Бичлэгийн тоо 3,329
Та ямар бүлгийн цустай вэ. Хэрхэн хооллох вэ?

Нэгдүгээр бүлгийн цус (О):  Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс хоол боловсруулах систем сайтай. Гэхдээ тэд харшил, цус бүлэгнэх, ходоодны шарх, цусны даралттай болох магадлал өндөр байдаг. Гурилан бүтээгдэхүүн жин нэмэгдүүлдэг тул үүнийг хязгаарлагдмал хэрэглэх нь зүйтэй.



Уух зүйлээс цэвэр ус болон ногоон цайг хэрэглэж занших хэрэгтэй. Мах, загас, далайн бүтээгдэхүүн, исгэлэн бус ногоо, жимс (байцаа, чавга, ананас), хар талх хэрэглэхээс гадна тахиа, өндөг, бяслаг, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, ногоо, жимс (сонгино, лууван, өргөст хэмх, улаан лооль, улаан манжин, абрикос, усан үзэм, лийр, малин, пэрсик, алим), пиво, улаан цагаан виног хязгаарлаж хэрэглэнэ.



Түүнчлэн гахайн утсан мах, загасны түрс, тослог ихтэй тараг, сүү, тослог ихтэй бяслаг, масло, кетчүп, дарсан ногоо, архи дарснаас эрс татгалз.

Хоёрдугаар бүлгийн цус (А):  Хоёрдугаар бүлгийн цустай хүмүүсийн дархлаа болон хоол боловсруулах систем сайн байдаг. Гэхдээ тэдний бие организм нь махан бүтээгдэхүүнийг боловсруулахдаа сайнгүй бөгөөд махны эрдэс бодис нь тэдний биед зөвхөн өөх, тос болон хувирдаг. Иймээс зүрх судас, мэдрэлийн системийн өвчин тусах, цус багадах магадлал өндөр. Сүү, сүүн бүтээгдэхүүн нь тослог бодисоор баялаг тул хоёрдугаар бүлгийн цустай хүмүүст тийм ч сайн биш. Энэ бүлгийн хүмүүс тосыг бага хэмжээрээр хэрэглэх нь зүйтэй. Уух юмнаас ногоон цай болон кофе ууж болно.

Эрдэнэ шишийн болон газрын самрын тос, зайрмаг, майонез, гаазтай ус, гаазтай ундааг огт хэрэглэж болохгүй

 Энэ бүлгийн цустай хүмүүс цагаан хоол түлхүү хэрэглэх нь бие организмд маш зохистой. Загас, будаа, талх, гоймон, шош, сонгино, навчин ногоо, байцаа, лууван, сармис, абрикос, ананас, лимон, үзэм, аньс, улаан вино тохирно.


Харин тахиа, тослоггүй бяслаг, өндөг, горох, талх, исгэлэн сүүн бүтээгдэхүүн, шар буурцаг, ногоон сонгино, өргөст хэмх, улаан манжин, өнгөт байцаа, тарвас, усан үзэм, гранат, лийр, гүзээлзгэнэ, киви, хад, нохойн хошуу, малин, пэрсик, алимыг хязгаарлаж хэрэглэнэ. Бүх төрлийн махан бүтэгдэхүүн, загасны түрс, масло, тослог сүүн бүтээгдэхүүн, элсэн чихэр, эрдэнэ шишийн болон газрын самрын тос, зайрмаг, майонез, гаазтай ус, гаазтай ундааг огт хэрэглэж болохгүй.

Гуравдугаар бүлгийн цус (В): Энэ бүлгийн цустай хүмүүсийн мэдрэлийн систем сайн байдаг. Тэд хатуу хоолны дэглэм барих шаардлагагүй. Уух зүйлс цай ба төрөл бүрийн жимсний сок, бага зэргийн кофе. Хонины мах, туулай, загас, загасны түрс, тараг, гэрийн бяслаг, ямааны сүү, үхрийн сүү, тараг, будаа, шош, байцаа, лууван, төмс, улаан манжин, өнгөт байцаа, ананас, банан, усан үзэм, пиво, вино, кофе хэрэглэнэ.



Харин үхрийн мах, масло, тослог бяслаг, горох, гурил, ногоон сонгино, өргөст хэмх, сармис, абрикос, тарвас, шоколад, горчицийг хязгаартай хэрэглэвэл зохино. Нугас, галуу, тахиа, гахайны мах, далайн бүтээгдэхүүн, зайрмаг, наранцэцгийн тос, улаан лоолийн шүүснээс зайлхийгээрэй.


