Бичлэгийн тоо 3,329

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт

Таны ойр дотныхон, танилууд дунд “онцгой” гэмээр санагддаг солгой хүн бий юу? Солгой гартнууд нэг л өөр, бусдаас ялгаатай мэт санагдаж, “энэ чинь нээрээ солгой шүү дээ” гэх маягаар та тэдэнд ханддаг уу?

Дэлхий дээр 700 сая солгой гартнууд амьдардаг бөгөөд үнэхээр содон хүмүүс юм. Баруун гартнууд харьцангуй олон боловч энэ нь солгой хүмүүсийг шахаж хавчих шалтаг биш юм. Тэдний амьдралын сонирхолтой талыг харуулсан 16 сонирхолтой баримтыг түүвэрлэн хүргэж байна.

Солгой хүмүүс баруун гартнуудаас 9 насаар богино насалдаг.

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 1

1991 онд судалгаа хийсэн эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрчээ. Харьцангуй богино наслалтын шалтгаан нь төрөлхийн эрүүл мэнд муутайгаас биш, харин сэтгэцийн тогтворгүй байдлаас амиа хорлох, баруун гартнуудад зориулсан техник сэлтээс болж гэнэтийн осолд орох зэрэг байдаг гэнэ. Гэхдээ энэ судалгаа албан ёсоор баталгаажиж чадаагүй.

8 дугаар сарын 13 – Олон улсын солгой гартнуудын өдөр

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 2

Судалгаагаар, солгой гартнууд шизофрени, архинд донтох магадлал өндөр, дислексия буюу уншиж сурахад хүндрэлтэй байдаг гэжээ.

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 3

Эмэгтэйчүүд 40 наснаас хойш жирэмсэлвэл хүүхэд нь солгой байх магадлал 130%-иар их гэнэ. Энэ нь 20 насандаа жирэмслэхтэй харьцуулж үзсэн судалгаа аж.

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 4

Эцэг эх нь хоёулаа баруун гартнууд бол хүүхэд нь солгой байх магадлал ердөө 2%. Харин эцэг эхийн хэн нэг нь солгой бол – 17%. Хоёулаа солгой бол – 46%.

Солгой хүмүүс гэмт хэрэг үйлдэх, элдэв үймээн дэгдээх магадлал өндөртэй. Солгой хүүхдүүд илүү зөрүүд байдаг.

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 5

Солгой гартнууд хөгжмийн сонсгол сайтай, дуу хөгжмийн өндөр авьяастай. Жүжигчин, зураач, зохиолч болох нь элбэг.

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 6

Солгой хүүхнүүдээс солгой эрчүүд нь их байдаг.

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 7

Зарим улс үндэстний уламжлалд солгой хүмүүсийг хог шаар мэт үздэг байжээ.

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 8

Түүнээс гадна олон хэлэнд “зүүн” гэдэг үг жаахан онцгүй гэмээр, “хуурамч”, “болхи”, “худалч”, “сэжигтэй” гэдэгтэй ойролцоо утгатай байдаг.

Зарим орнуудад, тухайлбал исламын шашинтай улсуудад, зүүн гар “бохир”-т тооцогддог. Учир нь тэд бие зассаны дараа зүүн гараараа жорлонд угаалга үйлддэг юм.

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 9

Ийм улс орнуудад солгой гартнууд амьдрахад үнэхээр хэцүү.

Зарим үндэстний соёлд солгой төрөх нь “чөтгөрийн тэмдэг” бөгөөд эрт цагт зүүн гараараа аливаа зүйл хийсэн хүнийг шийтгэдэг байжээ.

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 10

Одоо ч зарим улсуудад ийм заншил бий.

Осама бен Ладен солгой байжээ.

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 11

Jack the Ripper буюу Уайтчепелын цуврал алуурчин /19-р зуун/ бас солгой байсан.

