Бичлэгийн тоо 3,329

 Урьд хожид дуулдаж байгаагүй, сонсоод л айдас төрмөөр зүйл иргэдийн ам дамжин яригдах боллоо. Асууж тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ сумын Баруунбаян, Зүүнбаян багийн иргэд нэгэн төрлийн өвчин тусах болжээ. Хүний биенээс сатурк шиг урт утаснууд гарах болсоор удаж байгаа гэнэ. Тэд уг өвчний үүсгэгч юунаас болж буйг өнөө хэр нь олоогүй бөгөөд хэнд хандахаа мэдэхгүй байгаа бололтой. Бүх шатны эмнэлгээр явсан ч онош нь тодрохгүй байгаа аж. Налайх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэрэлж орчмоор учир нь үл мэдэгдэх дээрх өвчин сүүлийн үед хурдацтай тархаж эхэлжээ. Тэр бүү хэл “утас” нь хүний биеийг бүтэн бүрхвэл үхэлд хүргэдэг аюултай юм байна. Өвчнийхөө оношийг тодруулж чадалгүй явсаар нас барсан тохиолдол ч бий хэмээн нутгийн зарим иргэн ярьж байв. Тэд онош нь үл тодрох энэ өвчний анхны шинж тэмдгийг таньж өөрсдөө эмчилдэг болсон юм байх. Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын ГорхиТэрэлжийн байгалийн цогцолборт газрын Тэрэлж хэсгийг хариуцсан байгаль хамгаалагч Д.Энхжаргал уг өвчнөөр өвчилж байжээ. Тэрбээр би Тэрэлжид ирээд зургаан жил болж байна. Анх удаагаа ийм сонин юм дууллаа гэсээр яриагаа эхэлсэн юм.

-Танд анх ямар шинж тэмдэг илэрсэн бэ?

-Өвчний анхны шинж тэмдэг гэхээр сүртэй зүйл эхэндээ мэдэгдээгүй. Гэнэт бөөлжиж, гэдэс гүйлгээд шөнө нь өндөр халуурч хоносон. Би долоо хоног орчим халуурсан байх. Өвчин намдаах эм уугаад ч нэмэр болоогүй. Бүх шатны эмнэлэгт хандсан ч үр дүн гараагүй. Эмч нар гэдэс чинь өвдөөд байгаа юм биш үү гээд гэдэсний эм өгч байсан. Сүүлдээ хамаг бие тамирдсан. Тэгсэн харин эндхийн хүмүүс “Өө манай энд нэг тийм зүйл байдаг юм, хэдэн судас шөрмөс таслаад наадхыг чинь зүгээр болгоно” гэсэн. Би хоёр жилийн өмнө өвдөж байсан. Энэ өвчин хүний биеийн эсэргүүцлээс ихээхэн хамаардаг бололтой. Одоо бодоход тэр үед хоол унднаас гарч, бие их сульдаж ядарч байсан. Уг өвчин чухам юунаас болж гарч буйг сайн мэдэхгүй байна. Хүний биеийг бүрхвэл нас бардаг гэсэн. Ийм тохиолдол ч гарч байсан гэдэг.

-Юунаас болсон гэж нутгийн иргэд ярьж байх юм. Онош нь тодроогүй гэхээр сонин санагдаж байна?

-Гол ус бохирдсоноос ийм өвчин гарч байгаа байх гэж нутгийн иргэд таамаглаж байсан. Дээхнэ үед байгалийн өвөрмөц тогтоцтой, цэвэр усны эх булаг ундарга болсон сайхан газар байлаа гэж нутгийн хөгшчүүл ярьдаг юм билээ. Одоо ч хүн, малын хөлд талхлагдаад гол ус бохирдож байгаа нь үнэн л дээ.

-Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын иргэд олноор өвчилж байна гэсэн. Тэд ямар арга хэмжээ авсан юм бол?

-Нэгэнт эмнэлгээр яваад онош нь тодрохгүй байгааг мэдсэн учир “утсаа” түүлгэчихдэг болсон гэсэн. Ер нь өвчилсөн хүн олон байдаг юм билээ.

-Эмнэлэгт хандаж “утас” түүлгэдэг хэрэг үү. Аль эсвэл нутагт нь мэргэшсэн хүн байдаг юм уу?

-Миний мэдэхийн нэг л хүн байдаг юм. Шүдэнзний толгойгоор дарж үзээд “утасны” гол нь хаана байгааг мэдээд арьс махан завсраас зүүний үзүүрээр сийчээд нарийхан цагаан сатуркан утас шиг зүйл татаж гаргаад түүнийгээ таслаад байсан. Нэг газраас дор хаяж 20 гаруйг тасалсан санагдаж байна. Татаад байвал гараад л байх юм билээ. Тэгээд л зүгээр болчихсон. Ганцхан газар зүүгээр сийчсэн. Олон газар сийчвэл маш их өвддөг гэхээр нь би нэг л удаа түүлгүүлсэн. Тэр нь сунадаг юм шиг байна лээ. Битүү гогцоолсон зүйл гаргаад түүнийгээ дундуур нь таслаад байсан. Нэг ёсондоо “утсаа” ингэж түүлгүүлсний дараа гараас өргөс авсан мэт зүгээр болсон. Миний эргэн тойронд надтай адил “утас” түүлгэсэн хүн олон бий. “Утас”-аа түүдэг тэр хүн энэ тал дээр мэргэшсэн юм шиг санагдсан. Маш олон хүнийг өвчнөөс нь салгаж байгаа гэж өөрөө ярьсан.

