Бичлэгийн тоо 3,329

Тархи биднийг элдэв муу зуршлын хүрээнд 5 янзаар барих гэж оролддог

Муу зуршил амьдралыг сүйтгэх нигууртай. Та бид өөр өөрсдийн муу зуршлаа ойлгож үүнээсээ салахыг ихэд хүсэж байгаа хирнээ салж чаддаггүй. Энэ яагаад гэдгийг мэдэхийг хүсч байна уу? Учир нь тархи биднийг муу зуршлын хүрээнд байлгахын тулд олон арга саам хийдэг.
Тархи биднийг элдэв муу зуршлын хүрээнд 5 янзаар барих гэж оролддог



1. Бидний тархи биднийг «ирээдүй»-д огт өөр төгөлдөржсөн хүн болно хэмээн үздэг. 

Жишээ нь, Та маргааш өглөө 8:00 цагт чухал шалгалт өгөх гэж байна гэе. Гэтэл Та шөнийн 1 цаг болчихоод байхад ямар ч зорилгогүйгээр интернетээр хэсүүчлээд... Таны ухаан санаа аль эрт явж унтах ёстой, мөн интернетээр шөнө тэнүүчилсэн ч үр дүнгээ харуулна гэдгийг мэдэж л байгаа. Гэвч далд ухамсрын түвшинд Таныг «маргааш өдөр» ямар байх бол гэсэн санаа өөрийг тань огт өөр хүн байх болно гэдгээр төсөөлөгдөж байгаа. Маргаашийн Та бол өмнөх өдрийн үр дагвартай тэмцэгч. Харин өнөөдрийн Та бол яг л адал явдалтан шиг харагдах болно.

Шинжлэх ухааны нэгэн судалгааны явцад дараах дүгнэлт гарчээ. Бид өөрсдийнхөө болон бусдын тухай бодож байхад манай тархины янз бүрийн хэсгүүд идэвхиждэг. Энэ ч ойлгомжтой. Тархи өөртөө болон бусдад янз бүрийн хувь хэмжээ ноогдуулж байгаа нь тэр. Гэхдээ юуны түрүүнд өөрийн хэрэгцээг илүүд үздэг. Хачирхалтай нь зарим хүмүүсийн хувьд ирээдүйд ямар байх бол гэж санахад тархины «бусдад» зориулан нөөцөлсөн хэсэг идэвхижиж байв.

Дэлгүүр рүү талханд явах гэж байснаа биеийн тамирын дасгалын заал руу гэнэт явсны шалтгааныг юугаар тайлбарлах вэ? Таны бүх өмднүүд удахгүй товчлогдохоо болино хэмээн өөртөө хичнээн ч удаа итгүүлж болно. Гэвч таны тархи өөрийг тань маргаашийн бүдүүн тарган хүн хэмээн төсөөлөхөөс татгалзаж байхаас эхлэн далд ухамсрыг татан оролцуулж удирдсан ч Та амтат жигнэмэгээ идэж таашаал авсаар байдаг.



2. Тогтвортой «сайн» зуршлыг бий болгоход 10 долоо хоног орчим хугацаа шаардагдана.
 
Та ганц хоёр муу зуршлаас эн тэргүүнд хурдан салах ёстой гэж үзье. Тэгээд нэлээд хэдэн сайн зуршлыг эрхэм болгон ажиллаж эхлэнэ. Учир нь зуршил бол үнэндээ ямар нэгэн хамаарал гэсэн үг.  Тэгэхээр нэг хамаарлыг өөр нэг хамаарлаар шахаж гаргах хэрэгтэй болж байна. Та гэрийнхээ ойролцоох дасгалын төвд эрх худалдан авлаа гэж бодъё. Тэгээд 7 хоногт 3 удаа дасгал хийж, эцэст нь амтат жигнэмэг, шар айраг, эсвэл өөр нэг зүйлээс хамааралтай байхыг ялан дийлэх ёстой хэмээн төлөвлөе.

Дасгал Таны амьдралын нэг салшгүй хэсэг болон төлөвштөл хичнээн хугацаа шаардаж байна гэж Та бодож байна? Биеийн хүчний дасгал хэдий хугацааны дараа таашаал авчрах бол?

Нэгэн судалгааны үр дүнгээс үзвэл шинэ зуршлыг хүнд төлөвшүүлэхэд 66 өдөр хэрэгтэй аж. Энэ хугацаанд ухамсарт хүч чармайлт болон албадлага автоматизмын хэлбэрт шилждэг байна. Иймд Та гүйлтийн замаар байнга хичээллэх зуршил өөртөө суулгана хэмээн үзвэл 2 сарын дараа л ердийн хэвийн зүйл болох нь ээ.

Энэ 2 сарын хугацаанд ухамсрын янз бүрийн гох дэгээнүүд Таныг хуучин руу чинь оруулах гээд их саад болсоор байх болно гэдгийг мартах хэрэггүй. Жишээлбэл, Та ханиад хүрэх, ажил дээрээ саатах гэх мэт. Энэ удаан үргэлжилбэл Та сайн зуршлаа эргээд алдаж хуучин руугаа гулсан орох болно.