Дөрөвдүгээр бүлгийн цус (АВ):  Дөрөвдүгээр бүлгийн цус нь бусад цуснуудаасаа хожуу үүссэн орчин үеийн цус юм. Тэдэнд тодорхой хэмжээний холимог хоолны дэглэм тохиромжтой. Тэдэнд хамгийн хэрэгтэй хүнс нь сүү, сүүн бүтээгдэхүүн болон хүнсний ногоонууд юм.

Эдгээр нь бие организмыг цэвэрлэх буюу илүү жинг хасна. Консерволосон бүтээгдэхүүн, утсан хүнсний бүтээгдэхүүнүүд энэ бүлгийн хүмүүст өвчин үүсгэхэд нөлөөлдөг. Уух зүйлс жүүс, сок түүн дээрээ ус нэмж шингэлж уувал сайн.

Навч, ургамлын цай ба хааяа кофе ууж болно. Хонины мах, загас, сүү, сүүн бүтээгдэхүүн, шар буурцагны баяслаг, тараг, байцаа, өргөст хэмх, улаан манжин, сармис, ананас, усан үзэм, киви, вишня, нохойн хошуу, лемон, оливийн тосыг түлхүү хэрэглэ.



Харин загасны түрс, өндөг, самар, горох, гурилан бүтээгдэхүүн, ногоон сонгино, төмс, лууван, улаан лооль, абрикос, тарвас, аньс, лийр, гүзээлзгэнэ, үзэм, хад, малина, мандарин, пэрсик, алим, зөгийн бал, шоколад, горчиц, майонэз хязгаартай хэрэглэнэ. Үхрийн мах, галуу, нугас, тахиа, гахайн утсан мах, масло, зайрмаг, самар, кэтчуп, чинжүү, наранцэцэг, эрдэнэшишийн үрнээс бүрэн татгалзах хэрэгтэй.

Мэдээллийг хамтран бэлтгэсэн: Эрүүл мэндийн яам
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8963496/9e0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
3149 Илүүдэл жингээ хасах энгийн дүрмүүд 2016-03-03 5978
» Та ямар бүлгийн цустай вэ. Хэрхэн хооллох вэ? 2016-03-03 5721
3147 ШҮДНИЙ ӨВЧИН ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ 2016-03-02 5469
3146 Усэйн Болтын дээд амжилтыг эвдсэн ч бүртгэсэнгүй 2016-03-02 5751
3145 Шекспирийн бунхныг шалгаж эхэллээ 2016-03-02 5707
3144 Forbes-ийн дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг Билл Гейтс ахин тэргүүллээ 2016-03-02 5810
3143 THE MONGOLZ багийн Польш явах виз гарлаа 2016-02-29 5729
3142 “Mad Max fury road” гурван оскарын эзэн боллоо 2016-02-29 5768
3141 Зүсээ хувиргасан "казино" буюу залуусын хэтэвчийг тэмтэрсэн автомат тоглоомын газрууд 2016-02-29 6181
3140 Зүсээ хувиргасан "казино" буюу залуусын хэтэвчийг тэмтэрсэн автомат тоглоомын газрууд 2016-02-29 5619
3139 ГЭРТ ХУРИМЛАХ МООД ЕВРОПТ ДЭЛГЭРЧЭЭ 2016-02-26 5875
3138 Төгрөг “тэнхрэх” найдлага байна уу, Ерөнхий сайд аа! 2016-02-23 5717
3137 Ардын Төрийн Наадмын аварга цолтой бөхчүүд-13: Д.Хадбаатар 2016-02-23 5838
3136 UFC 196 дэлхийг зогсооно 2016-02-23 5669
3135 ХҮН-ын дарга С.Ганбаатар Мүүнийн шашинтай юу 2016-02-22 5456
3134 Турахыг хүсдэг бүсгүйчүүдийн гаргадаг 6 алдаа 2016-02-22 5231
3133 Өмнөд Солонгосын бүтээгдэхүүн дэлхий нийтийн анхаарлыг татаж байна 2016-02-22 5212
3132 "Хоёр Мөнх"-ийн талаар Улсын заан том Санжаа ийн хуучилжээ 2016-02-22 5424
3131 Майли Сайрус, Лиам Хемсворт нар гэрлэжээ 2016-02-22 5718
3130 Монголчуудад цагаачлал олгохгүй 2016-02-16 6788
배너신청
자생병원

배너신청