai bol sain tanilgvi bol bie uwduud l bj bn.mngl yawj emchlvvlex gexeer aigaad yawj ch chadaxgvi bn.munggvi bol ochood yax ch bilee dee er ni shyyd vxsen ni l deer bolood bx shig bndaa

681217

2011.05.21 21:31:40
*.180.219.23

fhfdhdfh

hanumaa

2011.12.19 22:31:42
*.43.230.61

Ideel uutsgaagaal bhiin nehl bayn tsatgalan humuus .......... emch nar bolon turuh emleguuded anhaarlaa handuulmaar yum araichdee

hanumaa

2011.12.19 22:31:42
*.43.230.61

Ideel uutsgaagaal bhiin nehl bayn tsatgalan humuus .......... emch nar bolon turuh emleguuded anhaarlaa handuulmaar yum araichdee
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5193
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6674
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5765
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8372
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9945
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11892
159 40 настай эр метронд зорчиж байсан зоригчдыг 10 минутын турш айлган сүрдүүллээ. [3] "MK" 2010-12-07 15392
158 Та дүрмээрээ яв, эсвэл хуулийн хариуцлага хүлээ... [1] "MK" 2010-12-07 11801
» ТӨРӨХ ЭМНЭЛГҮҮДИЙН ҮНЭН ТӨРХ [4] "MK" 2010-12-07 13597
156 МИАТ-ИЙН МЭДЭН БУДИЛАХ, МЭЛЗЭХ АЖИЛЛАГАА ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ "MK" 2010-12-07 12270
155 Хойд Солонгос улсын Torpedo бөмбөг "MK" 2010-12-07 13091
154 Манай улс хүний хөгжлийн үзүүлэлтээрээ 169 оноос 100-д жагсчээ [1] "MK" 2010-12-05 11222
153 Солонгос улсад Хөрөнгө оруулалтын визээр амьдарч буй гадаад иргэдэд зориулав. [2] "MK" 2010-12-05 13282
152 Солонгос улсын Цагаач иргэдийн төвөөс мэдээллэх нь [7] "MK" 2010-12-05 15289
151 Дэлхийн шилдэг хөрөнгийн биржүүдийн жагсаалтад Өмнөд Солонгосын ХБ орж байна "MK" 2010-12-05 13720
150 БНСУ-ын ЭСЯ нь 2011 оны Засгийн газрын бакалаврын түвшний сургалтанд гадаад оюутан сонгон шалгаруулна. [2] "MK" 2010-12-05 12031
149 2022 оны Дэлхийн хөл бөмбөгийн тэмтцээнд Солонгос улс дахин эрх авч чадсангүй. "MK" 2010-12-03 11334
148 Сөүл метроны буудалаас Инчон олон улсын нисэх онгоцны буудал хүртэл 43 минут зарцуулах боллоо. [1] "MK" 2010-12-03 12652
147 Өмнөд Солонгосын өмнөх ерөнхийлөгч асан Ну Мү Хён ий бодол.. [3] "MK" 2010-12-03 12140
146 Элчин сайдын яамнаас иргэддээ хүргэх мэдээ "MK" 2010-12-03 13045
145 Каргоны үйл ажилгааны талаар [4] "MK" 2010-12-03 12870
144 Ёнпён өдөөн хатгалт 12 сарын 15ны өдөр үдээс хойш нийт иргэдийг хорогдох байрлуу зугатах болон иргэдийг хамгаалах сургалт [1] "MK" 2010-12-03 11563
143 Халлим олон улсын их сургуулийн Халлим хэлний курс file [2] ADVertisement 2010-12-01 31541
142 Импортоор оруулж ирж байгаа автомашины татварыг нэмнэ [2] "MK" 2010-11-29 11876
141 Онцгой албан татварын хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулжээ "MK" 2010-11-29 10701
140 Монголчууд цахилгаан станц барьж байна "MK" 2010-11-29 10931
139 Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах газрын Сургалт, судалгааны төвийн нээлт "MK" 2010-11-29 11142
138 Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллого эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий Сайд, Тооллогын улсын комиссын дарга С.Батболд ард түмэндээ хандаж хэллээ "MK" 2010-11-29 10180
137 Хүнсний буудайн тонн тутамд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно "MK" 2010-11-29 10511
136 Дэлхийн банк: Монгол Улсын шинэ төсөв хуулиа зөрчлөө "MK" 2010-11-29 9961
135 БНАСАУ-ЫН ИРЭЭДҮЙН УДИРДАГЧ СҮР ХҮЧЭЭ ХАРУУЛАВ УУ "MK" 2010-11-29 10317
134 Хүн ам, орон сууцны тооллогын асуулгын маягтыг 2,650,673 хүн бөглөжээ "MK" 2010-11-29 9635
133 14:34 цагт хойд солонгос өмнөд солонгосын хилийг давуулан их буугаар гал нээсэн байна. өмнөд солонгосын төр, засгийн удирдагчид бункерт хуралдаж, дайны бус иргэний дээд хэмжээний онц байдлыг зарлалаа. [3] Levi`s 2010-11-23 13913
132 Air market file [4] [4] ADVertisement 2010-11-22 34941
131 3 БҮДҮҮН хамтлаг file [12] Levi`s 2010-11-16 13289
130 БНСУ-ын ЭСЯ нь 2011 оны Засгийн газрын бакалаврын түвшний сургалтанд гадаад оюутан сонгон шалгаруулна. ADVertisement 2010-11-12 13082
129 ЮНИТЕЛ КОМПАНИ ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ file [3] admin 2010-11-12 30165
128 ТҮРГЭН ШУУРХАЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ АРГА [1] admin 2010-11-11 10990
127 Кимчи болон Монгол хоолны өдөрлөгт хүрэлцэн.. file "MK" 2010-11-09 12535
126 Анхааруулага!!!!!!!!!!! [6] admin 2010-10-29 34710
125 “ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛД - МИНИЙ ОРОЛЦОО”ЗОХИОН... Korea News 2010-10-27 10042
124 Гадаад иргэдэд зориулсан хуулийн сургалт Korea News 2010-10-27 9257
123 ОНЛАЙН ТООЛЛОГО ЯВАГДАЖ БАЙНА file [8] admin 2010-10-26 15868
122 Migrants Arirang Festival 10. 23 - 24 file [2] ADVertisement 2010-10-13 10557
121 МОНГОЛ ЗАЛУУСТ file [9] admin 2010-09-25 37477
120 ‘Нутаг буцахад зориулсан хөтөлбөр’ийн тухай тайлбар сургалт Korea News 2010-09-19 10810
119 ЭХ ХЭЛЭЭРЭЭ ИНТЕРНЭТ БАНК АШИГЛАЦГААЯ admin 2010-09-17 34751
118 АНХААРУУЛГА! АНХААРУУЛГА! АНХААРУУЛГА! [10] admin 2010-09-17 39885
117 СОЛОНГОС УЛСАД ОД БОЛОХЫГ ХҮССЭН ХҮМҮҮСТ [7] admin 2010-09-03 41024
116 ГОЛОМТ БАНК МЭДЭЭЛЖ БАЙНА admin 2010-09-01 11776
115 Сөүлийн гадаад ажилчдын төвийн Солонгос хэлний хичээл [2] Korea News 2010-08-25 12759
배너신청
자생병원

배너신청