Бичлэгийн тоо 3,329
Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ-ын эдийн засаг саарч, үйлдвэрлэл буурах болоод буй. Энэ нөхцөл Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар “Мандал женерал даатгал” компанийн ерөнхийлөгч Ө.Ганзоригтой ярилцаа.

-БНХАУ-ын аж үйлдвэрлэл сүүлийн саруудад буурч байгаа. Засгийн газраас нь эдийн засгийн өсөлтөө 7.5 хувьд хүргэхийг чармайж ажиллана гэж мэдэгдсэн. Энэ нь өмнө таамаглаж байсан 8.1 хувиас буурсан үзүүлэлт болж байна. Тус улсын эдийн засаг суларч байгаа нь манайд хэрхэн нөлөөлөх вэ?

-Одоогийн байдлаар Монголын нийт экспортын 94 хувь нь БНХАУ руу чиг лэж бай гаа. Монголыг “дэлгүүр” гэж бод вол манайд өдөрт орж ирж байгаа 100 хүний 94 нь хятад гэсэн үг. Нөгөөтэйгүүр, бид Хятадаас нийт бараа бүтээгдэхүүний хээ 34 хувийг импортолж байна. Хята дын эдийн засаг муудвал манай зэс, нүүр сийг худалдан авах нь багасна. Тус ул сын эдийн засгийн үзүүлэлт сүүлийн 2-3 жилд сайнтай муутай байсан. Хэт муу даж саа рах зүйл байгаагүй ч хааяа за рим индикатор (үзүүлэлт) тааруу гарч байв. Хятад бол коммунист засаглалтай улс. Статистикийн хорооноос нь гаргаж байгаа мэдээлэл бодитой эсэхэд олон улсын шинжээчид эсрэг тэсрэг байр суурьтай байдаг. Харин хувийн секторуудын гаргадаг эдийн засгийн индикаторууд бий. Бодитоор гаргадаг тэдгээр индикаторын нэг нь Хятадын үйлдвэрлэлийн индекс. Уг индекс наймдугаар сарын 24-нд анх удаа сүүлийн гурван сар дараалан 50 хувиас доош гарлаа. Энэ нь БНХАУ-ын үйлдвэрлэл буурч байгааг баталж байгаа хэрэг. Тиймээс манай улсаас авдаг нүүрс, зэсийн хэмжээг бууруулах эрсдэл бий болж байна гэсэн үг. Ер нь сүүлийн гурван жилд Хятадын ДНБ-ий өсөлт тасралтгүй буурч байгаа. Бас сүүлийн 2-3 сард экспортын өсөлт нь зогсонги байдалтай болж эхэлж байна. Энэ нь Хятадын бүтээгдэхүүнээ нийлүүлдэг Европ, АНУ болон дэлхийн бусад олон орны эдийн засаг сүүлийн 4-5 жилд муу байсантай холбоотой. Хятадын экспорт буурахад түүнийг дагаад түүхий эдийн худалдан авалт багасна. Сүүлийн саруудад БНХАУ-ын Монголоос авах нүүрсний эрэлт муудсан статистик ч бий. Энэ байдал олон сар үргэлжлэхийг үгүйсгэх аргагүй. Монголын уул уурхайн салбар Хятадын эдийн засгийн нөхцөлөөс шалтгаалаад зогсонги байдалд орвол бид татварын орлогогүй болно. Төрөөс зарцуулалт хийх боломжгүй, компаниуд орлогогүй болж ажилтнуудаа хална, ажилгүй иргэдийн тоо нэмэгдэнэ. Улмаар иргэдийн худалдан авах чадвар муудна. Яваандаа ноолуур, хүнс, жижиглэн, бөөний худалдаа гээд бүх салбар руу гинжин урвалаар халдварлана. Хятадын далайн тээврийн боомт хотуудад их хэмжээний бараа бүтээгдэхүүн хуримтлагдсан байгаа гэсэн мэдээлэл бий. “Over production” буюу үйлдвэрлэлийн илүүдэл үүсчихсэн, бүтээгдэхүүн үйлдвэрлээд, орлого олохгүй байвал тэд үйлдвэрлэлээ зогсооно. 1.3 тэрбум хүнтэй өмнөд хөрш хэрэглээгээ танаж, эдийн засаг нь хямарвал Монголын хувьд 3-4 ццжилийн маш хүнд нөхцөл үүсэх эрсдэл бий болоод байна.

-Таны бодлоор үүний эсрэг ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?

-Засгийн газраас Ажлын хэсэг байгуулж, хувийн сектор, эдийн засагчдын төлөөллийн оролцоотой төлөвлөгөө гаргаж, түүнийгээ мөрдөх ёстой. Түүнээс биш Хятадын эдийн засаг сайжирвал сайжирчихдаг, уначихвал дагаад унадаг байж болохгүйг энэ удаагийн эдийн засгийн индикаторууд сануулж байна. 2008-2010 оны дэлхийн эдийн засгийн хямралаар Монгол харьцангүй “азтай” өнгөрсөн. Бидний хөрш АНУ, Европ биш БНХАУ байсан учраас. Өнөөдрийг хүртэлх манай эдийн засгийн төлөвлөлтийг салхи дагаад хийсч байдаг хамхуултай зүйрлэхэд буруудахгүй.

