Бичлэгийн тоо 3,329
Өндөр амжилтанд хүрсэн хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 6 зуршил

Өндөр амжилтанд хүрсэн хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 6 зуршил

Ихэнх хүмүүсийг унтаж байх хооронд өглөө эрт босож олон зүйлсийг хийж амжуулдаг амжилтад хүрсэн хүмүүсийн түүхийг бид нэлээдгүй сонссон. Харин бүтээмж өндөртэй тэр цагуудаас бусад үед, тэдгээр хүмүүс чухам юу хийж бүтээдэг бол? Амжилтад хүрсэн хүмүүс унтахынхаа өмнөхөн юу хийдэг юм бол оо ?

Та бүхэнд зориулан бид өндөр амжилтад хүрсэн хүмүүсийн унтахынхаа өмнө хийдэг 6 зүйлсийг хүргэж байна.

1.Унших

Microsoft-ийн тэрбумтан Bill Gates бол шунахай уншигч. Тэрээр орой бүр унтахынхаа өмнө улс төрөөс эхлээд одоо болж буй үйл явдлууд хүртэлх сэдвийн хүрээнд бүтэн цагийг уншиж өнгөрүүлдэг аж.

Өдөр бүр унших нь мэдээж шинэ мэдлэгийг олж авахаас гадна бас стрессийг бууруулж, ой ухааныг сайжруулдаг байна. 2009 онд University of Essex-ийн судалгаагаар өдөрт 6-аас доошгүй минутыг уншихад зарцуулахад стрессийг 68 хүртэлх хувиар буруулдаг болохыг илрүүлжээ.

Орой бүр ном унших нь таны тархины эрүүл саруул байх хугацааг уртасгах, алцхаймерын өвчнөөс сэргийлэх зэрэг ач тустай. Тиймээс унших бүрд ээ та өөрийгөө оюуны дасгал хийж байна хэмээн ойлгож болно.

2.Утсаа өөрөөсөө хол байлгах

Харвардын Их сүргуулийн нойрны эм зүйн профессор Dr Charles Czeisler-н судалгаагаар гар утасны дэлгэц нь хиймэл цагаан гэрлүүдийг бий болгосноор бидний бие махбодын байгалийн цагийн хэмнэлийг алдагдуулж, өдрийн цаг болж байна гэх хуурамч дохиог бидний тархинд өгдөг юм байна. Тэдгээр цагаан гэрлүүд нь биднийг унтуулах үүрэгтэй хэд хэдэн бодисын ялгаварлалтыг зогсоож, биднийг унтахад саад болж нойр хулжаадаг юм байна. Тиймээс хэрвээ та сайн нойр авч, бөх унтахыг хүсвэл утсаа өөрөөсөө холдуулж, өөр өрөөндөө тавиарай!

3.Алхах

Buffer -ийн гүйцэтгэх захирал Joel Gascoigne унтахынхаа өмнө алхах дуртай нэгэн ажээ. Учир нь алхсанаар түүний ажлын тухай бодлууд сарнин алга болж амрах хэрэгтэйгээ ойлгон тайвширдаг байна. Үргэлж идэвхтэй хөдөлмөр эрхэлдэг завгүй хүмүүсийн хувьд Joel-н оройн алхалт нь ачаалалтай өдрийн дараа тайвшрах гайхалтай арга юм. Өдөр бүрийн алхалт нь эрүүл мэндийн хувьд эерэг ач холбогдолтойгоос гадна бас нэгэн гайхалтай ач тустай ажээ.

Алхах нь бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг бөгөөд алхаж байх үед хүний тархи идэвхтэй ажилладаг ба ингэснээр шинэ санаа , шийдлүүдийг олох үүд хаалгыг нээж өгдөг болохыг судалгаагаар баталжээ. Тиймээс танд шийдэж чадахгүй хэцүү асуудал байвал, магадгүй та нэг орой салхилж болох юм, ингэснээр та зөв шийдэлд хүрэх ч юм уу.

4.Бясалгах

Хэвлэл мэдээллийн алдарт сэтгүүлч, хатагтай Winfrey ачаалалтай өдрийн дараах стрессээ орой бүр бясалгал хийн тайлдаг байна. Түүний нэг өдөр үнэхээр завгүй байдаг нь ойлгомжтой хэрэг, гэсэн ч тэрээр орой бүр бясалгал хийх цагийг өөртөө гаргадаг гэнэ.

Бясалгал хийх нь үнэхээр үр дүнтэй сайн арга уу гэх маргаан зөндөө байдаг. Харин 2014 оны судалгаагаар бясалгал хийдэг 19,000 хүнийг судлахад үр дүн эерэг гарчээ. Бясалгал нь уур, бухимдал, өвчнийг намдаахад тустай бөгөөд стрессийг ч бас бууруулдаг юм байна.

