Бичлэгийн тоо 3,329
Аяллын цүнхээ бэлдэхэд тань туслах 10 гайхалтай зөвлөмж

Та амралтаа аваад хаа нэг тийшээ явахаар төлөвлөчихөөд аяллын хувцас хэрэглэлээ бэлдэж байхдаа багагүй бухимдаж байсан уу?

Хэрвээ тийм бол таны аялал, амралтын өмнөх стрессийг бага ч болов бууруулах үүднээс бид  аяллын цүнхээ эмх цэгцтэй байлгах дараах энгийн зөвлөмжүүдийг хүргэж байна.

Дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлснээр та жижиг аяллын цүнхтэй байлаа ч их зүйлийг авч явах боломжтой болох юм.

1. Хувцсаа давхарлаж эвхэхийн оронд хуйлаад хийгээрэй

Аяллын цүнхээ бэлдэхэд тань туслах 10 гайхалтай зөвлөмж 1

Энэхүү арга нь аяллын цүнхний зайг хэмнэх гайхалтай арга бөгөөд хувцаснуудаа дээр дээрээс нь давхарлахын оронд хуйлж хийснээр багтаамж багатай аяллын цүнхэнд ч 3 өмд, 3 жинсэн өмд, 3 богино өмд, 1 юбка, 2 усны хувцас, 3 зуны цамц, 10 ноосон цамц, 5 нимгэн цамц мөн 4 даашинз зэргийг багтаах боломжтой болох юм.

2. Агаар нэвтрүүлдэггүй хувцасны зориулалтын уутыг хэрэглээрэй

Аяллын цүнхээ бэлдэхэд тань туслах 10 гайхалтай зөвлөмж 2

Гадуур хүрэм, хүүхдийн хувцас, зөөлөн тоглоом, орны даавуу зэрэг овор хэмжээ ихтэй зүйлсийг баглахад зориулалтын уут таньд хэрэг болно. Энэхүү уутыг ашигласнаар та нилээдгүй зай хэмнэх юм.

Мөн та аяллаас эргэн ирээд ч эдгээр уутнуудыг бохирдсон хувцсаа хийж ашиглах боломжтой.

3. “Пирамид”-ын зарчмыг баримтлаарай

Аяллын цүнхээ бэлдэхэд тань туслах 10 гайхалтай зөвлөмж 3

Эхлээд гуталнуудаа аяллын цүнхний хана дагуу байрлуулна. Үүний дараа овор ихтэй хувцаснуудаа цүнхнийхээ доод хэсэгт хуйлалгүйгээр дэлгэж тавина. Үрчийхээргүй хувцаснуудаа хуйлаад цүнхнийхээ дунд хэсэгт тавих ба эдгээр хувцаснууд нь пирамидын дунд хэсгийг бий болгох юм.

Төгсгөлд нь, ээмэг зүүлт, бичиг хэрэг, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг жижиг хэмжээтэй, эвдэрч гэмтэж болзошгүй эд зүйлсээ пирамидын дээд хэсэгт байрлуулна.

4. Шүхэр авч явах гэж байгаа бол түр азнаарай

Аяллын цүнхээ бэлдэхэд тань туслах 10 гайхалтай зөвлөмж 4

Овор хэмжээ ихтэй, том шүхэр авч явахын оронд борооны цув авч явахыг таньд зөвлөж байна.  Учир нь том шүхэр нь таны аяллын цүнхний ихэнхи зайг эзэлж магадгүй ба үүний оронд авч явахад хялбар хэд хэдэн борооны цув авч явснаар та болзошгүй цаг уурын үзэгдлээс өөрийгөө хамгаалж чадах юм.

5. Том савлагаатай гоо сайхны бүтээгдэхүүн авч явахаас зайлсхийгээрэй

Аяллын цүнхээ бэлдэхэд тань туслах 10 гайхалтай зөвлөмж 5

Аяллаар явахдаа та зөвхөн чухал хэрэгцээтэй гэсэн зүйлсээ авч яваарай. Мөн өөрийн хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнийхээ жижиг савлагаатайг авч явах нь таньд илүү амар байх болно.

6. Жижиг эд зүйлсээ баглах гэж байна уу?

Аяллын цүнхээ бэлдэхэд тань туслах 10 гайхалтай зөвлөмж 6

USB мемори карт, хэтэвч, үсний хавчаар, боолт, оймс, нүдний шил гэх мэт жижиг зүйлсээ гутал,  энгэсэгний сав, бичиг хэргийн хавтас мөн цүнхний халаас зэрэгт хийвэл тохиромжтой. Харин ээмэг зүүлтээ эмний саванд хийгээрэй.

7. Хувцасны өлгүүр ашиглаарай

Аяллын цүнхээ бэлдэхэд тань туслах 10 гайхалтай зөвлөмж 7

Хослол, дүрэмт хувцас, гоёлын даашинз гэх мэт үнэ цэнэтэй хувцаснуудаа зүгээр нэг хуйлаад орхиж болохгүй шүү. Таны аялал амралтын хүрэх цэгт цэмцгэр хэвээр байхыг нь бодолцож тэдгээр хувцаснуудаа өлгүүрээс нь битгий салгаарай. Ингэснээр та онгоц, галт тэргэнд явж байхдаа хананд байрлуулсан өлгүүрт өлгөх боломжтой болох юм.