-2008 оны эдийн засгийн хямралын үед санхүүгийн хувьд Хятад бусад оронд авралын элч шиг харагдаж байсан байх аа?

-Геополитикийн хувьд Хятад гэдэг авралын элчийн хажууд байршиж байсан учраас манай эдийн засаг тэр хямралын үед гайгүй өнгөрсөн. Түүнээс бид, эдийн засгийн хямралын эсрэг сайн төлөвлөгөө боловсруулсандаа биш. Одоо бид Хятадаас өөр улс руу жишээлбэл, АНУ-д бүтээгдэхүүнээ экспортлох боломж байна уу гэдгийг судлах ёстой. Олон улсын жишгийг харахад хүчин чадлаа бэхжүүлдэг. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүнээ Хятад, ОХУ гээд өөр хаашаа ч бай экспортлох автозам, төмөр замаа барих ёстой гэсэн үг. Ордуудыг ажиллуулахад шаардагдах эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станцууд, Улаанбаатарт V-ДЦС, засмал зам, төмөр замаа барих ёстой. Урд хөршийн эдийн засаг хямрахад манай уул уурхайн салбар хямарч, тус сектороос маш олон хүн ажилгүй болно. Тэднийг дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд шилжүүлэх ёстой. Монголын эдийн засаг огцом өсөх гээд байна гэдэг. Гэтэл манайд дэд бүтэц сайн хөгжөөгүй. 2008 онд дэлхийн эдийн засаг хямарч эхлэх үед Эрээнд нэг тонн цементийн үнэ 70 мянган төгрөг байхад, Замын-Үүдэд үүнээс хэд дахин хямд байсан. Хилийн нэвтрүүлэх хүчин чадал муу болохоор тэр. Гэтэл тэр үнийн зөрүүг байр худалдан авч байгаа жирийн хүн төлж байгаа. Эдийн засаг өсөөд л байвал дэд бүтцийг барьж байгуулахад хүндрэл гарна. Одоо Монголын эдийн засгийн өсөлт Хятадаас болоод зогсчихвол тэр хооронд дэд бүтцээ барьж байх ёстой. Үүнд зарцуулах хөрөнгийг Хятадын эдийн засаг хямрахаас өмнө амжиж олон улсын санхүүгийн захаас маш яаралтай босгох хэрэгтэй.

-АНУ-ын Засгийн газар хэт их өртэй болчихсон, эдийн засаг нь ч сайнгүй байгаа. Гэтэл бид зээл авах нь зөв үү?

-Хятадын эдийн засаг эргээд сэргэнэ. Миний бодлоор магадгүй 2-3 жилийн дараа байх. Мэдээж Хятадын Засгийн газар эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд арга хэмжээ авна. Бид түүнд нь сохроор найдаад сууж болохгүй. Монголд ядуурал их хэвээр байгаа энэ үед манайд орж ирэх мөнгө байхгүй болчихсон үед Засгийн газар зээл авч, эдийн засаг руугаа мөнгө шахах ёстой. Миний хэлж байгаа олон нийтийн санаа бодлын эсрэг сонсогдож байгаа байх. Гэхдээ энэ цорын ганц гаргалгаа нь. Америкийн Засгийн газар их хэмжээний зээл аваад эдийн засгийн хямралд орчихлоо, Монгол Улсын Төр зээл авч болохгүй гэвэл буруу. АНУ-ын Засгийн газрын өр харьцангуй их. Харин Монголынх бага. Мэдээж Засгийн газрын өр нэмэгдэнэ. Гэхдээ айх хэрэггүй. Хятадын эдийн засаг эргээд сэргэх нь тодорхой. Тэр үед манай орлого нэмэгдэх тул зээлээ эргүүлэн төлөхөд ямар ч хүндрэл үүсэхгүй.

-Хэдий хэмжээний хөрөнгө босгох шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Олон улсын зах зээлээс 1-2 тэрбум төгрөгийн хөрөнгө босгох хэрэгтэй. Монголын ДНБ 11 орчим их наяд төгрөг. Хэрэв Хятадын эдийн засаг хямарвал 11 их наяд төгрөгөөс 4-5 их наяд нь үгүй болно. “Эрдэнэт” үйлдвэрийн гаргаж байгаа зэс нэг орчим их наяд, нүүрсний компаниудын экспорт нийлээд гурав орчим триллион төгрөг болдог. Энэ дөрвөн их наяд төгрөг эдийн засгаас алга болох гээд байна шүү дээ.

-Хөгжлийн банк 600 сая ам.долларын хөрөнгө босгосон ч санхүүжилт олгоход шаардлага хангах төсөл байхгүй гэдэг шүү дээ?