5.Бүтээлч байх

Алдарт загвар зохион бүтээгч Vera Wang оройдоо шинэ загвараа урладаг бөгөөд, нарийн ширийнийг нь гаргалгүйгээр зөвхөн ерөнхий чигийг нь гаргадаг аж. Заримдаа оройн чимээ аниргүй байдал бидний бүтээлч байдлыг ил гаргах түлхүүр болдог.

Заримдаа оройн чимээ аниргүй байдал бидний бүтээлч байдлыг ил гаргах түлхүүр болдог. tweet

Хамгийн сонин нь бид хэдий ажил ихтэй урт өдрийн дараа ядарсан байдаг ч бүтээлч үйл ажиллагаа явуулахад шөнийн цаг нь хамгийн зөв сонголт юм гэдгийг судлаачид тогтоожээ.

Тэгэхээр хэрвээ та өглөөний хүн бол танаас гарах хамгийн бүтээлч санаанууд таныг орондоо орохоос өмнөхөн гардаг байна. Судлаачид үүнд итгэлтэй байдаг. Учир нь шөнө таны тархи өдрийн цагуудыг бодвол илүү задгай төсөөлж, сэтгэдэг. Харин логикоор сэтгэх чадвар тань буурч эхэлдэг байна.

6.Маргаашийн өдрөө төлөвлөх

American Express-ийн гүйцэтгэх захирал оройн цагаар маргаашийн цагийн хуваариа гаргах дуртай нэгэн бөгөөд ингэхдээ тэрээр өөрт хамгийн чухал гэсэн гурван ажлыг дэвтэртээ буулгаад маргааш өглөө нь босоод хамгийн эхэнд тэдгээр ажлуудаа хийж эхэлдэг байна.

Судлаачид хэсэг бүлэг оюутнуудыг их сургуулийн оюутан болоод төгсөх хүртэл 4 жилийн турш судалгаанд хамруулжээ. Судлаачид тэдгээр оюутнуудын цагаа хэрхэн төлөвлөж буй чадварыг гол чигээ болгон судлахад, цагаа сайн төлөвлөж чаддаг оюутнууд SAT-ийн өндөр оноотой оюутнуудаасаа GPA буюу голч дүнгээрээ хамаагүй илүү байжээ. Эндээс цаг төлөвлөх чадвар нь хүний академик амжилтад сурах чадвараас илүү үүрэг гүйцэтгэдэг гэх дүгнэлт хийж болж байна.скачать dle 10.5фильмы бесплатно
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9025905/829/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
3189 Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 2016-04-08 4078
3188 Оюун ухааныг бага багаар устгадаг зүйлс 2016-04-08 4362
3187 Хятад бүсгүйн Англи дахь тансаглал 2016-04-08 4595
3186 Далимдуулагч нарын эгзэгтэй агшнууд 2016-04-07 4171
3185 Ажилд авах ярилцлагын хамгийн хачирхалтай асуултууд 2016-04-07 4009
3184 Р.Уэстбрүүк алдарт М.Жонсоны амжилтыг эвдэх үү 2016-04-07 4507
3183 Анжелина Жолигийн биеийн байдал хүндэрч эмнэлэгт хүргэгджээ 2016-04-06 4663
3182 Наоми Кэмпбелл дурсамжийн номоо өөрийнхөө хөхний хэлбэрээр хийжээ 2016-04-06 4448
3181 БНСУ-ын ILWOO сангийн тэтгэлэгээр бакалавр магистрантурт суралцуулна 2016-04-06 4173
3180 Тайсоноос хулчийж, рингнээс зугтсан Голота 2016-04-06 4519
3179 Женнифер Энистон хувцсаа хаядаггүй 2016-04-05 4737
3178 Анжелина Жолийг удахгүй нас барна гэжээ 2016-04-05 4381
3177 Мишель Родригес: Пол Уалкерт атаархаж байна 2016-04-05 4296
3176 Улсын заан Ч.Батзориг, Д.Бумбаяр нар худ ураг болно 2016-04-01 4332
3175 ЛеБрон Жэймс бүх цаг үеийн оноо авалтын жагсаалтын 12-р байранд орлоо 2016-04-01 4237
» Өндөр амжилтанд хүрсэн хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 6 зуршил 2016-04-01 4092
3173 Женнифер Гарнер Бен Аффлекийг гэрээсээ хөөжээ 2016-03-31 4443
3172 Мила Кунис гайхалтай туржээ 2016-03-31 4594
3171 Хүн бүрт тусламж хэрэгтэй байдаг 2016-03-30 4625
3170 Цөлийн дундах 11 сая долларын байшин цөмийн дэлбэрэлтээс аварна 2016-03-30 4760
배너신청
자생병원

배너신청