-Танай хүүхэд бас өвдсөн гэсэн. Халдварладаг юм уу?

-Халдварладаг байж магадгүй. Манайх гурван хүүхэдтэй. Нэг хүү маань хоёр настай байхдаа өндөр халуурч, онош нь тодрохгүй байсан. Гэтэл тэндхийн оршин суугчид хүүхдийн чинь гэдсэн дээгүүр үс ургачихсан байна гэсэн. Арьс махан завсар утас шиг хатуу зүйл ургасныг ийн хэлдэг юм билээ. Чихрийн бурмаар наагаад татаж авахад хүүхэд маш их уйлсан. Тэндхийн иргэдэд энэ өвчин энгийн үзэгдэл мэт болчихсон нь сонин санагдаж байсан.

-Хэдийнээс энэ өвчин гарсан юм бол?

-Тэрийг сайн хэлж мэдэхгүй. Сүүлийн үед нэлээд дэлгэрээд байгаа гэсэн. Насны ангилал хамаарахгүй тусдаг юм шиг байна. Тэрэлж, Эрдэнэ сум хавиар бол нэлээд түгээмэл тархсан. Тэгэхээр ямар нэг зүйлтэй хамааралтай л байх. Энэ хэсэгт Туул, Тэрэлжийн гол урсдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын нэг бүрэлдэхүүн хэсэг болох Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар энд байдаг юм.

Байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт байдал, нийслэл хотын ундны цэвэр усны нөөцийг хамгаалах, бүх нийтийн экологийн мэдлэгийг дээшлүүлэх, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх зорилгоор 1994 онд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг төрийн хамгаалалтад авчээ. Тэр үед жуулчны бааз ч гарын арван хуруунд багтам цөөн байсан аж. Гэтэл одоо энд жуулчны 186 бааз бүртгэлтэй байна.

Тэдний 100 орчим нь байнгын үйл ажиллагаа явуулдаг бө гөөд бохир ус нь ил задгай байдаг учир ундны усаа Тэрэлжээс авч буй иргэдэд ийнхүү сөрөг нөлөө үзүүлж байгаа бололтой. Уг нь 10-15 км зайд нэг жуулчны бааз байх ёстой гэсэн стандарт байдаг юм байна. Гэтэл энэ нь өчүүхэн төдий ч хэрэгжихгүй байгаа нь харамсалтай.

Анагаах ухаан оношилж чадахгүй байгаа энэ өвчний талаар Эрүүл мэндийн салбарынхан ямар мэдээлэлтэй байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвийн дарга А.Амбэсэлмаагаас тодруулахад “Манайд одоохондоо ийм өвчний тохиолдол бүртгэгдээгүй болохоор би сайн мэдэхгүй байна” гэв.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3444133/626/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
3329 Гадаадад байгаа иргэдийг консулын газраар дамжуулж тооллогод хамруулна 2010-07-24 22523
3328 Цагдаагийнхан Солонгост сургасан эрэлч нохойтой боллоо 2010-07-24 23445
3327 Солонгосчууд Цэлмэг хүүд амьдрал бэлэглэсэн шигээ өөр олон хүнд туслахыг хүсэж байна file 2010-07-24 22541
3326 Р.Буд:Үндэсний наадамд монгол морьд уралдах ёстой file 2010-07-24 22122
3325 Хорин мянгатын шинэ дэвсгэрт гүйлгээнд гарлаа file 2010-07-25 21429
3324 Хүүхэд уйлж байна, хүмүүс ээ... 2010-07-25 21318
3323 Яамдын худалдан авах хөрөнгийн хязгаарыг батлав file 2010-07-25 19457
3322 Олимп, дэллхийн аваргууд онцгойрч түрүүлэв 2010-07-26 20221
3321 Буриад зоны наадам өндөрлөлөө 2010-07-26 21646
3320 Монгол Улс мөнгө угаадаг эсэхээ шалгуулна 2010-07-26 19479
3319 Хакүхо:Хүртэх ёстой юмаа хүртэхгүй байна гэдэг хэцүү юм 2010-07-26 20041
3318 ИХ ХАЛАЛТ, ИХ ГАМШИГ ДАГУУЛАХ БОЛОЛТОЙ 2010-07-27 18409
3317 Цагаатгалын комисс ажлаа дүгнэв 2010-07-27 20405
» Хүний биеийг хэрэн хэсэх цагаан биет бий болжээ 2010-07-27 18372
3315 Б.Чингүнжавын тэмцэл монголчуудын зүрхний хилэн байсан 2010-07-28 16256
3314 Сүмогийн ордонд бөмбөг тавьсан гэв үү 2010-07-28 13194
3313 Эх орондоо ажиллавал 8000 доллараар цалинжина 2010-07-28 18230
3312 Хууль бус ажиллагаа иргэдийг эсэргүүцэлд дууджээ [1] 2010-07-28 13388
3311 Нэг дээврийн дор 2010-07-28 11818
3310 ТЭРГҮҮН КОМИССАР Ч.САНГАРАГЧАА АЖИЛТНАА ЮУНЫ УЧИР ТАГНАВ 2010-07-29 12057
배너신청
자생병원

배너신청