-Шаардлага хангах төслийн жишээ хэлье. Оюутолгой энэ оны эцсээр үйлдвэрлэлээ эхлүүлнэ, цахилгаанаа Хятадаас авна. Хэрэв хятадууд цахилгаанаа өгөхгүй бол яах вэ? Тэнд ажиллагчдын цалин, улсын татвар, төсвийн зарцуулалтад зарцуулах орлого байхгүй болно. Гэтэл өнөөдөр Монгол Улс Оюутолгойн эрчим хүчний асуудлыг шийдчихсэн байх ёстой байсан. Оюутолгойн орд ашиглалтад орно гэдгийг 2004-2008 онд мэдэж байсан мөртлөө эрчим хүчээ гаднаас авах гэж байна.

-Дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлье гэхээр дотоодын боловсон хүчин хангалтгүй. Гаднаас зээлсэн мөнгөөрөө гаднынханд мөнгө төлж ажиллуулдаг дутагдал бий?

-Дэд бүтэц гэхээр монголчууд зам л гэж ойлгодог. Дэд бүтцэд эхлээд боловсрол, эрүүл мэнд, тэгээд зам, цахилгааны асуудал ордог. Боловсролын систем гэдэг дэд бүтцэд хамгийн сүүлд хэзээ хөрөнгө оруулалт хийсэн юм бэ. Засгийн газар зээл авахаас айгаад авдаггүй. Гэтэл нөгөө талд нь дэд бүтэц хөгждөггүй. Дэд бүтэц хөгжихгүй болохоор бүтээн байгуулалт хийж чаддаг монгол хүн олддоггүй. Тэгэхээр аргаа бараад хятад ажилчин авчрахаас өөр аргагүй болдог. Олон улсын зах зээлээс авсан зээлийнхээ 100 сая ам.долларыг нь автозам, төмөр зам барьдаг мэргэжилтэн бэлтгэхэд, бас нэг 100 саяыг нь махны агуулах барихад яагаад зарцуулж болохгүй гэж. Монгол нэг хүнд ногдох малын тоогоордэлхийд нэгдүгээрт бичигддэг. Гэхдээ нийлүүлэлтийн дэд бүтэц байхгүй учраас нэг хүнд нэг ч мал ногддоггүй Европын улстай ижил үнээр махаа авч байна. Малын махыг бэлтгээд, агуулахад нь хадгалаад, хямд зардлаар тээвэрлэдэг дэд бүтцийн систем (supply chain)-ийг огт хийгээгүй.

Ц.БОЛОРМАА

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6532683/377/trackback

Global dentel clinic

2012.09.04 17:50:38
*.152.241.19

wwwwwwwooooooooowwwwwwwwww

Global dentel clinic

2012.09.05 12:23:47
*.62.166.181

kkkkk

Global dentel clinic

2012.09.05 15:05:38
*.62.166.181

mmmmmmmmmmm

Global dentel clinic

2012.09.06 14:55:43
*.152.229.182

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3329 Цагдаагийнхан Солонгост сургасан эрэлч нохойтой боллоо 2010-07-24 23445
3328 Солонгосчууд Цэлмэг хүүд амьдрал бэлэглэсэн шигээ өөр олон хүнд туслахыг хүсэж байна file 2010-07-24 22543
3327 Гадаадад байгаа иргэдийг консулын газраар дамжуулж тооллогод хамруулна 2010-07-24 22523
3326 Р.Буд:Үндэсний наадамд монгол морьд уралдах ёстой file 2010-07-24 22123
3325 Буриад зоны наадам өндөрлөлөө 2010-07-26 21646
3324 Хорин мянгатын шинэ дэвсгэрт гүйлгээнд гарлаа file 2010-07-25 21429
3323 Хүүхэд уйлж байна, хүмүүс ээ... 2010-07-25 21318
3322 Цагаатгалын комисс ажлаа дүгнэв 2010-07-27 20405
3321 Олимп, дэллхийн аваргууд онцгойрч түрүүлэв 2010-07-26 20222
3320 Хакүхо:Хүртэх ёстой юмаа хүртэхгүй байна гэдэг хэцүү юм 2010-07-26 20041
3319 Монгол Улс мөнгө угаадаг эсэхээ шалгуулна 2010-07-26 19479
3318 Яамдын худалдан авах хөрөнгийн хязгаарыг батлав file 2010-07-25 19457
» Ө.ГАНЗОРИГ: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАХ БОДИТ ЭРСДЭЛ БИЙ БОЛЛОО [4] 2012-09-04 18761
3316 ИХ ХАЛАЛТ, ИХ ГАМШИГ ДАГУУЛАХ БОЛОЛТОЙ 2010-07-27 18410
3315 Хүний биеийг хэрэн хэсэх цагаан биет бий болжээ 2010-07-27 18372
3314 Эх орондоо ажиллавал 8000 доллараар цалинжина 2010-07-28 18230
3313 МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН ХУРАЛД ЭСЯ-НААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 2013-03-15 17822
3312 НИЙГМИЙН ДААТГАЛААС МЭДЭЭЛЖ БАЙНА 2013-06-26 17284
3311 СОЛОНГОС ХЭЛНИЙ ТӨВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАД ТЭНЦЭЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2010-08-15 17265
3310 Б.Чингүнжавын тэмцэл монголчуудын зүрхний хилэн байсан 2010-07-28 16256
배너신청
자생병원

배너신청