Алдартнууд дундаас Александр Македон, Наполеон Бонапарт, Альберт Эйнштэйн, Чарли Чаплин болон бусад олон арван салбарт нэр цуу нь түгсэн авьяастнууд солгой байжээ.

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 12

Lrrm1 – хүүхэд баруун эсвэл солгой гартай төрөхийг тодорхойлдог ген.

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 13

Солгой гартнуудын тоо цөөрсөөр байна.

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 14

Чулуун зэвсгийн үед дэлхийн хүн амын 50%, хүрэл зэвсгийн үед – 25%, харин одоо 5% нь солгой хүмүүс байна.

Дэлхийн хүмүүсийн бараг 90% нь баруун гартнууд, 3-5% нь солгой, үлдсэн хэсэг нь – амбидекстрүүд буюу хоёр гараараа зэрэг ажилладаг хүмүүс юм.

Сайн суралцсан солгой оюутанд тэтгэлэг өгдөг сургууль ч бий.

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 15

АНУ, Пенсильвани, Juniata College-ийн солгой гартай оюутнуудад зориулсан Frederick and Mary F. Beckley Scholarship нэртэй тэтгэлэг байдаг. Амжилттай суралцвал 1000 долларын тэтгэлэг авдаг байна.

Солгой хүмүүс баруун гараараа бичиж сурахдаа, баруун гартнууд зүүн гараараа бичиж сурахаас хавьгүй илүү хурдан сурдаг гэнэ.

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 16

Сонирхолтой баримт: Аль гараараа бичиж байгаа нь тухайн хүнийг баруун гартан уу эсвэл солгой юу гэж тодорхойлж чаддаггүй. Баруун гараараа бичээд, зүүн гараараа бусад ажлыг хийдэг солгой хүмүүс олон байдаг.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9040840/48d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
» Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 2016-04-08 4078
3188 Оюун ухааныг бага багаар устгадаг зүйлс 2016-04-08 4362
3187 Хятад бүсгүйн Англи дахь тансаглал 2016-04-08 4595
3186 Далимдуулагч нарын эгзэгтэй агшнууд 2016-04-07 4171
3185 Ажилд авах ярилцлагын хамгийн хачирхалтай асуултууд 2016-04-07 4009
3184 Р.Уэстбрүүк алдарт М.Жонсоны амжилтыг эвдэх үү 2016-04-07 4507
3183 Анжелина Жолигийн биеийн байдал хүндэрч эмнэлэгт хүргэгджээ 2016-04-06 4663
3182 Наоми Кэмпбелл дурсамжийн номоо өөрийнхөө хөхний хэлбэрээр хийжээ 2016-04-06 4448
3181 БНСУ-ын ILWOO сангийн тэтгэлэгээр бакалавр магистрантурт суралцуулна 2016-04-06 4173
3180 Тайсоноос хулчийж, рингнээс зугтсан Голота 2016-04-06 4519
3179 Женнифер Энистон хувцсаа хаядаггүй 2016-04-05 4737
3178 Анжелина Жолийг удахгүй нас барна гэжээ 2016-04-05 4381
3177 Мишель Родригес: Пол Уалкерт атаархаж байна 2016-04-05 4296
3176 Улсын заан Ч.Батзориг, Д.Бумбаяр нар худ ураг болно 2016-04-01 4332
3175 ЛеБрон Жэймс бүх цаг үеийн оноо авалтын жагсаалтын 12-р байранд орлоо 2016-04-01 4237
3174 Өндөр амжилтанд хүрсэн хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 6 зуршил 2016-04-01 4092
3173 Женнифер Гарнер Бен Аффлекийг гэрээсээ хөөжээ 2016-03-31 4443
3172 Мила Кунис гайхалтай туржээ 2016-03-31 4594
3171 Хүн бүрт тусламж хэрэгтэй байдаг 2016-03-30 4625
3170 Цөлийн дундах 11 сая долларын байшин цөмийн дэлбэрэлтээс аварна 2016-03-30 4760
배너신청
자생병원

배너신청