Энэ бүхэнд Таны тархи өөрт чинь хор холбогдол авчирч байгаа юм биш. Тархи ямар нэг зүйлийг хуучин үр дүнгээрээ дуусгах сонирхолтой байдаг. Тархи хуучин давтагдмал үйлдэлд илүү дуртай. Хуучин давтагдмал зүйл бага энерги зарцуулдаг тул энэ нь тархинд их ашигтай.

Энэ бүхнээс үзвэл Та өөртөө шинэ зуршил бий болгоно гэдэг нь тийм ч амар эд биш бололтой. Хоёр сар гээд бодоход их хугацаа байна даа.



3. Сэтгэлийн тэнхээ хязгаарлагдмал нөөцтэй.
 
Хэрэв Та өглөө бүр гүйж, өөртэйгөө энэ талаар удаан тэмцэж ялан дийлэхээр хатуу шийдсэн бол нэгэн зүйлийн аюулыг урьдчилж сануулъя. Энэ бол Таны хяналтанд орж өгдөггүй зүсэн бүрийн нөхцөл байдал бус, харин ямар нэг үйлдэл хийхэд шаардагдах мотиваци (шалтаг) хүрэлцээгүй байх явдал юм. Өөрөөр хэлбэл, та өглөө бүр тогтмол гүйж байгаагаараа өөртөө бахархаж болно. Нэгэн удаа овоо амжилтанд хүрч байгаа болохоор ер нь жаахан завсарлага авбал ямар хэмээн өөртөө хэлдэг.

Тэгэхээр хүмүүс өөрсдийн хүсэлд хичнээн эсэргүүцэл үзүүлнэ тэр хэмжээгээр дараагийн өөр хүсэлд эсэргүүцэх чадал буурдаг байна. Сэтгэл зүйд энэ үзэгдлийг «сэтгэлийн хүч шавхагдах» гэж нэрлэдэг. 

Нэгэн удаагийн туршилтын үеэр судлаач эрдэмтэд нэг хэсэг оюутанд 2 оронтой тоо, нөгөө хэсэгт 7 оронтой тоо тогтоох даалгавар өгчээ. Дараа нь 2 бүлэгт жигнэмэгийн болон ногооны салатын аль нэгийг сонгох даалгавартай байж. Гайхалтай нь 7 оронтой тоо тогтоосон бүлэг жигнэмэгийг хоёр гурван удаа сонгожээ. Үүнээс үзвэл, сэтгэлийн хүчээ алдаж бууж өгөх байсан бол 5 оронтой тоог цээжлэхэд л хангалттай.

Үүний дараа мөнөөх судлаачид өөр нэгэн туршилт хийв. Тэд асуудалд нөгөө талаас нь ханджээ.Тухайлбал: хүмүүст шинэхэн жигнэмэгтэй, бас улаан манжинтай хоёр хоолыг сонгохыг санал болгожээ. Оролцогчдын талыг урьд нь жигнэмэгийг, нөгөө талд нь улаан манжинтайг авахыг зөвлөжээ. Энэ бүхний дараа тэдэнд геометрийн толгой эргүүлэм дасгал хийлгэжээ. Улаан манжинг санал бологосон хэсэг даалгавартай 8 минут, нөгөө нь 19 минут ноцолджээ. 

Даалгаварыг хийхэд биеийн хүч хэрэггүй байсан тул амтат жигнэмэгээс татгалзахгүй гэж үзэх нь тэдний даалгавар хийх эрч хүчээс тодорхой хэсгийг нь авчээ. Ингээд тэд нийтдээ 19 минут зарцуулжээ.



4. Тархи Таны амжилтыг өөрийгөө уучлах шалтаг болгож байдаг.
 
Цагаан хоолны дэглэмээр нэлээд тууштай явж байгаа хүмүүс дээр нэгэн туршилт хийжээ. Тэдний нэг хэсэгт та нар энэ хоолны дэглэмээр их сайн тууштай явж байна хэмээн хэлэв. Нөгөө хэсэгт нь энэ талаар юу ч ярьсангүй.

Дараа нь хоёр бүлэгт алим болон шоколадыг судалгаанд оролцсоны аль нэгийг нь сонгон авахыг санал болгов. Оролцогчдын магтаал хүртсэн хэсгийн 85 хувь нь шоколад, нөгөө хэсгийн 58 хувь нь шоколад сонгожээ. 

Магтаал хүртсэн хэсэг өөрийгөө нэг удаа амжилтынхаа төлөө шоколадаар урамшуулъя гэж байхад нөгөө хэсэг нь амандаа алимыг зажлаад хүлцэнгүй сууж байх жишээтэй. 

Өөрөөр хэлбэл амжилтандаа ташуурна гэдэг нь эргээд хуучин руугаа явж ялагдах эхний нэг алхам аж. 

