Бичлэгийн тоо 3,329

Зөвлөлт-Финляндын дайн

Уншсан 3129 vote 0 2016.05.25 16:09:36

Зөвлөлт-Финляндын дайн


Энэ дайныг “Өвлийн дайн” ч гэж нэрлэдэг. Энэ дайнд ЗХУ түрэмгийлэгчээр оролцсон бөгөөд Герман-Зөвлөлтийн гэрээний дагуу Финляндын нутгийг ЗХУ авахаар заажээ. ЗХУ Карельскийн хүзүүвч, Ханко хойг, Прибалтикийн чиглэлээр Финлянд руу довтлов. 1939 оны 11-р сарын 26-нд ЗХУ Финляндтай дипломат харилцаага тасалжээ.
Финляндыг богино хугацаанд эзлэн авах гэсэн ЗХУ-ын оролдлого эхнээсээ л бүтэлгүйтэж эхлэв. Финляндын манергеймийн хамгаалалт гэж байсан бөгөөд хүчин чадлаараа Мажиногийн шугамын хаана нь ч хүрэхгүй боловч маш сайн эсэргүүцэж байв. Мэдээж хэрэг Зөвлөлтийн суртал ухуулга дайсны хүчийг дөвийлгөж байсан юм.
Финлянд улс “Мянган нуурын орон” хэмээн алдаршсан бөгөөд газар нутгийн энэ өвөрмөц байдал нь Oросуудыг давшихад саад болж байв. 21 хоногийн дотор Финляндыг эзэлнэ гэсэн Оросуудын төлөвлөгөө нурж 3 долоо хоногийн дараа гэхэд Финляндын хориглолтын эхний зурвасыг л сэтэлж чадсан байна. 1939 оны 12-р сарын 21 гэхэд ЗХУ-ын улаан армийн давшилт зогссон байна. Мөн Ладога нуурын чиглэлээр хийсэн Улаан армийн довтолгоонууд нь тасалджээ. ЗХУ-ын улаан армийн 2 дивиз Финляндын партизануудад бүслэгдэж бут цохиулжээ. Өвлийн дайны үед Зөвлөлтийн улаан арми 5 дивизээ алдсан юм.
1940 оны 2-р сарын 1-нд Улаан арми дахин давшилтад оров. Карелийн хүзүүвчээр хийсэн улаан армийн давшилт бас л баахан бүтэлгүйтэв. Финляндчууд их бууны тоогоор хамаагүй цөөхөн байсан боловч бараг сум бүр нь байндаа тусаж байжээ. харин Оросууд Маненгеймийн бэхлэлт рүү 12000 их бууны сумаар буудсан боловч төдийлөн сүйд хийж чадаагүй байна. 2-р сарын 14-нд Суммын бэхлэлтийг Оросууд эзэлж, улмаар Финляндуудыг ухрааж чаджээ. Финляндууд ухрахаас өөр арга байсангүй, фронтын хүчээ хуваагдахаас болгоомжлон ухарчээ. Финляндууд хэд хэдэн тулалдаанд ялсан боловч энэ нь дайны явцад нөлөөлж чадсангүй.
1940 оны хавар Англи-Францын арми Германы эсрэг бүрэн хэмжээний байлдааны ажиллагаа явуулж байгааг харсан Cталин энэхүү боломжийг ашиглан Германы армид цохилт өгч Зүүн болон Төв Европыг эзлэх бодолтой байжээ. үүний тулд түүнд Финлянд хэрэгтэй байсан юм. Гэтэл Оросууд Финлянд дээр гацсан бөгөөд Германы арми тэднийг шоолж байв. Зохион байгуулалт муутай, замбараагүй, удаан, сахилга бат муутай байгаа нь Германуудын хувьд Орос руу довтлох зоригийг нь хурцалж өгсөн байна.
1939 оны намар Англи-Францууд сайн дурын армиа Скандинавт буулгаж Оросын эсрэг арга хэмжээ аван финляндад туслахыг хүсч байсан боловч Шведийн засгийн газар нутаг дээгүүрээ холбоотны хүчнийг дамжин өнгөрүүлэхийг зөвшөөрөхгүй байв. Швед улс төвийг сахиж байсан бөгөөд дайны үед аль ч талыг баримтлахгүй, харин Зөвлөлт-Финляндыг найрамдахад зуучлах тухай саналаа мэдэгджээ.
Зөвлөлтийн зүгээс Финляндад шаардлагаа тавьжээ. Ханко хойгийг Орост 30 жилийн хугацаанд ашиглах, Карелийн хүзүүвчийг ЗХУ-д өгөх, Выборг, Сортавал мужуудыг Орост өгөх, мөн Финний буланг Орост ашиглуулах талаар шардалагаа тулгажээ. Энэ гэрээ нь үндсэндээ 1721 онд өндөрлөсөн Умардын дайны дараа Швед-Оросын гэрээтэй төстэй байв.
Финляндууд татгалзсан учраас Оросууд дайралтаа үргэлжлүүлж, Выборгийг дайрч, Кекльсгольм, Вуоксын зүг Финляндын армийг шахав. 1940 оны 3-р сарын 4-нд Выборг Оросуудад эзлэгдэв. Энэ үед Швед, Германы зүгээс Финляндад Оросуудтай найрамдахыг шаардаж шахах болов. Учир нь Германуудын хувьд Скандинавын хойгт Англи-Францын цэрэг буух нь аюултай байв. Хэрвээ Английн цэрэг Скандинавт газардвал Германууд Шведээс авдаг төмрийн нөөцөөсөө салах байлаа.
Швед, Герман, Оросын шаардлагын дагуу Финляндууд Москвад найрамдлын гэрээ байгуулжээ. Тус гэрээ Финляндуудын хувьд гутамшиг байв. Карелийн хүзүүвч, Выборг, Финний булан арлуудын хамт, Ладога нуур, Кельсголльм хот, Сортавала хотууд Оросын мэдэлд шилжив. Харин Оросуудад эзлэгдсэн Петсамо хотыг Финляндад эргүүлэн өгчээ. Ханко хойгийг 30 жилийн хугацаанд Оросуудад ашиглуулахаар болов. Карелийн хүзүүвчийн нутгийг сүүлд нь буюу 1940 оны 3-р сарын 31-нд Карело-Финны БНУ хэмээн зарлаж ЗХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэжээ.
Өвлийн дайнд Улаан арми асар их хохирол амссан юм. 1939-40 оны хооронд Финляндад байлдаж байсан Оросын 170000 цэрэг амь үрэгдэж, 5000 орчим Оросууд олзлогдсон. Шархадсан, амь үрэгдсэн, олзлогдсон, сураггүй алга болсон Орос цэргийн тоо нийтдээ хагас сая хүрнэ. Оросууд 1500 орчим танкаа алдсан бол Финляндчууд 27 танк, 67 онгоцоо алджээ. Оросууд 522 онгоцоо алджээ.
Финляндчуудын хохирол харьцангуй бага: 23000 цэрэг алагдсан, 1023 энгийн иргэнээ алдсан, энэ дайнд Шведүүд мөн 8000 орчим сайн дурын цэргүүдээ алдсан байна.
Зөвлөлт-Финляндын буюу Өвлийн дайны дараа Финлянд улс Германы холбоотон болж Оросын эсрэг дайнд оржээ. Финляндаас булаан авсан газар нутаг стратегийн хувьд Оросуудад ямар ч нэмэр болсонгүй. Германууд ЗХУ-руу дайрсны дараа Финляндууд алдсан газраа эргүүлэн авсан юм.
Дайны дараа ч гэсэн ЗХУ Финляндын эсрэг байлдааны ажиллагаа явуулсан боловч амжилт олоогүй юм. Финляндчууд баатарлагаар тулалдаж тусгаар тогтнолоо хамгаалж чадсан боловч хил орчмын зарим газраа алдсан байна.