8. Хэт олон төрлийн эм авч явахгүй байх

Аяллын цүнхээ бэлдэхэд тань туслах 10 гайхалтай зөвлөмж 8

Та аяллаар явахдаа гэрийнхээ эмийн санд байгаа бүх эмийг авч явах шаардлагагүй гэдгийг санаарай. Зөвхөн чухал шаардлагатай гэсэн эмнүүдээ л сонгож авч явахыг таньд зөвлөж байна. Мөн зөвхөн яаралтай тусламж гарсан үед хэрэглэх учраас нэг төрлийн эмнээс олон ширхэгийг авахгүй байх хэрэгтэй юм.

Аюулгүй байдлын үүднээс, эмнүүдээ хавтгай саванд хийгээд гутлан дотроо авч яваарай.

9. Хоосон зай үлдээхгүй байхыг хичээгээрэй

Аяллын цүнхээ бэлдэхэд тань туслах 10 гайхалтай зөвлөмж 9

Аяллын үеэр ямар нэг бэлэг дурсгалын зүйл худалдаж авна гэх үүднээс ачаагаа баглах явцдаа хоосон зай үлдээх нь таны хувцас хэрэглэлийг замбараагүй байлгах үндэс болдог.

Үүнээс сэргийлэх үүднээс хувцас эсвэл хуйлаастай цаасаар тэрхүү хоосон зайг дүүргээрэй.

10. Үнэхээр хэрэгцээтэй гэсэн зүйлсээ л аваарай

Аяллын цүнхээ бэлдэхэд тань туслах 10 гайхалтай зөвлөмж 10

Нөүтбүүк болон камерны гадна хайрцаг, үсний сэнс, аяллын хөтөч гэх мэт эд зүйлсийг гэртээ үлдээсэн нь дээр. Цахилгаан эд зүйлсээ зөөлөн даавуу эсвэл юүдэнтэй цамц зэргээр орооход л болно. Аяллын хөтөлбөр авч явахын оронд өөрийн ухаалаг утсан дээрээ аяллын аппликейшн суулгавал илүү дээр ба үсээ хатаах тал дээр таны буудаллах зочид буудал энэхүү асуудлыг тань хариуцах болно.

Мөн дээр дурьдсан зүйлсээс гадна наран шарлагын шаахай, шумбагч шил, хүүхдийн тоглоом, сүрлэн малгай зэрэг нь та хүрэх газартаа очмогцоо л худалдан авах боломжтой эд зүйлс юм.

Ингээд төгсгөлд нь маш товчхон боловч хамгийн их хэрэг болохуйц зөвлөмжүүдийг хүргэж байна:

Аяллын цүнхээ бэлдэхэд тань туслах 10 гайхалтай зөвлөмж 11

  • Гар утасны цэнэглэгч, чихэвчний кабелиа ороогоод аяллын цүнхнийхээ жижиг халаасанд хийгээрэй
  • Хагарч болзошгүй шилэн эд зүйлсийг оймсондоо хийгээд гутлан дотроо байрлуулвал аюулгүй байх болно
  • Гуталнуудаа бохирдохоос сэргийлж тус бүрийг усны малгайнд хийж авч яваарай.
  • Таны дуртай хөхний даруулга хэлбэрээ алдахаас сэргийлж хуйлсан оймсоо доор нь тавиарай.
  • Шампунь, биеийн саван зэрэг шингэн зүйлс урсахаас сэргийлж таглааг нь сайтар шалгах хэрэгтэй ба битүү уутанд хийснээр таны хувцас, эд зүйлсийг норохоос сэргийлнэ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9228593/654/trackback

korea2000

2016.08.13 10:17:09
*.213.127.213

Хэрэгтэй мэдээлэл дуулгасанд туйлын баярлалаа
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
3169 Гайхамшигтай тунгалаг биет 20 амьтан 2016-03-30 4339
3168 9 настай Хятад хүүгийн захиа олон сая хүнийг уяраав 2016-03-29 4852
3167 Арьсаа чийгшүүлэх 10 арга 2016-03-29 4419
3166 Элэгний B вирусын эсрэг таван эмийг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой боллоо 2016-03-29 4706
3165 Тархи биднийг элдэв муу зуршлын хүрээнд 5 янзаар барих гэж оролддог 2016-03-21 4562
3164 Бразиль модел Изабелийн шинэ зургууд 2016-03-21 5247
3163 Дэлхийн 2-р дайны үеийн хамгийн гайхалтай нууц ажиллагаанууд 2016-03-21 4944
3162 Өндөр боловсролтой залуучуудаар цай л зөөлгөж байна 2016-03-16 4822
3161 Умард Солонгос АНУ-ын оюутанд 15 жилийн хорих ял оноолоо 2016-03-16 5297
3160 Шоколад амттай, биед ч тустай 2016-03-15 5413
3159 Олны танил хүмүүс ямар амьтадтай адилхан харагддаг вэ 2016-03-15 5377
3158 Таны биеийг эрч хүчээр тэтгэх смүүти бэлтгэх жор 2016-03-11 4976
3157 Нүүрэндээ иллэг хийх зөв дараалал 2016-03-11 4967
3156 Улаанбаатар хотын орон сууцны үнийн индекс 2016-03-11 5136
3155 Кэйлор Навас агуу Ван дер Сарын амжилтыг эвдлээ 2016-03-09 5035
3154 Сэтгүүлч бүсгүй нүцгэн зургийнхаа төлөө 55 сая доллар нэхэмжилжээ 2016-03-09 5063
3153 Леброн амжилтаа ахиулсаар 2016-03-09 5107
3152 Кенсингтоны ордон Кембрижийн гүнтнүүдийн гэр бүлийн шинэ зургуудыг тавьжээ 2016-03-08 4867
3151 Бейонсе охиныхоо сургууль дээр “тоглолт” хийжээ 2016-03-08 5444
3150 Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 2016-03-08 5420
배너신청
자생병원

배너신청