Бичлэгийн тоо 3,329

“Эрхээ хамгаалъя” гэх судалгааг сургуулийн сурагчдад тарааж, бөглүүлээгүй гэв

Өнгөрсөн долоо хоногт “Эрхээ хамгаалъя” ТББ-аас “Эрхээ хамгаалъя” гэх судалгааг ерөнхий боловсролын сургуулиудад тарааж эцэг, эхээр нь бөглүүллээ гэсэн мэдээлэл гарсан.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн 39 дүгээр сургуульд болон орон нутагт МАХН-аас “Эрхээ хамгаалъя” гэсэн нэртэй судалгааг хүүхдүүдэд тарааж, эцэг эхчүүдээрээ бөглүүлж ир гэсэн үүрэг даалгаварыг багш нь өгчээ. Энэ талаар 4 дүгээр ангийн сурагчтай нэгэн ээж цахим хуудсандаа “Ийм бичигнээс болоод хүү маань хичээлдээ явдаггүй ээ. Багш заавал бөглүүл гэсэн. Бөглөж өгөхгүй бол явахгүй гээд уйлах нь халаг юм боллоо. Тэр балиар улстөрдөө бяцхан хүүхдүүдийг минь битгий орооцолдуул.

Ийм судалгааг хүүхдээр дамжуулж ирүүлдэг нь яаж байгаа юм бэ. МАХН-ын Н.Энхбаяр зүгээр л наагуураа улстөрөө хий гээд зөвлөмөөр байна шүү. Улстөрийн хошин жүжигтээ хүүхэд битгий оролцуул” гэж бичсэн.

Энэ талаар “Эрхээ хамгаалъя” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Нямцэцэгээс тодруулахад,

“МАХН-йн дарга Н.Энхбаярыг гэм буруутай нь  тогтоогдоогүй байхад, улс төрийн зорилгоор хараат шүүхийн  хууль бус шийдвэрээр шоронд хорьж, МАХН-ыг 2012 оны  сонгуульд аль болохоор оруулахгүй байхаар хавчиж,  гадуурхаж байсан үйлдлээ 2016 оны сонгуулиын өмнө дахин  давтаж хараат бус байх шинж чанараа бүрэн алдсан АТГ болон  Сонгуулийн ерөнхий хороог ашииглан сонгогчдын болон бид бүхний сонгох, сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа учраас манай байгууллага анхаарлаа хандуулж МАХН-ын дарга Н.Энхбаяр болон МАХН-ыг сонгуульд оруулах нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж, “Эрхээ хамгаалъя” гэх санал асуулгын аянг орон даяар өрнүүлсэн.

Гэхдээ ерөнхий боловсролын сургуулиудад тарааж эцэг, эхээр нь бөглүүлсэн зүйл байхгүй. 39-р сургуулийн нэг багш ойр дотно байдаг эцэг эхчүүддээ “Ийм санал асуулга явж байгаа юм байна” гээд бөглөхийг уриалсан юм байна лээ гэв.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9046027/a6e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
3209 INSIDE THE NBA нэвтрүүлгийн багийнхан Кобиг урилаа 2016-04-19 3923
3208 Алдартай брэндүүдийн хэрэглэгчдээ татах арга 2016-04-19 3830
3207 Ким Чен Уныг магтав 2016-04-18 3729
3206 Банк дээрэмдсэн ах дүүсийг шүүнэ 2016-04-18 3881
3205 Хүн төрөлхтөн мөнх амьдралд хүрч буй 10 жишээ 2016-04-18 3795
3204 Роналдо олимпийн наадамд оролцохгүй 2016-04-15 4337
3203 Дагестанчууд гоо бүсгүйгээ заналхийлжээ 2016-04-15 4526
3202 Монголын №1 брэнд “Эксклюзив"-ийн шинэхэн загваруудыг танилцуулж байна 2016-04-15 4193
3201 Францын “эрлийз” гэдгээ мэдсэн Ц.Сарнай төрсөн аавыгаа олно 2016-04-14 4073
3200 Жастин Бибер багалзуурдуулав 2016-04-14 4281
3199 ОХУ-ын нисэх онгоцууд АНУ-ын хөлөг онгоцтой ойр зайд нисэн өнгөрчээ 2016-04-14 3958
3198 Энэ хавар, зуны нарны шилний трэнд загвар 2016-04-13 4002
3197 МоАХ Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нарыг огцрохыг шаарджээ 2016-04-13 3702
3196 Иргэд хэмжилтийн компанид мөнгө төлж хохирсоор байх уу 2016-04-13 3473
3195 Коби, Ж.Харден нарын хэн нь Хьюстонг плей-оффд шалгаруулах вэ? 2016-04-12 3637
3194 Н.Төгсцогт эх орондоо ирлээ 2016-04-12 3925
3193 Харцага Ц.Содномдоржид хэлэх үг 2016-04-12 3694
» “Эрхээ хамгаалъя” гэх судалгааг сургуулийн сурагчдад тарааж, бөглүүлээгүй гэв 2016-04-11 4062
3191 Ди Каприо шинэ хайраа оллоо 2016-04-11 4638
3190 "Алтан мужийн Дайчид" Чикаго Буллсын амжилттай зэрэгцлээ 2016-04-11 4321
배너신청
자생병원

배너신청