ХОМ-ийн 2015 оны хамгийн хамгийн

Төрийн түшээдийн 2015 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас нийтэд дэлгэлээ. Ингээд тус мэдүүлэг дэхь энэ жилийн “хамгийн хамгийн”-ыг нэрлье. Энэ удаад УИХ-ын 76 гишүүний хэн нь хамгийн өндөр орлоготой, хэн нь хамгийн бага орлоготой болон хэн ямар автомашин унаж, хадгаламжиндаа хэдэн төгрөгтэйг онцолж байна.

-76 дотор зургаан тэрбумтан бий...-

Энэ жилийн ХОМ-ийн жагсаалтыг жилийн орлогоороо УИХ-ын зургаан гишүүн 1-5 тэрбумын орлоготойгоор тэргүүлж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Батхүү 5.7 тэрбум, Ж.Энхбаяр 4.2 тэрбум  С.Бямбацогт 4.1 тэрбум, Сү.Батболд 2.9 тэрбум, М.Зоригт 1.5 тэрбум, Б.Чойжилсүрэн 1.3 тэрбум, Д.Зоригт 1.3 тэрбум төгрөгийн орлоготой аж. Тэдний араас Д.Гарамгайбаатар 798 сая төгрөгийн орлоготойгоор нэхэж явнаХарин Монголын томоохон бизнесмэн улстөрчид болох Д.Бат-Эрдэнэ 18 сая,  Л.Энх-Амгалан 22 сая, Х.Баттулга 26 сая, Б.Наранхүү 27 сая, Л.Болд 138 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Эдгээр гишүүдийн хувьд 3-13 компанид хувь эзэмшдэг юм байна. Тухайлбал, Л.Энх-Амгалан гишүүний хувьд “Эм-Си-Эс” ХХК, Х.Баттулга “Женко” групп болон өөр бусад 13 компанид хувь эзэмшдэг. Гэвч тэдний орлого өндөр цалинтай төрийн албан хаагчаас илүү гарахааргүй байна. Мөн хамгийн бага орлоготой нь Н.Батцэрэг, С.Дэмбэрэл, Н.Хаянхярваа, Г.Уянга, С.Эрдэнэ, Н.Энхболд нар аж. Тэд жилийн орлогоо 22-23 сая төгрөг гэж мэдүүлжээ.

Хамгийн хамгийн: УИХ-ын гишүүн Г.Баярсайхан зургаан байранд амьдардаг

УИХ-ын эрэгтэй гишүүдээс Г.Баярсайхан зургаа, эмэгтэй гишүүдээс С.Одонтуяа таван орон сууцтайгаараа манлайлж байна. Бусад гишүүдийн хувьд ихэнх нь нэг орон сууцтай гэж мэдүүлжээ. Харин Засгийн газрын гишүүдээс Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн гурван орон сууцтайгаар тэргүүлсэн бол Монгол Улсын сайд М.Энхсайхан нэг ч орон сууцгүй гэж ХОМ-тээ дурдсан байна.

-Хамгийн үнэтэй машиныг Б.Наранхүү унадаг-

УИХ-ын гишүүдийн ихэнх нь дор хаяж нэг машинтай. Тэгвэл 76 гишүүнээс 14 нь хувьдаа машингүй гэж мэдүүлжээ. Тухайлбал, Н.Алтанхуяг, Д.Батцогт, Ж.Батзандан, Б.Гарамгайбаатар, Ц.Дашдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Я.Содбаатар, Д.Тэрбишдагва, Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, С.Оюун нар машингүй юм байна. Харин Тэрээр Land Rover, Range Rover-1, Rollsroyce Phantom-3, Landcruiser Standart маркийн автомашин нэг бөгөөд нийт таван машин эзэмшдэг аж. Мөн түүний араас Г.Баярсайхан, Ж.Эрдэнэбат, С.Эрдэнэ нар тус бүр гурван машинтай юм байна. Хамгийн сонирхолтой нь 25 компанид хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлсэн Б.Чойжилсүрэн хувьдаа нэг ч машингүй аж.

ХОМ-ийн 2015 оны хамгийн хамгийн

ХОМ-ийн 2015 оны хамгийн хамгийн

ХОМ-ийн 2015 оны хамгийн хамгийн

ХОМ-ийн 2015 оны хамгийн хамгийн

ХОМ-ийн 2015 оны хамгийн хамгийн

ХОМ-ийн 2015 оны хамгийн хамгийн

ХОМ-ийн 2015 оны хамгийн хамгийн

ХОМ-ийн 2015 оны хамгийн хамгийн

ХОМ-ийн 2015 оны хамгийн хамгийн