Шоколадаар «баярлаад» зогссон бол нэг их аюултай зүйл болохгүй л дээ. Гэвч ямар нэгэн буруу зуршлын хамаарлаас гарах гэж буй хэн нэгэн хүнээс асуугаад үзээрэй. За нэг «ганцхан удаа» гэдэг нь эцэстээ олон ялагдлын эх болдог.



5. Та өөрийгөө том ялагдлаас сэргийлэхийн тулд муу зуршилтайгаа эвлэрдэг.
 
Үргэлж ийм тийм юм болж байна хэмээн гонгинодог хүмүүс байдаг. Тэдний амжилтанд хүрэх замд зүсэн бүрийн саад тулгарч байдаг. Ийм хүнтэй харьцаж эхлэмэгц ямар нэгэн юманд тэмүүлдэггүй, зөвхөн өөртөө шинэ шинэ саад бэрхшээлийг учруулж байдаг. Өөрөөр хэлбэл, үүнийг зориуд хийдэг гэсэн ч болно.

Сэтгэл зүйн ухаанд үүнийг «бие хүний сэтгэл санааны гуниглал» гэдэг. Хүн далд мэдрэхүйгээрээ бүтэлгүй зүйлтэйгээ дахин эмзэглэн тулгарахаас эмээж «эвлэрч» байдаг. Өөөрөөр хэлбэл дотоод мэдрэхүйтэйгээ хэлцэл хийж байна гэсэн үг.

Жишээ нь, Нэгэн залуу бүсгүйчүүдтэй харилцахаас бүрмөсөн татгалзсанаар түүнийг сайхан бүсгүйчүүд элдвээр доош нь хийн ядаргаатай амьтан хэмээн үзэх болдог.

Энэ бүхнээс болж дараа дараагийн хүндрэл цуварч гарна. Ажил дээрээ зангиа зүүхийг үзэн ядах, өглөө эртлэн босох гэх мэт. Ийм үед гутамшиглалаас өөрийгөө хамгаалж ажил дээрээ ажил хэрэгч гэдгээ харуулахын тулд өөрийнхөө сул талыг хаацайлж эхлэнэ. Ингээд дэмий ажилгүй холхиж, өөрийгөө мэргэжилдээ агуу хэмээн бодох авч үүнд нь ямар нэг таагүй зуршил заавал саад болон гарч ирсээр байдаг. Таагүй зуршил Таныг өөрийгөө үнэлэхэд чинь гол хамгаалалт болж байдаг.

Таны ухамсарт «би» өөрийг Тань сул тал гаргасны төлөө үзэн ядах болно. Далд мэдрэхүйн «би» сул талтай тэмцэх гэсэн Таны бүх оролдлогыг нууцаар эсэргүүцсээр байдаг. Учир нь Таны өөрийгөө төгөлдөржүүлэх гэсэн эрмэлзлэл тань юу ч биш. Өөрийгөө өөгшүүлэх гэсэн хүсэл тань цорын ганц зорилго болно.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9003191/b4e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
3169 Гайхамшигтай тунгалаг биет 20 амьтан 2016-03-30 4339
3168 9 настай Хятад хүүгийн захиа олон сая хүнийг уяраав 2016-03-29 4852
3167 Арьсаа чийгшүүлэх 10 арга 2016-03-29 4419
3166 Элэгний B вирусын эсрэг таван эмийг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой боллоо 2016-03-29 4706
» Тархи биднийг элдэв муу зуршлын хүрээнд 5 янзаар барих гэж оролддог 2016-03-21 4562
3164 Бразиль модел Изабелийн шинэ зургууд 2016-03-21 5247
3163 Дэлхийн 2-р дайны үеийн хамгийн гайхалтай нууц ажиллагаанууд 2016-03-21 4944
3162 Өндөр боловсролтой залуучуудаар цай л зөөлгөж байна 2016-03-16 4822
3161 Умард Солонгос АНУ-ын оюутанд 15 жилийн хорих ял оноолоо 2016-03-16 5297
3160 Шоколад амттай, биед ч тустай 2016-03-15 5413
3159 Олны танил хүмүүс ямар амьтадтай адилхан харагддаг вэ 2016-03-15 5377
3158 Таны биеийг эрч хүчээр тэтгэх смүүти бэлтгэх жор 2016-03-11 4976
3157 Нүүрэндээ иллэг хийх зөв дараалал 2016-03-11 4967
3156 Улаанбаатар хотын орон сууцны үнийн индекс 2016-03-11 5136
3155 Кэйлор Навас агуу Ван дер Сарын амжилтыг эвдлээ 2016-03-09 5035
3154 Сэтгүүлч бүсгүй нүцгэн зургийнхаа төлөө 55 сая доллар нэхэмжилжээ 2016-03-09 5063
3153 Леброн амжилтаа ахиулсаар 2016-03-09 5107
3152 Кенсингтоны ордон Кембрижийн гүнтнүүдийн гэр бүлийн шинэ зургуудыг тавьжээ 2016-03-08 4867
3151 Бейонсе охиныхоо сургууль дээр “тоглолт” хийжээ 2016-03-08 5444
3150 Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 2016-03-08 5420
배너신청
자생병원

배너신청