Бичлэгийн тоо 3,329

Хятад улс тив алгасагч пуужин туршлаа


МОСКВА. /RIA Novosti/. Хятад улс тив алгасагч "Дунфэн-41" /DF-41/ шинэ баллистик пуужин туршсан тухай “Washington Free Beacon” сонинд Пентагоны эх сурвалжийн мэдээллээс иш татан бичжээ.

АНУ-ын тусгай албаныхны тооцоолсноор, Хятадын шинэ пуужин нь 6-10 хүртэл тооны цэнэгт хошууг 10 мянга гаруй км-ын зайд тээж чаддаг байна. Энэ нь АНУ-ын нутаг дэвсгэрийн аль ч цэгт 30 минутын дотор хүрнэ гэсэн үг юм.

Тив алгасагч шинэ баллистик пуужингийн туршилт нь Хятадын өндөр албан тушаалын  нэгэн генерал Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай арлуудын нэгд очих үетэй давхацсан байна. Пуужин туршсанаас ердөө гурав хоногийн дараа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер маргаантай арлуудын бүсэд байрлаж байгаа нисэх онгоц тээгч “Жон К.Стеннис” хөлөг онгоц дээр очсон гэдгийг “Washington Free Beacon” сонинд онцолжээ.

Пуужин харвасныг Америкийн хиймэл дагуулын ажиглалтын систем бүртгэж авсан байна. Эх сурвалж пуужинг чухам хаанаас харвасныг тодорхой дурдсангүй. 2015 оны 12 дугаар сарын 5-нд Хятадын цэргийнхэн уг пуужинг туршихдаа төмөр замын тавцанд суурилуулсан пуужин харвагч төхөөрөмжөөс харваж байжээ.

“Дэлхий дээрх хамгийн алсын тусгалтай пуужинг” хятадууд 2016 он гэхэд зэвсэглэлд хүлээж авч магадгүй гэж “Kanwa Asian Defence” сэтгүүлд өмнө нь мэдээлж байв.

Хятад улс гурав дахь үеийн шинэ баллистик пуужин бүтээж байгаа тухай мэдээлэл анх 2014 оны долдугаар сард буюу АНУ “Зэвсэгт хүчин болон аюулгүй байдлын салбарын хөгжлийн чиг хандлагын талаарх" тайлан мэдээг нийтлэх үед гарсан юм.

Д.Жаргал

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9064261/19e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
3229 “УАЗ 469” автомашин шинэчлэгдэж “УАЗ-Патриот” боллоо 2016-05-06 3812
3228 Хамгийн тансаг, үрэлгэн хурим Хятадад болжээ 2016-05-06 3493
3227 ХОМ-ийн 2015 оны хамгийн хамгийн 2016-05-06 3117
3226 Байшин өвлөж авсан эмэгтэй цэвэрлэгээ хийж байгаад цоожтой модон хайрцаг олжээ. Дотор нь... 2016-05-04 3879
3225 Жижиг талбайтай өрөөг хэрхэн том харагдуулах вэ? 2016-05-04 3719
3224 Би зочид буудалд галд өртөж үхсэн. Гэхдээ дараа нь сэрэхэд би хүүхэд болчихсон байсан. 2016-05-04 3630
3223 Их зөнчийн хойд дүр 2016-05-02 3739
3222 муудалцаад, мөнгө цацсан гэж мэдүүлжээ 2016-05-02 3590
3221 Алуурчид ихэнхдээ ямар хүмүүс байдаг вэ? 2016-05-02 3702
3220 Цамаан баячуудын тэнэглэл 2016-04-25 3976
3219 Насанд хүрсэн хүн бүрийн сурах ёстой чадварууд 2016-04-25 3629
3218 Дэлхийн хамгийн этгээд гэрлэлтүүд 2016-04-25 3479
3217 Хакухо М.Даваажаргалын нээсэн “G” кофе шоп баячуудыг хуйлруулав 2016-04-21 3727
3216 Агбонлахорын хүүхнүүдтэй зугаацаж буй зураг дэлгэгдлээ 2016-04-21 3828
3215 МСS-ийн Ж.Оджаргал: Төрийн ордноос өндөр байшинтай, төсвөөс их мөнгөтэйгөөр нь илүүд үздэг юм уу? 2016-04-21 3325
3214 Victoria's Secret" -ийн сахиусан тэнгэр Бехати Прислоу хөл хүнд зургаа дэлгэлээ 2016-04-20 3429
3213 Коннор МакГрэггор зодгоо тайлна 2016-04-20 3665
3212 Улаанбурханы эсрэг хамтдаа 2016-04-20 3524
» Хятад улс тив алгасагч пуужин туршлаа 2016-04-20 3869
3210 Катины ой дахь хядлага 2016-04-19 3704
배너신청
자생병원

배너신청