In Stratford-on-evone conducted a radio location of the grave of ShakespeareБританийн Эйвон дахь Стратфорд хотын Холи Тринитийн сүмд орших Уильям Шекспирийн бунханд радиолокацийн зураг авч байгаа талаар “ВВС” агентлаг мэдээлжээ. Энэ ажлыг нэрт жүжгийн зохиолчийн таалал төгссөний 400 жилийн ойд зориулан хийж байгаа юм.

Радио долгионы хүчээр бунхныг харах нь Шекспир болон түүнтэй хамт оршуулагдсан хүмүүс, тэдний эд зүйлсийг хайх зорилготой юм. Түүхэн эх сурвалжаас үзвэл нэрт жүжгийн зохиолчийн дэргэд гэр бүлийнх нь таван гишүүн буюу эхнэр Анна, охин Сюзанна, хүргэн Жон Холл, зээ охиных нь анхны нөхөр Томас Нэш нар нойрсож байгаа гэнэ. Эрдэмтэд Шекспирийн бунханд гэр бүлийн гишүүдийн яс байгаа, эсвэл хоосон гэсэн хоёр таамаглал дэвшүүлж байгаа юм. Тиймээс судалгааны багийнхан хэдхэн долоо хоногийн дараа үнэхээр Шекспир болон түүний гэр бүлийнхний бунхан байна уу гэдгийг нийтэд ил болгохоор зэхэж байна.

Шекспирийн бунхныг өмнө нь огт ухаж, төнхөж байгаагүй. Үүнээс гадна эрдэмтэд Шекспирийн гэрийн хашаанд малтлага хийхээр зэхжээ. Нэрт жүжгийн зохиолчийн амьдралд домог, цуу яриагаар дүүрэн байдаг. Түүнийг Эйвон дахь Стратфорд хотод төрж, тэндээ амьдралынхаа сүүлчийн гурван жилийг өнгөрөөсөн гэлцдэг аж.