Бичлэгийн тоо 3,329

Шоронгоос гайхалтай амьд үлдсэн АНУ-ын холын зайн гүйгч Луйс Замберини

1939 оноос 1945 он хүртэл үргэлжилсэн Дэлхийн 2-р дайнд 60 гаран сая хүн амь насаа алджээ.
Энэ гамшигт дайнаас маш сонин тохиолдлоор амь гарсан олон баатарлаг түүхүүд бий. Эдгээрийн нэг бодит жишээ бол АНУ-ын холын зайн гүйгч Луйс Замберини юм.
Дайны өмнө 1936 онд болсон Берлин-36 зуны Олимпод Замберини 5000 м-т 8-р байранд орж байсан байна. Түүний гайхамшиг нь сүүлийн тойрогт асар хурдтай гүйж бараг түрүүлэх шахсан явдал байлаа. Тэгэхэд тэр дөнгөж 19 нас 6 сартай байжээ. А. Гитлер тамирчдад хүндэтгэл үзүүлэх уулзан дээр Замбериниг онцгойлон таниж магтан нөгөө сүүлийн тойрогт огцом хурдалдаг хүү байна гэж гар барин магтаж байжээ.
Удалгүй дайн эхэлж зуны Олимп тасалдаж мань эр нисэх албанд зүтгэж эхлэн дэслэгч цол хүртэн бөмбөгдөгч онгоцны бөмбөг хаягч болжээ.
1943 онд түүний онгоц Номхон далайд унаж сөнөхөд тэр 2 нөхрийн хамт хөвөгч завин дээр гарч амь аврагдсан байна. Нэг нөхөр нь өлсгөлөн, халуун нар, далайн шуурга зэргийг даалгүй амь үрэгдэж үлдсэн Луйс нөхрийн хамт 47 хоног далай дээр хөвөж аврагдсан байна.
Далайгаас амьд мэнд аврагдахын зэрэгцээ Япончуудад олзлогдож түүний жинхэнэ тарчлаан дайн дуустал үргэлжилсэн байна. Түүнийг шоронд байхад Шувуу хочит Мицухиро Ватанабе онцгойлон яргалдаг байсан түүхтэй. Түүнийг шоронд байхад Японы радиогоос гэр бүлийнхэнд нь мэнд мэдүүлж шууд ярилцлагаар АНУ руу нэвтpүүлэг цацсан байна. Мөн түүнд АНУ-ын эсрэг суртал нэвтрүүлэгт орохыг хүсэхэд 12 настайдаа АНУ-д Итали орноос цагаачлан ирсэн тэрээр Америк Эх орноосоо урвасангүй. Урвахыг хүсээгүйн хариуд бүр их тарчлаан зовлонг амсаж нүүрсний уурхайд дайн дуусах хүртэл илжиг мэт зүтгэсэн байна.
Дайн дуусаад олзноос буцсаныхаа дараа бүх Япончуудыг уучилсан байна. 1950 онд Японд эргэн ирж тэдний сайн сайхны төлөө залбирч амь гарсан шорондоо эргэн очиж байжээ. Мөн 1998 онд Наганогийн өвлийн Олимпийн галыг зөөн гүйж байжээ.
2014 онд 97 насандаа өөд болжээ. Ийм нэг баатарлаг түүхтэй хүн байдаг юм байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9099672/39f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
3249 Швед улс бүхэл бүтэн хотоо нүүлгэн шилжүүлэх гэж байна 2016-05-25 3071
3248 Зөвлөлт-Финляндын дайн 2016-05-25 3128
3247 АСЕМ-ын уулзалт бидэнд хэдий хэмжээний ӨР ҮЛДЭЭХ бол? 2016-05-24 2892
3246 Канадад албан ёсоор ажиллах амьдрах гарц нээгдлээ 2016-05-24 2947
3245 Цагаан хоолтнууд хүчтэй байдгийг батлахаар Эверестэд авирч яваад нас баржээ 2016-05-24 2997
3244 Дарангуйлагчдын хүүхдүүд хаана явна вэ? 2016-05-23 2767
3243 Энэ хайр уу? 2016-05-23 2890
3242 Гэр бүлийн маргаанаас үүдэж хүний амь бүрэлгэж цогцсыг нь шатаасан байжээ 2016-05-23 3026
3241 Хилээр цогцос нэвтрүүлэхийг завджээ 2016-05-20 3604
3240 ОХУ-ын цэргийн сонин, содон зэр, зэвсэг 2016-05-20 2968
3239 Леброн Жэймс Nike-аас тэрбумыг салгав 2016-05-20 3169
3238 Филиппиний Ерөнхийлөгчөөр 71 настай “Шийтгэгч” хочит Родриго сонгогдох нь тодорхой болов 2016-05-19 3315
3237 Цогцсоос ДНК-ийн шинжилгээ авч, Техас дахь лабораторид хүргүүлжээ 2016-05-19 2841
3236 Ц.Элбэгдорж: Монголд боловсруулсан ч хил дээр хураагддаг бүтээгдэхүүнийг Солонгосын хилээр оруулдаг болно 2016-05-19 2759
» Шоронгоос гайхалтай амьд үлдсэн АНУ-ын холын зайн гүйгч Луйс Замберини 2016-05-10 3288
3234 Танилц: Хотын даргын хүү оффшор данстай байжээ 2016-05-10 3204
3233 С.Керри улирлын MVP боллоо 2016-05-10 2982
3232 Монголын уран нугараач охид 2016-05-09 3405
3231 Буруу хооллолтын тухай аймшигт баримтууд 2016-05-09 3168
3230 Японы хамгийн сүүлийн нинжа 2016-05-09 3153
배너신청
자생병원

배너신청