Бичлэгийн тоо 3,329

Харцага Ц.Содномдоржид хэлэх үг


Сонгинохайрхан уулын хишиг барилдааныг үзлээ. Гайгүй сайхан барилдаан болох шиг санагдсан даа. Харин улсын арслан Н.Батсуурь, заан Ч.Санжаадамба, улсын начин Т. Баасанхүү нар барилдсангүй.
 
Тэднийг яагаад онцолж үгүйлээд байна вэ гэвэл тэд барилдааныг өөрчилдөг бөхчүүд. Даангүй начин Т.Баасанхүү элдэвтэй барилдаанаараа хэнийг ч шороодуулдаг бөх. Сар шинийн болон саяхан болсон улсын заан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаануудад тэр ёстой шуугиулж их шөвөгт үлдэж байсан шүү дээ.
 
Түүнийг амладаг бөх тун цөөрсөн. Ингээд саяын барилдааны манлай бөх, улсын харцага Ц.Содномдоржид үгээ хэлье. Таныг харцага цол нь багадаал байгаа сайн бөх гэж боддог. Үүнтэй олон хүн санал иийлэх байх. Ингэж хэллээ гээд өөрийг чинь онгирч овойхгүй гэдэгт итгэж байгаа шүү. Юуны өмнө бөхийн цагаан зам чинь улам өлзийгөө өгч энэ жилийн наадмаар цолоо ахиулаарай. Улсын баяр наадмын түрүү бөх болоод зогсож байхын ерөөл өргөе.
 
Тэгэхдээ бас захих үг байна аа. Сайн бөх хүнд эрхэмлэж явах хэдэн гол зүйл бий. Өөрийн чинь хувьд барилдааны явцад хааяа элдэв зан гаргачих гээд л байх юм. Хэзээ билээдээ. Ноднин ч юмуу. Нэг барилдаан дээр улсын гарьд Б.Гончигдамбын гарыг хөшиж сануулга авч байсан удаатай. Тэгвэл энэ удаа бас үзэгч бидэнд эвгүй сэтгэгдэл төрүүлсэн явдал гаргасан юм. Тавын даваанд улсын начин Бо.Батжаргалыг, долоогийн даваанд улсын начин Ч. Баянмөнх нарыг дээр өргөж хаяхдаа дэндүү омог гаргалаа шүү дээ. Баяр чадлаар ааглах нэг өөр боловч өрсөлдөгч бөхөө хайрлах бодол бас байх учиртай.
 
Гэтэл өөрийн чинь тэр шидэлт “Гарьд магнай” киноны цагаан Жигмэдийн барилдааныг л санагдуулсан шүү. Үзэгчид бид ингэж ярилцаж байлаа. Бас үзүүр, түрүүнд үлдчихээд шударга барилдахгүй арга саам хийж нэг хэсэг таахалзах дүр үзүүлэв. Тэр дүр чинь үзэгчдэд бас таалагдаагүй. Барьц сонгохыг хүлээсэн бөхийг бөх сонирхогчид огт таашаадаггүй л дээ. Хүн хэдий сайн ч хэлэхээс нааш ухаардаггүй гэдгийг урьтал болгож харцага танд үүнийг л хэлэх гэсэн юм.
 
А.Хангай
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9048403/551/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
3209 INSIDE THE NBA нэвтрүүлгийн багийнхан Кобиг урилаа 2016-04-19 3923
3208 Алдартай брэндүүдийн хэрэглэгчдээ татах арга 2016-04-19 3830
3207 Ким Чен Уныг магтав 2016-04-18 3729
3206 Банк дээрэмдсэн ах дүүсийг шүүнэ 2016-04-18 3881
3205 Хүн төрөлхтөн мөнх амьдралд хүрч буй 10 жишээ 2016-04-18 3795
3204 Роналдо олимпийн наадамд оролцохгүй 2016-04-15 4337
3203 Дагестанчууд гоо бүсгүйгээ заналхийлжээ 2016-04-15 4526
3202 Монголын №1 брэнд “Эксклюзив"-ийн шинэхэн загваруудыг танилцуулж байна 2016-04-15 4193
3201 Францын “эрлийз” гэдгээ мэдсэн Ц.Сарнай төрсөн аавыгаа олно 2016-04-14 4073
3200 Жастин Бибер багалзуурдуулав 2016-04-14 4281
3199 ОХУ-ын нисэх онгоцууд АНУ-ын хөлөг онгоцтой ойр зайд нисэн өнгөрчээ 2016-04-14 3958
3198 Энэ хавар, зуны нарны шилний трэнд загвар 2016-04-13 4002
3197 МоАХ Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нарыг огцрохыг шаарджээ 2016-04-13 3702
3196 Иргэд хэмжилтийн компанид мөнгө төлж хохирсоор байх уу 2016-04-13 3473
3195 Коби, Ж.Харден нарын хэн нь Хьюстонг плей-оффд шалгаруулах вэ? 2016-04-12 3637
3194 Н.Төгсцогт эх орондоо ирлээ 2016-04-12 3925
» Харцага Ц.Содномдоржид хэлэх үг 2016-04-12 3694
3192 “Эрхээ хамгаалъя” гэх судалгааг сургуулийн сурагчдад тарааж, бөглүүлээгүй гэв 2016-04-11 4062
3191 Ди Каприо шинэ хайраа оллоо 2016-04-11 4638
3190 "Алтан мужийн Дайчид" Чикаго Буллсын амжилттай зэрэгцлээ 2016-04-11 4321
배너신청
자생병원

배너신청