Эх сурвалж:

Б. И. Соколов. "100 великих войн"

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9128601/bea/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан

Швед улс бүхэл бүтэн хотоо нүүлгэн шилжүүлэх гэж байна

  • 2016-05-25
  • Уншсан 3071

Зөвлөлт-Финляндын дайн

  • 2016-05-25
  • Уншсан 3129

АСЕМ-ын уулзалт бидэнд хэдий хэмжээний ӨР ҮЛДЭЭХ бол?

  • 2016-05-24
  • Уншсан 2893

Канадад албан ёсоор ажиллах амьдрах гарц нээгдлээ

  • 2016-05-24
  • Уншсан 2947

Цагаан хоолтнууд хүчтэй байдгийг батлахаар Эверестэд авирч яваад нас баржээ

  • 2016-05-24
  • Уншсан 2997

Дарангуйлагчдын хүүхдүүд хаана явна вэ?

  • 2016-05-23
  • Уншсан 2767

Энэ хайр уу?

  • 2016-05-23
  • Уншсан 2890

Гэр бүлийн маргаанаас үүдэж хүний амь бүрэлгэж цогцсыг нь шатаасан байжээ

  • 2016-05-23
  • Уншсан 3026

Хилээр цогцос нэвтрүүлэхийг завджээ

  • 2016-05-20
  • Уншсан 3604

ОХУ-ын цэргийн сонин, содон зэр, зэвсэг

  • 2016-05-20
  • Уншсан 2968

Леброн Жэймс Nike-аас тэрбумыг салгав

  • 2016-05-20
  • Уншсан 3169

Филиппиний Ерөнхийлөгчөөр 71 настай “Шийтгэгч” хочит Родриго сонгогдох нь тодорхой болов

  • 2016-05-19
  • Уншсан 3315

Цогцсоос ДНК-ийн шинжилгээ авч, Техас дахь лабораторид хүргүүлжээ

  • 2016-05-19
  • Уншсан 2841

Ц.Элбэгдорж: Монголд боловсруулсан ч хил дээр хураагддаг бүтээгдэхүүнийг Солонгосын хилээр оруулдаг болно

  • 2016-05-19
  • Уншсан 2759

Шоронгоос гайхалтай амьд үлдсэн АНУ-ын холын зайн гүйгч Луйс Замберини

  • 2016-05-10
  • Уншсан 3288

Танилц: Хотын даргын хүү оффшор данстай байжээ

  • 2016-05-10
  • Уншсан 3204

С.Керри улирлын MVP боллоо

  • 2016-05-10
  • Уншсан 2982

Монголын уран нугараач охид

  • 2016-05-09
  • Уншсан 3405

Буруу хооллолтын тухай аймшигт баримтууд

  • 2016-05-09
  • Уншсан 3168

Японы хамгийн сүүлийн нинжа

  • 2016-05-09
  • Уншсан 3153
배너신청
자생병원

배너신청